Гар хангалгын тухай…

Зиаг зиаг, зүгээр суухаар, чаддагаараа янзан бүрийн сээгсийн талаар яриа дэлгэхээс… Твиттер дээр юм уншаад сууж байсан, нэг хүүхний твиттер дээр *Би бүрэн итгэлтэй байна. Нас биед хүрсэн хүүхнүүд бүгд гар хангалга хийдэг гэдэгт!!* гэсэн мэссээж олж харав. Ингээд, ер нь гар хангалга гэдэг чинь юу билээ гээд жоохон дэмийрмээр санагдаад явчихав.

Тэгээд яахав, чаддаг мэддэгээрээ википидеа уншаад сууж байсан, *гар хангалга нь автоэротизмийн нэг хэлбэр* гээд л лаг тодорхойлчихож…

Юм болгонд янзан бүрийн нэр тодорхойлолт өгдөг мундаг шүү тэ?

Одоо сээгсийн талаарх ойлголтууд хэд ч болчив доо?

А сээгсуал
Би сээгсүал
Пан сээгсүал
Гомо сээгсүал
Гетеро сээгсүал
Метросээгсүал гэж эхлээд л

Фэтишизм
Лолита комплекс
Садизм
Мазохизм
Автосээгсүал?? өөр юу юу гэж байдаг юм бол? кк

За тэр ч яахав…

Кинзигийн судалгаагаар эрчүүдийн 92% нь, эмэгтэйчүүдийн 62% нь гар хангалга хийдэг юм байх…

Кинзи гээд нөгөө 1950-аад онд *Америкийн эрчүүдийн 37% нь, эмэгтэйчүүдийн 13% нь ижил хүйстэнтэйгээ хийдэг сээгсээс таашаал авдаг* гэж бүлтэрсэн баачка л даа.

Хүмүүсийн бэлгийн чиг хандлагыг 7 түвшинд хуваагаад, 0 гэхээр 100% гетеро, 6 гэхээрээ 100% гомо, X гэхээрээ А сексуал гэж ирж байгаад судалгаа авсан юм гэсэн, гэхдээ өөрөө бисексуаль талдаа байсан болохоор, жоохон гомо талруугаа байас ихтэй судалгаа болсон гээд байдийм билээ, хэн мэдэхэв. Кино нь аягүй сонирхолтой олж үзвэл.

Зиаг зиаг, тэгээд энэхүү гар хангалга гээч этгээд.
Бүүр эртний хадан дээрх зурган дээр хүртэл ихээр зурагдсан байдаг бөгөөд, МЭӨ (энэ үгийг сүүлийн үед НТӨ гэдэг болсон юм уу? нэг хүн тэгэж бичсэн байсан. Ямар үгийн товчлол вэ?) 4,000-аад жилийн өмнөх Малтагийн сүмийн зурган дээр эмэгтэй хүний гар хангалга хүртэл зурагдсан байдаг гэх, үгүй мөн шалиг садар шүү нээрээ…

Эртний Египтэд эрэгтэй хүний гар хангалга нь бараг ариун үйлдэл гэж үзэгддэг байсан юм байх.

Атум гэдэг бурхан гар хангалгын үр дүнд бий болсон эд нь энэ хорвоо ертөнц гэж үздэг, тэгээд Нил мөрний ус ихсэх багасах нь энэ бурхан хир их гар хангалга хийж байгаатай холбоотой байсан юм байх, үгүй мөн амар шүү тэ? ккк

Мэдээж бурхан гар хангалга хийдэг болохоор, Нил мөрөнгөө ус элбэгтэй байлгахын тулд, Египтийн Фараонууд ёслол гэсэн утгаараа Нил мөрөнлүү харж зогсож байгаад гар хангалга хийдэг байсан юм байхөө. Тэр ёслолыг нь олж үзвэл үгүй мөн сонирхолтой байсан байх даа, ккк

Эртний Грекэд болохоор, гар хангалгыг Египеттэй харьцуулахад арай *зөөлхөнөөр*/ *хүнлэгээр* хүлээж авдаг байсан гэх. Бурханлаг үйлдэл бус, таашаал авах зориулалттай *хүмүүнлэг* үйлдэл гэсэн утгаар нь.

