Хүүхнүүдийн дурладаг эрчүүд

Зарим эрчүүд яаж ийм  сайхан хүүхнийг уургалж  чаддаг байна аа гэж  бодох үе танд байсан уу?

Нууц нь сайхан  царай зүс, эсвэл хэтэвчний  зузаанд ч биш  хүнийг татах энгийн зан чанарт нь байдаг аж.  Эмэгтэй хүнийг соронз  мэт татдаг эрчүүдийн  долоон өөр характерийг  Fox News-д ийн нэрлэжээ.  Доорх бяцхан зөвлөгөө  эмэгтэй хүн ямар эр хүнийг  хүсдэг юм бэ гэсэн асуултанд тань хариулт өгч магад.

Романтик эр
Ийм эрчүүд торгон мэдрэмжтэй, романтик байхыг илүүд үздэг. Бүсгүйдээ  цэцэг, шокаладтай ирэхээ хэзээ ч мартдаггүй. Хотын  хамгийн романтик, тав тухтай рестораныг хайж оройн хоол хамт иднэ. Байнга утсаар ярьж, бүсгүйдээ санаа тавина. Нүдийг нь харж юу мэдэрч байгаагаа харуулахыг хичээдэг.

Эмэгтэй хүн хүндлүүлэх дуртайг зөвхөн романтик эрчүүд л сайн мэддэг. Эмэгтэйчүүдийн юу хүсч байгааг мэддэг, хайр халамжтайгаа  мэдрүүлж чаддаг эрчүүд эмэгтэйчүүдээс өндөр оноо авдаг.

Итгэл төгс эр
Тэр өөртөө итгэлтэй, ямар ч зүйлд барьж алддаггүй. Ийм эрчүүд олны дунд биеэ гайхалтай авч явдаг нь хүүхнүүдэд их хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Бүсгүйгээ өөр эрчүүдтэй хардах нь бага. Яагаад гэвэл хайртай бүсгүйгээ  өөр хүнд алдах вий гэсэн бодол тэднийг айлгахгүй.

Хэрэв эр хүн өөртөө итгэлтэй байвал энэ бодол бүсгүйд нь ч бас нөлөөлдөг. Тэд эмэгтэй хүний амыг хардаггүй ч үнэ бүсгүй нь түүнээс улам бүр хараат болдог.

Уран бүтээлч эр
Ийм эр өнөөдрөөр амьдардаг, бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг. Бүсгүйнхээ сэтгэлийг татахын тулд дуу дуулж, бүжиглэж, шүлэг зохиож, хөргийг нь  зурж бүх авъяасаа ашиглана.  Түүний энэ бүх чармайлт эмэгтэй хүнийг онцгой, давтагдашгүй болгоно. Хүн болгон өөрийгөө онцгой гэж боддог болохоор сэтгэлийн утсыг хөндөхөөс илүү бүсгүйн анхаарлыг татдаг зүйл байхгүй.  Хэрэв бүсгүйд сэтгэгдэл төрүүлж чадвал тэр таны охин тэнгэр болохоос татгалзахгүй.

Харийн эр
Тэр бол таньж мэдэхгүй газраас ирсэн, ертөнцийг өөр өнцгөөс хардаг, хачин этгээд дуудлагатай хүн. Түүний  сонирхолтой характер, үйлдэл нь жаахан эвгүй санагдаж болох ч бүсгүйгээ яаж гайхашруулахаа тэр мэднэ. Ихэнх хүүхнүүд сониуч эрийг сонгодог.

Салхи шиг эр

Ийм эр салхи хаашаа чиглэнэ, тийш адал явдлын эрэлд гардаг. Аялалд гарах гэнэтийн шийдвэр гаргах нь түүний хувьд юу ч биш.  Хаана хүрч аялал нь зогсохийг тэр өөрөө ч мэдэхгүй байж мэднэ. Зэрлэгдүү ийм эрчүүдэд хүүхнүүд яагаад ч юм дуртай байдаг.  Ийм харилцаа бүтэхгүй гэдгийг  бүсгүй мэдсэн ч  хагас зэрлэг хүнийг даган хаашаа ч явахад бэлэн байдаг.

Ухаантай эр
Ийм эр яриаг хааш нь эргүүлэхийг, бүсгүй юу гэж хариулахыг ч мэдэж байдаг. Тэд хошин шогийн мэдрэмжээ ухаалаг ашиглаж, уйтгартай улс төрийн яриаг ч сонирхолтой болгож чадна. Тэр хүүхнүүдийг хэдэн цагаар ч уйдаахгүй ярьж чадна. Хэрэв та аливаа зүйлд ухаалаг ханддаг нэгэн бол бүсгүй чинь энэ чанарыг чинь  үнэлж л таараа.

Халамжтай эр
Ийм эрчүүд бүсгүйдээ хаалга онгойлгож, суудал тавьж өгөн, суусных нь дараа л өөрөө сууна. Тэр бүсгүйгээ оройн хоолонд дааж, амттан авч өгнө. Мөн бүсгүй гэртээ харихыг хүсч байгааг ч анзаарахгүй өнгөрөөхгүй.  Бүсгүйдээ өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахад хугацаа хэрэгтэй тул шантрах хэрэггүй. Тэр нэг л өдөр таны хичээл зүтгэлийг үнэлэх цаг ирнэ.

13 Comments

  1. okok says:

    Yr n tegeed ehiigee hairlaj chaddag hun l emegte huniig hairladag yumdoo.

