Сайн байна уу манай цоглог өөдрөг Монголчуудаа…
Энэ сайтыг их олон удаа харж байлаа, за бараг 99% мэдээ нь хүмүүс зовлонгоо тоочсон байна, сексийн, эхнэр нөхрийн хардалт, нууц амраг,үр хүүхэд энээ тэрээ гээд л . Надад бичмээр олон зүйл байгаа ч үнэндээ энэ сайт дээрх асуудлуудаас надад бас хангалттай олон проблем байсан яагаад ч юм та бүгдтэй зөвхөн доорхи нэг сэдэв дээр санал солилцохоор шийдлээ л дээ. Энэ сайтын шинэ мэдээ гарах бүр уншигч болгон нь “за бас нэг яаж баларч байгаа хүн юу бичсэн байна ?” гэж бодож байдаг байх. Тэгвэл энэ удаад арай өөр юм хэлэлцье.
Би зүгээр л манай Монголчууд маань яагаад бие биерүүгээ муухай харж явдаг, ер нь яагаад ийм барзгар царайлж явдаг тал дээр яриа өрнүүлэх гэсэн юм.
Зарим уншигч маань намайг ямар хөгийн сэдэв ярьдаг юм гэж загнах гэж байж магад, зарим нь жуумалзаж байж ч магад. Гэвч найзуудаа энэ тал дээр ганцхан удаа анхаарал тавихыг гуйя, энэ жижиг асуудал биш. Надад итгээрэй.
Би энд хэн нэгэнд их мэдэгч царайлж сургааль айлдах гэсэнгүй, угаасаа бид бүгд өөр өөр, энэ дэлхий дээр яг чамтай адил хүн гэж байхгүй, тиймээс чамд ямар нэг асуудал гарлаа гэхэд тэрэнд чинь таарсан жор гэж байхгүй
Гэхдээ бид яадаг ч байсан бид бие биедээ харилцан харьцаж амьдрах нь зайлшгүй, бүх насаараа шоронд гав ганцаараа хоригдох юм хийгээгүй бол шүү дээ.
Жишээ авья: Өглөө босоод ажилдаа гарахдаа лифтэнд тааралдсан хүнтэйгээ инээмсэглээд мэндэлсэн чинь хариу байдагүй, гөлийгөөд өөр тийшээ хараад, эсвэл гайхаж сэжиглэсэн янзтай. Эсвэл өөрөөс нь юм гуйх гэж байна гэж бодоод байгаа ч юм уу. Гудманд алхаад явж байгаа хүнтэй зөрж өнгөрөх үедээ инээмсэглээд толгой дохисон чинь эргэн эргэн хараад их гайхаж байх юм.Би инээмсэглэсэн байхад тэр хүний нүүрэн дээрх барзгар харц нь улам ихсэх жишээтэй. За эмэгтэй хүн рүү инээмсэглэхэд нөгөөх нь өдөж байна гэж боддог ч юум уу, гай болж эхнэр нөхөр 2 байвал хардаад балайрч өгнө. Машин бариад явж байхад бүүр их анзаарагдаж байгаа биз дандаа л уурласан, барайсан, бие биенийгээ өрсчих вии гэдэг ч юм уу нэг тийм үзэн ядах гэх нь ч хаашаа юм, гэхдээ л онцгүй.
Би яагаад ингэж асуугаад байна гэхээр хүнлэг энэрэнгүй нийгэм гээд байгаа зүйл чинь ердөө хүн хүндээ жаахан инээмсэглэл бэлэглээд харьцчихаас л эхэлмээр байна.Хамгийн наад захын боловч амин чухал элемент шүү.Бид бусдад инээмсэглэл, мэндчилгээ хүргэснээр өөрсдөө болон цаад хүмүүсээ аз жаргалтай болгох их том суурийг бэлдэж өгч байгаа хэрэг.Энэнд хэцүү юм юу байнаа? Яагаад бид ингэж чаддаггүй билээ? Нөгөө л ядуу гэдэг ганцхан шалтаг уу?
Инээмсэглэл тийм их гарз шаарддаг эд үү?
Инээмсэглэж, мэндчилнэ гэдэг чинь хүн хүнийгээ хүн гэж харьцаж байгаагын илрэл биш үү?
Би их олон орноор явж байсан, инээмсэглэж харьцаад сурчихсан улс оронд хүн харьцангүй тайван байдгийг анзаарсан.
