Үнсэлтээр нь эрчүүдийг шинжихүй

kiss.jpgЗарим хүмүүс үнсэлтийг огт ойлгож үздэггүй гэнэ. Харин үнсэлт урт наслахад тусална. Үнсэлт арьс залуужуулна гэх зэргээр сайн чанаруудыг бий болгодог байна. Харин үнсэлтээр хүнийг тодорхойлж болдог гэнэ.

Шунаг тачаангүй үнсдэг эрчүүд
Уруулыг чинь чангаар сорж хэлээрээ тоглож үнсэж чаддаг залуугаас бүсгүйчүүд салж чаддаггүй. Тэд нэлээд нүүрэмгий бөгөөд таныг эргүүлэхдээ чамгүй заль гаргана. Цаг үргэлж гэнэтийн бэлэг барих бөгөөд ямар нэг байдлаар таны анхаарлын төвд байнга байж чаддаг.
Тэд уулзмагцаа сексээс огт өөр зүйл ярих хэрнээ харцаараа таныг хэдийнээ нүцгэлчихсэн байдаг.
Нэгэнт сексийн тухай яриа үүсгэхгүй байгаа болохоор та түүний гадаад ааш аягт хууртаж хэдийнээ юугаа ч нуудаггүй найз нөхөд мэт харилцаатай болсон байдаг. Маш тохиромжтой нөхцөл байдал гаргахыг тэр андахгүй хүлээж суудаг тул таны ганцаардал, уй гуниг, хөнгөн занг овжиноор ашиглана.
Нэгэнт татгалзахгүй гэдгийг чинь мэдмэгцээ өвөрт чинь эрээ цээргүй орж ирээд шунаг тачаангуй үнсэлтээрээ таныг бараг галзууруулж орхино.
Харин энэ үнсэлтийн эзэд гайхалтай нууц амраг ч биш. Тэд эрвээхэй мэт цэцэгнээс цэцэгний хооронд нисэн буух дуртай хэрнээ амьдралын хариуцлагаас ямагт зайлсхийж байдаг.
Тантай анд нөхөр мэт байсан залуу үнсэлтээрээ чимэглэсэн шөнийнхөө маргааш л таныг мартаж орхидог. Учир нь нэгэнт таны балыг амтлаад үзчихсэн учраас одоо өөр ганган цэцэгний араас хөөцөлдөх нь илүү сонирхолтой санагддаг.

Үнэрлэх мэт үнсдэг эрчүүд
Та түүнд талтайг мэдэх л юмбол тэр таныг ор руу хүчээр шахам чирч аваачина. Гэвч дараагийнх нь алхмууд танд тэгтлээ таалагдахгүй. Түүний хүчгүй шахам уруул, үнэрлэх мэт бараг мэдрэгддэггүй үнсэлт нь таны урмыг хугалж магадгүй.
Гэхдээ энэ харьцаа удаан үргэлжилбэл та зөөлнөөр шүргэн энхрийхэн уруулыг цаг үргэлж санаж явах болно.
Тэр таныг анхныхаа шөнө байлдан дагуулж чадахгүй ч хожим өмөг түшиг болж чадах хүн. Гэрлэсэн хойноо ганц хоёр удаа таныг араар чинь тавих хэдий ч өөр бүсгүйтэй хамт байхдаа таны тухай л боддог. Та түүний хүндэтгэн ойлгож чадвал тэр танд хязгааргүй хайртай болсон гэдгээ хэзээ нэгэн цагт хэлэх болно. Хэрэв та ийм хайртай учирвал хэзээ ч алдаж болохгүй.
Зөөлөн сэтгэлтэй дөлгөөн зантай хэрнээ өөртөө таарсан бардам зантай энэ залуу таныг насан туршид таваар чинь байлгахыг хичээнэ.
Өөрийгөө танд зориулагдсан мэтээр санаж явах бөгөөд таны зүгээс гаргасан этгээд зовиуртай бүх чадна. Чөлөөтэй тайван, тав тухтай орчинд тэр танд сексийн гайхамшгийг мэдрүүлэх хэрнээ боломж тохиогоогүй бол өөрт аятайхан харагдсан эмэгтэйтэй учрахаас буцахгүй. Тэгсэн ч та тэр бүхнийг мэдээгүй юм шиг л урдынхаараа түүнтэй хүндэтгэлтэй харьцсаар байх юм бол тэр хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж таныг урьд урдынхаасаа ч илүү хайрлана.

