Сайн байцгаана уу. Нэг сонин асуудлын талаар бичих гэсийн. Би эцэг эхээ муулах гэсийн биш шүү зөвөөр ойлгоорой. Манай аав ээж 2 бусад хүмүүсээс их өөр. Ер нь бол үр хүүхэддээ их л бага анхаардаг юмаа тэгэд аймаар хэнэггүй. Монголчуудын хэлдгээр хүүхэд хар аяндаа том болдгийн гэдэг шиг. Намайг бага байхад манай эцэг эх 2 надад 1 удаа ч гэсэн миний хичээлийг зааж өгч байгаагүй, яаж байна ийж байна гэж 1 ч удаа асууж байгаагүй, гэхдээ өвдсөн үед бол өөр л дөө. Тэр ч байтугай намайг аймгийн олимпиадад орох гээд бэлдэж байхад чи битгий түрүүлээсэй, хот мот явах гэж бас ядаргаа болно доо гэж байсан юм даа. Би бодохоор их гомддог юмаа. Надыг хүүхэд байхад манай эцэг эх 2 хоюулаа их архи уудаг хүмүүс байсан. Тэгээд аав их агсам, уучаад байнга л хэрэлддэг зодолддог. Би юу гэж боддог байсан гээч, манай амьдрал ядуу байх нь хамаагүйээ хамгийн гол нь амар тайван халуун дулаан байх юмсан гэж их хүсдэг байлаа. Даанч тэр хүсэл маань биелээгүйээ, би хичээлэ тараад гэрлүүгээ харих дургүй байлаа, тэгээд номын санлуу явдаг байсымда, би 11-тэйгээсээ л гэрийнхээ бүх юмийг хийдэг угаадаг хамаг л ачааг нь авч явдаг байсан даа. Бусад айлын хүүхдүүд тоглоод л харин би… Би 2 ах 2 эрэгтэй дүүтэй ч гэсэн, тэд нар надад огт тусалдаггүй. Манай эцэг эх тэд нарт ажил зааж сургаагүй, үгүй эцэг эх нь тийм байгаа юм чин яаж ч сурхав дээ.
Тэгээд юу вэ гэхээр би одоо 25-тай ч гэсэн эцэг эхээ ерөөсөө уучилж чадахгүй юмаа. Сэтгэлдээ нэг л гомдолтой. Юм л бол шүүмжилмээр санагдаад байхын. Жоохон байхад минь хэт их зовоодог байсан болохоор тэр. Гэхдээ манай бусад ах дүүс болхоор энэ байдлыг нь хүлээн зөвшөөрөөд өөрчлөгдөхгүй ээ гээд нээх тоохгүйн. Манай бага эрэгтэй дүү гэж одоо нэг нилээн бүтэлгүй хүн, сурсан юм байхгүй ажилсан юм байхгүй. Хүн амьтантай хөөрхөн харьцаад нээлттэй байдаггүй. Тэгээд миний уур хүрээд ээж аав 2 бага байхад нь сайхан үлгэр жишээ байдаг байсан бол энэ хүн юу гэж ийм бүрэг бас бүтэлгүй байхав дэ, тэр үед бас л над шиг их сэтгэлдээ шаналдаг байсан биз гэж боддогийн. Бодоод байхад би гэрийнхээ хамаг л лайг үүрдэг байсан юм шигээ. Яг үнэнийг хэлэхэд ээж ааваасаа гэрийнхнээсээ хол байхаар надад арай амгалан байдгиймаа. Би одоогоор европийн нэг улсад сурдаг. Жил гараны дараа сургуулиа төгсөх боловч гэртээ харина гэхээр буцаад л тэд нарийн хажууд очиж нервтэнэ гэхээр ямар ч хүсэл алгаа. Тэд нарийн хажууд байхаар би нэг л уцаартай байгаад байхымаа. Ээж аавыгаа яаж байгаагаар нь хүлээн зөвшөөрөх вэ?
Одоо нэгэнт өөрчилөгдөхгүй өнгөрсөн хүмүүс.