Инээмсэглэж, мэндчилж сурснаар энэ нийгэм ямар их эерэг зүйлээр цэнэглэгдэнэ гээч? Үүнийг тоочоод барахгүй. Бидний үр хүүхэд жинхэнэ утгаараа хүмүүжилтэй хүмүүс болно шүү дээ.
Ийм өчүүхэн зүйлийг би та нарт сэдэв болгож сэтгэгдлийг чинь сонсоё. Хэт нуршсан бол өршөөгөөрэй.
29 Comments
монгол хүн монголоо харахаар уур хүрээд өөр гадаад хүн харахаар инээмсэглэдэг болсон сонин цаг оронд бид амьдрахчаан болж байна даа…Зүгээр нэт-дээр покэр тоглож байгаад монгол хүнтэйгээ таарахад л уур уцаарийг чамд бэлэглэх болно хараарай үзээрэй сонин шүү сонин…
bi zamin tsagda hiideg hun torgochod ineged bhu tavlaj bga ym shig tgd bayarlala gehu niigm iim bn shde nzuda soyoltoi orni humus tende l bdag ym bgaz
Гадаадад бж бж бгаад Монголдоо ирээд дэлгүүр ороод Сайн бна уу та гэсэн чинэ дэлгүүрийн эгч чи намайг танидаг юмуу гэж асуусанаа юм зээлэхгүй шуу гэж билээ би бантсан хэлэх ч уг олдоогуй. Монголд унэндээ хэцүү шуу
хэхэ маш хөгжилтэй мөн маш чухал сэдэв байна. үнэхээр бид ягаад мэндлээд өнгөрч болохгуй гэж, ард түмний тэр баргар царай одоогийн нийгмийг илэрхийлээд байгааа юм шиг санагдаж байна. монголын ирээдүй болсон залуус бид нийгмээ өөрчлөх хэрэгтэй шд!
76-хан баячууд хамаг юмийг маань тоночихоод ИНЭЭЖ бхад бусад нь ядуураад ууртай байх нь аргагүй…сэтгэлээ хуурч биэ биэрүүгээ худлаа инээж бхийн оронд 76-г унагачихаад ЖИНХЭНЭЭСЭЭ ИНЭЭМЭЭР БАЙНА…шибал…
Үнэн шүү. Гадаадад хэдхэн хоног явж ирээд л нөгөө инээмсэглэсэн орчин дулаан харилцаа үгүйлэгдэж байснаа маргааш нь гэхэд баргар монгол харилцаанд дачихдаг юм. Би удаан хугацаагаар гадаадад байдаггүй. Амралт аялал ажлын айлчлалаар л явдаг.Гэхдээ хааяа танихгүй хүн рүү инээмсэглэчихээр бас ч гэж зарим нь дуртай л байх шиг байдаг юм. Нэг удаа халуун шөлний ресторанд над руу нэг бүсгүй инээмсэглэхээр нь би өөдөөс нь инээмсэглэсэн чинь хамт явсан найз маань таньдаг юм уу? гэж байна. би үгүй ээ над руу инээсэн шүү дээ л гэсэн. Над руу л лав танихгүй эмэгтэй тэгж сайхан инээмсэглэсэн чинь үнэхээр сайхан санагдсан.
ёо би нээрээ нэг юм хэлэхүү?
би 4 жилийн өмнө барууний 1 оронд амидарч бгаад мгл-доо ирсэн юмаа.ирэд нэг л их нуурний баясгалантай амитан,хун болгонруу хараал инээдэг блаа.
хумуус гайхаад л өөдөөс энэ одоо ухсэндээ инээдэг бнаа гэсэн янзтай хараад л …
гэтэл би саыхан гадуур явж блаа,өөдөөс 1 хуухэн инээгээд л алхдаг юм бна,танидаг юм болуу гэтэл угуй юмаа.
зөрөөд өнгөрөхөөр ни би энэ нэг юм юугаа гийгуулсэн гэж инээдэг бнаа гэж боджийшд.
орчин хунийг ингэж эвдэж бншд
янаа монголчууд мини аайн….