Грекийн домгоор, Диогенес бурхан нь, өөрийнхөө хүү Пан нь Эко гээч эмэгчин бурханыг найрч чадахгүй зовж байгааг хараад өрөвдсөндөө, тэр зовлонгоос нь аврах арга болгож гар хангалгыг зааж өгсөн юм байх. Нөгөө Пан нь, тэр аргаа залуухан хоньчин Найдангуудад зааж өгсөн гэхээр, үгүй мөн буянтай шүү, кэкэ

Зиаг тэгвэл, хэзээнээс эхлээд гар хангалгыг *бузрын, нүгэлтэй* эд гэх болсон юм бол??
Мэдэхгүй, гэхдээ энэ Вики дээр анх *Онанизм* гэдэг ойлголтыг гаргаж ирж, жижиг брошураар тарааж эхэлсэн нь 1716 он гэчихэж.

Мэдээж Онан гэдэг нь, Библи дээр гардаг Онан гэдгээс гаралтай л даа.
Яагаав, нөгөө ахынхаа эхнэртэй сээгэс хий гэж Бурхан шаардахад нь, *ёс суртахуунтай* байсан болохоороо, үрийн шингэнээ гадуур асгасанаас болоод Бурханы шийтгэл амссан хөөрхийлөлтэй залуу??

Ингээд, Онанизм гэдэг ойлголт нь, *өөрийгөө бузарлах* нүгэл гэж үзэгдэх болсон бөгөөд, яваандаа *гар хангалга их хийхээр боов чинь босохоо больдог, Гонореа-тай болдог гэх мэтээр сурталчлахаар барахгүй * хэтэрхий их гар хангалга хийснээс болоод үхсэн хүмүүсийн талаар* гэх мэт зүйлсийг их сурталчилдаг болсон гэх.

Мэдээж ийм юмыг бизнес дагалдах учир, 12 шиллингээр гар хангалгаас сэргийлэх эм бэлдмэл зардаг байсан гэхээр бас хөгжилтэй.

Зиаг тэр ч яахав. Гэснээс, саяхан Японд гар хангалга их хийж байгаад үхсэн 10 жилийн хүүхдийн тухай нэг мэдээ явж байсан юм байшд, ккк.

Гар хангалга хийх, сээгэс хийх явцдаа үхэх нь тийм ч ховор эд биш гэж байгаа юм, гэхдээ гол шалтгаан нь гар хангалга биш, харин угаасаа тухайн хүний зүрхний ч юм уу өвчин байдаг гээд айхтар урт юм тайлбарлаад биччихсэн байсан, ккк

Гар хангалгын ур уршигийн талаар хамгийн том зохиол нь 1760 онд хэвлэгдсэн Самуэл Аугустэ Тиссо-гийн *Л онанизмэ* гэх гэнэ. Швецарийн Луазанне-гийн архаг гар хангалга хийгч залуухан этгээдүүд (өвчтөнгүүд) дээрээ хийсэн судалгаагаа хэвлэн гаргасан нь тэр юм гэх.

Тиссогийнхоор *үндэс болсон шингэн*-ээ хэт ихээр алдах нь *хүч чадал, ой ухаан, тэр ч байтугай эрүүл ухааны гүнзгий доройтолд оруулдаг бөгөөд, сэтгэлзүйн доройтол (= галзуурах), бэлэг эрхтэний үржих чадварын доройтол, цустай шээс, хоолны дуршилын бууралт, толгойн өвчин гэх мэт олон сөрөг үр дагавартай* гэж үздэг байсан гэх.

Энэ үзэлийн, Кант болон Волтэйр гэх мэтийн гүн ухаантнууд хүртэл дэмждэг байсанаас болоод, гар хангалгыг *өвчин* гэж үзэх үзэл үүнээс хойш бүтэн 2 зууны турш Европыг эзэлсэн гэх.

