Айдастай амьдрал…

Би бусдын л адил жирийн нэгэн эмэгтэй. Анх 18 настайдаа оюутны ангийхаа залууд хайртай болж тэр минь надад сэтгэлээ илчилснээр бидний хамтын амьдрал эхэлж 19 настайдаа 1 хөөрхөн хүүгийн эцэг, эх болцгоолоо. Амьдрал үргэлж санаснаар болдоггүй хойно бидний дунд асуудал үүсч тэр болгонд би буруутсаар, сүүлдээ надад 2-3 удаа гар хүрснээр миний сэтгэл хөрч тэсвэр барагдаад 23 настай ч нөхрөөсөө салсан бүсгүй болох нь тэрээ. Тэр надтай эргэж сууна, миний буруу байж гээд хэд хэдэн ч удаа уучлал гуйхад нь би татгалзлаа. Ахиад хэзээ нэгэн цагт надад гар хүрнэ дээ гэсэн мөнхийн айдсаас салах гэсэндээ л тэр. Тэр надтай заавал сууна гэсэндээ дөнгөж 4 настай учраа ч сайн мэдэхгүй хүүг минь надаас авч явсан. Эх нь л хүү дээрээ заавал ирж таараа тийм болохоор чи хүүгээ ав гэснийг би бүүр сүүлд хүнээс сонссон доо. Би удалгүй 1 залуутай танилцаж 4 жил үерхэж байгаа боловч одоо болтол суух эсэхээ шийдэж чаддаггүй. Өнөөх л надад хэзээ нэгэн цагт гар хүрвэл яана гэсэн айдас, хүү минь хэзээ нэгэн цагт над дээр ирвэл шинэ нөхөртэй минь таарахгүй бол яах вэ гэсэн айдас, одоо болтол намайг шинэ эхнэр хүүхэдтэйгээ нийлж дарамтлах хуучин нөхрийн минь дарамт энэ бүхнийг шийдэж чадахгүй явсаар байтал би одоо 28 өнгөрч байна. Хуучин нөхөр маань шинэ эхнэр авч хүүхэдтэй болсон ч одоог болтол надаас гэрлэлтээ салгуулаагүй чамтай эргэж сууна гэж зүтгэсээр, шинэ эхнэр нь чи салж өгөхгүй миний амьдралд саад болж байна гэх. Хэд хэдэн удаа гар утасны дугаараа сольж, ажлаа хүртэл сольсоор байтал нийгмийн даатгалын дэвтэр ч эрээн болж, найз нөхөд ч үгүй болохнээ. Би одоо яах ёстой вэ? Надад зөвлөөч хүмүүс ээ.

секс.мн дээр ирсэн захидал

13 Comments

  1. Эсүй says:

    Нөхөрийнхө шинэ эхнэртэйгээ хамжиж байгаад хүүхдээ өөрөө аваад гэрлэлтээ цуцлуул.
    Тэгээд ч нөхрийн шинэ эхнэр чамаас салахдаа дуртай бас өөрт нь дарамт тээр болохгүй хүүхдийг чинь элбэгхэн чам руу зүглүүлээд өгнө
    Толгойгоо ажилуул юуг нь айдаг юм
    Уул нь хүүгээ ингээд хаячаад нөхрөөсөө айхын оронд хүүгээ гэж явмаар юм Өөрийгөө бодоод л айгаад байна гэнэ шүү Тэр юун 4 жил хайрласан майралсан залуу
    Чи чинь үртэл хүн байж хүүгээ хаяад яваад байхдаа яадгын
    Одоо хүүгээ эргүүлэх төлөвлөгөө болсруул өөр ү алга

  2. ыуыу says:

    xэцүү xэрэг бна… гэxдээ ойлгоx гэж оролдоx xэрэгтэй байxxxx л даа. xэдийгээр чамд ямар нг буруу байгаач. унэндээ бол одоо 4 жил болсон xууxдийг авчирч xэрэггүй болов уу. чи даxиад нөхөрт гарч xууxэдтэй болно. тэгээд нэг иx санаxгуй болно байx. би бодоxдоо 1 xууxэдтэй болоxод нэг иx буруудаxгуй шиг. xанилан байж танина гэдэг. эр xунийг таниx тийм ч амар биш л дээ. амар биш байдаг ни таниx гээд бгаа xун ни жооxон таарууxан нудтэй байxтай xолбоотой юм болов уу даа. амидралд тэмцэж урагшаагаа зутгэж амидравал нэг өдөр гарт ороод ирдэг жамтай.

  3. asdsdasdasda says:

    амиа Хорло!

