Ер орчин үед ажил хэрэгч эмэгтэйчүүд түргэн зуурын сексийг эрхэмлэдэг болсон нь судалгаагаар тогтоогджээ. Хормын секст олон давуу тал байдаг аж.
Цаг хэмнэдэг. “Нялууралд цаг үрэх нь утгагүй” гэж бизнес хатагтай нарын 51.3 хувь үзэж байна. Үргэлж яарч явдаг тэднийг бас буруутгах аргагүй.
Стресс тайлах. Хормын сексийн хурц мэдрэмж, оргил үе стрессийн байдлыг гайхамшигтай тайлж, шинэ эрч хүчийг өгдөг байна.
Дур тавихад нөлөөлдөг. Хичнээн энхрийлүүлээд ч дур тавьж чаддаггүй эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Гэтэл хормын сексийн үед эмэгтэй цочирч, сэрэл өдөгдөн хурц таашаал авах боломжтой болдог.
Байршил чухал биш. Хөл гар, өгзөг ташаагаа дасгал хийж байгаа мэт янз бүр болгох шаардлагагүй. Байршлаа мянга өөрчлөөд ч таашаал авч чаддагүй хосуудыг алийг тэр гэхэв. Хормын секст бяцхан фантааз байхад л хангалттай.
Хаана сексдэх нь бодлогын хэмжээний асуудал биш. Ванн, гал тогооны өрөө, буйдан, лифт, зоогийн газрын “00” гэхчлэн асуудал хаана ч үүсэж болно. Жишээ нь та найз залуугаа баардаж байх үед гэнэт жигтэйхэн сексдмээр санагдвал яах вэ? Хотын нөгөө талд байдаг гэр рүүгээ такси хөлөглөн явж байх хооронд нөгөө их оргилсон тэмүүлэл бараг хийсч замхрах вий. Хүний оюун санаанд тэр зэргийн байх л….
Гоо үзэмжинд нөлөөлнө. Багагүй ач холбогдолтой зүйл. Хормын сексийн үед эмэгтэйчүүдийн хацар улаа бутарч, цус эрчимжин эстрогены түвшин ихэсдэг байна. Эрчимтэй, идэвхтэй сексийн үед илүүдэл жин “хайлдаг”. Хормын секс ийнхүү олон давуу талтай ч бүгдээрээ үүнийг эрхэмлэ гэсэн үг биш. Хувь хүний онцлог, зан характерын өвөрмөц байдал ч нөлөөлөх нь тодорхой. Гагцхүү дур хүслийг нэгэн загварт, тэгэх ёстой гэсэн албадлагад оруулах нь утгагүй юм. “Хамгийн сайхан секс чин сэтгэлийнх” гэж францчууд хэлдгийг санаарай.