Викториан Эра-д энэ үзэл нь бүр хүчирхэгжсэн бөгөөд *задгай, завхай, самуун сээгэс*-ээс үр хүүхдээ хамгаалах консерватизмын үндсэн дээр, сургуулийн хүүхдүүдийн өмдийг, гар нь боожгоондоо хүрэхээргүй болгож өөрчлөх, суудаг сандалыг нь хөлөө үрэлцүүлж таашаал авахааргүй маягтайгаар хийх, охидуудыг морь болон дугуй унахыг хориглох гэх мэтээр үзэж тарсан гэх, ккк.

Ингэж үзэж тараад ч эдгэрдэггүй хүнд гаруудыг *оюуны доголдолтой* гэж үзээд, махгүй хоол идүүлэх эмчилгээ гэх зэргийг хийдэг байсан гэх..

Мэдээж эмчилгээний төрөлд, тогонд цохиулах эмчилгээ, боожгоог гадны зүйлээс тусгаарлах төмөр хэрэгсэл гэдгээс эхлээд мэс засал хүртэл ордог байсан юм байх.

Америк болон Англид, боожгооны хөвчийг таслах нь гар хангалгаас сэргийлнэ гэсэн үзэл бас дэлгэрсэн байсанаас, хөвч таслах ёслол нь одоо хүртэл тэдний ёс заншилд хүчтэйгээр үлдсэн байдаг гэх.

Яваандаа иймэрхүү *ХҮНД ГАРЫН* эмчилгээ нь, илүү зөөлөн физик эмчилгээ болох тийшээ хандсан юм байх.

Ийм эмчилгээний жишээ нь, гар хангалга хийхээр сохордог, үслэг болно (ккк), өсөлтийг хязгаарлана, гомо болгоно гэх мэтээр сануулах зэрэг ордог байсан гэх.

Гар хангалгын эмчилгээ өөрчлөгдөж эхэлсэн нь 20-р зууны эхэн гэхээр их орой байгааз?
1897 он Хавэлөк Эллис өөрийнхөө *Сээгсийн сэтгэлзүйн талаарх судалгаа* гэдэг номон дээрээ Тиссо-гийн онолыг *байнга гар хангалга хийдэг мундаг хүмүүс*-ийн талаарx судалгаан дээрээ үндэслэн няцаасан гэх.

Үүнээс хойш Алфрэд Кинзэйгээс эхлээд олон сексологичдын үйлгүй хичээлийн дүнд, орчин үед гар хангалга нь жирийн явдал гэдэг консенсус тогтсон гэх.

Гэхдээ, орчин үед ч гэсэн, дээр үеийн *гар хангалга хийхээр тэгдэг ингэдэг (гомо болдог, үргүй болдог гэх мэт)* гэсэн мухар сүсэг хүмүүсийн дунд гүнзгий тогтсон байдаг мэт…

Ямар ч л байсан, хөөрхий муу гар хангалга хийгчид, үгүй мөн их зовлон үзсэн юм байна шүү тэ?? ккк

Гэй парад гэдэг шиг *Гар хангалга хийгчдийн парад*, * Гар хангалга хийх нь хэвийн үзэгдэл*, * Гар хангалга хийгчдийг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байна* гээд орилоод явдаг бол сонирхолтой байхгүй юу, кккк

секс.мн дээр ирсэн захидал

17 Comments

  1. зочин says:

    НТӨ гэж Нийтийн тооллын өмнөх гэсэн үг.

  2. zochin says:

    гү бас яахав.бичихийн тулд нилээн л юм уншиж судалсан юм шиг бна.завсраар нь бас ккк нтр гээл алиа хэв маяг оруулчжээ.

