Миний бичсэн зүйлийг цаг гарган уншиж байгаа та бүхэнд баярлалаа. Би хүмүүсийн бичсэн зүйлийг уншиж дүгнэж эргэцүүлж боддог. Тэгээд өөрийнхөө амьдралийг бас бичмээр санагдлаа. Би одоо 30 настай эмэгтэй. Нэгэн компанид мэргэжлээрээ ажилладаг. Оюутан байхдаа найз залуутайгаа танилцаад үерхээд 1жил болж байхдаа жирэмсэн болчихсон. Тэр үед 2-лаа оюутан бас 2 гэрийнхэн мэдэхгүй байсан учир ярилцаад хүүхдээ авахуулсан. 2-лаа жаахан байсан болохоор тэр нь л зөв арга байсан мэт санагдсан. Тэгээд 2 жил үерхээд хамт амьдардаг болсон. Бид 2 бие биедээ их хайртай бүх л зүйл маань хоорондоо тохирдог байсаан. Гэвч бид 2 5 жил хамт амьдрахдаа дахиж хүүхэдтэй болоогүй. 2-лаа л хүүхэдтэй болох арга чарга их хайж их зүтгэсэн. Гэвч бид 2 дахиж хүүхэдтэй болж чадаагүй. Анхны алдаа маань бид 2-н л буруу байсан болохоор хэн хэнээ хайрлаад амьдраад л байсан. Гэтэл нэг л өдөр тэр маань өөр эмэгтэйг жирэмсэн болгосон гэдгийг сонсоод би хүүхдийг нь гаргаж өгч чадахгүйгээс хойно хүүхдийг гаргах гэж байгаа тэр эмэгтэйг өрөвдөж нөхрөө /батлуулаагүй байсан юм/ зүгээр л орхиод явчихсан. Гэвч нөхөр маань надад хайртай тэр алдаа байсан гэж уучлалт гуйж салж чадахгүй гэдгээ ч хэлж байсан. Тэр үед нөгөө эмэгтэйгээс төрөх гэж байгаа хүүхэд бодогдоод анхныхаа хүүхдийг өөрсдөө авахуулж том алдаа хийсэн одоо дахиад хүүхдээ хаях алдаа битгий гаргаасай гэсэндээ би нүүр өгөөгүй уулзахаас зугтаж утсаа солиод хэдий их шаналсан ч мартахыг хичээсэн. Одоо тэр маань нөгөө хүүхэнтэйгээ хүүхэдтэй нь хамт байгаа гэж сонсогдсон. Би түүнээсээ салаад их шаналсан ч ажилдаа хамаг сэтгэлээ зориулж ажлаас өөр юм бодоогүй ээ.
Тэгж байтал ажлын шугамаар нэг залуутай танилцлаа. Байнга л ажил хэргээр уулзалддаг байснаа хэсэг хугацааны дараа хоорондоо илэн далангүй ярилцаж сэтгэл санаагаа хуваалцдаг болсон. Тэр эхнэр хүүхэдтэй байсан болохоор тухайн үедээ дотно харилцаатай болно гэж төсөөлж ч байсангүй. Ямар ч байсан намайг их сонсдог бас ойлгож зөвлөгөө өгдөг байсан. Намайг хааяа нэг ажлаар уулзахдаа хоолонд урьдаг байсан. Тэгээд ажиглаад байсан чинь надад илүү анхаарал тавиад байгаа нь мэдрэгдэж эхэлсэн. Цаг л гарахаараа надтай уулзах шалтаг гаргаад утасдаж анхаарал тавиад л. Ганцаардсан бас найз залуугаа мартахыг хичээж байсан надад тэр нь их сайхан санагдаж сүүлдээ өөрөө хүртэл түүнийг залгахыг бас уулзахыг харахыг хүсдэг болчихсон байлаа ингэж явсаар нэг л мэдэхэд бид 2 нэг нэгэндээ сайн болчихсон. Тэр надад хайртай гэдгээ хэлсэн. Би хайртай гэдгээ хэлж зүрхлээгүй ээ гэр бүл үр хүүхэдтэй хүн шүү гэж бодогдоод дотно үг хэлэхээс айдаг байлаа. Гэсэн ч тэр хүнд дасаж байгаагаа хайрлаж байгаагаа мэдэрдэг байсан. Нэг л өдөр тэр намайг хүчээр шахуу үнссэн. Гэсэн ч би эсэргүүцэж чадаагүйээ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа бид дотно харьцаатай болчихсон. Тэр үед буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан ч уулзах гээд ирэхэд нь цаашаа гэж хэлж чадалгүй уулздаг байсан. Байнга биш ч санах бүртээ уулздаг байсаан. Гэр бүлээсээ салахгүй гэдгийг нь ч мэднэ. Би ч салгана гэж нэг ч удаа бодож байгаагүй тэгээд эцэст нь хайртай хүнийхээ хүүхдийг гаргаад ганцаараа амьдарч болохгүй юмуу гэж бодсоор тэр хүнтэйгээ ярилцаад хэрвээ хүүхэдтэй болчихвол гаргана гэж тохиролцсон. Санаснаар ч болж удалгүй жирэмсэн болсон. Ээж болохыг хэдэн жил хүсэж мөрөөдөж байсан би аз жаргалыг тэр л үед мэдэрсэн. Надад хүүхэдтэй болчихвол болоо хүүхдээ хайрлаж амьдрах нь л чухал байсан. Хайртай хүн маань гэр бүлтэй болохоор тэр болгон халамжилж гүйхгүй ч гэсэн анхаарал тавьдаг байсан. Санхүүгийн хувьд биш шүү сэтгэл санаагаар.
Тэгж явсаар би ч хүүхдээ төрүүлж одоо бол тэр хүнд гай дарамт болохгүй санаатай ганцаараа хүүхдээ өсгөж байна. Гэтэл би тэр хүнийг байнга л хүлээдэг хайрладаг. Хэзээ ирэх бол хэзээ ярих бол гэж байнга хүн хүлээх үнэхээр хэцүү юм байна. Ганцаараа байхдаа хэцүү гэдгийг нь мэддэг байсан ч тоохгүй байхыг хичээдэг байсан одоо бол нялх үрээ тэврээд хүлээдэг, хайрладаг, гомддог. Гэхдээ энэ талаараа би хүн болгонд яриад байдаггүй. Миний өөрийн хийсэн алхам болохоор хэнд ч ярьж хэнийг ч буруутгах вэ дээ. Ийм амьдрал утгагүй гэдгийг одоо л мэдэрч байна даа. Одоо тэр хүнээс холбоогоо таслая гэхээр тэр хүн маань бид 2-г ингээд зүгээр орхиод явж чадахгүй гэдэг. Тэгсэн мөртлөө тэр болгон ирээд байдаггүй уулзахыг хүссэн үедээ л ирдэг юм. Би ч бас яаг өөрөө шийдвэр гаргаад салж чадахгүй л байна. Одоо ч гэсэн дотно харилцаатай хэвээрээ л байгаа. Сүүлийн үед хүүхдээ бодоод энэ хүнээс эртхэн харилцаагаа тасалж /холбоотой болоод 3 жил болох гэж байна/ ирээдүйгээ бодох хэрэгтэй гэж бодож байгаа ч санаснаар болохгүй л байна. Уурлаж бухимдаж тэр хүнд гомдоод ч байх шиг. Сэтгэл гэдэг хаврын салхи шиг л байна. Гомдож уйлах нь хүртэл ихсээд хэцүү юмаа.
Би гэж хүн ийм л нэг амьдралтай болчихлоо.
Нөхрөө орхиод явж байсан шигээ омголон биш болжээ хүүхдийн маань эцэг бодогдоод ямар ч харьцаагүй болчихвол амьдрал бүүр л утгагүй болчих юм шиг, бас хүүхэд маань аавыгаа нэхвэл юу гэх вэ,дахиад хүнтэй суувал хүүхдийг маань хайралж чадах боловуу, хүүхдийнхээ эцгийг юу гэж хэлэх вэ, энэ хүнээсээ яаж харьцаагаа таслах вэ гээд л түмэн бодол толгойд эргэлдээд байх юм. Эсвэл энэ чигээрээ амьдраад явах нь дээр юм уу. Үнэхээр шийдэж чадахгүй болоод л та бүхэндээ хандаж байнаа. Би уг нь гэрийн хүмүүжил сайтай /тэгээд яагаад ингэж амьдарч байгаан гэж магадгүй л дээ би сэтгэл зүрхээ жолоодож сураагүй бололтой/ хичээл номондоо ч мэриймтгий тиймээс ажил мэргэжлийн хувьд хүнд гологдохгүй чадамгай гэдэгтээ итгэлтэй байдаг мөртлөө хувийн амьддрал минь нэг л буруу тийшээ байгааг мэдэж ойлгож байна, шийдвэр гаргаж чадахгүй байгаадаа гутрах юмаа. Та бүхэн энэ тохиолдолд яах нь зөв бэ гэдгийг хэлж санал бодлоо үнэн сэтгэлээсээ хуваалцаж зөвлөгөө өгвөл нэг бүрчлэн уншиж авахаа авч хаяхыг нь хаяж тунгаах болноо.
секс.мн дээр ирсэн захидал
80 Comments
huchtei baigaarai ger bul salgad avaad suuchihaar hetsuu huuhedee baga bgaa der ni oor sain hun olood suuchih huudee nasan tursh yu ch bitgi hel amidral oilgodog bolohooor ni hel, odoo buur boliod sain hun oloo huug-nhaa ireeduig bod gj zovolmoor bn.