бас хумуусийн ингэж гайхаж дургуйтсэхн бас 1талаараа арагагуй ч ым шиг унуугийн мгл орон ымар байна вэ та бухэн бодоод уздээ зурагт асаан тэр тэгж идсэн унуудур тийм хун тэгж алууллаа, тэр дарга тэгж идлээ гээд л нийгэмн ийм бохир зааан байгаа ум чин хумуус яж сайхан байхийн би би ууруу оюотан хун надад лав гадуур яавж байхад сайхан инээж ывах шалтгаан байхгуй ээ….
Ер ни бол их тсаг үе олсон ,оновчтой сэдэв хөнджээ.Анзаараад байхад амидралын төвшин тогтвортой,бухимдал стрэсс багатай,хөгжингүй орнуудын ард иргэд ни хүнтэй харст тулгарахаараа эелдэгхэн инээмсэглээд ,таних танихгүй хамаагүй мэндэлдэг юм билээ.Үнэндээ энэ ни хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна,халуун дулаан эерэг энерги бие биедээ бэлэглээд их зүгээр санагддаг шүү.
Манайхан харицуулаад харахаар хөөрхийдөө,өдөр тутмын амидралдаа бухимдалтай,өнөөдөр яж хоолныхоо мөнгө-г олох вэ гээд сртэсстэй,амидрал баталгаагүй санааг ни овоосон зуйл эгэл жирийн амидралд хангалттай байгаа болохоор тэр бүхэндээ түүртээд юн иээх барихдаа манатай бна даа гэж анзаарагддаг.Тэрнээс харанхуй будуулэгтээ ч биш юм шиг байгаа юмаа.Аяндаа хүний амидрал тэгшрээд,гэдэс цатгалан,амидрал баталгаатай болоод ирэхээр хүн дотроосоо инээмсэглэж эхэлдэг юмуу гэж боддог.Үйлчигээнийхэн бол яхав,ажил мэргэжлийн онцлог учраас тэд хүссэн хүсээгүй эелдэг байж ,инээмсэглэн зочноо угтаж үдэх ёстой.Харин нийт ард иргэдийн дунд бие биедээ найрсаг,эелдэг ханддаг болох ни их чухал бөгөөд,энэ ни бас л тодорхой цаг хугацаа шаарддаг бололтой.Гэхдээ сайн байна,өнөөдөр бидэнд дутагдаж байгаа сэдвийг гаргаж асуудал дэвшүүлсэн байна.Хэн нэг ни эхлэх л ёстой болохоор танд талархаж бна
hi, bi neg gadaad orond baina l da. Yag unendee anh end ireed tanihgui humuus mendleheer ih gaihdag baij bile, Yagaad baigaan bol gee l. Odoo bol uuruu turuuleed mendeldeg uguidee ineemsegledeg bolson baina. Ene bol mash saihan soyol yum da. Neeh bayan yaduugaas shaltgaalahgui baih oo.
zow zuiten sanaa bn l daa. Thdee niigemtai shuud hamaaraltai asuudal ym bish uu,
gertee ideh hoolnii mahgui hunees er n ineed garah boluu daa,,,ihenh n l tiim bn shdee
er n ter amerki,europeiin oron, korea, japan ch ymuu tiim hogjiltei ornuudtai ooriihee orniig ym bolgon deer haritsuulaad bdgiig n demjiddegui, oilgodoggui,,,
chinii heleed bga shig Би их олон орноор явж байсан, инээмсэглэж харьцаад сурчихсан улс оронд хүн харьцангүй тайван байдгийг анзаарсан. chin niigem n taivan bolohoor l humuus n taivan bhgui yu daa,,,
Чиний зөв, гэхдээ энд учиргүй танимхайрах гэсэн талруу бас бодож болохгүй, инээмсэглэл гэдэг чинь маасайх ч юмуу бас тийм биш байх. Инээмсэглэл хүмүүст бие биендээ хүндэтгэлтэй хандах чиглэл рүү шууд хөтөлдөг.Үүнээс улбаалж хүлээцтэй байх, тэвчээртэй байх ,энэрэнгүй байх,гэх мэт маш олон эерэг үр дагавар гарах биш үү
ерөнxий санаа ни зөв юм шиг боловч, бас асуудал бнаа. ер ни гудманд яваа xунтэй, лифтэнд тааралдаад инээгээд, гар бариx гээд байx ни мэдэxгүй нэг л бууxгуй бна шуу. бас такси-нд ороод нээx танидаг xунтэй таарсан аятай, за сайнуу гэд эxлэx ни нэг л биш сонсогдож бна, төв энгийн сайн бна уу, тийшээ ийшээ аывия, гээд баярлалаа баяртай бол болийшдээ. гэxдээ учиргуй инээгээд нэгэнт xумуусийн xооронд тогтсон ёс заншил байxад сайн танилуудийн xэмжээнд гудманд xарицаад эxлэxэр xун гайxаx ни тодорxой ш дээ. дэлxийн xаана ч, та нарийн шутэд байдаг, жапанд, амэрикад xумуус ни иx эелдэг, xунд тусалдаг гэxдээ гудманд шууд инээгээд гар бариx гээд байвал ер ни зугтаана, айна, сэжиглэнэ шуу. бас такси-д суугаад эелдэгээр xарицаx туxай асуудал бгаа болxоос нээx танидаг xунтэйгээ явж бгаа юм шиг яриж xөөрөөд яваx ни бас нэг иx соёлжсон xуний шинж биш. нэгэнт xуний нийгэмд бгаа болxоор сайн муу али али ни бна. ялангуяа дотроо бодолтой, болгоомжтой, бусдийг xундэлсэн байx ни зөв. гэxдээ xэтрүүлж болоxгуй шуу, тэгвэл нөгөө xуний эрx чөлөөнд бас xалдаж бгаа xэрэг болно.