  3. ккккккккк says:

    чааваас даа ядаж зөв бичиж сурчаад энд тэр сээгсээ бичээсэй дээ. Бөгсөө ч зөв арчиж чадахгүй байж мөн ч том сэдвээр оролддог бацаан байна даа ах эгч нартаа бас заах нь л дээ кккккккккк

  4. bugdend n says:

    gar hangalga nice shde yalanguya emegtei hublniig hiij bhiig harah hehe
    all gar hangalga sain gesen havdar g.metiin uwchin tusdaggui gesen udurt 2-3 gsn kkk
    zia tgd hiiged bjdee all
    tuslaj bolno shuu emegteichuuded ntr kkk

  5. ... says:

    gar hangalga zuer sonirhood hiij uzsn um l da tgtel margaashnaas n zestit boltsiim shg oir oirhon sheegeed, davsag uwduud, undguwch zagatnaad bna ene zestit u? Esvl uvchin u?bi 17toildo….zagnahiig chn medej bna..ghde enend hariulad ug th u egch nara!?

  6. GEORGE says:

    дажгуй сайт бна болж бна

  7. boldoo says:

    НТӨ гдг чин нийтийн тооллийн өмнөх гсн үгшдээ

  8. amaraz_666@yahoo.com says:

    би анх 10тайда хийж бсан миний уулздаг хуухэн их олон юмнаас гархангалга хийдэг тэр хааяа шуршуурт дээш харж хэбтэж бгад хийдэг гэж бсан

  9. MYOHPT says:

    Эцэст яг одоо зөв үү буруу юу гэдгийг нь ойлгосонгүй гэх. Ойлгогдох ч үгүй юм гэх. Энэ нийтлэлийн зорилго яг юунд вэ гэх.

  10. an says:

    ßã îäîî øàà÷èõìààð ñàéõàí õ¿¿õíèé çóðàã õàðëàà. ýíý õ¿¿õýí õàæóóä ÷èíü àëãà.Òýãýýä ÷ õààíààñ îëîõ áèëýý. Ýíý ¿åä õýí òóñ áîëîõ áèëýý. ͺ㺺 ë ¿íýí÷ ãàð ìààíü íºãºº õ¿¿õíèé ÷èíü ¿òðýýã îðëîîä ÷àíãàð÷ ñóëðààä öààø íààø õîëõèæ ºãíº äºº. Õ¿¿õíèé çóðàã ÷ áîäèò þì øèã äýëãýöýí äýýð õàìàã þìàà õàéð íàéðã¿é äýëãýí õàðóóëíà. Äóð òàâèõ òýðõýí àãøèíä ¿ðèéí øèíãýí äýëãýöýí äýýðõ òýð õ¿¿õíèé í¿¿ð, óìäãèéã ÷èãëýí öàöàãäààä äîîø óðñàíà. Äàðàà íü ãýíýò óõààí îðîîä çàâààðñàí äýëãýöýý àð÷èõ ãýæ Ẻí çîâëîí.
    Õýðýâ êàìåðààð õàðèëöàí ñåêñ õèéõ ¿åä íºãºº òàëûí âèðòóàë õ¿¿õýí øîîëîí èíýýíý.

  11. gaj donton says:

    тгд эниг хийх ни муу юму зугэрү

  12. m says:

    НТӨ – Нийтийн тооллын өмнөх ..

    Эрэгтэйчүүдийн 95% нь гар хангалга хийдэг
    үлдсэн % нь гаргүй гэдэг биз дээ ккк

  13. dondog says:

    ээ бас л манай хүн ч бас л овоохон бичсэн байна шүү 🙂 юуууун айxавтар сээгзийн талаар судалцын яджаахад :-р

  14. bat says:

    Goojuur.com chi eniig bichee yu. bichlegiin hev mayag, ug helleg chin chamaig gedgiig helj bna

  15. XoXo says:

    гар xангалгагүй бол тгд бас л xэцүү шдээ,,, Ямар тааралдсан бгонтойгоо %#@&…. кккк

  16. Real says:

    Би лав гар хангалаг хйиж байгаад тавьсан удаа байхгүй.Бүүр залхуутай ядаргаатай санагдаад дунд нь болчихдог байсан. Нээрээ энэ юуных байдын болоо.

  17. lol says:

    huurhiis uneheer zovjdee. NTO hen tegj bijee ve? bi lav duulaagui l yum bndaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.