Эрчүүд хаачсан бэ гэхээр солонгост байгаа гэх юм…

Би 34-тэй жирийн нэгэн эмэгтэй би өөрийгөө одоо ямар насанд яваагаа ойлгохоо байлаа. Хүнтэй сууж хүүхэд гаргасангүй, авгайгүй залуутай найзлана гэж бодсоор яваад өдийг хүрчихэж. Миний үеийн залуу авгайгүй байна гэж байхгүй юм байна лээ яахаа сайн мэддэггүйээ. Ганцаараа ингээд явж л байхаас, болох л байлгүй. Гэтэл би бас ганцаараа биш юмаа. Миний эргэн тойрон албан газар нэг л нөхөргүй гунхсан хүүхнүүд л байх юм. Эрчүүд хаачсан бэ гэхээр солонгост байгаа гэх юм. Тэгээд хүйсийн тэгш эрхийхэн юу хийж байгаам дээ. Нөхөргүй хүүхэн тоолохоос өөр ажилгүй юмуу хаашаа юм. Улсын Их Хурлын гишүүд нь олон сайхан эрүүл залуучуудыг эгээл мал үзэж байгаа юмшиг шинжилээд хамгийн эрүүлийн нь хамаад аваад явах юм. Гадагш явах хүний эрх гэлээ эх орон монгол цус нөхөн үржихүй дээр хор холбогдлтойг ойлгодоггүй юм байх даа. Би ч яахав ингээд явж байгаад болбол болно болохгүй бол тэгээд одоо яахав дээ байж л байхаас тэхдээ би хэзээ ч гэр бүл үймүүлж явахгүй гэж боддог. Сайхан Монгол залуус минь та нар хаана байнаа. Мэдээж нутгаа сахиж эх орондоо сайхан ажил хийж сайхан гэр бүлээ авч явж байгаа залуус байгаа л даа…

cekc.mn дээр ирсэн захидал

28 Comments

  1. nara says:

    цэвэршилт явагдлаа ш д, насны эцэст ганцаар үлдэв,хүний янз бүрйин үг ч яамай,зоригтой хөдөл

  2. nara says:

    34 тэи хүний үг биш л бна да, зохиомол ёанагдлаа,

  3. bayar says:

    Òýæýýæ ÷àäàæ áàéâàë õýäýí ÷ ýõíýðòýé áàéñàí ÿàäàã þì. ßäàæ 2 ýõíýðòýé áàéõ õóóëü ãàðãàìààð þì. ÒÝÆÝÝÆ ×ÀÄÀÆ ÁÀÉÂÀË ÕÝÄÝÍ × ÝÕÍÝÐÒÝÉ ÁÀÉÑÀÍ ßÀÄÀà ÞÌ. Õóóëèà õóðäàí ãàðãàà÷ýý

  4. kk says:

    залхмаар юм ядаг юм бэ 30 гараа л биз хуви хуний л асуудал би ч 30 гарсан ганц бие амидралд оор хийх юм зундуу бий завтай байгаа дээрээ амжуулаад ав охин мини

  5. OZ-d says:

    Tiim shuu haigaad olno ch gej hetsuu. bi ch bas neg l medhed 28 hurchij. gehdee gants bie gej gutraad baidaggui ee. odoo gaigui bolowsrol ooriin hureh gesendee hurchihsen. zugeer goe fun baiy tegej baigaad 35, 36 hureed hun taarwal suuna gej boddog. er n 35 gedeg chin odoo l jinhene huntei suuj ger bul ehleh tsag. medeej ert ehelelee geed muudah yum ch baihgui l dee. gehdee 35 oroitoogui shuu. end baidag americ, koreanuud, ern gadniihan tegej ert suugaad baidaggui sh de. gants bie ywj fun baij baigaad togtwortoi ger bul bii bolgodog yum shig sanagdsan. Za tegeed amjilt single humuusee. bid nar saihan amidral, bat boh amidraliig bii bolgoj chadnaa.

  6. OZ says:

    хэхэ.
    Сонирхолтой л юм….
    Би бас оортоо таүйсан зорилго биэлүүлэхээр гэсээр байгаад 28-хурчихсэн байна (эр). Заяаний хани зам дээр гэдэг гээд л ябж байна……. Бас хун хайх ч тийм амар олдохгуй шуу…..