Би бас ядуугаасаа болоод хүмүүс инээмсэглэж чадахаа болисон юмуу гээд сайн бодохоор яс юман дээр үгүй байгаа байхгүй юу.
Би энэ сэдвийг хөндөхдөө материаллаг бус талаас нь хараасай гэж бодсон юм.Хүн болгоны дотор тэнгэр шиг уудам, цэв цэлмэг орон зай байж л байдаг, адгийн архичины дотор ч гэсэн.Сайхан байгалд гараад царай нь барайдаг хүн гэж байдагүй биз дээ.
ter tusmaa uilchilgeeeni baiguullagad ajiladag humuus 1rt ineemseglel 2rt ineemseglel 3rt ineemseglel baidag yum shu
монголд хаа сайгүй л болж бүтэхгүй нийгэм бухимдалтай,стресстэй байна даа.уурлачихсан хүмүүс яаж ч инээмсэглэх юм…цэргүүдийн царай баргар байна даа…
за инээмсэглэxээ болёо. ядаж xоорондоо мэндлээд сурчиxвал. уул нь бид чинь мэндчилгээний маш иx баялагтай ш дээ.
chinii zowoo bi ch gesen gadaadad bsan tegeel mongold ireheer orchin ni ch ter humuus ni ch ter neg huiten hondii bie bienee buruu shaasan gaigui haragdsan negnee muugaar helj doosh ni hiisen tiimerhuu bdag delguuriin uilgeenii ajilchdiin tuhai yariad ch hereggui Er ni mongolchuudaa setgeleeree bolno butne gej amidrahad bolohgui yum bhguu tiimees uurlaj buhimdahaa bolij amiddaa bie bienee hairlaj yawii bas ochuuhench gesen busdad ineemseglel beleglej yawtsgaaya!
ер н их зөв зүйтэй юм бичсэн бна шүү!!!за яланхгуяа монголд үйлчилгээний соёл дээд зэргээр хөгжисөн санагдаад бдгийн. ресторан, паб, дэлгүүр хоршоо бол энүүхэнд гуйж түүж бж сая нэг юм үйлчилсэн болно. за энэ ч дүүрч жаал ажил төрөл гд явбал за бүүр ярих юм биш. тгд нэг мэдэхэд дунд н орчоод үрчийгээд явж бгаа юм чин.
за харин энэ бухнийг өөрчлөхөд энэ хуний хэлээд бга юм үнэхээр их ач холбогдолтой гдгийг ухаараад бид бугд өөрсөдөөсөө яг одоо эхлүүлэх н зуйтэй юмаа гэж. оролдоод үзээрэй хүмүүсээ!!! за амжилт.
za chi yostoi zuv sedev hundsun bn. bi bol demjij bn. er n ingeed ajaad bhad mongolchuud ih tsuhalduu humuus yumuaa. delguurt orood yuma valaa casher-t bichuuleed zarim neg yumnii une ch yumuu asuuhaar hariulj bgaa ungu ays bol arai heternee neg l yrvagnasan amitad. hund uilchilj bgaa bol zov uilchleh heregtei sht. er n joohon huviin soyol geech yum bdggui neg l ih huiten yrvaisan humuus. er n tgl uilchilgeenees avhuulaal hoorondoo haritsaj bgaa n yostoi aimaar.