УУЛААСАА ЭХНЭР ХUUHEDTEI HUNES HUUHEDTEI BOLNO GEJ HAASHAA HARSAN YUM BHAV DE
IIM ZUIL BOLJ L TAARAH NI OILGOMJTOI SHU DE
TENEG GEDEG NI
SETGELIIN HODOLGOONOOR TENEG SHIIDVER GARGAVAL ETSEST NI HUUHNUUD L HOHIRDOG ERCHUUD BOL YUMAN CHINEE BODOH CH UGUI
за да нэгэнт л онгорсон явдлийг одоо ялтай билээ цаг хугацааг буцааж болдог бол сайхан л бна,амидралдаа алдахгуй явах юмсан гэж бодсон хэрнээ санаснаар болдоггуй амидралийг яалтай билээ.нэгэнт л чи энэ хуний хуухдийг гаргий гэж бодож гаргасан бол уурэг хариуцлагаа бодоод сэтэглээ чангалаад хуухдээ сайн хун болгохийн тулд сайхан амидралийн толоо урагшаа явдаа цаад хунээ тайван орхисон ни дээр дээ эхнэр хуухэдтэй бол дэмий дэмий.
сайн л бодоорой доо. Дахиж алдах эрх байхгүй шүү. Өнгөрсөн амьдрал чинь алдаа биш давтаж болохгүй сургамж гэж бодоод өөртөө итгэлтэй өөдрөг амьдраарай.
Зовлон дайрахад
Итгэл хазайвал
Жаргал үзэлгүй
Сэтгэл хорно.
Бүх зүйлийг эхнээс нь сайн бод. Дотор хүнээ, зүрх сэтгэлээ сонс. Хайр гэдэг чинь яаж ч болдоггүй юм билээ. Гэхдээ эмэгтэй хүн дасч дуралдаг гэдэг дээ тэр хүндээ дэндүү их дасчихсан ч юм билүү. Эрчүүд гэдэг их сонин хүмүүс ш дээ. Тэдэнд сэтгэлээс илүү сексийн сонирхол нь давамгайлдаг юм шиг санагддаг. Хүний үгэнд орохдоо гол нь биш хүний хэлснээс хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь зүгээр л март. Эцсийн шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр биш маш сайн бодож алсыг харсан ухаалаг шийдвэр гаргаарай. Амьдралд чинь аз жаргал хүсье.
ter hvniig hvleelgvi ooriig chini bolon hvvg chini hairlaj hvvdee etseg ni bolj chadah sain hvniig haij ger bvlee zohioj amidar. ingesneer chi hvvgee eleg bvten osgoj ooriin chini setgel dotoroh zowlon gomorhol chini arilaj chini shine amidral ehlvvlj chadnaa
хоошид гарах ур дагвараа бодож узсэнгүй шууд сэтгэлээр хоорлоор хуухэдтэй болчихсон ым уу одоо ях ым бэ бух насаа хуний 2дох болоод ывах ым уу? чамайг болон чиний хуухэд та 2ийг 1хуншиг хайрлах хун олдох байлгу дэ харин хуухэдээ ааваас ни салгаж ягаад ч болохгуй шуу наад хоорхон хуухэдийн омно аав ээж та 2 2ула буруутай тийм учираас хуугээ ааваас ни салгаж болохгуй шуу за тэгээд амидарал баылаг даа урагшаа хуу цини том болоод чамд баырлах тсаг ирнэээ амжилт
та чаднаааа.тэр хүнээсээ салаад хүүхэддээ сайн эцэг ол!хүүхдээ ЗААВАЛ элэг бутэн халуун дулаан гэр бүлд өсгөөрэй.танид сайхан хани олднооо,,хүн хүндэ хэзээ ч илүүдэхгүй гэдэг…хүүхэд чини таний амидралийн ганц бурхан..гхдэ элэг бүтэн халуун дулаан гэр бүлд өсгөхгүй бол та нэг л өдөр харамсана гэдгийг би танид баттай хэлэх байна…..нэг л өдөр хүүхэд чини ганцаардмал,зожиг, цэвдэг нэгэн болчихсон байна шүү.би харин энийг баттай хэлэх байна…..хүүхдээ авхуулаад үртэй болж чадахгуй байгаа эмэгтэйчүүдийн дэргэд та дэндүү азтай хүн юм.танид баяр хүргий….Та өмнө ни тийм ухаантай зоригтой байж чадсан юм чини одоо ч гэсэн энэ хэцүү шийдвэрийг гаргаж чаднаа.танийг олон хүн дэмжиж бгааг харж бгаа бздээ…тэртэй тэргүй мартагдах л дурлал…танид дахиад л дурлал ирнэ…ямар шийдвэр гаргах ёстойгоо та маш сайн мэдэж бгаа..хүүхдээ эцгээ танихаас ни өмнө одоо ч хамаагуй САЛаарай…нэг л өдөр бүгдийг давчихсан бх болно…..та чаднаа…итгэж байна..за АМЖИЛТ!!!!:д
уг нь чи айлын амьдралаар тоглох хэрэггүй л байсан юм шиг өрийгөө ч тэр тэр залууд ч тэр эхнэрт нь ч тэр ялангуяа хүүхдэд зовлон авчиржээ. чамайг тэр залуутай явалдаж байхад нэг ээж хүү 2 хань аав 2гоо гэртээ хүлээж байсан байхдаа
zuerde busgui mine buh ym saihan bolno
хэрвээ бие сэтгэлээрээ тайвширч тэр хүнээ мартмаар байвал торнадо_пума миний ид ороод ирээрэй
чи анхнаасаа буруу зуйл хийсэн бна даа Нөхрөөсөө салдаг чини алдаа болсон бна.
О.мэнд. зоригтой чадалтай л байдаа. амидарлаас авхийг хуссэн бухнээ ав чи гантшан амидрана ок
yag l minii amidral shig amidral bas bh yuma.sonin yuma…iim amidraliig bas chamd yamar hetsuu bas hund bgaag bi sain medej bna,yag odoogoos jiliin omno bi yag cham shig baidaltai,huleesen,tsohorson,gomdson setgeleer huuge harah bolgond ooriigoo buruutgaj uur shoniin zaagaar huugee tevreed olon shoniig uilj barsan da,hervee huugiinhe aavaas holdchihvol horvoo utgagui met,er ni bol eroosoo tosoolj chadahgui bsn shuu,gehdee naizaa bi chadsan shuu,holdoh alhamiig bi ooroo ehelj bugdiig shiidsn,odoo ergeed harahad yamar utgagui bsiin be gej bodogddog.odoo setgel zurh maani hichneen saihan amar amgalan bna geech,zugeer de,humuus end chamaig yanz yanzaar helsn l bna,ted nariig bitgii too,hun hunii huvi zaya az ooroos hoish,aztai huuhnuud bgaa l biz,naizaa hund hun hezee ch iluuddeggyi yum,huuhdiinhe toloo buhnee zoriulaad,ergej haralgyi saihan oodrog amidraarai,emegtei hun hunii nohriin huuhed gargalaa geed uiliin ur ene tere edlene gej hezee ch bhgyi e,itgeerei,naad zaluugaasaa hicheen hetsuu hund bsan ch yamar negen argaar sal,huuhedteige uulzval ter l biz,chi terentei holboogoo tasal,zugeer l ooriigoo sain huchleed bugdiig duusga,chi chadnaa,tsag hugatsaa bugdiig emchildiin,medeej hund hetsuu ,gehdee hetsuugiin daraa gej bas bii ,hairan tsag hugatsaag chi aldaad bgaag uhaaraarai,nasaaraa ingej yavahgyigees hoish erthen sal,za, shuud sal ,buh holboogoo,terentei holbootoi buh dursamja oi toinoosoo avch haya,hetsuu bailaa ch hicheegeerei,za amjilt shuu,chi chadnaa.tgeed daraa ni buhniig duussani daraa ergeed bodooroi,hichneen setgel zurh taivan bas amgalan geech,,,,
миний ээж гэмгүй ариухан царайлчаад бусадруу буруугаа жихээгүйм шүү ХАЙР найз минь!!! тэр хүүхнийг янханаар нь дуудалгүй уулзъя 2улаа ярилцая гээд хэлэхэд зугтааж зугтаачаад мсж бичээд дарамтлаад байгаа хүүхнийг юу гэх вэ? аргаа бараад ээж мин өөрөө очиж уулзсан,,чи 2 хүүхдийг нь би 3 хүүхдийг нь гаргачихсан юм чин 3улаа нийлээд энэ 5н хүүхдийнхаа төлөө амьдаръяаа гэж хүртэл хэлж ярьсан..тэгэхэд одоо болтол мсж бичсээр л….
аав маань тэр хүүхнээсээ охин хүү 2ртой,,би гэдэг хүн ингээд 3охин 2эрэгтэй дүүтэй асар их хариуцлага хүлээсэн том эгч!
би 4н дүүдээ 4үүлэнд нь хайртай,,гэвч ээж нь бид 3тай уулзуулдаггүй юм.. аавыг оройтоод очихоор чи хайчаад ирэв анхны авгай охид дээрэ очоод ирэв үү гээд дандаа хэрүүл өдөж хараадаг байх гэж бодогддог,,учир нь тэр хүүхэн одоог болтол надруу бас ээжрүү минь мсж бичиж элдвээр хэлж хэрүүл өддөг..Энэ эцгийгээ ав,би зайл гэдэг өөрөө хайртай дуртай гээд явдаггүй гээд л…ээж маань тоодоггүй юм харин би тоохгүй байж чаддаггүй,,хүүхэд насыг минь аавтай минь хамт хулгайлчаад тайван байлгахгүй хэрүүл өдөөд байдгийг нь тэвчиж чадалгүй хэрэлдчихдэг,,тэгэх бүртээ ээжийнхээ нүднээс гуниг харуулслыг олж хардаг..