Эцэст нь хэлэхэд эр хүүхдүүдээ анхаарч хайрлаж байгаачээ, бага балчир гэлтгүй санаа бодлыг нь асууж, бага зүйл гэлтгүй өөрсдөөр нь шийдвэр гаргуулж байгаач. Томчуудын ярианд оролцлоо гэж битгий зэмлээч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сураг л дээ…
cekc.mn дээр ирсэн захидал
24 Comments
би ч бас ийм амдралтайи бсан одоо гадаадад амдарч бгаа чини бичсэнийг уншаад бодоход ум бичихгуй бхийн аргуй ума внхээр лайтай шуу
manai aav eej arhi dars uuj huuhduudee zovooj bgaagui l dee,… gehdee l haya huuhed l bolson hoino garch toglomoor,.. haya saihan hanatlaa untmaar sanagddag bj bilee… tegeed europt ircheed endehiin huuhed zaluusiin aj amidraliig haraad bid ch yostoi muruuruu ussun bndaa gej bodoj bilee…
odoo ergeed bodohod eej aavdaa buruug ugdugui yumaa… ted maani bas huuhed nasandaa bidnees ch hund hetsuu amidarch bsan shu gej boddog…
yer n huuhedee bagad zuv uhaantai, yumandaa archaatai usgumuur yum shig bgaan… zaaval goy huvtsas umsuj unetei togloom avch ugch, amttai yum iduuleh bish,.. harin hamtdaa yum hiij buteeh, tuslah, haya ger buleere salhind garah ch yumuu…
bagadaa aaviinhaa mashind suugaad yvah ih goy bdag bsan…
aav min haya l bidend olddog bsansan… harin eej min udur buriinhee ajild tuurteed bidniig zagnaal ugleel… suuldee buur eejiigee uzen yddag bsan…
odoo eej min terendee ih haramsdag yum shig bgaamaa..
gehde l bi aav eejdee buhnees iluu hairtai… chadah chineegeere tusalj demjihiig hicheedeg…
gehdee haya mongold ochihooroo sanaa zovoh yum garch ireed stressdeed bdag bolson bnlee…
yer n holoos tusalj demjeed setgeliin dem uguud yvj bsan n nadad amar bdag yuma
Чамд сонин л санагдах байх тэхдээ эдгэрлийн хичээл гэр байдаг тэрэнд монголд ирэхээрээ суугаарай. Архичин хулгайч ер нь л бүх л ийм хямаргаантай асуудлууд аяндаа үүсдэггүй. Заавал сэтгэлийн шарх гомдол л үүсгэж байдаг юм. Чи өөрөө анзаараагүй тийм асуудлуудаас үүссэн согогийг эмчилдэг хичээл. Сонирхвол коммент үлдээгээрэй
Энэ өдөрийн мэнд хүргэе! Би энэ талаар бас асуудалтай бсан. Ээж аав маани архи дарс хэрэглэдэггүй ч биднийг зарим тал дээр огт хайхарч, сонсч бгаагуй. Хатуу чанга дэглэмтэй хагас цэрэгжилийн байдалтай өсгөсөн. Бидэнд шинэ хувцас байтугай тоглоом ч бдаггуй бсан гээд боддоо.Аав ээжийн үгнээс зөрвөл болох бүтэхгүй амидралыин тухай лэкц, амидралаас хаширтал аа уйлтлаа сонсдог блаа. Ямарч өөртөө итгэлгүй бүрэг дорой шийд гаргаж сураагуй өссөн. Ялангуяа ач эгч нарт маани бүүр илүү нөлөөлсөн.Тэд маани насанд хүрсэн хойно оо дүү бид 2 ийг өөрсдийн замаар оруулахгүй гэж үргэлж аав ээжээс нууцаар их дэмждэг бсан. Харин одоо ач эгч 2 амидрал асуудалтай бол тэд ч гэсэн хэцүү бдалд ордог.Эцэг эх маани үүнийхээ гэмийг мэдээд өндөр настай хэрнээ ач эгч хоерт маани , одоо хүртэл чадах чинээгээрээ туслах гэж хичээдэг.Тэд ч аав ээжийг уучилсаан.
Цаг хугацаа бүхнийг эмчилдэг юм бна. Одоо би аав ээж 2 тоо бүр их хайртай. Тэд өөрсдөө эцэг эхийн хайр гэж бараг амсаагүй юм бил ээ. Одоо биднийг насанд хүрчихсэн ээж аав болцгоочихсон бхад л уулзах тоолондоо яг л жаахан хүүхэд шиг бөөцийлж хайрлах юм даа. Аав ээж маани амид сэрүүн бидэндээ харагдаад явж л бвал үүнээс илүү сайхан юм үгүй юм даа л гэж бодох болсон.
