Худлаа гэж үгүйсгэх гээд хэрэггүй. Эр нөхөр чинь найзтайгаа уулзахаар сэм болзож, гарахдаа “ Хонгор минь би удахгүй, тавхан минут болоод л ороод ирнэ” гэж ирээд л эмэгтэйчүүд бидний төлөө юугаа ч хайрладаггүй мэт царайлна. Гэвч тэдний дийлэнх нь хэцүү байдлаас амархан мултрах гэсэндээ, эсвэл бидэнд буруу ойлголт төрүүлэх вий гэсэндээ худлаа хэлдэг.
Мэдээж тэд хааяа бас үнэнээ хэлэлгүй яахав, зайлуул. Гэвч эрчүүд ярьж буй зүйлдээ итгэл үнэмшил төрүүлэх гэж хичээж байгаа нь андашгүй байдаг. Ингээд бид танд эрчүүдийн Оскарын шагнал хүртэхүйц худал яриаг үнэнээс хэрхэн ялгаж таних аргаас хүргэж байна.
“ Би чам руу ярина аа”
Тэр үүгээрээ би чам руу залгаж ч магад, үгүй ч байж магад гэж байгаа юм.
Салах ёс гүйцэтгэхдээ ямар ч эр ингэж хэлнэ. Хэрэв тэр тань руу залгахгүй бол үнэнийг хэлж өөрийг чинь гомдоохыг хүсээгүй учраас тэр. Түүний утасдахыг хүлээлгүй өөрийнхөөрөө амьдар. Хэд хоногтоо залгаагүй л тань руу ярихгүй гэсэн үг.
“Би чамтай унтахгүй, зүгээр л хажууд чинь хэвтмээр байна.”
Энэ нь “ Би секс хийхгүй байсан бол энд чамтай хамт байхгүй байх байсан. Гэхдээ боломж байхыг хэн мэдэх билээ” гэж байгаа нь тэр.
Хэрэв эрчүүдийн амьдралынх нь зорилго зүгээр хэвтэх байсан бол түүнд ярих хэрэг ч байхгүй. Нөгөө талаар энэ бол түүний идэвхигүй бас түрэмгий дайралт. Ийм эрчүүд улаан гэрэл хэрхэн шар болж хувирахыг андахгүй тул болгоомжтой бай.
“Би энэ бичлэгийг хэнд ч үзүүлэхгүй”
Энэ нь би үүнийг найзуудаасаа өөр хэнд ч үзүүлэхгүй гэсэн үг.
“Энэ бол миний учирсан хүүхнүүдээс хамгийн галзуу, бас тачаангуй нь” гэж найзууддаа хэлэхээс тэр тэсч ядаж байгаа.
“Би чамд хайртай”
Үнэндээ бол бүсгүй минь чи надад их таалагдаж байна.
Ийм үгийг эмэгтэй хүн эрчүүдэд хайраа илчилсний дараа сонсдог. Эр хүн эмэгтэй хүнтэй тачаангуй, сэтгэл хөдлөлөөр холбогддог учираас тухайн мөчид түүнийг алдахаас айхдаа ингэж хэлдэг.
“Би эхнэргүй ”
Энэ бол эхнэр маань хажууд байхгүй гэсэн үг.
Хууран мэхлэлт, араар тавилт нь яг л охид, уруулын будаг шиг салдаггүй зүйл. Цаасан дээр гэрлэсэн боловч гоонь эрийн амьдрал хайж явдаг эрчүүд цөөнгүй бий. Гэхдээ гэрт нь өөрийг нь хүлээн сууж буй журамт эхнэрийнхээ талаар худлаа ярих эрчүүдэд хэцүү байдаг. Тиймээс бүсгүй минь зөн совин чинь түүнийг эхнэртэй гэж хэлж байвал итгэ.
“Чамаас болж байгаа юм биш, надаас болж байгаа юм”
Мэдээж чамаас болсон, гэхдээ би юу гэдгийг нь хэлж чадахгүй.
Бүсгүйгээсээ холбоогоо тасалж, түүнийг уйлуулах нь эрчүүдийн хувьд хар дарсан зүүдтэй адил. Тиймээс тэр нулимсыг чинь харахгүйн тулд юу ч хэлж магад. Үүний өөр хувилбарууд нь “ Би чамд тохирохгүй” , эсвэл “ Хоёулаа нэг хэсэгтээ тусдаа байцгаая”
“Би урьд нь хэнд ч ингэж хэлж байгаагүй ”
Үүнийг “ Би чамд ингэж хэлж байгаагүй” гэж ойлгох хэрэгтэй.
Зүрхийг нь уяраасан эмэгтэйчүүддээ ингэж хэлэх эрчүүдэд хэцүү биш. Харин эмэгтэйчүүдэд ийм үг түүний хувьд би цорын ганц гэсэн бодол төрүүлдэг.
“Би аав ээжид чинь хайртай”
Би аав, ээж хоёрт чинь хайртай, би тэднээс чамайг гуйна.
Овсгоотой эрчүүд бүсгүйн аав ээжид хэрхэн нөлөөлөхөө мэддэг учираас маш дээрээс эхэлдэг.
“Би тэр бүсгүйг танихгүй”
Энэ нь “Би түүнтэй учирч байсан. Гэхдээ чи айж мэдэх учираас би хэлэхгүй” гэсэн үг. Энэ бол үнэнийг олж мэдэх ганц завшаан. Эрчүүд зайлшгүй урган гарч ирж болох асуултуудаас зайлсхийж худлаа хэлдэг. Тэр таныг “Тэр орондоо халуухан байсан уу? Тэр надаас хөөрхөн үү? Чи түүнийг боддог уу?” гэж асуухыг мэдэж байгаа.
5 Comments
Ene eregtei huniig arai denduu hiisen bna shde horvoogiiin buh eregtei humuus adil bish shuu dee unench hun ni bas bdiishde
эмэгтэйчүүд нь оорсдоо унэнийг мэдэхийг хусэхгүй байж олон юм асуудаг байхгуй юу даа. унэнээ хэлэхийн бол араас нь тум буман асуулт гарч ирнэ, бух унэнийг хэлдэг байх юм бол ёстой аюултай. харилцаанд ч муугаар нолоолно. зарим юмыг мэдэхгүй байсан нь дээр байдагийг ойлгодоггуй юм шиг байгаан. дээр бичсэн хуний хэлж байгаа яг унэн.
хаа очиж миний хайр тийм биш шуу
ард ни гарч ирэx тэнэг эсвэл ноцтой асуултуудаас бултаxийн тулд мэдээж ыман дээр ч угуй гэж xэлнэ. чиний мэдэж бгаа ни xамаагуй л дээ. угуй бол угуй тэгэд л болоо. xялбарxан шуу. кккк
Үнэнгээ хэлээд явах шиг сайхан зүйл хаа байхав. Эсвэл хамт явах ч юмуу.
eregtei humuus yagaad oilgomjtoi yman deer hudlaa heleed bdag bnaa. medeed bhad l hudlaa heleed tenegteed bdiin