  7. single zaluu says:

    танилцая bayaraa_0214@yahoo.com

  8. Tushigee says:

    30.аас дээш насны ганц бие залуучууд цөөхөн нь үнэн шүү. Гэхдээ хайвал бас байж л байна. Би л гэхэд одоо 35.тай. Харин 30.аас дээш насны ганц бие хүүхнүүд дандаа хүнтэй сууж байсан, хүүхэдтэй хүмүүс байдаг. Тэгээд оройтсондоо ч тэгдэг юмуу капитализмыг алгасч гэдэг шиг шууд л бүх зүйл нь бэлэн хүн хайгаад жирийн нэгнийг тоож ч хардаггүй юм шиг санагддаг. Өөрсдөөсөө л буруугаа хайх хэрэгтэй. Өөр нүдээр бусдыг харж сурах хэрэгтэй. Амжилт.

  9. haha says:

    энэ 21-тэд нэг юм олдоосой билээ дээ. элгэмсэгтэй хамт энд сүнс нь хоргодох нь байна хахах

  10. altmaa says:

    Ганц бие эмэгтэйчүүд харин ч өөртөө анхаарал тавих зав,цаг олддог учраас өөрсдийгөө их торддог штээ.Гоё сайхан ганц бие эмэгтэйчүүд зөндөө бий.Заавал юмыг буруу тийш ни мушгиж харах гээд байх хэрэггүй.Ганв бие л бол завхарсан буруу замаар орсон байх албагүй.Заабал хүний кармаанд орсон ч байх албагүй.Тэд өнөөдөр янз бүрийн шалтгаанаар л ганц бие яваа.

  11. ame says:

    уншигчийн бодож бгаа шиг боддог залуус их бдагт харамсаж бна. зүгээр сайхан өөрийгөө боловсруулаад сурч мэдээд гадаадад ажилж амидраад яваа ганц биө хүүхнүүд зөндөө бгаа. би ч өөрөө тэдний нэг, бас л нөхөр байтугай найз залуу ч бхгүй, тэглээ гээд муудаагүй сурч амидраад бжл бна. миний эргэн тойронд ч иймэрхүү насний ганц биө хүүхнүүд олон бна. уншигчийн хэлсэн шиг буруу замраа хоолоо олж иддэг биш үүрийн хүчээр амидардаг юм шүү.
    харин өөрт чин хэлхэд яраад бгаан бол хайгаач дээ, гэртээ сууж бахд чин хаалгийг чин тогшоод ороод ирэхгүй л бх.

  12. 910 says:

    xэxэ нээрээ хаагуур яваад заяаны ханиасаа төөрөөд бнаа?сонин юмаа,.эсүүл хэтэрхий их голж шилээд бнуу?найзуудын найз нтр гээд өөрийхөө хүрээнээс нэг хальт хайгаад үзээч со-д бол сайн залуус ч бий саарууд нь ч бий. монголд үлдсэн хүмүүс дунд ч бас өөрийн чинь сонирхдог эрчүүд бгаал байх даанч өөрөө жаахан зөрөөд төөрөөд байх шиг бнаа

  13. Unshigch says:

    he he gants bie huuhnuud tsarialag gene uu? Harin ch gaigui ni shilegdseer baigaad yer ni bol 30 nasnaas deesh bol mungunii tuluu esvel karer huuhiin tuld bugsuu ashiglaj ehnertei uvuu nariig tushsen huuhnuud, gants neghen ni argagui ar geree gej guiseer uuriiguu martsan or uuriiguu het deeguurt tootsson unen chanartaa bol hamgiin gologdmol yumnuud,esvel salsan sarnisanuud l gants bie-eer uldsen baidag. Chinii sonirhood baigaa tuvshingiin zaluuchuud Solongost ajilladag l hev shinjiinh bolhoor ted nar chini So-doo l bhgui uur yah ve dee, tegeed l chi gomdollood bgaa yumblgui bichsenees chini uzvel. he he Tuunees bish gants bie zaluuchuud ogt bhgui bish baij l baina shd. Za gehdee chinii huvid ch odoo bolomj ih l maruuhan yum bn doo, tegeed ch ter SO ruu chini odoo dandaa zaluuhan huuhduud l yavj baigaa bolhoor chinii ueiinhen MGLd baigaa gej bodogdohgui bn uu esvel chi duu zaluuchuud haraad yavdag amitan uu?

  14. ss says:

    Зүгээр дээ бүсгүй минь хүн хүн заяа төөргөөрөө л болно шүү дээ. Заяаны хань чинь солонгост ажиллаж байгаад удахгүй ирэх ч юм бил үү. Битгий л буруу замаар ороорой. Их үнэн зүйл бичсэн байна яг одоо нийгэмд тулгамдаад байгаа асуудал энэ шүү дээ энэ бол зүгээр инээдэм наргийн болгоод өнгөрөөх зүйл биш улс орны ирээдүй аяюулгүй байдалтай холбоотой асуудал.Гэтэл Ганди мэтийн нөхдүүд эрүүл сайхан залуучуудаа харь оронд хар ажилд нухлуулчихаад их гавьяа байгуулчихсан юм шиг ярьж байгаа биз дээ. Үнэндээ эх орондоо орох оронгүй хийх ажилгүй амьдрах арггүйдээ л гэр орон үр хүүхдээ хаяаад явцгааж байгаа биз дээ.