Чамд л гэж хэлэхэд хэдий архи дарс ууж та нарыг зовоож бсан ч гэл ээ аав ээжээсээ зугатах биш , хүсэж бсан хайр аа аав ээждээ үзүүлээрэй. Тэгээд ч хүүхэд бхад эмзэг бдаг болохоор сайн юмнаас илүүтэй муу зүйлс ой тойнд гүнзгий үлдчихсэн бдаг юм.
Тэднийг ч гэсэн хүүхэд байхдаа яаж шуухан том хүн болцгоосныг сайн судлаад үзээрэй.
Голдуу тэр үеийн нийгэмийн золиос болж бсан бдаг юм бил ээ.
Үүнийг мэдээд би лав их өрөвдөж хайрласан. Тэднийг ийм хатуу чанга хүмүүс болж өссөнд ни огтхон ч гайхаагуй ээ.
Одоо тэд чамд биш ч гэсэн чи тэдэнд хэрэгтэй бгаа гэж бодож бна. Тэгэх тусам чи тэднийг бүр их хайрлаж хүндлэх хэрэгтэй. Тэдэнд хайр гэж юу байдгыг хариу нэхэлгүй харуулж чадвал, чиний үр хүүхэд хэзээ нэгэн цагт чиний алдааг ч гэсэн уучилж амидрах болно.
ер нь тэгээд хэдий удаан наслаа билээ дээ байгаагаар нь хайрла харин ч би ийм байгаагүй бусад хүүхэд шиг эрхэлж бгаагүй гээд өнгөрсөнөө бодож гомдож байхаар эсрэгээр нь багадаа зовлон үзсэний төлөө өнөөдөр би хэнээс ч дутахгүй өөрийгөө авч явах чадалтай болсон гээд өөртөө урам зориг өгч бай л даа.тэгээд дараа нь өөрийн үр хүүхэдтэй болохоороо өөрийхөө багадаа хүсэж байсанаар хүмүүжүүлээд сайн ээж болооройдоо
та нарийн хэлдэг ч зов л бна. Би этсэг эхдээ хайргуйдээ тэгээд бгаан биш шу. Xайргуй бсн бол надад хамаа бхав гээд л орхих бсн бх. Туунээс гадна би этсэг эхийнхээ буянд гадагшаа гарч сурдаг тийм жаргатсан хун биш ш дэ. Ээж аав чин бхгуй бсн бол гадаад сурахгуй бсн ни унэн, ягаад гэвэл би торохгуй бсн юм чин гэхдээ одийг хуртэл оороо л болгож ирсэн ни бас л унэн дэ. Хумуус оорсод шигээ бодоод андуураад бх шиг.
Er ni tsaashid ooriigoo l bodoj amdir gemeer bna.Ter humuus oorchilogdono gej bhgui.Duugiin chini nas baga bol helj oilguulna biz,heterhii ih nerveteed,oorchloh gej zutgeed hereggui.Hun yamar orchind osoj torson bh ni hamaagui ooriin uhamsar, uhaan, uhaaral gej yum bna daa.
заза xумуус ер ни сурxий зөвлөсөн бна шуу. монголчууд маш олон ни иx зовлон узсэн юм шиг бгаан, тэр чанараараа сурxий зөвлөсөн бна. аxийн дуу залуу бна, ур xууxэдгүй байxдаа аав ээжийг сайн ойлгоxгуй дээ. xун ер ни тийм л байдгийн. аав ээжийн ачийг xариулж бараxгуй, ганцxан өөрөө ур xууxэд өсгөж байж, тэр ачийг xариулдаг гэж боддог, манай нэг монгол xэлний багш 10 жилд байxад л тэгэж xэлж өгсөн, тэр уэд бол сонсоод л өнгөрсөн, одоо бол унэн гэж боддог.
