Охидууд эрт хүүхэд гаргавал үе тэнгийнхнээсээ түрүүлж хөгширдөг

Өсвөр насны охидын бэлгийн бойжилт (8-15) насны хооронд явагддаг. Энэ явцыг хэвийн явуулахад эцэг эхчүүд анхаарах зүйл бий.

  • Ясны (ялангуяа аарцагны) буруу хөгжил, төлжилтөөс сэргийлэхийн тулд охидоор хүнд хүчир ажил хийлгэж болохгүй. Томчуудын гэр орны ажилд туслах нь зүй боловч хэт ядрах нь сайн биш.
  • Охин хүүхдийг нар салхи, цэвэр агаарт илүүтэй гаргах хэрэгтэй,
  • Биеийн дасгал, усан засал (чийгтэй алчуураар арчих, шүршүүр, усанд сэлэх гэх мэт) охидын бие организмыг онцгой сайн бэхжүүлдэг,
  • Охидын дотуур хувцас хэт бариу, давчуухан, хөдөлгөөнд саад болох ёсгүй. Энэ цусны эргэлтийн системийг алдагдуулдаг,
  • Охидыг бүр багаас нь дороосоо дулаан байлгахад (дотоожгүй, шалан дээр суухгүй байх, битүү өмд өмсгөх гэх мэт) сурга,
  • Гутал хөлд таарсан байх ёстой бөгөөд хэт өндөр өсгий тохирохгүй. Өндөр өсгийт нь охидын нуруу, аарцагны хөгжилд сөрөг нөлөөтэй,
  • 12-15 насанд охидын сарын тэмдэг ирж эхлэх нь бий. Энэ үед ариун цэврийг дээд зэргээр сахиж сургахад эхчүүд анхаарах шаардлагатай. Сарын тэмдгийн үед охид өдөрт хоёр удаа доогуурх хэсгээ бүлээн усаар савандаж угаах нь зүй. Ариун цэврийн хэрэгслийг ойр ойрхон солих шаардлагатай. Энэ үед халуун устай ваннд орох, задгай гол мөрөнд шумбахгүй байхад анхаар. Харин шүршүүрт орох нь тохиромжтой,
  • Хэрэв охидын сарын тэмдгийн мөчлөг тогтмол бус, гарц хэт бага эсхүл улам ихээр ирэх зэрэг хэвийн бус байвал эмчид заавал хандах хэрэгтэй. Ямар нэгэн өвчлөлийн эхлэл ч байж болно,
  • 18 нас хүртэлх охидын бие организмыг бүрэн төлжөөгүй гэж үздэг. Тиймээс насанд хүрээгүй (18 наснаас бага) охид хүнтэй суух, тэр тусмаа хүүхэд гаргах нь төлжиж гүйцээгүй бие организмд сайн биш. Эрт хүүхэд гаргасан охид гол төлөв хугацаанаас өмнө хөгширдөг.

/Хань/

5 Comments

  1. zowlgoo ogogch says:

    энэ худлаа худлаа минии эхнэр эрт хүүхэд гаргасан одоо хэрнээ залуу сайхан хэвээрээ харин ч бүр улам сайхан болоод байдаг шүү. харин хөгшин болсон хойно оо гаргасан хүн эргэж тэнхрэх гэж хэцүү тэгээд амархан хөгширдөг байхгүй юм

  2. Moron says:

    ХУдлаа , эрт бол сайн мэдээж 16 тайдаа хуухэд гарга гэж байгаа ум биш . 20 оос дээш бух боломж таараад байвал гарга охидоо !

  3. Deedee says:

    udurt 2 udaa sawandaj ugaah ni mash buruu. sawandaj ugaagaad bwal aris ni huuraishaad sawangaas muuguntsurtuj boloh ersdeltei. sawangiin orond intimate geleer udurt neg l udaa ugaah heregtei.

  4. BOLD says:

    Тэр хөгшрөх өөрийн арчаатай байдал, нээрэвээс болдог байхаа. Миний мэдэх эрт ххүхэд гаргасан бүчгүйчүүдээс зарим нь хэхэ их л овортой болсон байдаг. Зарим нь ч сайхан хэвээрээ л байдаг шүү

  5. sole says:

    охинтой хүнд мэдэх хэрэгтэй зүйлүүд байна.харин эрэгтэй хүүхдийн тухай,тэдний бэлгийн бойжилтийн талаар мэдээлэл оруулах хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.