  15. setgegdel bichsen negend says:

    Gants biy busguichuud harahad tsarailag gejee. Nadad lav tegj sanagdahgui baina, harin gutlaa chirseniig ni bi toohgui, gunhsan saihan ni namaig toohgui gedeg ug l sanaand buudiin. Yag tsarai muutai geheer tiim bish, yag tsarailag uu geheer yostoi ugui, er ni bol uuriigii het undruud unelsen busguichuud l ogt nuhurt garaagui baidag yum shigee. Harin salsan, huuhedtei huuhnuud dotor saihan muuhai ali ni ch bii haragddag

  16. jiriin busguid says:

    таны үлдээсэн сэтгэгдлүүд их таалагддаг. та боломжтой бол миний хаягийг өөж дээрээ нэмээч тэгэх үү таниас асууж зөвлөх зүйл байнаа zolo_918@yahoo.com

  17. tulga says:

    34 hurtelee yu hij yawnaa gehiin… haashaa yum horin hedtei bhad nas zaluu bn hugj bari gene tgd 30 garad yawchihaar yugaa hiij bsiin hugshin awgai chin gehiin haashaa yum. Yaadiin 34tei hun bgaa l biz. Er ni 40 hured huntei suuj huuhed gargasan ch yamar hamaa bn aa… Zugeree mongol bish uur gazar bol 34 bol id gyalalzaj yawaa zaluu nas.

  18. altmaa says:

    Засаагүй алмааз эрдэнэс гудмаар алхаж байна гэнээ?Гудмаар шүлсээ хаясан залуус л их таардаг штээ.

  19. mj says:

    Засаагүй алмаз гээд эрчүүд аль хэдийн хэд, хэд засагдчихсан байдаг юм. 34 байтугай 30 дөхөж байгаа хүүхнүүдэд нөхөр олдохгүй байнаа. За яахав засаад сайхан халамжлаад явъя гэхээр үнэхээр арчаагүй гутлаа ч арчиж сураагүй эрчүүд энд тэндгүй эхнэргүй байгаад байгаа юм ш дээ. Эхнэр болох хүүхнээ баарнаас хайчихаад тэндээсээ олсон хүүхнээр монгол эмэгтэйчүүдийг дүгнээд. Сайхан ухаантай хүүхнүүд баараар явдаггүй ажил, гэр, нийгэмд өөрийн байр сууриа олох сурч боловсрох гэсээр байгаад нас нь явчихдаг юм шиг байгаа юм. Одоо ч гэрлээгүй залуу 27-оос дээш насанд ховор доо. Албан ёсоор гэрлээгүй ч гэсэн 1-ээс дээш удаа хамтран амьдрагч байгаад үзчихсэн хүмүүс голдуу байдаг.

  20. sony says:

    сайхан залуучууд байна аа байна. надаас авахуулаад зондоо л байна шуу дээ. сохойчихоод югаа харж ывдаг малууд вэ та нар аан. онго монгоний нудээр биш, билгийн нудээр хардагч болоосой. байгалаараа байгаа, засаагуй том том алмаз эрдэнэ шиг залуучууд зондоо л байна. засаж ынзлаад оод ни татаад авбал насан туршид чини хажуунаас чини гэрэл гэгээгээ харамгуй тусгаж, гылалзах эрдэнийн очир алмазууд гудамжаар дуурэн алхалж ывна да уг ни. тэгэж гылалзуулах увидастай эрдэнэсийн дархан ни биднийг урмаар тэтгэгч охид бусгуйчууд та нар маани ым шуу.

