Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргээд зөвлөгөө авах гэсэн юм. Би 31 настай, 2хөөрхөн хүүхэдтэй, нөхөртэйгөө суугаад 8жил болж байна. Би өөрийн мэргэжлээр ажиллаж, нөхөр маань хувиараа юм хийдэг л дээ. Бидний амьдрал бусдаас ялгараад байх зүйлгүй, жирийн л нэг 2идэхгүй хоосон хонохгүй амьдралын төлөө зүтгэсэн хүмүүс л дээ. Нөхөртөө хайртай гэж боддог, яагаад боддог вэ гэхлээр өдөр тутам хайртай гэж хэлмээр байвч хэлэхээр нэг л сэтгэлээсээ биш хэлээд байгаагаа мэдэрдэг. Гэхдээ нөхрөө хуурах энэ тэр тал дээр надад асуудал гаргаад байх зүйл огтхон ч байдаггүй. Хуурах явдалыг би маш ихээр үзэн яддаг учраас . Би ер нь их үг дуу цөөтэй. Юмыг хийхдээ эхлээд дэс дарааллыг нь дотроо төлөвлөж байгаад хийдэг лдээ. Манай нөхөр тийм биш, их яриа илэн далангүй хүн. Тэгээд миний дотроо төлөвлөсөн зүйлийг миний урдуур ороод л сэтгэлд таалагдахгүйгээр хийгээд л байдгийн. Гэхдээ би үүнд нь ихэнхдээ дургүйцэж байгаагүй. Урмыг нь боддог учраас. Манай нөхөр ер нь их уух дуртай байсан л даа. Би уурлаж бухимдаж бөөн хэрүүл уруул, зодоон цохион болж байж сүүлийн 1жилийн дотор арай гайгүй болсон гэж болно. Бас өмнө нь нэг хүүхэнтэй маяглаж смс бичилцсэн байсныг нь тухайн үедээ хэрүүл хийж бөөн юм болж байсан ч одоо нэг ч дурдаад байдаггүй.
Ер нь гадуур дотуур явахад нь хардаж сүйд болоод байдаггүй ганцхан аятайхан уугаад өөрийгөө авч яваад ирж чадсангүй гэсэн хэрүүл л хийдэг байсан. Сүүлийн үед бол араас нь ч утасдахаа болисон. Ирэхээр нь хэрүүл ч хийхээ болисон. Үүндээ би гайхаад нөхөртөө хайргүй юм боловуу гэж боддог боллоо. Би үерхэлдээ үнэнч хүн л дээ. Эхэн үедээ салах тухай боддог байсан ч нэгэнт учирсан хойно замын дундаас хаяад яахав гэж бодоод салах тухай бодохоо ч болисон. Бас 2хөөрхөн хүүхэдтэй байж муу юм бодоод яахав гэж боддогийн. Манай нөхрийн дутагдалтай тал гэвэл их тэвдүү, жижигхэн юмыг хүртэл уул овоо болгодогийн. Дээрээс нь хадмуудтайгаа ойрхон амьдардаг нь бүр их дарамт болно. Муу аав ээж минь гээд л сүр болдгийн. Уул нь юу юугүй хөгширчихсөн хүмүүс биш 60 ч хүрээгүй л дээ. Адилхан тэвдүү хүмүүс болоод тэгдгиймуу жоохон л юм болвол хоорондоо ярилцаад л сүр бадруулна. Ганц шуудай гурил авсан ч энээ тэрээ гээд л хүн болгон луу утасдаж машин тэргийг нь гуйгаад л үхэр муулахын дайтай юм болдог хүмүүс л дээ. Ийм занд дургүй болоод ч тэрүү бүгдэд нь би дургүй талдаа. Тэгээд тэр юмуу нөхрийгөө сүр бадруулахаар уур хүрээд явчихдгийн. Миний зөвлөгөө авах гээд байгаа зүйл бол манай нөхөр их дээрэнгүй харьцдаг хүн. Юм л бол над руу уурлаж хашгирна. Тэрнээс нь болоод би бүүр аймхай болчихсон. Уурлахаараа шүүгээний хаалга чанга хаагаад л юм хум шидлээд л бөөн сүр болно.