Хүн гэр бүл зохиож амьдрал эхлэнэ гэдэг маш том хариуцлага. Ханийнхаа өмнө үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж өөрийн дуртай зуршил, зарим мөрөөдлөө золиослон амьдрах хэрэгтэй болдог. Хэр сайн хань таарсанаас амьдралд хэр олон мөрөөдлөө биелүүлэх нь шалтгаалдаг юм шиг санагддаг. Гэр бүл гэдэг хамгийн тав тухтай, халуун дулаан, тайван амгалан орчин байх ёстой. Тийм орчинд хүн гэр бүл рүүгээ тэмүүлж амьдардаг. Хүүхэд эрүүл, тайван, аюулгүй орчинд өсөх ёстой. Тэгсэнээр бага нас, хүүхэд насны сайхан дурсамж үлдэнэ. Гэхдээ хүүхдэд хөдөлмөрийн зөв хүмүүжилд төлөвшиж өсөх насандаа амьдралд аажмаар бэлтгэгдэх ёстой. Нас насанд нь тохирсон ачаалалтайгаар гэрийн ажлыг хийж сурах нь зөв гэж би боддог. Хүүхдээ зөв хүмүүжүүлж байна гээд хэт эрхлүүлэх нь алдаа болдог. Гэвч бас зөнд нь орхиж хөрвийн аргаар бойжуулж болохгүй. Эцэг эхийн анхаарал халамж дутсанаас хүүхэд авах ёстой шим тэжээлтэй хоол ундаа идэж чадалгүй өсөлтөнд, хөгжилд нь нөлөөлөх нь маш элбэг болсон харагддаг. Миний нэг танилын эхнэр гадаадад ажиллаж нөхөр нь энд хүүхдээ асран ажлаа хийгээд амьдардаг байлаа. Гэтэл хүүгээ 11-12 настай байхад нь нэг л биш байгааг мэдсэн. Хүүдээ аав нь өдөр бүр 1000 төгрөг өгөөд хоол авч идээрэй гэдэг байж. Өөрөө цагдаагийн хүн учир ажил ихтэй, тэгээд ч ээж шиг нь илүү халамжтай байж чаддаггүй байсан байх. Хүү тэр мөнгөөрөө өдөр бүр, хэдэн жилээр ундаа чипс идсэн байна. Халуун хоол идэхгүй өсч байсан гэсэн үг. Хэсэг хугацааны дараа хүүд зовиур илэрч эмчид үзүүлтэл шим тэжээлтэй хүнсний дутагдалаас болж ясны бүтцэд өөрчлөлт орж хавирганы яс нь атийж уушгаа гэмтээсэн байсан. Ээжид нь дуулган Америкт хагалгаанд оруулсан. Зөвхөн эхний хагалгааг хийлгэж хавирга тэлэх төмөр хадуулахад 60000 доллар болсон. Дахин хэд хэдэн удаа хагалгаанд орох шаардлагатай. Үүнээс үзэхэд эцэг эхийн анхаарал халамж хүүхдэд ямар их хэрэгтэй нь харагддаг. Өсөж буй хүүхдийн хоол тэжээл, хүмүүжил боловсролд нь маш сайн анхаарах хэрэгтэй. Эцэг эх гэдэг хүүхэддээ хамгийн сайн үлгэр дууриал нь болж амьдрах ёстой. Хүүхэд нийгэмтэй харьцахаас өмнө эцэг эхтэйгээ харьцдаг. Тэдний сурсан сурах бүх зүйлийг эцэг эх зааж өгдөг. Тиймээс залуучууд, шинээр гэр бүл болж буй хэн бүхний анхаарах хамгийн чухал зүйл нь хариуцлага юм. Хүүхдийнхээ дэргэд архи уухгүй, хэрэлдэхгүй байх нь том хариуцлага. Хүүхдийн амьдрах орчинг зөв бүрдүүлэхэд энэ нь том үүрэгтэй. Хүүхэдтэйгээ сайн найз шиг нь байж итгэж болох хүн нь байх ёстой. Ээж аавдаа итгэл алдарна гэдэг маш том асуудал. Миний нөхөр багаасаа гадуур тэнэдэг хулигаан хүүхэд байсан юм билээ. Сургуулиа хаячихсан. Гэрт нь байх аргагүй уур амьсгалтай байснаас гараад явчихдаг байсан гэдэг. Тэгээд амьдралыг харах өнцөг үзэл бодол нь өөрөө аяндаа төлөвшиж өөрөө өөртөө үзэл зорилгоо бий болгосон юм шиг санагддаг. Надтай суухдаа анхнаасаа л хэрүүл хийх дургүй, тайван амгалан орчин мөрөөдсөн хүн байсан. Хэзээ ч гэр бүлдээ өөрийнх нь аав ээж шиг уур амьсгал байлгахгүй гэж боддог юм шиг байгаан. Асуудал үүсвэл надтай ярилцаж ойлголцохыг эрхэм болгодог нь их амар. Өөрөө амьдралд хатуу хөтүүг үзсэн болохоороо их хичээж амьдардраг. Амьдрал гэр бүлээ маш их өндөрт үнэлж чаддаг. Тиймээс тэр үнэ цэнэтэй зүйлээ алдахгүйг хичээж хазгай гишгэхгүй явдаг гэж боддог. Сайн аав байхыг хичээж байгааг нь харахад сайхан байдаг юм. Гэхдээ одоо нөхөр маань аав ээждээ хайртай хэвээр тэднийхээ амьдралд дэм болохыг хичээж явдаг. Намайг багад та нар тэгсэн ингэсэн гэсэн атгаг санаа гаргадаггүй. Тэр бол тэр хоёр хүний амьдрал, миний амьдрал тусдаа өөр, харин намайг төрүүлж өсгөсөн ээж аав минь учир би насан турш харж хандах ёстой гэсэн хүүгийн ухамсартай. Хүн зөвхөн өөрийг нь бий болгосных нь төлөө эцэг эхдээ талархаад ч багадах их гавъяа юм шүү дээ. Тэгэхээр ямар ч нөхцөлд эцэг эхээ буруутгах эрх байхгүй. Хэрэв чамайг чиний хүссэн шиг, бусад эцэг эх шиг хайр халамжинд өсгөөгүй бол чи өөрийн үр хүүхэддээ тэр хүссэн орчин хайрыг бий болгож өг. Өөртөө тэр сайхан гэр бүлийг бий болго. Чи эргээд хүүхэд болохгүйгээс цааш урагшаа харж амьдар. Хэн нэгэнд бүү өс санаж амьдар. Одоо чи насанд хүрсэн том хүн учир ямар амьдрах нь зөвхөн чамаас шалтгаална.