Бага байхад бид 3ийн хэн нэг нь өвдөөд аавыгаа санаад аавдаа хэлэх бүрт аав> та нарын өвддөг гэж юу байдаг юм битгий маяглаад бай завгүй ажилтай байна гээд л үгийг минь дуусгалгүй утасаа тасалчихдаг байж билээ,,,
Тэгсэн нөгөө 2 дүүгийн нэг нь өвдчихсөн эмнэлэг аваад сандарчихсан явж байхтай нь ээж бид нар таарч билээ,,,Монгол жижигхэн гэдгийг тэгэхэд л ойлгосондоо,,
одоог хэр аавын тэр сандарсан царайг мартаж чаддаггүй юм,,
Зарим хүмүүст худлаа санагдаж байж магадгүй л дээ,,гэхдээ энэ үнэн юм шүү!!
Өөрийнхөө үзэж туулсан амьдарлаас хэсэгхэнийг сэтгэлээ уудлан бичихэд ийм л байна даа ХАЙР нэртэй найз минь..
тэр бөө ламаар хараал хийлгэж байгаа ээжүүд чин ээж гэсэн алдар зүүх эрхгүй хүмүүс!!! хүн ч гэхэд хэцүү адгууснууд!!! бүх эхчүүд тийм биш шүү дэ! би байхгүй гэж бичээгүй шдэ ховор байлгүй дэ гэсэн шүү дэ,,
за хайр гэдэг нэрээр бичсэн хүнд хандаж хэлэхэд эр хүний талаар би сайн мэднээ,,,ухаан орсон цагаасаа эр хүн гэдэг ямар муухай,эмэгтэй хүнийг хайрлаж чаддаггүй ( хайрлаж чаддаг сайхан эрчүүд аавуудыг хэлээгүй шүү! араар тавьдаг,зоддог,архи уудаг,худал хэлдэг муу эрчүүдийг хэлж байна )
өөрөө хэлчээд өөрөө амлачихаад хэзээч тэрэндээ хүрдэггүй шалтаг тоочдог хэнэггүй,өөрийн төрсөн охидоо миний охин гэж дуудаад эрхлүүлэн үнсэхийнхээ оронд өөр хүний хүүхэд юм шиг хандаж харьцаж яг л өөрийнхөө үеийн хүнтэй харьцаж байгаа юм шиг хамаагүй бас бүдүүлэг харьцдаг тийм л эр хүн бас тийм л аав ямар байдгыг би чамаар заалгуулалтгүй мэднээ найз минь…
юу хуцаад байгаан гэсэн байна уг би хуцаагүй хүний хэлээр л сэтгэлээсээ бичсэн..харааж зүхээгүй..захидлын эзэн мэдсээр байж өөрийгөө барьж чадаагүй нь үнэн тийм үү?!
чиний бичсэн сэтгэгдлийн санаа нь надад муухай санагдаж байна..гэхдээ үнэний хувь бга л да..Гол нь юу гээч ээж минь чиний хэлээд байгаа арчаагүйдээ тэр хүүхэнд эр нөхрөө алаг үрсийнхээ аавийг нь булаалгаагүйм шүү анд минь!!!!!!!!!!!!!!
Миний ээж боловсролтой,ухаалаг,энэрэнгүй,сайхан сэтгэлтэй,хүлээцтэй,цайлган,уужуу тайван,царайлаг,эх хүн шиг ээж хүн!
Тодруулаад хэлчихэд аав маань цагдаа хүн..аавын өмсдөг цамцнаас эхлээд бээлий,оймс,дамар малгайнийх нь гаднах уут нь,дотуур хувцас нь хүртэл ЦАГААН өнгөтэй байдаг байсан..аав өдөрт 3н удаа хувцасаа сольж өмсдөг тийм л сайхан залуу байлаа,,одоо гэтэл гитл өмд 2н индүүдлэгэндээ гялайчихсан,цамцных нь зах хир болчихсон,оймснууд нь бүгд хар саарал өнгөтэй,үс нь тослогтчихсон ийм болтлоо царай алдаж доошоо орчихсон хүн орхиод хаяад явсан охидынхоо сэтгэлийг өвтгөөд явж байна! БИ боддог юм хэрвээ аав биднийг хайрлахгүй орхиж яваагүйсэн бол өдийд охидоороо бүx хувцасаа угаалгаад яг л залуу байсан үе шигээ л гялалзаж явах байсандаа гэж….
миний бодлоор эхнэртэй хунтэй уулзаж учирах хэрэггүй байсан юм тэгэхдээ одоо ямар өнгөрсөнийг буцаалтай биш наад хунээсээ салаад ганцаараа хуухэдээ өсгөсөн ни дээр тэр хуний ард дахиад гэр бул байгаа гэдгийг битгий мартаарай чи өөрөө ч мэдэж байгаа тийм болохоор холбоогоо тасал хуухэд болон чамд хэрэгтэй монголийн эрчүүд модонд авирчихсан биш ингэж л зөвөлмөөр байнадаа
ямар ч хэцүү юм бэ дээ хөө…
Саяхан надад бас ийм зүйл тохиолдсон. Салгалж явж байгаад нэг злуутай орооцолдчихсон чинь эхнэртэй хүн болж таараад, учиргүй дурлаж барьж сүйд болоогүй ч татагдаад байдаг юм. Ёртой юм шиг нэг өдөр найзуудаа бөөн гомдол хэрүүл дунд үлдээгээд нөгөө залуутай уулзаад унтсан чинь жирэмсэн болчихсон. Тэгээд би авхуулсан- би эхнэртэй хүнээс хүүхэд олоод хүүхдээ авчирч тамлаад яахав гэж бодсон. Энд эцэг нь ч тэр бусад хүмүүс ч тэр харахаас зайлсхийж сэтгэлдээ гуниг гутралтай амьдруулснаас өөрөө эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирох нь илүү санагдсан. Амиа бодсон бол хүүхэд хөөрхөн сайхан ханитай гээд төрүүлж болох л байлаа. Энд би ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр эмэгтэй хүн хэзээ ч эр хүн рүү уулзий учрий хайртай дуртай гээд гүйдэггүй, тэр залуу ч бас намайг өчнөөн эргүүлсээр байгаа л ийм юм болсон. Эхнэр хүүхэдтэй хүнтэй уулзахгүй гээд тангараг шахуу юм тавиад байсан чинь уулзахгүй гэсэн хүнтэйгээ даваан дээр гэдэг шиг л уулзаж байгаад тийм юм болсон. Эвий хөөрхий үр минь арчаагүй ээждээ гомдсон байхдаа. Тэгээд би тэнэг үйлдэл хийснийхээ хариуцлагыг үүрээд эмчилгээ энээ тэрээ болоод байж байсан чинь нөгөө залуу хулчийгаад зугатаад салдгүйээ. Угаасаа одоо холбоогоо тасалсан нь дээр гэж бодож байсан ч 2 хүн тэнэг үйлдэл хийчээд яагаад нэг нь 100 хувь үүрэг хариуцлагаа хүлээх ёстой юм бэ гэдэг гомдол дотор байгаад байсан. Тэгж байгаад саяхан утсаар ярьж жаахан уураа гаргасан чинь өөдөөс уурлаад байхын. Тэнэг юм чинь. Эрчүүд ч бас хариуцлага хүлээх ёстой. Наад хүнээсээ мөнгө төгрөг сайн авч бай хүүхэд гаргана гэж 2лаа л тохирсон байна шд. Харин хайр дурлалаа мартсан нь дээр угаасаа цаг хугацааны эрхээр мартагддаг зүйл бол хайр дурлал. Нэгэнт хүүхдээ төрүүлсэн юм чинь одоо зоригтой тэвчээртэй амьдар./Яагаад хүүхдээ төрүүлснийг чинь ойлгож л байна. Хүүхэд олохгүй удаад байсан хирнээ олчихоор бурхны бэлэг л юм шиг санагддын байна лээ./Тэгээд амжилт хүсье. Хүүхдээ ганцаараа өсгөнө гэж шийдэж чадсан юм чинь бусад зүйл бол юухан байхав дээ. 🙂
Чи өөр шигээ эмэгтэй хүний зовлонгоор жаргал хийж, хүүхэд шигээ хүүхдүүдийн нулимсаар зугаа хийж далжиганачаад нээх гэмгүй царайлаад амьтнаар өрөвдүүлэх гэж жүжиглэж суух хэрэггүй шдээ. Хийсэн үйл лайгаа өөрөө үүрээд нулимсандаа булуулаад сууж байвал таарна. Чиний хийсэн нүглийн нүгэлийг чиний үр хүүхэд хэдэн үеэрээ үүрч туулж марахгүй л дээ. Муусайн хар юмнууд мундсан биш чи заавал ардаа амьдралтай хүнтэй самбаганах хэрэггүй л байсан юм. Тэхээр чи тэр хүнээр тэжээлгэх гэсэн, эд хөрөнгө мөнгөнд нь санаархсан л байна шдээ. Худлаа нээх юу ч горьдоогүй хүн болж хүхиглээд яахав дээ. Чи л болж шалдан хоосон хүний үр хүүхлийг ямар ч зорилгогүй гэнэн сайхан сэтгэлээр гаргаадахаж гэнэ дээ, шал худлаа жүжиглэж байнаа чи. Чиний далд санаа бол өөр л байгаа. Ёстой хохь чинь л гэж хэлье. Муусайн хүүхнүүдийн залийг мэдэлгүй яахав дээ, жирэмсэн болчлоо гээд л шантаажлаж эхэлдэг шдээ. Байр машин өг, өхгүй бол эхнэрт чинь хэлнэ … юу ву гэж хуцдаг бол доо чи. Сайн мэдэж байнаа та нарыг.
ene hair gedeg l lav zvgeer l amidral busniulaad surchihsan terigee yumand boddogui bololtoidogoo. chi ooriinhoo nuhroo l sain togotohoo bodoo 21hen nastai ohinoos dor yum bodoh yum. zoozhon minii dvv chi uhaanati yumaa eej chini jargaj bhaa. tanai ger bvld az jargal hvsii!!!