би ч гсэн санал нийлж бна би гадаадад амидардаг л даа монголд очоод хүмүүслүү инээмсэглэхээр тэнэг юм боло вуу гсэн хартсар хартсгагад бдаг юм
хүн хүндээ огч чадах хамгийн сайхан бэлэг бол инээмсэглэл гж би боддог
гайгуй xарсан луу ни гайгуй xараад мууxай xарсан луу ни мууxай xараад зугээр xарж бвал зугээр xараад л явж бдгийн ш дэ хэхэ
ñàéõàí èíýýìñýãëýë ñàéõàí ýíåðãé ºãäºã þì,ìèíèé áîäëîîð ñî¸ëòîé èíýýìñýãëýæ ñóðàõ õýðýãòýé ñàíàãääàã þì,çàðèì óëñóóä õ¿í øîîëîîä ãýæ áîääîã þì áàéíëàà,ìîíãîë÷óóä àëèéí áîëãîí õºìñºã çàíãéäàæ ÿâàõ þì,îäîîíîîñ áóñàäàà ýíåðãé ºã÷ ñóðàëöààðàé
тиймээ энэ сэдэв үнэхээр хүн бүрийн унших хэрэгтэй,хэрэгжүүлэх хэрэгтэй зүйлийг гаргаж иржээ.уншсан хүмүүс гэр бүл ойр тойрныхон,ангийнхан,найз нартаа дамжуулж бие биедээ сайхан энерги бэлэглэцгээе.
Ядуу хуний нудэнд инээмсэглэл битгий хэл узэн ядалт хардалт сэрдэлт гомдол хурсан байдаг.
Гол учир нъ ядуугаас шалтгаалж байгаа.
Сэтгэлийн зайтай нэг нъ зайгуй бачимдаж яваа нэгэндээ инээмсэглэл бэлэглчихээд явах хгтэй.
Миний хувъд хэн нэгэн руу бяцхан хуухэд руу ч юмуу хөгшин хун руу бага зэрэг инээмсэглэхэд нудэнд нъ цог гэрэлтээд халтайсан царайнд нъ баясал тодроод унэхээр хөөрхөн харагддаг.
Наад газар чин би одоо очих гэж байна. Янаа барзайсан хиртэй умнууд байгаа. яанадаа тэднийг баяр баясгалантай, нигуулсэнгүй болгож хайрла Бурхан мин
Тиймээ хүнлэг энэрэнгүй гэдэг нийгэм маань хүн инээх битгий хэл хүнтэй юм ярихад сонин болоод байгаа шүү дээ. Бүгд л нэг л буруу бодолтой ч юм шиг. Сүүлдээ тэдэн шиг сэтгэхвий гэж айх юм. Нээрээ л инээгээд явбал аальгүй нэр авах жишээтэй. Бүгд л бие биенээ үзэн ядсан надаас илүүдчихвий гэх байдлаар харахаар болимоор байна аа. Чамд баярлалаа чухал сэдэв шүү дээ.
би монголд байхдаа ч гэсэн хүмүүс рүү инээмсэглээд л явдаг байсан.нэг удаа эгчтэйгээ такси зогсоогоод орохдоо за сайн байна уу гээд эхэлсэн чини эгч уурлаад л намайг нудараад айлгүйтлээ энээ тэрээ гээд уурлаж гарлаа,ядаж байхад ни жолооч залуу ни надтай нас ойролцоо 18,19 настай залуу айж таараад,би тэрэн лүү сээтэн хаясан болж тарваа хөөрхий (суухдаа ч би нээх анзаараагүй тэгээд хэлчисэн юм)уучилаарай,баярллаа,баяртай +ИНЭЭМСЭГЛЭЛ. ХҮНИЙ НЭГ ӨДРИЙГ яАМАР САЙХАН БОЛГОДОГ ГЭЭЦХ ТУРшаад үзээрэй залуусаа
чамтай санал нэг байна…би ч гэсэн тааралдсан хүн болгонтойгоо биш юма гэхэд явдаг фитнэсс-инхээ ч юмуу хүмүүстэй инээмсэглээд мэнлэхлээр их гайхсаар харцаар хараад байдаг юм…