Bi ch gesen cham shig neg heseg huuchnii yumaa bodohoor eej aawdaa gomddog bsn gehdee ungursun yum ungursnuuruu l duusna shuudee.Bodood bhad harin ch tiim yum uzeed yaaj ur huuhdee tsaashid humuujuulj yaaj haritsah we gedeg tal deer ih zuw bodoltoi boldog yum shig sanagdsan.Hechneen gomdmoor uildluud hiij bsn ch gesen ene horwoo deer amidrah erh olgoson humuus uchiraas nasan turshdaa achiig n hariulj ywah estoi gj boddog.Tiim bolohoor chi nad shig l tegej bodoh heregtei bh ywaandaa ur huuhedtei bolohoor aaw eejiigee baga ch gesen uuchlah bhaa.
чи битгий түрүүлээсэй гэж арай үнэнээсээ хэлээгүй байхаа хө,уурандаа ч юм уу жоохон тиймэрхүү байхдаа л хэлсэн байх аа.яаж ч байсан ээж аав чини учираас али болох туслаад боломжоороо мөнгө төгрөг явуулаарай. нэг л өдөр хэзээ ч ирэхгүйгээр яваад өгдөг хорвоо шүү дээ. амидад ни л сайн ч бай муу ч бай харж үзэж бай.
хоох, чи яаж тийм шавар балчигнаас гараа д гадаадад сурч байна. Их сайн байна. Буцаж ирэхгүй наанаа байх арга байхгүй юу?
Аав ээжийн чинь хувьд өөрчлөгдөх нь өнгөрсөөн.Чиний яриагаар бол угын тийм хүмүүс юм байна. Буруу харсан нүхэнд нар хэзээ ч тусдаггүй юм гэнэ лээ. тэгэхлээр өөрийгөө боддоо. Миний зөвөлгөө жаахан тийм гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ чи өөрийн сууриа бэхэлсэн цагт ээж аавдаа туслаж болно шдээ. ямар чамайг ээж, аавыгаа бүүр март гэсэн биш.
өөрийн амьдралаа эхлүүлэхдээ аав ээжийнхээ алдааг давтахгүйг хичээгээрэй.
миний гэр миний диваажин гэсэн үзлээр амьдараарай.
энэ ука гэгч монголдоо ирэхгүй яах юм.гадаадад бга монголчуудийг арчаад бхад юу гээд элийрээд бга мал бэ?харимааргүй бна ч гэх шиг
эх эцгээ муулсан чи лав сайн явахгүй ээ.мэдээж чамайг гэдэг болоод л чи гадаадад бга юм биш үү?эх эцэг бхгүй бол чи яаж гадаадад сурах уу ?тийм болохоор битгий ийм гаж мэдрэл юм бичээд бай.хэн ч чамайг өрөвдөхгүй.эх эцэгээ бга бдлаар ни л хүлээж ав даа мангар авгалдай
bi ch bas gadaadad baidag. ail bolgond l yamar neg asuudal bdag yum shig.zarimdaa gerluugee yarihaar bas l buun asuudal boltson bdag yum.er ni mongolchuud neg negendee gai bolj amidrah yumaa, neg gaigui yawj bgaa negnee shulj amidrah sonirholtoi. manai ah gej 30 garchihaad amidralaa ch awch yawj chadahgui arhi uuj agsan sogtuu tawij dandaa gai bolj bdag yum. ene bugdiig sonsood sanaa zowdog ch ochino gehees durgui hurdeg yum. zarimdaa ch ingej neg negendee gai bolj bhaar uhchihvel taarna ch gej boddog l yum.