Миний хувъд асуудалийн өнгөрсөн цаг руу анхаарлаа хандуулах бус одоо цагтай тулж ирээдуйд яах ёстойг олон өнцгөөс харсний эцэст адвайсе өгөхийг хусдэг.Мэргэн ухаантан шуугч номлогч биш хуний сэтгэлийн гун дэхъ ариун ертөнц руу гунзгий халдахийг хусдэггүй.
Захидалийн эзэн бусгуйг буурэлхэж байгаад олуулаа поолдихнээ ясан дээр цугларсан золбин ноход шиг ямар муухай хараал хэлдэг юм.
Эр хуний хайранд уярчээ эрх хонгор зангаа тэвчиж, эхнэр хуухдээс нъ салгахгуй гэж андгайлсан бна, эдийн засгаар тусламж авалгуй гурийж, нялх урээ тэврээд улдэж,янзан бурийн юм бодогдоод сэтгэл нъ уймарч, уйлж очоод эрхэлмээр ч юм шиг уурлаж очоод маажмаар ч юм шиг өөрөө өөртөө гомдмоор ч юм шиг өөр бусдаас ухаарал сонсмоор ч юм шиг бусгуй хунд тохиож болох хамгийн эрсдэл өндөртэй амъдралийн нэг өнгө.
Амъдралийн шуурганд хэнбүгай байсан ч сөхрөмөөр сохормоор сэхмээр явдалтай учирдаг шуу дээ.
Энэ сайт руу захидал бичэж ухаарал авах гэж сэтгэлийн гун дэхъ нууцаа сэмхэн дэлгэж чих тавин ордог боловуу. Хун хунээ угээр алдаг бол энэ сайтийн эрхэм уншигч нар олон ч хунийг алж олон ч хунийг амилуулсан байх.Уг нъ төөрөөд будилаад яваа нэгнээ нух руу тулхэх бус нэмж угээр шархлуулалгуй урам хайралвал зугээрсэн таминээ.
zoozhon гэнэ үү тэнэг чинь юу хуцаад байгаа юм бэ бөө ламаар хараалгаад гүйж яваа эх гэж хэлэхэд хэцүүхэн арилсан дотортой амилсан шуламнууд зөндөө л байна Нөхөрөө хайрлаж халамжилж чадалгүй бусад руу гүйлгэчихээд дараа нь тэр янхан миний нөхөрийг булаачихлаа гэж хээв нэг хэлчихээд бусад руу буруугаа чихээд нэг их ариухан амьтан болох гэж жүжиглээд явдаг хүмүүс байна Тэр нөхөр ч гэж нөхөр бусдын зүрх сэтгэлийг сэмлэж амьдаралаар нь тоглож байгаагаа мэдэж байгаа болов уу Хүмүүс яагаад дандаа эмэгтэй хүнийг буруутгадаг юм болоо 2 эмийн дунд гүйж эхнэртэй байж бусдыг зовоож эцэст нь ийм байдалд хүргэдэг эр хүнээс эхлээд буруу хаймаар санагдахий
mongoliin urs mash olon boltugai
НЭГ ЗҮЙЛ БОДОГДЛОО
ЧИ ЗҮГЭЭР ЗОРИГТОЙХОН ТЭР ХҮҮХДИЙНХЭЭ ЭЦГИЙГ ХАЯ
БАС ЧИ ЗҮГЭЭР Л ТЭР ХҮНИЙГЭЭ СЭТГЭЛ ДОТРОО Л ХАЙРЛА НЭГЭНТ ТЭРЭНД БАС ЭХНЭР ХҮҮХЭД БАЙГАА ТЭРЭНДЭЭ АЗ ЖАРГАЛ ХҮС
ХАРИН НЭГ МУУХАЙ ЗҮЙЛИЙГ ХЭЛЭХЭД ХҮҮХЭД ТӨРСӨН ЭЦГЭЭ МЭДДЭГ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ
ХАРИН ЧИ НИЙГЭМД ИДЭВХТЭЙ ЦОГЛОГ САЙХАН АМьДАР ГУНИАД Л ГУТРААД Л БАЙЛГҮЙ ӨӨДРӨГ САЙХАН ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЖ ХҮРЭЭЛҮҮЛ ҮЕИЙН ХҮҮХНҮҮД ХОВ ЖИВ ХЭРЭГГҮЙ Л ЮМ ЯРьНА
ӨӨРИЙГӨӨ ЧИ ХАЙРЛА Л ДАА ЧАМАЙГ ИНГЭЭД БАЙВАЛ ОХИН ЧИНь Ч БАС ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ>
ХАРИН СҮҮЛД ХЭЛЭХЭД ОХИНЫ ЭЦГИЙГ ЧИ БИТГИЙ ӨӨР ЛҮҮГЭЭ ИРҮҮЛ ХАРИН ЭЦЭГ ОХИНТОЙГОО УУЛЗАХ ХЭРЭГТЭЙ ОХИН ЭЦЭГТЭЙГЭЭ УУЛЗАХ ЭРХТЭЙ ЭНЭ Нь ХООРОНДЫН ХОЛБООГ ЧАМД ТАСЛАХ ЭРХ БАЙХГҮЙ АНХНААСАА НААД ЗАЛУУ ӨӨРӨӨ Л ХҮҮХЭДИЙГ БАС ХҮССЭН Л БАЙНА ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД ЯМАР ЭХНЭРЭЭ ХАЯААД ХҮҮХДЭЭ ӨНЧРҮҮЛЭЭД ИРЭХ ГЭЖ БАЙГАА БИШ. ХҮН ӨӨРИЙН МАХ ЦУСНЫХАА ТАСАРХАЙГ ХАРЖ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ.
ЧИ ӨӨРӨӨ ХОЛБООГОО ТАСЛААД ХҮНИЙ АМьДРАЛД ГАЙ БОЛОХГҮЙ ӨӨРИЙНХӨӨ АМьДРАЛЫГ БҮТЭЭГЭЭД ОХИНОО ХААЯАА ААВТАЙ Нь УУЛЗУУЛ
ЭНД ХЭЛЭХЭД ЭМЭГТЭЙ ХҮН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ НҮГЭЛ ХИЙДЭГ ЮМ УУ?
СОНИН ХҮМҮҮС ИХ БАЙНАА. ХАРИН ЧИ ӨӨДРӨГ БАЙГААД ӨӨР НЭГЭН ХҮНИЙГ ОЛООД АВ АЗ ЖАРГАЛ ХҮСьЕ ОХИНОО ААВТАЙ Нь УУЛЗУУЛЖ БАЙГААРАЙ ХАРИН ТЭР ХҮН ЧАМД ХАМААГҮЙ
хэхэ энэ дээр эмма жимс эдр гээд их омголон хүмүүс байна аа! бүсгүйчүүд минь бүгдийг сэтгэлийн хөөрлөөр битий бич бас шийд!
эхнэртэй үр хүүхэдтэй амь амьдралтайг н захидлын эзэн мэдэж байсан учраас буруутай! харин тэр залуугын %д бүр ч их буруутай..эмэгтэй хүн сэтгэлээрэ амьдан гэдгийг хэн бүхэн мэднэ,,гэхдээ тэглээ гээд бас толгойгүй хүн бас биш шүү дэ! сэтгэлээрэ биш ухаанаараа шийдээгүйдээ энэ эгч алдсан,,ухаарч чадвал алдаага засч чадна! эмма эрхтэй эдр гэж эрх чөлөө бичжээ тэгвэл эрх байга бол үүрэг гэж бас байгаа байх ч ёстой тийм үү?
жимс болохоор хийх ажилгүй нөхрөө хүлээсэн авгайчууд ордог гэж бичдэг нь яаж байгаан бол? өөрийгөө жимс гэж нэрлэснийг нь харахад чи ч бас эмэгтэй л хүн бололтой..чи дандаа залуугаара явахгүй шдэ найзаа? чи ч бас нэг л өдөр нас ахиж яваа хүүхэн дараа нь авгай л болно!!! энэ сайтруу сэтгэлээ онгойлгож элгээ дэвтээх гэсэн жаахаан ч болов тайтгарал олох гэсэн ээжүүд эхнэрүүд бас над шиг 20 гарч яваа охид бүсгүйчүүдийг АВГАЙ гэж ерөнхийлөн хэлэх нэгэн ёсондоо доромжлох чинь хэтэрсэн санагдахгүй байна гэж үү?
чи ч бас орж ирээд захидал уншаад сэтгэгдэл бичиж байна тэгүүл чи бас авгай юу тэ?
адилхан бурханаас заясан бүсгүй хүн байж бусдийгаа авгай гэж хэлж яах нь вэ?!
бас юу гэнэ вэ? эхнэр нь мэдвэл хүүхдэд чинь муу юм хийчихнэ шүү гэнэ үү? юу гэсэн үг вэ? монголын минь эхчүүд дунд тийм муухай зүйл хийх эх хүн ховор баймаарсан..яасан арилгацан дотортой хүн гэхээрээ санаа нь зовж яджаага эх хүнд ийм айдас хурахаар зөвлөгөө өгдөг байна аа!больж үз жимсхэн минь
сайн бна уу?