Иймэрхүү байдал ер нь элбэг талдаа. Сүүлийн үед гэртээ харих ч сонирхолгүй боллоо. Тэгээд дээрээс нь чи одоо тэг одоо ингэ гэж их заана. Би мэдэж байнаа гэхээр уурлана. Нөхөр муухай аашлаад байхаар тэрэнд нь стресдээд хоёр хүүхэд рүүгээ чанга дуугардаг болчихлоо. Энэ зангаа татмаар л байдаг болдог юм биш. Одоо бодоод байхад би 2хүүхдээ их загнаж зодох гээд байдаг талдаа болчихож. Яагаад ингээд байгаа учрыг сүүлийн үеэс олж эхэлж байх шиг байна. Нөхөр гайгүй ааштай бол би ч сайхан ааштай байдгийн. Энэ ер нь гэр бүлийн сэтгэл санааны дарамт мөн боловуу. Ийм хүнтэй яаж харьцаж занг нь засаж болох бол. Чи ингээд жижиг юмандээр уурлаад байна шдээ бод л доо гэж хэлээд нэмэргүй чи өөрөө гээд л дайраад байна, тэгснээ за уурласанийг уучлаарай гэж хэлчихээд үргэлжлүүлээд л дээрэнгүй харьцаад эхэлдгийн. Зүгээр нэг дэлгүүрт ороод худалдагч нь эвгүй байдлаар харьцахад л бухимдаад хэрүүл хийх гээд байна. Битгий тэгэж бай гэхээр эд нартай ингэж харьцахгүй болохгүй гээд зүтгээд байхаар нь тэр чигт нь орхичихдгийн. Сүүлд нэг надтай муудалдцахдаа нөхөр цоо эрүүл байсан мөртлөө эмэгтэй хүн шиг үглээд л шалчигнаад л аймаар хэцүү байсан, тэгснээ чанга чанга орилоол, сэтгэцийн өвчтэй байж байгаад илэрч байгаан боловуу л гэж бодоод битүүхэндээ айх болсон. Дахиж тэгэж тэнэгтэх вий гэж. Та бүхэн зөвлөгөө өгч яаж харьцвал гайгүй болох талаас нь бичээрэй. Их дээрэнгүй харьцдагийг нь болиулмаар байна. Удам байж магадгүй хадам аав хадам ээжтэй хүмүүсийн дэргэд ч хамаагүй загнаж харьцдагийн. Сайхан бие биенээ хүндэлж харьцмаар байна. Би өөрийгөө сайн сайхан амьтан гэж байгаан биш. Надад ч гэсэн асуудал байдаг. Гэхдээ би өөрөө дээрэнгүй ааштай биш болохоор гомдоод байхын.
секс.мн дээр ирсэн захидал
32 Comments
чамд л гэж хэлэхэд миний салсан нөхөр бас иймэрхүү хун байсан.Тэр надаас 10 насаар ах,1 дагавар хуухэдтэй,хууг нь 4 настай байхад хамт хадмийнд амьдарч эхэлсэн.7 нас хурэх уед нь би хуугээ гаргасан. ЗА тэгээд хуухэд гарсаний дараанаас л тар нь танигдаж эхэлсэн дээ. аймаар дээрэлхүү,бух зуйлийг өөрийнхөөрөө шийддэг,ядаж байхад хадам ээж дуу 2 нь архи ууна. Дуу нь яахав гэж бодохоор 60 настай ээж нь 7-10 хоног ухсэн амид нь мэдэгдэхгүй архидаад явчихна.ууж ууж ирэхээрээ хачин сайхан ааштай, тэгээд л хэд хоноод уух дон нь хөдлөөд эхэлвэл хуйсганаад л элдвийн ааш гаргаад 2 хуухдийг ялгаад, амандаа углээд л эхэлнэ дээ. уугаад ирсэнийх нь дараа нөхөр дандаа далд газар хөх няц болтол зодно. Гэтэл миний өссөн орчин амьдрал ийм биш, тайван байсан болохоор надад их дарамттай байдаг байлаа.хуний хуухэд хурэн бөөр гаргана, хадам архи ууна, нөхөр дээрэлхэнэ ингээд тэсэхээ байгаад 6 сарийн өмнө хуугээ аваад салсан,харин би ийм шийдвэр гаргасандаа баярлаж байгаа.хэдийгээр хуухдэд хэцүү,хуугээ бодоод тэс гэсэн хумуус байсан ч миний хийсэн алхам харин ч хуухэддээ амар тайван амьдрал, зөв хумуужилтэй болж төлөвшихөд нь хэрэгтэй. мөн байнгийн архи,хэрүүл, зодоонтой орчноос холдуулсан гэж бодож байна.Одоо би хэдийгээр төрийн байгууллагад цалин багатай ажилтай ч сэтгэл тайван зөвхөн хуугээ бодож амьдарч байгаа.1 хуухэд ч адил 2 хуухэд ч адил өсгөж л таараа,тэхээр чамайг салсан нь дээр гэж бодож байна.Эмэгтэйчүүд бид чинь бух юманд хулээцтэй байгаад давраасан байдаг шуу дээ.Заавал хунийг бодож өөрийгөө золиослоно гэх юу байхавдээ.1 л амьдрана,тэрийгээ ингэж өнгөрөөж болохгуй,дэндүү харамсалтай,Тэгээд ч хуний зан хэзээ ч тавигдахгуй цаадахаасаа юу ч битгий хулээж горьдож цагаа буу урээрэй. АМЖИЛТ
Ийм дээрэлхүү хумуусээс эртхэн салж сайхан амидрах хэрэгтэй дэ.
