Та ажлын газрынхаа хэн нэгэнд дурлачихсан юм биш биз?…

Хэрэв ажил дээр чинь таны хайрладаг аль эсвэл дурласан хэн нэгэн хүн байгаа гэж бодохоор баярт явах гэж байгаа мэт ажил руугаа яарч, нисээд очмоор санагддаг уу? Тийм байж болно. Харамсалтай нь хамт ажилладаг хүнтэйгээ үүсгэсэн хайр сэтгэлийн холбоо нь тэр бүр амжилттай болж чаддаггүй.

Ажлынхаа газрын хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн тохиолдолд яагаад ч юм бүх зүйл гайхалтай сайхан байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тухайлбал:

Сэмхэн атлаа дэндүү амттай хальт мөлтхөн үнсэлт, богинохон зурвас өгч авалцах, ширээний цаанаас нууцхан ширтэх хайрын харц гэх мэт…

Удирдлага нь хичнээн их ажлаар дарсан байлаа ч гэсэн хайртай хүнээ хажууд байгаа гэж бодохоор ямар ч их ажил байсан хамаагүй, бүгдийг нь хийж чадах юм шиг санагдана.

Хамт олноороо ямар нэгэн баяр ёслол тэмдэглэх болон хотоос гадагш салхинд гарах үед таатай мэдрэмж төрдөг.

Ажлын газраас зохион байгуулж байгаа энэ мэт зугаа цэнгэлийн ажил нь хамтдаа цагийг өнгөрүүлэх нэг шалтгаан болохоос гадна, шинэ дур хүсэл, сэтгэл хөдлөлийг амсаж үзэхэд түлхэц болдог.

Хэрэв ажлын газрынхаа хэн нэг нь хайртай хүнд чинь талтай гэдгийг мэдвэл түүнийгээ харамлах, хардах сэтгэл төрдөг.

Энэ үед тухайн дурласан хүн өөрийгөө ямар их азтай болохоо мэдрээд бүр улам ихээр баярладаг байна. Учир нь өрсөлдөгчийнхөө өмнө нүүр бардам байж чадна гэсэн үг юм.

Ер нь хосуудын цөөнгүй хувь нь ажлын орчноос хайр дурлалтайгаа учирдаг аж. Гэхдээ тэдний хайр дурлалын роман нь кинон дээр гардагтай адил сайнаар төгсөх нь ховорхон байдаг. Учир нь судалгаанаас үзэхэд тэдгээр хосуудын ердөө тал хувь нь л гэр бүл болдог байна.

2 Comments

  1. Sbolor says:

    Тиймээ ажил дээрхи дурлал холбоо бол зугээр л нэг сонирхол дасах асуудал болоод дуусдаг дараа нь ярианд ороод л онгордогдоо

  2. tushig says:

    21тэй залуу бнаа ойролцоо насний бусгуйтэй sex хамтрагч болий battushig_holy@yahoo.com бичээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.