Гэнэтийн тэврэлт
Найз залуу чинь сэмээрхэн ирээд араас чинь гэнэт тэврээд авбал та юу гэж ойлгох ёстойг танд хэлж өгье.
Хэдийгээр тэр ганц ч үг дуугаралгүй ингэж тэвэрсэн бол танд үнэхээр хайртайн шинж. Энэ бол нэгэн бүхэл болсны шинж. Эр хүн бүсгүйгээ цээжиндээ тэвэрдэг нь өөрийг нь хамгаалахын зэрэгцээ эзэмдэх хүслийг нь илэрхийлдэг гэж биеийн хэлийг тайлагч Патти Вүүд ярьж байна. Түүнээс гадна эр хүн араас чинь тэвэрсэн бол дотно харьцаатай болохыг хүсч байгаа ч өөрийг чинь татгалзах вий гэж эмээж байна гэсэн үг. Тэр урдаас чинь хараад тэврэхгүй байгаа нь өөрийг чинь дургүйцнэ гэж бодож байгаатай холбоотой.
Энхрий тэврэлт
Тэр гарыг чинь атгаад нурууг чинь зөөлөн илнэ. Энэ элэгсэг байдал нь тэр өөрт чинь их анхаарал тавьдгийг харуулж байна. Хүний нуруу хамгийн мэдрэмтгий хэсэг. Хэдийгээр хүн ардаа нүдгүй ч хэн нэгэн ширтэж байгааг мэдэрдэг. Тиймээс эр хүн бүсгүйн нуруугаар илж байвал тэр хайрлаж, хамгаалахыг хүсч байна гэсэн үг. Харин энхрийлэл нь янаглал болвол бүү гайхаарай. Учир нь энхрийлэл нь сексийн оршил болж, түүний хүслийг өдөөж мэднэ.
Түүнээс гадна эр хүн өөрийн мэдэлгүй нурууг чинь илвэл түүнд ямар нэг таагүй зүйл тохиолдсоны шинж гэж биеийн хэл тайлагч Жанин Драйвер ярьж байна. Тиймээс найз залуу чинь сэтгэлээр унасан шинжтай байвал тэврээд юу болсныг нь асуугаарай.
Найзын тэврэлт
Хэрэв эр хүн мөрөн дээр чинь зөөлөн алгадаад өнгөрвөл тэр танд сайн биш. Энэ нь эрчүүдийн нөхөрсөг байдал болохоос ямар ч романтик шинж байхгүй. Хэрэв тэр уулзах болгондоо мөрөөр чинь тэвэрдэг бол та хоёрын харьцаа үүнээс илүү гүнзгийрэхгүйн дохио. Жишээлбэл тэр найзуудынхаа дэргэд таныг тэвэрч байгаа мэт дүр үзүүлж байгаа бол өөрийг чинь зөвхөн найз гэж боддог, өөрөө ганц бие гэдгээ харуулж байгаа нь тэр аж. Хоёулхнаа байсан ч тэр таныг жирийн найзаа гэж үздэгээ нуухгүй.
Гэхдээ хүлээгээрэй. Гэвч та үүнээс болж сэтгэлээр унах хэрэггүй. Үүний цаана хэд хэдэн шалтгаан байж болно. Нэгдүгээрт тэр таныг хэцүү байдлаас гаргах урам өгөхийг хичээж байж мэднэ. Хоёрдугаарт тэр найз нөхдийн харьцаагаа хэвээр хадгалахыг хүсч байна. Гуравдугаарт тэр урьд нь үерхэж байгаагүй бол түүний санаа бодол өөр хаа нэгтээ төөрч яваа нь гарцаагүй.
Чанга тэврэлт
Эр хүн бэлхүүсээр чинь тэвэрсэн, гар нь өгзгөн дээр чинь тэнүүчилж байгаа бол тэр таныг хүсч байна. Ийм тэврэлт нь түүнийг секс хийхэд бэлэн байгааг илтгэнэ. Түүний гар доошлох тусам түүний хүсэл улам асна гэдгийг сана.
Бас нэг зүйл. Хэрэв эр хүн өөртэй чинь толгойгоо нийлүүлсэн бол тэр бодлоо тантай хуваалцахыг хүсч байна гэсэн үг. Та түүний хувьд аль хэдийн онцгой нэгэн болсон.
О.Халиун
8 Comments
yag vnen bolow uu
genet araas n tewreed daraan enhrii tewreed nuruug n ilee changa tewrvvl yu boloh be bi law araas n tewrej baigaad urd garaad nuruug n ilej vnsej baigaad bodsruu garaa buulgadag.
tiimee uneheer unen bn shuuu
яг үнэн юм шиг санагдлаа,баярлалаа
Goe niitlel bna. Uneheer taalagdlaa (^_^)
yer n gaigui unen yum shig sanagdlaa
Энэ тэврэлтүүд чинь нэг нь нөгөөгөсөө үүдээд явчих бололтой юм байна.
хэхэ ийм нийтлэлрүү тоож ордог хүн надаас өөр алгаа. Бусад нийтлэл нь сэтгэгдэлээр дүүрцэн байдаг. хүний мууд дуртай улс нь ингээд мэдэгдээд байгаам уу даа.