er ni comment haraad bhad manai erchyyd iimerhyy aash garagdag ni ih haragdaj bna, bi chigsen zaluu etseg hyn ene unuugiin niigem mungu oloh gesen stresstei bas holbootoi ger byleeree zarimdaa byhniig hayad huduu ch um u saihan gazar amarch ger byleeree yamar negen hobby um hiideg ger byliin chuluut tsag gargaj bh heregtei bi zarimdaa gertee shine goyo hool hiij hadmuudaa dailna ehnerteigee shine restoran shine concert toglolt yzne erni ali boloh ger bylee zuw energitei bailgah heregtei hymyys, yalangya ehneruud bas sanaachlagatai baih heregtei huurhii heden nuhruud mungu oloh geed ajlin amidralin stress ehner ger byld tusaad bdag, ene stressig hezeech ger byldee gargaj bolohgyie
dojorj@yahoo.com надруу бичээрэй хамц сууж жаахан ярилцаяа
надруу бичээрэй хамт сууж ярилцаяа
ЭНЭ БОЛ АМЬДРАЛ Ш ДЭЭ МАНАЙ АВГАЙ Ч БАС ИЙМ ТЭГЛЭЭ ГЭЭД САЛАЛТАЙ БИШ ҮГЛЭХ БОЛ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХИЙХ АЖИЛ НӨХӨРИЙН ХУВЬД БОЛ МЭДЭХГҮЙ ЭЭ
хэхэ хөөрхөн юм бичжээ. за тэгээд болох байлгүй дээ.
ганц энэ коммент чинь л таалагдлаа. чи засарч эхэлж байх шиг байна
xэxэ… дандаа л ярзагнадаг xумуус. эр эм xумуус ялгаагуй ээ. ээмр эр xун шиг давшлад зодолдоx гэд байдаг эмэгтэй байx л юм байшдээ. эрэгтэй ни зугээр байxад зодолдоx гэд бга эмэгтэйг бол жооxон бие бариж чадаxгуй, юмтай л гэнэ биздээ. эсрэгээрээ мэдээж бгаа. юун тийм сонин бна. ярилцаx xэрэгтэй, ярилцxаар xэрүүл болдог өөрчлөгдөxгүй бна гэнэ, оночийг ни олж л ярилцаxгуй л байшдээ. цагийг ни олоод оночийг ни олоод xэлсэн уг насан туршид санагддаг. сонсонгуутаа нээрээ ч тийм шуу гэмээр уг xэлдэг xун бий. жишээ ни би нэг удаа орой бааранд xаламцуу ороx гээд уудний xамгаалагч цаг өнгөрсөн гээд оруулаxгуй гээд тэгээд жооxон маргаан болов оо, би согтуу xун яаxав, жооxон xорон угээр малтана биздээ, өө чи муу сайндаа баарний уудэн зогсож бна уу гэx мэт өдсөн, xарин тэр залуу би ажлаа л xийж бна ш дээ, энэ миний ажил, намайг ягад доромжлоод бгаа юм бэ гэж xэлсэн, тэр уэд би согтуу байсан ч агшин зуур нээрээ энэ ажлаа л xийж бгаа шуу дээ, ажил ни л ийм юм чинэ гэж бодсон, ер ни бол иx аятайxан xэлсэн, нөгөө талаас надад ч бас тийм итгэл унэмшил байсантай xолбоотой байxл даа, тэгээд заза уучиларай гээд эргэсэн, уунээс xойш, иймэрxүү буx тоxиолдолд энэ xуний ажил ни л ийм шуу дээ гэж бодоxоор уур гарчиxдаг болсон шуу. донжийг ни олж xэлсэн унэн уг унэxээр xучтэй шуу. нэг эмэгтэй бас энд бичсэн байсан, нөхөрөө xардаад xэдэн уг xэлсэн чинэ нөхөр ни би тийм эр xун биш гэж xэлсэн, тэгэд тэр эмэгтэй аxиад xэлэx гэxээр тэр уг ни бодогдоод байдаг гэж бичсэн байсан, би очоод эxнэртээ бас xэрэглэлээ, нээрээ л эxнэр дуугай болчиxож бна лээ шуу.
