Зарим нэг эрчүүд эмэгтэйчүүдийг тэсэхүйеэ бэрх болгодог шүү дээ. Тэдгээр эрчүүдтэй учирч хайр сэтгэлийн холбоо тогтоосон эмэгтэйчүүд өөрийгөө хэцүү байдалд оруулах нь ч бий.
- Эмэгтэй хүн өөрийн мөрөөдлийн эр хүнтэй учирмагц амьдралын баяр баясгалантай болж бүрэн эрч хүчтэй нэгэн болж хувирдаг. Ингэх нь арга ч үгүй биз. Учир нь эмэгтэй хүн гэдэг ямар ч эр хүнд дасах нь амархан, бүх сэтгэл зүрхээ хайртай хүндээ зуун хувь зориулахад бэлэн байдаг шүү дээ.
Харин нилээд хэсэг хугацаа өнгөрсний дараагаар түүний хамаг нервийг бардаг байна. Өдөр ирэх тусам эмэгтэй хүний хувьд бүх зүйл буруугаар эргэж эхэлдэг. Тухайлбал: өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч, өөртөө итгэх итгэл алдарч, бүхий л зүйл нь үүлтэй тэнгэр шиг бүрхэг болж, өөрийгөө хэнд ч хэрэггүй өчүүхэн амьтан болсон мэт бодно.
- Хэрэв та дээрх зүйлийг мэдэрсэн бол та өөртэйгээ тохирохгүй хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн гэж хэлж болно. Учир нь хайртай залуу чинь таныг хэн ч биш болгон хувиргаж байна гэсэн үг юм. Тэдгээр эрчүүдийн арга маяг нь янз бүр байдаг талтай. Гэхдээ зорилго нь нэг байдаг. Эмэгтэй хүнийг өөрийн эрхэнд байлгаж, арчаагүй сул дорой нэгэн болгож, улмаар утсан хүүхэлдэйн дүрд тоглуулах.
- Эдгээр эрчүүдийг “вампир” ч гэж хошигнон нэрлэх нь бий. Ийм эрчүүдийг засч хүмүүжүүлэхэд тийм ч aмаргүй байх болов уу. Учир нь эрэгтэй хүн өөртөө байгаа ямар нэгэн шалтгааныг өөрөө олж харахгүй л бол хайртай бүсгүй нь түүнийг хичнээн засах гэж оролдоод ч нэмэргүй байдаг.
Иймд бүсгүй та иймэрхүү эр хүнтэй зууралдаж суухынхаа оронд өөртөө анхаарал тавьж сэтгэл зүйгээ эрүүл саруул байлгах хэрэгтэй. Түүнчлэн эдгээр эрчүүдээс холхон шиг байх хэрэгтэй. Ингэж чадвал та өөрийгөө эрсдэлд оруулах алхам хийхгүйгээр зогсохгүй аюулаас холуур өнгөрч чадах болно.
/Хань/
3 Comments
сайн байна уу? энэ одрийн мэнд Бусгуйчуудээ хааяа уйдсан гантсаардсан уед миний хэрэг гарвал надруу ярж болно шуу Утас:88001280,99151465 руу яриариа
Таны БНХАУ-аас хайж буй бараа бүтээгдхүүн,тоног тө хөөрөмжийн судалгааг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ажлын 2оос 3н ө дөрт судалж туслахад бэлэн. И-мэйл хаяг :TT_MON@yahoo.com
Bas neg yum nemj helehed yu yugui ireeduin amidralaa tusuuluud jiremsen bolchiw!!!Ehleed sain sudlaj harah heregtei.Yarwal daarna gj ug bdg daa.