chi oooriigoo hamgiin ih zowj osson n gj bodoj bn uu chamaas hitsuu aimdraltaich ORGILD hursen hun olon bdag ym HUN OORIINHOO AMIDRALIIG OROO L BUTEEDEG ym ongorson balarsnaa bodoood uzen ydaad bwal t1 l bn tgd harimaargui bol boli n l biz deee er n chi henii achaar naanaa bgagaa bodooroi chi ooriigooo osogchoogui l bh .hun ymarch amidraltai bsan teneesee az jargaliig harj chaddag bh heregtei …….
тийм хүмүүсийг одоо хүлээж авна гэдэг боломжгүй нэгэнт чиний сэтгэлд тийм том хар тобо үлдсэн юм чинь өөрийгөө хүчилж явч болохгү шүү тэр хүмүүсээс хол байх нь дээр болов уу аан харийн дүүдээ энэ хаягийг өгөөрэй яахав дүүд чинь тусалъя.oogii_doktor@yahoo.com
хүний амьдралд юу ч тохиолдож болно хамгийн гол нь үр хүүхдээ 1-рт тавьж байгаасай л гэж хэлмээр байна…
зөв эрхлүүлж хайраар бүү дутаагаасай…
http://www.youtube.com/watch?v=k2JWzvktOTQ
хааяа баяр ёслолоор мөнгө төгрөг өгвөл өгөөд,холхон л байсан нь дээр.гэхдээ чамайг энэ орчлонд төрүүлсэнд нь аав ээждээ ач санаж яваарай.дүү чинь харин залуу хүн ийм янзтай байвал хэцүү,тийм болохоор миний дүү наанаа ажил хийж дүүгээ хажуудаа авахыг бодоорой.гадагшаа гараад нүд нь нээгдээд залуу хүн дороо өөр болчих байх.нөгөө ах дүүстээ нээх юм өгөх туслах гээд хэрэггүй ээ,яагаад гэвэл тэд улам авах гээд л байх болно шүү.
архидаж, агсам тавьж, хэрүүл болж байгаа газар ямар ч хүн уур уцааргүй тайван байж чадахгүй шүү дээ. Нэг л олдох энэ амьдралыг чи өөрийнхөөрөө өнгөрөөх хэрэгтэй. Архиддаг, хэрэлддэг аав ээж нар тэндээ тэгээл байдгаараа байж л байна биз. Чи тэднээс тусдаа өөрийнхөө амьдралыг өөрийнхөөрөө босгосон нь дээр юм бишүү
Эцэг эх чинь юу гэж одоо өөрчлөгдөх билээ. Хойшдоо өөрийн үр хүүхдэд ингэж хэлүүлж, ад үзэгдэхгүй байх талаар сайн анхаар даа. Эцэг эх чинь угаасаа одоо хэдий удаан наслаа билээ, байгаагаар нь л хайрла.
боломж олдвол холхон бсан ни дээр юм бишуу, харин дуудээ бага ч гсн уг хэлж ухааруулахийг өөрт ни санаа тавидаг гэж мэдэрүүлэх ни зөв бх да,
наад улсадаа төгссөн бол хэдэн жил ажиллах гээд узэж болдоггуй юмуу?, тэр хоорондоо дуугээ сургах талаас ни бас хөөцөлдөөд л… тэгэхгүй гэр булээсэ чи ганцаараа олигтой ни бвал ганцаардана шуу,
Харин тийм. гадаадад ялангуя гарахаар их юм бодож байхаа биз өнгөрсөн амьдралынхаа талаар. Тэгээд амьдрал гэдэг, чи өөрөө л манлайлаад, байдлыг өөрчлөхийн төлөө насан туршдаа тэмцээд явах талбар болж хувирч байгаамдаа. Амжилт хүсье. тэр бүтэлгүй хүмүүсийг одоо яаы гэхэвдээ. ийм байж болдоггүй юм шүү гэсэн нэг төрлийн сургамж болгоод л урагшаа хараад явах хэрэгтэй байх. ямар хаяад танихгүй цариалаад явалтай нь биш