би таны захидалыг уншаад хүүхэд нас минь санаанд ороод өмөлзөөд сууж бна..учир нь яг л тань шиг эмэгтэй магадгүй таниас ч долоон дор эмэгтэй аавыг минь ээж дүү биднээс булаачихсан..тэр хүүхний ачаар миний бас 2охин дүүгийн минь хүүхэд нас гуниг дүүрэн өнгөрсөндөө!!! хөөрхий дөө муу ээж минь 3охин үрээ нэгийг нь тэврээд 2ийг нь хөтлөөд л үлдсэн..аавыгаа булаалгахдаа би 8настай дүү нар маань том нь 6 бага нь ой 2хон сартай байсан юм..харин одоо бол бид том болцгоосоон..би 21,дүү маань 19 бага нь өнөөдөр 13 хүрч байна да..миний бас бидний хамгийн ихээр бодож хүсч явдаг зүйл бол ээжийгээ л жаргаах юмсан гэдэг чин хүсэл…
дээр бичсэн Амараа гэдэг эгчтэй санал нэг байна..хүүхдийг балчир гэж битий бодож бай,,балчир ч гэсэн балчирхан ухаанда юм бодож сэтгэж бас шаналдаг юм,,бид 3ийн хувьд бага байхааса л хэрсүү суусан болохоор амьдралд айдастай бас шаардлага өндөртэй ханддаг,,би найз залуутай гэхдээ аав ээжид минь хандсан шиг найз залуу маань надад тэгж хандахвий гэсэн мөнхийн айдастай хэцүү байдаг..найз залуу маань ямарваа нэгэн зүйл хэлчээд хэлсэндээ хүрэхгүй л бол нөгөө л нэг айдас хаа нэгтэйгээс гараад ирдэг аав шиг худал хэлж хуурахвий дээ гээд л,,,том дүү маань бүр эрэгтэй хүүхэдтэй ч үерхэдэггүй,,хүнтэй ч суухгүй хүүхэд ч гаргахгүй ээ гэдийн..
эцэг эхийн гаргасан алдаа бүхэн ирээдүйд үр хүүхдийн чинь зан ааш амьдарлыг үзэх үзэлд маш хүчтэйгээр нөлөөлдөг юм шүү л тэдгийг ухааруулах гэсэн юмаа..
эх хүний чинь хувьд хүндэлж байна,,ганцаараа хүүхэд өсгөнө гэдэг хэцүү,зовлонг нь би нүдээрээ ээжийгэ харж сэтгэлээрэ ээжийгэ мэдэрч өссөн!
хүн хүндээ хэзээч илүүдэггүй юм шүү эгч минь!!! зоригтой байгаарай
харин амь амьдралтай хүнтэй орооцолдсоныг чинь буруутгаж байна!!! энэ таны 100% буруу!! сэтгэлээ барьж өөрийгөө захирч удирдаж сур!!! зүрхэндээ биш тархиндаа биеэ захируул!!!!нэгэнт л энэ амьдарлийг та л сонгосон таны л шийдвэр учраас хариуцлагатай байж алаг үрээ сайн хүн болгож өсгөөрэй!!! над шиг бас дүү нар шиг минь алаг үрсийн аавыг нь битгий булаагаарай гэж хэлэе дээ..
амжилт хүсьэ
емма чи үнэхээр үнэн үг хэллээ энд дандаа хийх ажилгүй нөхөрөө хүлээгээд суудаг авгай нар ордог болохоор чамд олигой зөвөлгөө өгөхгүй сэтгэлээ чангалаад бэртэгчин 2 нүүр гаргагч тэр залуугаасаа сал тэгэхгүй бол эхнэр нь мэдчихвэл хүүхэд чинь муу юм хийж магадгүй шүү болгоомжтой бай чиний эрхэм зорилго хүүхдээ эрүүл саруул сайн хүн болгох шүү
хэдийгээр би энэ эгчийн хажууд хамаагүй залуу ч гэсэн иймэрхүү л амьдрал туулж байна даа. хүү маань өнөө маргаашгүй төрөх гэж байна. гэхдээ яаая гэхэв би тэр хүнийг эхнэрээсээ сал гэж хэзээ ч хэлээгүй, хэлэх ч гүй. одоохондоо цуг жаргалтай гэр бүл шиг амьдарч байгаа ч эхнэрээ ирхээр удахгүй надаас явхыг нь мэдэж л байна. гэхдээ тэр хэзээ ч надаас салж чадахгүй ээ. амьдарлынх нь ганц хүслэн болсон хүүг нь гаргаж өгч байгаам чинь.
би ингэж гутарсан зүйлгүй мэт бичиж байгаа ч үнэн хэрэгтээ уйлмаар, амьдарлыг хараамаар үе зөндөө л байдаг юм. тэр үед би зүгээр л юу ч боддоггүй, хэсэг хугацаанд хичээл номондоо анхаарлаа хандуулж байтал хамаг асуудлыг цаг хугацаа зохицуулчих шиг болдог. тиймээс та тэвчээд амьдрал яаж шийдхийг хүлээж байтал…….. бүх зүйл сайхан биш юмаа гэхэд аль нэг талруугаа шийдэгдэнэ л гэж хэлье. миний багахан туршлагаас харахад ийм л байнадаа. сэтгэгдэл бичсэн чинь сэтгэл онгойчих шиг боллооо
Хөөрхий дөө бүсгүй хүний зовлон гэж яасан хэцүү юм бэ би ч гэсэн ийм зовлон туулаад л амьдарч байна Хорогдоод байгаа зүрх сэтгэлийг яалтай билээ Би ч гэсэн энэ зовлонгоос яаж салахаа мэдэхгүй байна надтай уулзаж ярилцаач 2 найзууд болий хааяа гуниж гутарсан үедээ сэтгэлээ онгоотол сайхан ярьж уйлаж жаахан ч гэсэн тайвширлыг олмоор байна 99075297 залгаарай
о
мхрр
Huuhdee awhuulahaar hariugaa amsaj bga yum aluurchaan. Hohi chini.
эцсийн эцэст эмэгтэй хүн л өөрийгөө захирч жирэмслэх эс жирэмслэхээ тохируулж тааруулж өөрийгөө татаж явахгүй бол эр хүн бол угаасаа хөгшин залуу бүгд ялгаагүй өөдөөс нь алцганаад байгаа хүүхнийг зүгээр өнгөрүүлнэ гэжүү? хэн ч татаж чангаад хандарч болно, тэр бүгдийг өлгөж аваад намираад байгаа эмэтгэй хүн л хохирно.
huuhedgui l bolohoos yag minii amidral bn.. ijilhen zovlontoi umdaa.. tehdeee ter hun nad deer irne gesen 2jiliin daraa unen utgagui baigaaz getel bi gej hun huleegeel suujiidag.. boldogson bol bugdiii n hayaad zugtaamaar l bn
Ямар ч байсан чинийй буруу. Чи өөрөө цаад хүнээ эхнэр хүүхэдтэйг нь мэдсээр байж хүүхдийг нь төрүүлдэг түмэн буруу. Гол нь чи тэнэг зангаасаа болж хүүхдээ насан туршид нь БУТАЧ нэр зүүлгэж байгаа байхгүй юу. Чи тэр хүнийхээ эхнэрт нь мэдэгдэхгүй л гэнэ, монгол жоохон гэж мэдхүү? жаахан яриал хамаатан болчино. Чи эс гэхэд хэн нэг нь нэг л өдөр тэр хүний чихэнд шивнэж л орхино. Тэр айлыг тэр гэр бүлийг чи ямар байдалд оруулхаа төсөөлж байна уу? Тэнэг Сарантуяагийн школыг дагах хэрэггүй шдээ. Сарантуяа дандаа гэр бүлтэй хүмүүсийн хүүхдийг гаргадаг болсноос хойш энэ тэнэг хүүхнүүд их дуурайдаг болжээ. Эргээд өөрт чинь ирэх лай ланчигаа үүрч чаддаг л байгаа даа. Чиний бодож байгаа шиг чамаас өөр хэн ч мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Хэдэн жилийн дараа чиний нөхрийн хүүхдийг өөр 1 залуу хүүхэн гаргаж, чи энэ замаар явах л байхаа, тэр цагт чи хэрэв ухаантай бол ойлгож, хар толгойгоо шаах байх даа.
эхлээд захидалын эзэн бүсгүйд: хувь тавилантайгаа эвлэрээд хүүхэддээ сайн ээж болоод бас аавыг н орлоод хэнээс юугаар ч дутаахгүйг хичээж амидрах хэрэгтэй болж дээ 2 хүний хийдэг ажлыг ганцаараа хийх тийм ч амархан биш дээ дэмий зүйлд сэтгэлээ чилээж бхаар хүүдээ зориулбал яасийн бэ! үнэхээр дутуу бодож дээ чи, өөр айлын хүүхдүүдийн аав өөрийх нь аав гэдгийг хүүхэд чин томроод ойлгох насандаа үхтэлээ гомдох л бхдаа бараг үхцэн гээд хэлчүүл дээр ч юмуу(сууж бгаад салсан бол хамаагүй дээр уг нь цэвэрхэн) баяр болгоныг аавтай хирнээ аавгүй тэмдэглэж ангийх нь хүүхдүүд ааваараа гайхуулахыг сонсож гомдож бхаар, бас дээр н наад харицаагаа эцэс болгохгүй бол насаараа та 2т хууртагдаад явахгүй л бхдаа эхнэр гэсэн эмэгтэй бас хүүхдүүд нь мэдвэл тгээд бас үхтэлээ авсандаа ортол сэтгэл амрахгүйнээ хөөрхийс. найзаа наад эргүү залуугаасаа холдоод юуч улдээлгүй мартаад хэнд ч гай бололгүй амидардаа.
emmad
наад бүсгүй чин хэдий ганц биэ эрх чөлөөтэй хэнд ч дурлах эрхтэй ч хэний ч биш сайхан залууг олж чадаагуй томоос том алдаа хийж энэ бол хүний жамаас гадуур алхам бас 2 эмэгтэйн нөхөр ч юм шиг хогийн доодохдоо толгойгоо мэдүүлсэн залууг яалтай ч билээ дээ хэлэх муу үг ч олдохгүй бн даа
дандаа болохгүй юм байх юмаа. юу асуух гээд байгааг ойлгосонгүй! Хүний нөхөрийг хулгайлах уу гэх гээд байгаа юм уу? үгүй бол өөрийнхөө бодсоноор 1аараа л бүгдийг хий л дээ. Гэхдээ эмэгтэй хүн 1аараа хүүхэд өсгөнө гэдэг хэцүү л дээ нэгэнт шийдсэн амьдрал юм чинь урагшаа бүсгүй минь. Гэхдээ чамд ардаа амьдралгүй хүн олдоогүй юм уу????
gertee segsiigeed nuhriinhuu serliig hudulguhuu baichihsan umnuudiin nuhur ingej gaduur dolingortoj yadvag baihdaa huurhii
Энд ийм нийтлэл бичээд сайхан юм сонсохгуй ээ учир нъ гэрийн эзэгтэй нар их ордогшд кккк .