  2. busgui says:

    Би нэгэн сайхан залууг мэднэ. Аливаад ухаалаг, өөртөө итгэлтэй, гэр бүл, хамт олондоо хариуцлагатай, дээр нь ямар сайхан царай зүс, бие бялдартай гэж санана. Гэхдээ нэг л ойлгомжгүй зүйл нь түүний эхнэр нэг л гундуу, нэг л ууртай. Гаднаас харж буй надад бол хэрэв би тийм нөхөртэй бол хамгийн жаргалтай хүний нэг байх байсан гэж бодмоор

  3. зүрхний хутгачин says:

    сайхн онол байна ! энэ бүгд шинж чанар бдаг ч найз хүүхэнгүй бвал яахуу асар олон сайхан хүүхнүүд хүрээлэд л бдаг хэрнээ цаанаа ямар нэг өөр хүн хайх юм … мэдээж би ижил хүйстэн биш лдээ Эсвэл хайр хайгаад байгаа юм болов уу? гэхдээ би өөрийн мэдэлгүй хүмүүсийг өөртөө татах гэж хичээх юм. Тэгээд би бүгдэнд н сайхан сэтгэгдэл үлдээдэг заримаас н би зугтдаг ягаад гэвэл тэр хүүхнүүд хэтэрхий сайн хүмүүс надруу тэмүүлэд ирэхээр би өөрийн эрхгүй зайгаа барих хэргтэй гэж бодох юм. Энэ бодол маань сүүлдээ надад эхнэр гэх хүнийг холдуулад ч бх шиг … ойлгохоо хааяа байчих юмдаа би яатсийн болдоо! …. хэхэ

  4. ыуыу says:

    унэн л болтой. маш чуxал xэсэг бол сэкс. xууxнууд xэзээ сайxан сэксээс татгалзаж блаа. энэ бол эрчүүдийн ойлголт. гэxдээ эмэгтэйчүүдийн сэкс гэдэг ни эрчүүдийнxээс өөр гэдгийг бас л ойлгоxгуй. xэxэ… саяxан зурагтаар амитадийн сэксийн туxай узэж байсан, сармагчний сэксийг узлээ. унэндээ эрчүүдийн xусээд байдаг сэкс тэр сармагчинд бнаа бна. сармагчин эр бол унэxээр жаргацан юм билээ.

  5. Äîí-æóàí says:

    Ñàéõàí õ¿¿õýí íàéðàõûí òóëä ìàø ñàéí æ¿æèã÷èí áàéõ õýðýãòýé. ¯¿íèé òóëä õ¿¿õýí íàéðàõ Äîí-æóàíèçìûí ñóðãààëèéã ñóäàëæ äàìæààíä íü ñóðàõ þì áîë òàíû ºìíº ñàéõàí õ¿¿õí¿¿ä ººðñ人 ë õîðìîéãîî ñºõººä èðíý. ̺í ñàéí óíøëàãàòàé ëàìààð õ¿¿õíèé äàëëàãà àâàõóóëæ ÷èõýð òàðíèäóóëæ àâ.×èõðýý îíèëñîí õ¿¿õýíäýý àìñóóëàõàä ë á¿õ þì îê

  6. Amidral uuruu gaihaltai says:

    бүсгүйчүүд үнэнээ хэлсэнд баярлаж чамайг ойлгох болно.,..

  7. Amidral uuruu gaihaltai says:

    Нэмж хэлэхэд бүсгүйчүүд бид маш гярхай учраас найз залуудаа яамар өөрчлөлтүүд гарч байгааг дор н анзаарч чадна Гол н эхнэрээсээ нуувал нуух тусам л өөрөө улам хүнд байдлад орно шүү залуусаа
    Хайртдаа итгэдэг бол илэн далангүй ярилцах хамгийн чухал .,..

  8. Amidral uuruu gaihaltai says:

    Шударга гэр бүлээ хайрлаж хүндэтгэдэг Ноён нуруутай эрчүүд эмэгтэйчүүдийг татаж чаднаа Хүнийг шудрагаар хайрлаж чадна гэдэг мэдээж ухаантай, халамжтай, өөртөө итгэлтэй бүр романтик байж ч чадна гэж бодож байна …
    Худал хуурмаг бүхэн л амидралаас биднийг тусгаарлаж, дээрх бүх сайхан шинжүүдийг үгүй хийнэ шүү дээ
    Биэ биэнээ хайрлаж хүндэлтцгээө миний Монголын ухаалаг залуусаа.,.

  9. Жагаа says:

    би л лав ухаалаг эрчүүдэд татагддаг. ярилцаад суухад сонирхолтой, зугаатай

  10. Gegee says:

    ХАЛАМЖИНД хамаГ учир бнааа бн.

  11. anar says:

    Батка бол царайлаг залуу биш. Гэсэн ч түүнд хүүхнүүд үгүй гэж хэлдэггүй өвөрт нь шууд ордог. Тэр жигтэйхэн халамжтай биш, бас онигоо ярьж марзганахдаа тийм ч сайн биш. Өгөөмөр ч биш. Харин орондоо нэг оруулсан бол дахиж уулзахаас хэн ч татгалздаггүй. Орондоо оруулдаг аргыг нь л ойлгохгүй байгаам даа. Юунд нь хүүхнүүд татагдаад байдаг байна аа

  12. Darjaa says:

    Анхандаа найрахын тулд, өөрийн болгохын тулд аль байдагаараа л хичээдэг шүү дээ. Амьдралд, асуудал проблем зовлон жаргалд хир хандах НОЁН НУРУУ нь чухал бусуу

  13. WARWAR says:

    зүгээр л илэн далангүй бай тэгвэл бүгд ок ш дээ залуусаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.