Энхрийлэн зөөлөн үнсдэг эрчүүд
Өмнө нь бие биенээ таньдаг байсан бол та түүний хувьд хэдийнээ өөрийнх нь бүсгүй болсон байдаг. Тэр харцаараа таны хамгийн зөөлөн булбарай хэсгүүдийг цаг үргэлж энхрийлэн үнсэж явдаг. Тэрээр боломж гарахыг өөрөө хүлээж суудаггүй бөгөөд танд таатай байж болох тэр цаг мөчийг өөрөө бүрдүүлдэг.
Тэр үнсэлтийн тухай ганцхан л мэдлэгтэй. Уруулаараа сорж үнсэхдээ эмэгтэй хүнийг таалж байна гэж бодохоосоо илүү өөрийнхөө таашаалыг мэдэрч байдаг. Гэхдээ айлтгүй. Тэр хэрвээ хөлийг чинь хүртэл эрээлэхгүй үнсэж байвал үнэхээр танд дурласан гэсэн үг. Энхрий зөөлнөөр үнсэж байгаа тэр залуу сексдээ ямар байх нь хамаагүй. Учир нь энэ романтик залуу хожмын өдрүүдэд цаг үргэлж дурсан санаж байх сайхан дурсамжийг танд үлдээх болно. Хэрвээ та түүний нүдэнд өөр нэгэнтэй явж харагдвал харин тэр таныг насан туршдаа үзэн ядах болно.
Харин гэрлэхийн тухайд бол нэлээд болгоомжтой хандах нь зүйтэй. Бүхнийг өө сэвгүй дагина мэт санаж явдаг түүнтэй дэр нэгтгэнэ гэдэг танаас маш их хариуцлага шаардана. Гоо дагина нь гэнэт нүүрээ будаагүй юм уу, үсээ самнаагүй гарч ирвэл тэрээр маш их гутрах бөгөөд цаашдаа таны дэргэд өөрийгөө албан хүчээр барьж байх хэрэгтэй болсноо харамсан ухаарах болно.

Хүчтэй үнсдэг эрчүүд
Тэр танд хайртайдаа чанга үнсэж байгаа хэрэг биш. Шүдээрээ хазаж, сорсон хэтэрхий гэмээр өвтгөж үнсэж байгаа энэ залууд сексийн хувьд ч тэр, амьдралын хувьд ч тэр ямар ч туршлага алга.
Бараг та түүний таван хуруунд багтах анхны эмэгтэйчүүдийн нэг болж байж ч мэднэ. Тэр зүгээр л хэтэрхий хичээж байгаагаас тийнхүү чанга үнсэж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Хэрвээ та түүнд өвдөж байгаатаа хэлбэл өөрийнхөө эр чадлаар бахархаад л зогсож байх хүн. Тийм хүнтэй нэгэнт учирсан бол хариуд нь маш зөөлөн эвлэг хандах хэрэгтэй. Тэр сексийн хувьд маш ирээдүйтэй сайн сурагч төдийгүй хожмын амьдралын чинь үнэнч хань болж чадна. Гэхдээ нэг гэм нь тэр маш хартай нөхөр байх болов уу.
Хэрвээ танд түүнтэй өнгөрүүлсэн шөнө таалагдаагүй бол маргааш нь шууд л нүүр буруулж огтхон ч болохгүй. Учир нь тэр аргагүй байдалд орсноо мэдвэл дараагийн удаад танаас юу ч хүсэж мэднэ. Ингэснээр та хоёрын дунд ширүүн тэмцэл өрнөх бөгөөд тэр таны талаар тун таагүй бодолтой үлдэх юм.

8 Comments

  1. maxcool says:

    bi lav gergiinhee bieiinh ni buh l gazriig enhriilj unsdeg.emegtei huniig hairlaj enhriilj unsej baih heregtei shuu.ted chin bidnii burhan shuudee.

  2. UUGNAA says:

    hoo bi 2 doh n sh d. bi shuu etr

  3. Шунаг тачаангүй үнсдэг эрчүүд says:

    ene chin l bi baina daa

  4. ynen bn says:

    minii hairtai zaluu buh bieiig min unsdeg byr hol hyrtel ynsdeg,hairtai bolohooroo l ter yum bn happy bna shuu

  5. so says:

    unen bnaaa

  6. hi says:

    unen yumaa ih taalagdaj bna

  7. tom says:

    he he……harin

  8. duf says:

    yasan unen ym be.. haha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.