Чамд гэж хэлхэд чи хэн нэгний өмнө өөрийгөө буруутгаж зэмлэх юу ч хийгээгүй.
Чамайг дасгаж сэтгэлийг чинъ булаасан тэр ашигч залуу энхийн цагаан тагтаа энд ордог эхнэрүүдийн нөхөр юмуу хаашаа ийн.
Хуний сэтгэл санаа хайр дурлалд хорио хязгаар байхгуй боловч гэр бул гэсэн тодотголтой хуулиар гаргасан дурэм журамаа зөрчисөн нъ хэн бэ?????ийм тохиолдолд ЭХНЭРТЭЙ ЗАЛУУ гэж эрүүл сэтгэхүйтэй өндөр хөгжилтэй оронийхон буруутгадаг юм.Монголд бол эсрэгээрээ юм бна.
Чиний хувъд хунд дурлаж хунээр хайрлуулах бурэн эрхтэй ганц бие чөлөөт бусгуй.
Чадахгуй хулчгар хувалзийг даврааж авираалгуй нясалж хаяад чанга омголон зангаа буцааж сэргээ.
Өөрийгөө ялж сэтгэлээ татаж чадвал дотор чинъ цэлмэж амъдрал чинъ өөрчлөгдөх бно.
Тэр залуугаас холбоогоо 100% тасалж чадвал чамд амжилт ирнэ.
Эхний ээлжинд энергээ зөвхөн хуухэддээ зориул өөрийгөө хайрлах цаг гарга.
эхнээсээ л өөрийнхөө хайралдаг бүхнээ харамлах ёстой байсан байна. за одоо тэр ч яахав наад залуугаасаа салаа. харьцаагаа бүр мөсөн салгах хэрэгтэй тэгж байж чи хүч чадалтай болно.
Za za busgui mini urtei hun jargaltai amidrali chine sain saihan baih bolno amjilt husey ta 2-g hairlah neg saihan er hun haa negtee baijil baigaa minii bodloor ter telee hurga shig zaluugaasaa honduursen ni deerdee negt l hamt amidrahguigees hoish
сайн бүсгүй минь тэвчээрэй байж сайхан амьдраарай хүүгийнхээ эцэгт битгий гомдоо баярлаж явдаа
нэгэнт л ийм амьдралийг чи өөрөө сонгосон юм чинь ганцаараа хүүхдээ өсгөөд явсан нь дээр бх. наад залуугаасаа салахгүй бол өөр хүнтэй учирч чадахгүй ш дээ. наад залуу чинь 2 гэрийн эзэн шиг л яаваад бгаа юм бна. эхнэр хүүхэд нь мэдвэл их л хэцүү юм болох бх даа. чи өөрөө ч гэсэн наад байдлаараа л амьдараад бна ш дээ.салаад хүүхэдтэйгээ 2а сайхан амьдар. чамайг хүлээгээд бас 1 сайхан залуу бж л бгаа
ooriin l songsn amidral shde humuus neeh ooriigoo boddgui zowhn hun boddg tsarailaal hudlaa bahn ym bicheh ymaa.ter neg emgteig bodsnguiyu ch geh shg.ys ymn dre ta nar hun neree boddg biluu bi huniig bodj bailuu geed bdood uzdee!!!tgwel hairtai durtai hagtsahgui salhgui geed suusan er nohrni ehnree bdhgui oor huuhntei ywaldaj baihad hari hamaagui tr neg ehneriig ene emgtei erni yasn gj bdh estoin????????
harin zahidliin ezend chi eroosoo buruu ym hiigeegui,ooriigoo neeh horij tsagdaad herggui bzde zarimdaa yuch bodolgui yu husej bgagaa hiih zuger bdgiin shde yu husej bgaga l hii amjilt husii urgshaa
Chich teneg l bnada. Xvn aldaj baij uxaardag gedeg. Gants oldox amidralaa iim xachinaar vrgeljlvvlne gedeg!!! Odoo yaya gexew neereel ooroo oichson xvvxed uildaggvi gedeg.
xorvoo ertsunts-s ixiig nexej shunaltaj yaxaw dee busgui min. tsaana n bosgoson amdral xanilsan xan ur xuuxed n bxad dunduur n orood bxiin xereg yund bna? chi xuuxedyri bolj eej l boloxiig xussen shuu dee. awsanaa ch awlaa. odoo iluug xuseed nexeed suux xereg yu bna. ter chigtee setgelee shuluudaad eej bolson xun bna xuuxdiinxee toloo l uragshaagaa xaraad amdraad bj dee. naad xunee bitgii zowoo doo ardaa amdraltai xun shuu dee tsaana n negen exiin gomdol xeden xuudiin zaya bgaag martaj boloxgui. Deeshee shidsen chuluu uuriin tolgoi deer buudag xoino awsan yumaa awsan xoino butsaadaa ter xunee
сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй шуу Хуухэд жаахан болохоор элдэв юм бодоод бүүр их гутардаг юм. Аяндаа 2 жилийн дараагаар гайгүй болнооо.Гэхдээ л хүүхэд эцэг эхтэйгээ өсөх шиг сайхан юм хаан бхав.Гэлээ гээд сэтгэлээр унах хэрэггүй. Сайн хунтэй суугаад сайхан амидарч бгаа хүүхэдтэй хүүхэн олон бдг юм бнлээ.Сайхнаар төсөөлөөд урагшаа алх бүсгүй минь. Хүүгээ аавтайн холбоотой блгах хэрэгтэй шүү. Тэр хүнд ч гэсэн үүргийн ойлгуулах хэрэгтэй Нэгэнт хамт амьдрахгуйгээс хойш эргэлзэлгүйгээр шаардлага тавьж бгаарай. Урагшаа Амжилт
ёоо новш гэж иймэрхүү өөрдийгөө бодсон бэртэгчин зантай хувалз шиг хүүхнүүд, арчаагүй амиа бодсон, хүний амьдралаар тоглож, хүүхдүүд өнчрүүлсэн эрчүүд үхэж далд ороосой гэх нь ч хаашаа юм…яахавдээ өөин сонгосон үйл лайгаа эдлээд явж байхгүй юу даа…чи нэг үгээр хүний хүүхдийг ч өөрийнхөө хүүхдийг ч бодоогүй байна…тэр залууд эрхлээд өвөрт нь нялганаад хэвтэж байхдаа эхнэрийнх нь бүлээн нулимас хичнээн гунигтайгаар урсаж байгаа бол, хаалгаа ширтсэн хүүхдүүд хичнээн гунигтай байгаа бол гэж бодсон уу??? мэдээж эр хүн бол гэр бүлээ чамаас эрхэмд тавина…тэр хэзээ ч чинийх болохгүй байгаа ч үгүй…хэдэн шөнө чамайг тэвэрч дур хүслээ хангаж, амьдралаа зугаатай болгох гэж худлаа үгээр хуурч байгаан…чи өөрийгөө л бодсондоо ирээдүйд гарах өнчин эцэггүй өсөх хүүхдийнхээ ч ирээдүйг бодоогүй байна ш дээ малаа…зүрхийг чинь хүн тархиараа удирддаг юм ойлгосоон…насаараа ганцаараа яв. Дахиж битгий хүний гэр бүлийн аз жаргалтай амьдралын бараан сүүдэр болоорой..эргээд чам дээр, үгүй бол үр хүүхэд дээр чинь тусна шүү…хмммм
Hi bi ch gsn Cham shig hvmvvjiltei ailiin ohin amidraldaa aldahgvi gd l ih l hicheej ywsn san. Gehdee ym heterheeree zaawal aldaand hurgedeg ym bnalee. Chi het ih Amia bodsn bna. Tuhain ved l bolj bwl busad ni ch yahaw gsn vzleer ywaad bsnii chini gai daa. Owoo bosgoogvi bl shaazgai haagaas suuhaw. Aldaagvi ym shig amidar bvhniig tsag hugatsaa haruulna. Ooriig chini hairlaad hamtdaa amidrah er hvn ol doo. Ym il tod bh tusam setgeld amar bdg ym. Hvnees nuugdaj Nuuj amidrah ih hetsvv. Za az jargal husey
тэнэг авгай нар мин оорсдоо нохороо маллаж чадахгуй хажуудаа тогтоож чадахгуй байж уураа битгий гарга. нохрийн чин оор эмэгтэй руу явж байгаан хэний буруу юм? малнуудаа оорсдийн чин буруу. тэгсэнээ нээх цаад эмэгтэй руу дайрч гэн. харин ч та авгайнуудийг бодоод нохрийг чин бур булаагаад авчилгуй хамт хэрэглээд явж байгаа гэж мэд!
Ýíý ýìýãòýé áàñ íàäòàé àäèëõàí þì áàéíàà.Ñýòãýëèéí òýíõýýòýé áàñ óõààëàã òýâ÷ýýðòýé áàéãààðàé.Àìüäðàë áàÿí áîëîõîîð ÷è ñàéõàí àìüäàðíàà.Àìæèëò.
