Ажил дээрээсээ эхнэрээ гээд эрт гарч ирэхэд гэрт нь хүн байхгүй байвал сэтгэл нь гонсойж, таагүй мэдрэмж төрдөг. Энэ үед бүсгүй та гэр бүлийн бат бэх, аз жаргалтай байх үндэс нь гэрээ сахиад эмэгтэй хүн гэртээ суудагт оршдог бус харин хайр халамж, хүндлэл, харилцан бие биенээ ойлгоход оршдог гэдгийг ойлгуулж хэлэх хэрэгтэй.
Хэрэв энэ бүхэн тийм чухал биш юм бол түүний сэтгэлийг нь амраахын тулд эмэгтэй хүн хэдэн цаг гэрээ сахиж суух ёстой юм бол? гэсэн асуулт өөрийн эрхгүй бүсгүйчүүдэд маань бодогддог байна.
Нөхрийнхөө таны төлөө санаа зовж байгаа сэтгэлд нь талархах ёстой ч гэсэн үргэлж гэрийн мухар сахиад суух нь хэцүү шүү дээ. Харин ч эсрэгээрээ сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг талтай. Амьдралын шаардлагаар зайлшгүй ажиллаж, хүнтэй харьцаж, алдаж онож явах үе гарч ирэх болно.
Иймээс түүнд энэ талаархи бодлыг нь толгойноос нь авч хаяхад тусалж, өөрөөс нь өөр хэн ч хэрэггүй гэдгийг хэлж ойлгуулах хэрэгтэй. Түүнчлэн нөхрийнхөө өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өргөж өгөхийг хичээх нь зүйтэй.
/Хань/