Ахимаг насанд сексийн ачааллыг хэтрүүлж болохгүй

  • Хурьцлын үед эрэгтэй хүний судас минутанд 120-150 удаа цохилж лугшдаг
  • Цусны эргэлт эрчимжиж, зүрхний цохилт хурдасч, судас өргөсдөг.
  • Даралт ийнхүү огцом буурах нь зүрх судасны өвчтэй эрчүүдэд маш аюултай.
  • Сексийн илүүдэл тархинд цус харвах, инфаркт тусахад нөлөөлдөг.

Даралттай, амьсгааддаг, зүрх судасны асуудалтай эрчүүдэд сексийн идэвхтэй амьдрал тийм ч таатай зүйл биш. Хэрэв найз эмэгтэйтэйгээ хэвийн сексийг хүсвэл ахимаг насны эрчүүд өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Харин сексийн техникээ өөрчил.

Үүнд:

  • Энхрийлэл, үнсэлтийн үе шатыг уртасгах
  • Найз эмэгтэйгээ харахын тулд гэрлээ асаалттай орхих
  • Шинэ байрлалаас туршилт хийх
  • Гарын тусламжтай үйлдлүүдийг хий
  • Эротик зохиол унших, эротик кино эсвэл зураг үзэх

Эрэгтэй хүний бэлгийн ажиллагааны хямралын үе шат эмэгтэй хүнийхтэй адил цэвэрших байдлаар явагдах боломжтой. Эрэгтэй хүний цэвэршилт хэд хэдэн шалтгаанаас хамаардаг.

Үүнд:

  • Бэлгийн идэвхжил аажимдаа буурна
  • Бэлгийн дур хүсэл буурах
  • Мэдрэлийн болон бүх организмын байдлаас хамаарах бэлгийн булчирхайн ажиллагаа буурч хямрах
  • Үрийн шингэний боловсруулалт аажимдаа багасах, өөрчлөгдөх, хөдөлгөөн багатай болох

Гэхдээ цэвэршилтийн эдгээр шинж тэмдэг байсан ч зарим тохиолдолд бэлгийн үйл ажиллагаа хэвийн байж болно. Мөн бие махбодь болон сэтгэлзүйн идэвхжил буурахад бэлгийн ажиллагаа хямардаг байна. Эрэгтэй хүний цэвэршилт аажим, ямар нэгэн хүндрэлгүй ихэвчлэн явагддаг ч зарим тохиолдолд зүрх судасны, гормотеы болон вегетатив (ургацын) шинж тэмдэг илэрч болзошгүй. Ялангуяа мэдрэлийн ажиллагаа дараах байдлаар хямарна;

  • Уур уцаартай болох
  • Нойр муудах
  • Цочмог болох түргэн ядрах
  • Сэтгэл санаа гутрах (уйламхай болох)
  • Элдэв төрлийн айдас, биеийн ерөнхий сульдалт, өөртөө итгэлгүй ноомой байдал бий болох, хөлс их гарах, толгой нүүр рүү цус огших, эрч хүчээ алдах.

Угийн сэжигч, тээнэгэлзүүр зантай эрчүүд нас ахих тусам элдэв айдаст автан, ямар нэгэн хүнд, эдгэршгүй өвчнөөр өвдсөн мэт санагдах, үхлийн тухай байнга бодох, хүмүүс болон амьдралд итгэх итгэлээ алдах зэрэг өөрчлөлт бий болох магадлалтай. Бие махбодийн хувьд гэвэл зүрх орчим өвдөх, цохилох, амьсгаадах, даралт ихсэх, мартах зэрэг зовиур илэрдэг. Цэвэршилт эхлэх үед эрчүүд таргалах хандлагатай болдог. Бэлгийн гормоны боловсруулалт буурах нь бамбай булчирхайн ажиллагааг эрчимжүүлэхэд нөлөөлдөг. Гэхдээ наснаас хамааран бүх эрчүүд сексийн хямралд ордог гэж ойлгож болохгүй. Амьдралын эрүүл хэв маягийг баримталдаг эрчүүд 65-75 насанд ч бэлгийн чадавхаа хадгалсаар байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.