Монголчуудын хүүхэд үрчлэх болон үрчлүүлэх ёс

Монголчууд гэр бүлийг бат тогтвортой байлгахыг эртнээс анхаарч иржээ. Түүний нэг хүчин зүйл бол хүүхэд үрчлэн авах явдал гэж үзэж байв. Сэтгэлтэй эр эм хоёр дундаасаа хүүхэд гарахгүй бол өөр айлаас хүүхэд үрчилж авдаг байлаа.

Одоо ч тийм ёс үргэлжилж байна. Үүнийг үрчлэх ёс гэдэг. Нэг талаас хүүхэд үрчилж авах эцэг эх, нөгөө талаас хүүхдээ үрчлүүлэх эцэг эх харилцан санаа нийлсэн байдаг. Хүүхэд үрчилж авах, үрчлүүлэх хүмүүс лам, зурхайгаар өдөр цаг үзүүлж өдөр гарагийн бэлэгдлийг нарийн баримталдаг. Тэгээд үрчлэх эр эм хоёр үрчлүүлэх айлдаа “сүүн” бэлэгтэй очно.

Сүүн бэлэгт тодорхой заасан хэмжээ байдаггүй. Өгөх хүмүүсийн сэтгэл, эрх чинээнээс болдог байв. Хүүхдийг нь авч байгаа айлд цөөн тооны мал сүрэг ч тууж очдог. Говь нутагт сүү бэлгийн дээд хэмжээ болгож нэг тэмээ өгдөг гэдэг. Харин хүүхдээ өгч байгаа айлын хүн бүрт дээлийн гадар өгдөг заншил түгээмэл байв.

Зарим нутагт хүүхэд үрчилж авах хүмүүс хүүхдээ үрчлүүлж байгаа айлд ирж хоноод маргааш нь ургахын улаан нарнаар хонин цагт хүүхдээ авдаг байжээ. Үрчлэн авч байгаа ээж хүүхдийн төрүүлсэн эхэд хадаг барьж “хүүхдээ хайрла” хэмээж гуйна.

Тэгэхэд хүүхдээ гардуулж өгнө. Өргөж авч байгаа эх авчирсан өлгийндөө өлгийдөн авч явдаг.

Үрчилсэн хүүхдийг гэрт оруулах ёслол

Өргөж авсан хүүхдийг гэртээ оруулах ёслол нарийн бэлэгдлийн шинжтэй байдаг. Тэр хүүхдийг гэртээ оруулахын өмнө гэрээ нар зөв нэг тойруулдаг. Гэртэй оруулаад эмэгтэй хүүхдийг бол тулга юм уу зуухаа нар зөв тойруулаад гэрийн зүүн урд аваачаад тогооны бариул бариулдаг.

Энэ нь гэрийн эзэгтэй болох ирээдүйг бэлэгдсэн хэрэг билээ. Эрэгтэй хүүхдийг бол мөн гал голомтоо тойруулан, дараа нь ном, бичиг, ногт хазаар, уурга бариулдаг. Эрэгтэй эмэгтэй хүүхдийг алиныг ч гэрийн бурхан шүтээнд мөргүүлж “адис авахуулдаг” ёс үйлддэг.

/Хань/

8 Comments

  1. naraa says:

    huuhedtei bolohiig husej bn. baga sartai nyarai huuged orgoj awahiig husej bn manai ger bul

  2. naraa says:

    sainn bn uu sudalj bsn heregteo medeelel baina. manai ger bul huuhed orgoj awah huseltei bga yumaa. harin haanaas awch bolohiig sain medehgui haij bn tus bolooroi humuusee

  3. оч says:

    бид ч гэсэн охинтой болохыг хүсдэг их хэрэгтэй мэдээлэл байна

  4. saraa says:

    элгэмсүү эгч маани хаана бнаа хов жив нэг тиймэрхүү зуйл дээр уртаас урт коммэнт тавидаг мортлоо иймэрүү зуйл дээр бхгуй байхиймаа нэг их оунлаг хун биш бололтой х

  5. ene uu says:

    Монголын сайхан ёс заншил, одоо цагт ч нүдний гэм болох нь халаг байна.

  6. sole says:

    өргүүлж байгаа хүүхдийн төрсөн аав,ээж болон тэр гэрийн бусад гишүүдэд дээлийн өнгө өгдөг заншил байсан ни торго дурдан даавуу гэдэг чин эрт дээр үеэс монголчуудын хүндтэй зочиндоо өгдөг бэлэг шүү дээ.айлаас нялх хүүхдий ни авч байгаа болохоор тэр гэрийн бүх хүмүүст сэтгэлд ни хэцүү байгаа ни мэдээж.тийм болохоор хүн тус бүрд сэтгэлийг ни цайлгаж өгч байгаа монгол ёс юмуу даа.

  7. MINII BODLOOR says:

    Харин хүүхдээ өгч байгаа айлын хүн бүрт дээлийн гадар өгдөг заншил түгээмэл байв.

    ene ymar uchirtai bsiimbol sain medsengui

  8. Амьд бурхад says:

    Би айлын өргөмөл хүүхэд л дээ. Миний аав ээж 2 одоо 80 дөхсөн 2 буурай бий. Тэр 2-ийгоо хайрлаад хайрлаад ч багадмаар санагддийн. Хүний хүүхдийг өргөж аваад яаж тэгж хайрлаж өсгөж, хүмүүжүүлж чадсан байна аа гэж би үнэхээр гайхдаг шүү. Та 2тоо үгээр хэлшгүйгээр их хайртай шүү. Миний амьд бурхад минь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.