  4. subeedeee@yahoo says:

    ккккккккккккккккккккккккккккккккккк

  5. babydoll says:

    чи ч их жонхуу шиг амьдралтай хүүхэн юм даа. Чи өөрөө л салж чадахгүй байгаа юм байна ш дээ. Би ийм амьдралын мэднээ. Анхны нөхрөөс илүү хүн байдаггүй гэсэн бодол толгойд эргэлдэж үргэлж л холбоотой байдаг юм. Мянган удаа ажил, утасны дугаараа солиод ч нэмэргүй, яагаад гэхээр тэр намайг олоод ирээсэй гэж үргэлж хүлээж байдаг учраас. Чи өөрөө сэтгэлээ татаж авсан нь дээр дээ.
    Хүүгээ өөр дээрээ авбал зүгээр дээ. Шинэ залуугийн тухайд бол залуу хэзээ ч олдоно, зөвхөн өөрийгөө хөгжүүлж жаргалтай сайхан амьдрах нөхцөл бололцоогоо бүрдүүлж өөдрөг байх хэрэгтэй.

  6. Wiseman says:

    Худлаа ярих хэрэггүй хуухэн мини. Хуухдээ хаясан хуухэн чини хэнийг ч хаяж чадна. Нохор чини чамайг хулээж байсан ч чи ус хийсэн байна. Худлаа ярихаа боли

  7. wow says:

    khongorkhon zuw sh de. Salii gej bodwol saldag l bhgui yu. Uur ehnertei hernee chamaas salahgui ajil utasaa solison ch olood bn aa gedeg chin chi uuruu l yag salii bolii gesen bodol bhgui bgaa yum bish u? Shuuhdeech shuuh eh hunii tald bh ni olontaa. Tgd ch ter shine ehnertei ni niilj bgaad nuhuruusuu salii gewel tiim ch yadag baital hund asuudal bish l bailtai. Odoo endees yahuu gej asuuj bhaar yawj amidralaa shiid.

  8. khongorkhon says:

    чиний сэтгэл санаа чинь салчихсан л бол тэгээд болоо юм биш үү. одоо бол салаад ийм их удаж байгаа юм чинь тэгээд ч хүүхэд чинь тэр залуу дээр байдаг бол салахад асуудал байхгүй хуучин нөхрийнхөө эхнэртэй нь нийлж байгаад өргөдөл дээр нь гарын үсгийг нь бичүүлээд л сална шүү дээ. шинэ найз залуугийн хувьд бол 4 жил судалдж дуусаагүй бол судлаад л байхаас даа.

  9. Jagaa says:

    Yasan ert boldoggui erhtneeree togolson huuhduud ve etseg eh gej baisan l baimaar yum. Ter huuchin nohor geed baigaa yumnaasaa hurdan salah l heregteidee chi ooroo archaa muutai sul doroi emegtei bainadaa.

  10. dajgui says:

    тэр хуучин нөхөрөө одоо ирнэ гээд итгэж бас өөрөө хулээдэг юм уу. хуулийн мэдээлэл авахад илуудэхгүй. яаж ч бодсон хүүгээ өөрөө аваад залуу бодохгүй амидраач дээ. өөрийгөө биш хүүгээ бодох хэрэгтэй. эцэсийн эцэст хүү чин л чамд хэрэгтэй. залуу мундсан биш. хааяа уулздаг хүнтэй болчих. одоохондоо гэрлэх талаар бодоод яахав дээ.ядахнаа уридийн нөхөрийн асуудалаа шийдэх хэрэгтэй ш дэ.

  11. nice says:

    Тэр хуучин нохор чини овоо гаруу да Эхнэртэй бас хуучин эхнэрээ өвөртлөнө гээд айн. 2 эхнэр авах хуули арай гараагуй байгаа гэдгийг ойлгож байгаа юм болов уу ядгий чи ч бас 2 нөхөртэй болохгуй юу. Тэлээ хурга шиг Жаргана биз айн. ккк За за мэдэхгүй юмаа Заваарсан амидрал бна да. Холуур байг…..

  12. bi bol bi says:

    Яасан сонин бултаж зугтсан амьдралтай бүсгүй вэ? Шүүхэд салах өргөдлөө хурдан өг. Мөн хүүхдээ өөр дээрээ авах талаар санаа тавихгүй бол ямар ч хүүхэнтэй суусан юм билээ, эвгүй хойд эхийн гар ч хатуу шүү. Үхсэнээсээ айж утасны дугаар, бүр ажлаа хүртэл солиод гүйгээд байдаг юм? Тэр шинэ эхнэрт нь нөхрийг нь матаач дээ, ер нь ямар эх хүн гэхээрээ хүүхдээ эцэгт нь өгөөд тайван амгалан амьдарч чаддаг байнаа… Хурдхан баталгаагаа салгаж авахгүй бол иймэрхүү байдалтай насаараа амьдрах гээгүй биз дээ.

  13. hey says:

    huuchin nuhur chini ymar ydargaatai amitan bee tegeed shine zaluu chini uridnii chini amidraliig meddiinmuu! huulichtai uulzaad zuwluguu awaach iim tohioldold yaj tsutsluuldag we geed!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.