  21. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ҮНЭН САЙН САЙХАН ЗАЛУУС ИХЭНХ ЭНД СОЛОНГОСТ БАЙГАА ГАДААДАД ЭРЭГТЭЙ ХҮМҮҮСИЙГ ГАРГАХАА БАГАСГАМААР БАЙНА

  22. жирийн бүсгүй says:

    Амьдрал аяндаа замыг чинь заагаад өгөх байх аа. Эрчүүд монголдоо байж л байгаа. Зөв замаараа явбал заяаны хань нээрээ л зогсож байдаг юм билээ. 30 гарсан бүсгүйчүүд хүн голоод байгаа юм шиг харьцаагаараа хүнийг үргээдэг юм шиг санагддаг. Нэг жишээ хэлье. Миний нөхрийн найз нэг сайн залуу бий. Солонгосд ажиллаж байхад нь эхнэр нь өөр хүнтэй болоод салсан юм билээ. Нэлээн хэдэн жил ганцаараа амьдарсан болохоор нөхөр маань найзыгаа ханьтай болчихоосой гэдэг байлаа. Хүнийг нь сайн мэддэг болохоор бид хоёр бас сайн хүүхэн олчих юмсан гэж ярьдаг байсан. Тэгээд нэг бүсгүйтэй танилцуултал найзыг маань бүсгүй тоосонгүй. Бид хоёр ч за оч үсэрсэнгүй дээ. Болохгүй бол цаанаасаа л болохгүй л дээ гэж ярилцлаа. Тэр хоёрыг мэдээж санамсаргүй тааралдуулсан. Түүнийгээ хэнд нь ч мэдэгдээгүй. Тэд ч хөндлөнгийн хүмүүс мэндлээд л өнгөрсөн. Жилийн дараа найз маань нэг бүсгүйтэй танилцаад сайхан үерхэж байгаад хамтран амьдарч эхэлсэн бөгөөд сарын өмнө гэр бүл болохоор шийдсэнээ бидэнд дуулгаж бид хоёр их баярласан. Гэтэл нөгөө танилцуулж байсан бүсгүйтэйгээ санамсаргүй тааралдаад ярилцаж байхдаа би тэр залуугийн тухай яриа сөхтөл түүний юу нь таалагдаагүй гэсэн гээч. Тэр залуу мэндлэхдээ бага зэрэг тонгойсон гэнэ. Солонгосд байх хугацаандаа сурсан байж болох л доо. Гэтэл тэр нь бүсгүйд таалагдаагүй, дорой доожоогүй санагдсан гэнээ. Одоо харин тэр их сайн ч сайхан ч залуу байж. Би ёстой ямар нүдээрээ харсан юм бол доо гэх юм. Нэгэнт ханьтай болсон залуугийн араас одоо яах вэ дээ л гэсэн. Үүнээс үзэхэд хүнийг анхны сэтгэгдлээр дүгнэх их буруу. Цаана нь хэн ч байж болно. Гадаад үзэмж, өнгөц дүрийг нь голж шилсээр байгаад ганцаар үлдэх их том алдаа шүү л гэж хэлэх гэсэн юм

  23. Hun says:

    Ganst bie bugsuichuudiig harhad tsarailag goy huuhnuud bdg shde, bi neeh hun golood baigaan bhgui gj yaritsgaadag ch unendee uuruuch anzaarahgui uildel ug heleeree erchuudiig urgeedeg yum shig sanagdaad bdg, Er hungui amidraad surchihsan bolohoor neeh gantsaaradaj suid boldoguich yum shig bgan, Hrn humuusiin ene nuhurgui esvel oir dotniihnii huntei suugaachee gsn daramt l unen lai boljiigoomdoo busdaar bol gantsaaraa bh chine jargal shude

  24. man says:

    заяны хань зам дээр гэдгийнмөө!гэхдээ голоод байвал бүгд л нотой шдэ!No one is perfect(хэн ч төгс биш)гэж байдгын өөд татаад ав амжилт хүсий!!!!

  25. Bilgee says:

    Тэжээж чадаж байвал хэд бол хэдэн эхнэр/нөхөртэй болохыг зөвшөөрсөн хууль гаргасан нь дээр ээ гэж дээрээс хойш хэлээд л байгаа. Тэгэхгүй бол одоо 20 жилийн дараа гэхэд хүүхэд байхгүй, бүгд тэтгэвэрт гарсан улс л болно шүү!!!!!!

  26. Naiz zaluu chin says:

    сайхан найзууд болье. orgilrgl@yahoo.com

  27. Dr Bold says:

    minii ergen toirind bas gants biye nas ni taliij bgaa huuhnuud zunduu baina, tedniig haraad baihnee, ih gol shilnee, uursduu yamaraa medehgui baij huniig umssun zuusen niigmiin baidlaar ni yalgavarlana, iim baij bas nuhur oldohgui ene ter gej hutsaad yu gehev. Yamar ch muu er hun emiin deer gej ug baidag shuu!!!!!

  28. WARWAR says:

    кэкэкэк ирээд чамтай л лав суухгуй бхаа 34тэй авгай бн ш дээ одий болтол юу хийж байсан байнааа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.