чи худлаа хуухэд гэх юм эхнээсээ этсэггүй хуухэд тэр дамаа хуний нохрийн хуухэд гаргасан чиний л буруу
чам шиг оволгогуй хуухнууд хуний урийн нулимасийг урсгадаг юм чам шиг хуухнээс болоод их олон бусгуй амидрал хар дарсан зууд болоод байна жаахан ухаантай байж харитсаагаа таслаж уз
чамд аз жаргал хүсье. чи зөв шийдвэр гаргасан байна. эндээс бас охид маань суралцаж ирээдүйдээ алдахгүй ухаантай яваасай…
намайг бүртгээрэй би өөрөөс чинь хэд дүү юм байна
сайн уу 2уу лаа сэтгэлээ хуваалцадаг найзууд болох уу би ч бас ямар ч юмыг хийхийнхээ өмнө боддог даанч зүрх сэтгэлээ захирах тал дээр маруухан,
Хүмүүстэй санал бодлоо хуваалцахаар шийдсэн нь их зөв болжээ.Та бүхэнд бүгдэд нь баярлалаа.Би хэзээ ч энэ хүнийхээ гэр бүлийг салгаж бас эхнэрт нь мэдэгдэж зовоохгүй гэдгээ мэднээ.Бас тэр хүндээ ойлгуулж,харьцаагаа таслах нь зөв юм байна гэж бодлоо.someone-ийн бичсэн шүлгийг уншаад өөрийн эрхгүй л уйллаа.Үнэхээр сайхан шүлэг байнаа үргэлж уншаад баймаар чамд байрлалаа.Бас Амараа эгчийн бичсэн зүйлийг уншаад тэр хүний маань эхнэр хүүхэд нүдэнд харагдаад адилхан эмэгтэй хүнийг зовоохгүй юм шүү гэж өөртөө тангараглалаа.Би гэхдээ хайртай хүнээ хэзээ ч шөнө үдэш дуудаж бас ирсэн ч хажуудаа хонуулж байгаагүй цаана нь хүн хүлээж байгаа гэж бодогдоод хэцүү тайван ч байж чаддаггүй юм.Таны бичсэн хэлсэн зүйл надад их ухаарал хайрлаж байна.Та нартаа баярлалаа.Зөв алхам хийгээд сайхан амьдралтай болж айх ичих гэмгүй амьдарч байх үедээ надтай адилхан эмэгтэй тааралдаад эсвэл ингээд нийтлэл бичсэн байвал харамгүй зөвлөгөө өгч сэтгэлээр санаагаа зөв жолоодоход нь туслах болноо.
Та зүгээр л айл гэр бусхиулж яваа эмэгтэй байна ш дээ тэгээд өөрийгөө нээх гэмгүй мэтээр бичсэн байхын жаахан ичиж амьдраачээ
гэр бүл битгий салгаарай .big girl don`t cry
chamd burhanaas huuhed hairlasan bn iluu zuil bitgii hus . halinlah huv e bgaa chinii hani boloh hun irnee .chi huleej chadna
хи
chi negent l hvssen zuilee avsan anh bodoj bsnaa beyluulsen l bn shdee. daanch hvnii shunal baragdah bish odoo bas ter hvnee ooriin bolgoh geed zvtgeed ehleh yum. chi ooroo bvhniig anhnaasaa mdej bsn uureg hariutslagaa uhamsarlaj hiicheed odoo naad ail geree taivan bailgaldaa. ene hvmvvsiin heldeg vnen shdee ternii ard bas 1n ehner hvvhedvvd ni hvleegeed l suuj baigaa. bas 1 zuil ni vneheer l sanhuugeer tusaldaggui ni vnen chi bvhnee gardaj amidardag yum bol chi terengui ch dee alzahgui l yum bn shdee.
за тэгэxээр ийм байна. xүүxдээ том болоогүй дээр нь xолдсон нь дээр. xүүxэд нэгэнт эцэгээ таниад эxэлвэл бүүр долоон дор юм болно. xарин уxаан орсон үедээ бол өөр ш дээ. xамтдаа амьдраxгүйгээс xойш xэдий болтол ингэж xүний өөрийн амьдралийг бодож явxав дээ. xүүxдээ бодож ирээдүйд, үрд чинь эцэг болоx өөртөө xань болоx xүнээ олсон нь дээр дээ. тэр xүн xүүxэддээ xайртай бол ойлгож л таараа.
1 бодлын айлийн амьдралд орж xүний нөxрийн санааг 2дуулсанд чинь буруутгамаар ч 1нт ийм болсон xойно яая ч гэxэв дээ. xүсэж байснаа авсан бол одоо өөрийнxөөрөө амьдар. энэ бол чиний xүссэн зүйл шүү. xариуцлагаа уxамсарла үрээ бод. амжилт xүсье.
нөхөрөө мартахын тулд, бас ганцаардахгүйн тулд 1 бүсгүйн зүрхийг, 1 гэр бүлийн амьдралыг золиосолсийн биздээ??
одоо хүний хүнийг тавьж явуулах болсийн бишүү??? илүү ихийг л улам хүсээд байх юм. иймэрхүү нийтлэл уншсаар бүр дургүй хүрдэг болж одоо….
Уг нь ахныхаа нөхрөөс л салахгүй байх байж дээ. Алдаатай алхамыг эр хүн болгон хийдэг юм тэрнийг нь эмэгтэй хүн засаж залруулаад амьдрах ёстой. Энэ бол байгалийн хууль.Залуу насны ааг омгоор буруу шийдвэр гаргаж дээ. харин хүүхдийнхээ эцгийг чи зүгээр орхих хэрэгтэй.
Оорийгоо нэг л нх гэмгүй гэнэн нэгэн мэтээр л бичжээ жинхэнэээсээ бол чи тийм ч сайн хун биш гэдэг чини мэдэгдэж л байна даа Анхнийхаа нохорт хаягдсан уурандаа л ингэсэн хун бна л даа Бичсэн юмнууд чини ямар ч логикгуй бна Чи бол зугээр л монготэй хэн нэгний нуутс амраг байж байгаал хуухдийг ни гаргачаад бгаа хун бна шдээ оноох ах ю гэж оортэй чини гэр булээ орхиод суух вэ дээ Чиний нудэнд монго л харагдаад бгаа юм бна л даа
Ийм муусайн дэл сул хүүхнүүд л айлын гэр бүлийг самарч байгаам даа. Та нараас болоод хичнээн гэмгүй эмэгтэй уйлж суугааг, хичнээн гэр бүл салж байгааг мэдхүү? Хэзээ нэгэн цагт чи өөрөө яг ийм замаар явж л таарна даа. Хорвоо бөөрөнхий гэдгийг л санаж явах хэрэгтэй.
Чи өөрөө эмэгтэй хүн байж тэр хүүхдийн чинь эцгийн ард өөр 1 чам шиг эх хүн байгаа, чиний хүүхэд шиг хүүхдүүд байгаа гэж бодохгүй байна уу? Чи хүний нөхөр, хүүхдийн эцгийг нь хулгайлсныхаа шанг хэзээ 1 цагт хүртэх л болно, чи эс гэхэд чиний хүүхдэд зовлон нь ирнээ гэж айхгүй байнуу. Өөрийхөө хийсэн мунхаг үйл лайгаа өөрөө үүрээд чимээгүйхэн амьдархаа бод. Хүүхдийг нь гаргачаад одоо бас давраад, мартаж чадахгүй нь гээд авч суух санаатай юу? Тэгэх юм бол чиний хийсэн үйлийн лай улам л зузаарч хожим нь чи өөрөө үүрч дийлэхгүй үр хүүхэддээ гай учруулах чинь дутаагүй бол наад тэнэг бодлоо одоохон хаяж үз. Бөгсөө захирч чаддаггүй юм бол тархиа захирч сур за. Чамд өөр хэлэх үг алга даа.
одоо нэгэнт болчихсон ым чин санаагаар унаад ях вэ, чиний л шидвэр чамдаа зов. Хэсэг хугатсааний дараа бух ым хэвийн снаагдана. Оодрог бай, олон хун чамайг дэмжиж биана ш дэ. БИ нэг эгчийг таних ым байна. тэр эгч хуухэдтэй болсон чин хуухдийнх ни аав суугаагуй тэгээд байж байсан чин нэг сайн залуу таарад хуухдийг ни оорийнхоо нэрээр овоглоод одоо дахиад нэг хуухэд гарчихсан сайхан л амидардаг. Хуухэд бол чиний ходлошгуй хоронго шуу. за амжилт
Битгий гутар бүсгүй минь
Анхны үнсэлт, ариухан сэтгэл
Аав ээждээ ч өгөөгүй халамж
Ах дүүдээ ч зарцуулаагүй цаг
Аз жаргалыг мөрөөдсөн хүсэл
Өөрөөсөө ч харамлан байж
Өнгөлөг бүхнийг зориулан байсан
Үеийнхнээсээ ч зугтан байж
Үргэлж түүндээ үнэнч явсан
Гал халуун дурлал минь гэж
Ганц миний хайр гэж
Гаравч оровч хамт байсан
Гарцаагүй чиний амраг
Бүсгүй чамайг гомдоосон бол
Бүлцийтлээ битгий уйл даа
Бөгтийтлөө битгий гутар даа
Бүх юм сайхан болноо
Охин биеэ эвдэн байж
Орь дуу хадаалгүй төрүүлсэн
Орчлонг гэрэлтүүлсэн үрээ
Одоо чи хар даа
Хайр гэдэг хариу нэхдэггүй
Хатуу хуультайг санаж ав даа
Хан хорвоод зовох мөч байвч
Ханатлаа инээх өдрүүд бас ирдгийм
Битгий гутар бүсгүй минь
Бие царай чинь гундчихна
Бүү гунь бүсгүй минь
Бүлээн зүс чинь гундчихна
Чиний сайхан сэтгэлийг
Чигчлүүр шиг санасан
Гэнэн хүний төлөө
Гэргийн тангараг сахих хэрэггүй
Нулимсаа нууж арч
Одоо толгойгоо өндийлгө
Нуугдсан сэтгэлийн хүчээ дууд
Орчлонд чи жаргах эрхтэй
Охин үрээ хайрлах ёстой
Аянга бууж ядрах өдөр байсан ч
Ахиад нар бүүр хурц гийдэг шиг
Амьдралд зутрах гуних мөч байлаа ч
Аз жаргалыг дүүрэн амсаж бас болно шүү
tanidag hun maani chamtai bas tustei l amidraltai. Ehnertei huntei uulzaj odoo huuhedtei bolchihson. Ter huniigee bas ehnereesee sal boli nad der ir gej helj chaddaggui yum shig bn le…
Gehdee gants bie eej geed tolgoi gudaaj gutarch yawahiig ni bi yostoi uzeegui. Bodwol cham shig ter hundee gomdoj huleej l suudag bh dotroo. Gadnaa bol unen tsoglog huuhen shu de. Nuhurtei huuhnuud ch ataarhaj eldew yum yarij l bdiin.
Amidral bolohgui bn butehgui bn geed bitgii tolgoi gudailgaarai. Awyaslag chadwartai huuhnuud gants bie eej bh ni hamaagui gyalalzaad yawj chaddiin shu.
өөдрөг байгаарай чамд аз жаргал сайн сайхан ирнэээ
хэзээ нэгэн цагт ийм зүйл болох л байсан. анхнаасаа сайн бодох л байж дээ
анхаасаа мэдсээр байж яах гэж ийм байдалд орсийн. хэзээ нэгэн цагт ийм явдал болох л байсан. хийвэл бүү ай айвал бүү хий гэдэг дээ хүүхээ…
Ямар их тэсвэр тэвчээр сэтгэлийн тэнхээ вэ. Мундаг чадалтай эмэгтэй байнаа чи. Ийм ухаан сэтгэлийн хүч тэвчээр хүн болгоноос гарахгүй ээ. Асуудлаа бага багаар нь шийдээд сайхан амьдраарай. Хүн болгон л алдаж энддэг шүү дээ. Одоо цаашид хэрхэн амьдрах, яахаа нэг мөсөн шийдээд асуудлаа цэгцэлсэн нь дээр байхаа. Хүүгийн чинь эцэг нэгэнт л чинийх болохгүй юм бол орхисон нь дээр гэж бодож байна. Холбоотой ирж очиод байхаар сэтгэл санаагаа цэгцэлхэд уламл хүнд байна байхаа. Хаяадаа эцэг хүү 2-г уулзуулаад харин өөрөө өөрийнхөө амьдралыг төвхнүүлсэн нь дээр болвуу. Өөдрөг байгаарай. амжилт хүсье
яагад анxны нөxөрөөсөө жирэмсэн болоxгүй байсан юм бол?Чи ч нөxөр чинь ч үргүй биш л байсан юм бна ш дэ.Би эxлээд үргүй болчиxож гэж бодож байлаа л дааа. за Тэр яаxав анx төсөөлж байсанаас чин; амаргүй л байгаа байx л даа гэxдээ нэгэнт чиний л гаргасна шийдвэр шүү дээ эр xүнд бол найдалтгүй ш д туxайн наад xүн чинь xичнээн сайн xүн байлаа гээд чи энэ бодолоо xэлвэл чи л ингж шуйидээ биз дээ л гэж xэлнэ ш дээ тэр үед чи ч xэлэx үггүй ш д. Анx шийдэж байсан үе рээгээ буцаад очиxыг xичээ.Тэр үеийx шигээ зоримог шийдэмгий ам;драл даа бүсгүй минь.Амьдрал баялаг ш дээ xөөрxөн xүүxэд байна.Эр xүнээр яадаг юм нтр гэж xэлэxгүйээ угаасаа эмэгтэй xүн сайн ч муу ч эр xүнийг xүсэж нөмөр нөөлөг үгүйлж байдаг тийм л амьтан тийм болоxоор эрж xай…Зоримог шийдэмгий бай
emergei hunii zovlon yanz bur bh yumaa hairtai hunee huleehiin hetsuug sain mednee biyeree amsaj l bna gehdee bi ehnertei huniig huleej bgaa bish uuruu nuhuruu huleedeg yumaa bas l cham shig emegteichuud nuhuriig maani neg 2 shunuur hulgailaad bh shig bna end bas alag ur ni aav yachvaa geed nadtai adil huleedeg yum sh dee ohin maani odoo 3 nastai gesen ch huuhediig jaahan gej bodoj boldoggui yum bna jaahan oroitohoor ni l aav,,,, aav yachivaa eejee aav yagaad irehgui bnaa bi tsonhoor haraya,, aaviigaa haraya gedeg bolchood bgaa zunguuruu meddeg bhaa huurhii mini gej…. ene buh shanlal zovlong uusgeed bgaa humuus ni erchuud yum daa ted l uneheer ugeer helehiin argagui uhaan dutmag yum….. burhan ehleed uhaan dutmag aldaatai hun buteecheed terniigee zasah gej l bidniig ter muuhai amitadiig hairlah setgeltei tevcheerei uuruusuu bas burhan buteeh chadvartai bidniig emegteichuudiig buteej dee tiimee harin,,,, harin enger sultai zadgai yavdaltai erchuud shig uhaan dulimag tsuuhun toonii emegteichuudiig hamgiin anhnii aldaa gargaj buteesen erchuudiinhee huseld niitsuuleh gej buteesen bh herev iim zadgai yavdaltai uhaangui emegteichuudiig buteehgui bsn bol ene erchuud ene adguusanii banzal huslee amitand gargah bsn bj bolnooooo dooo,,, getel cham shig emegteichuudiig yund zoriulj buteesen yum bolooo uhaantai yum shig hernee bas l archaagui huseldee hutlugduud negen tevcheertei ger bulee gesen unench haniig burhan huurhun uriig ni bulaaj avahaar sanaarhaj bgaa emegteig,,,,, ene amidraliig oilgohod hetsuu yumaaa yamar saindaa l deerh ulgeriig uurtuu zohioj bhav dee gej…. chamd,, bas zahidal bichdeg zarim huuhenuuded /bi bolovsroloi,uhaantai, humuujiltei, tsarailag, minii hoinoos erchuud guideg gehdee l ehnertei hund hairtai bolood untchihlaa seksiin haritsaand orchloo odoo yah ve gej bichdeg/ helehed ter hunii chini ehner ch bas chamaas dutuugui tsarailag bolovsroltoi humuujiltei/bur sain chamaas iluu/ alag uree teversen busgui hun bgaa gej bodoj uzsenuu tiim bolohoor ter erchuud chini huuhdeeree turuu bariad saldaggui yum shig bna lee,,,,, yu ch gemeer yum be de
та энэг оороо хуссэн болохоор эгч минэ амидраад байж дээ тэр хунийг бас ойлгохийг хичээгээрэй бас нэг хуний амидрал юмда цаана н бас нэг тани шиг нэг эмэгтэй хун хуухэдтэйгэ хоцроно та мянга хайртай блаа гээд тэр ах амидралтай хун болохлоор хариуцлага мэдээд тани дээр иркээ би танийг их ухаантай эмэгтэй болуу гэж бодлоо бурхан тэнгэрээс танийг харсан бншдэ тэр хунийг зугээр л танид хуухэд хийгээд ог гээд танруу яүүүлсан бнаа …танид хусэн хулээж бсан хоорхон ур бн оор юу хэрэгтэйн бэ ажил бн хуухдээ асраад яаүах чадал байвал тэр замаар чимээгүйхэн шиг явда эгч минэ …оорийг чинэ хайралчих хуухдийг чинэ хайралчих бянтай аавийн хуу байвал таний эрийн хуумори мэдэж дээ намг уншсан танид баурлалаа энэ шулгийг танид …алтан дэлхийд цэцэг ургаад онгоо буу алдаасай…амидралийн харгуйд хол тайваад овдог буу согдоосой…,миний нэрийг нараа гэдэгээ танитай танилцсандаа бауртай бн хусвэл хэцүү уэдээ мсж бичиж болоо хайма_0409яхоо.цом
Хэцүү юм байна даа, хожмын үр дагаврыг бодолцож үзэх л хэрэгтэй байж дээ. Эцэг нэгтэй хүүхдүүд нь том болоод хоорондоо гэрлэчих вий дээ гээд л ирээдүйд тохиолдож болох элдэв зовлон захаас аваад зөндөө байна шүү дээ.
Чиний амидрал анхных ни ч тэр,дараагийнх ни ч тэр,хараад байхад дандаа ухамсартайгаар хийсэн үйлдлүүд байнаа.Чи анхнаасаа яахаа мэдэж байсан,чамайг ямар ирээдүй хүлээж байгааг ч мэдэж байсан.Тэгэхээр хүнд битгий гомд,зоригтой бай,битгий шантар.
чи хүүхдээ ганцаараа өсгөнө гэдэг ни ойлгомжтой болохоор өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг шиг,гүрийгээд байж дээ.
Хүүхдээ сайн хүн болгож,сайн анхаарч л өсгөх хэрэтгэй,Бусад юм аяндаа болох биз дээ.Бүх асуудлыг зэрэг шийдэх гээд хэрэггүй боловуу.
Ямартай ч эхлээд чамайг болоод хүүхдийг чинь хайрлаж хань болохоор хүн хайж олсон нь дээр байх. Хань болчихоор хүнээ олсоны дараа л хүүхдийнхээ эцгээс бүрмөсөн харьцаагаа тасалсан нь дээр болов уу.Тэр болтол энэ хэвээрээ явахгүй, хүүхдийнхээ эцгээс харьцаагаа тасалчихвал уулзаж, ярих ч хүнгүй болчихношд.