ма нохор бс ийм би бс ярзаганаад унахаар ни тэвчхгүй уур хурээдл ярзганачxдг тэгээдл боон хэрүүл одоо дугарахаа болидиймуу гж бдоод бга
ийм хүнийг яаж дийлэх вэ гэхээр.тааааг дуугуй болчдогийн .тэгэхээр ийм шалчигнуур зантай хүн байх суух газраа олж яаддаг юм бна лээ.3хоног эсвэл 7 хоног.би нөхөр дээрээ үзсэн.үхэх гэж бна лээ.
Манай нөхөр бас тийм зантай хүн би ч гэсэн ширүүн талдаа. Хааяа учиргүй чанга дуугараад ирэхээр дуугай сонсож сууж байгаад тэвчээрийн хязгаар дуусах үедээ яг өөр шиг нь хэлье гэснээ хэлчихдаг юм.
Заримдаа болохгүй бүтэхгүй байгаа зүйлийнхээ талаар бие биедээ захиа бичнэ. нүүр нүүрээ харж байгаад ярилцана. яаж ч уурласан байсан дараа нь уучлаарай гэж хэлнэ. хамгийн гол нь бие биенийхээ сул зан араншинг ярилцаж энэ үед чи би ингэдэг тэгдэг гэдгээ сайн ойлгуул. чамд гомдолтой байгаа шиг нөхөрт чинь ч бас гомдол байдаг л байх.
тэгээд угаасаа ихэнх хүмүүс ажил төрлөөсөө болоод ч юм уу стрессдээд тиймэрхүү дээрэнгүй харьцаатай болчихдог юм шиг санагддаг. Аль болох учирлаж хэлээд арга эвээ ололцсон дээр дээ.
дув дуугай болох шиг сайхан ум бхгуй ээ. хэрүүл битгий хий, хүүхдүүдтэйгээ ч хичээгээд сайхан харьц. аяндаа нөхрийн чинь дээрэнгүү зан арилна. бид 2 ч бас тийм бсан. ер нь найз нөхөдтэйгөө ярилцахад бүх л эрэгтэйчүүд тиим сүржин юм шиг бнлээ. одоо бол бид сайхан амьдарч байгаа. нөхрөө согтуу ирэхээр уурлаад л бөөн хэрүүл болдог байсан болисон оронд нь өглөө ажилд өмсөх хувций нь бэлдэж өгөөд л шар тайлах эм энэ тэрийг нь бэлдээд нэргүй зарч шиг 2 сар өнгөрсөн. тэгээд л аяндаа халамцуу ирэхдээ дуу нь чангарахаа больсон хүүхдүүддээ ч чанга дуугарахаа больсон. харин хүүхдэд хэчээ ч битгий уураа гаргаарай. бүр намайг халамжилдаг хайрладаг болсон шүү. би төрсөн өдрөөрөөр бялуу идээд л гэр зуураа өнгөрдөг байсан сая миний төрсөн өдрөөр найзуудтайгаа шоуд тэднийгээ нэг сайхан дайл гээд мөнгө өгсөн би өдөр ирэх тусам айлын нөхөр бол эхнэрийн ааш гэдэгт итгэж эхэлж байгаа
манай нөхөр бас яг ийм зантай. гэхдээ бид 2-н ажилийн цаг яг зөрж таардаг болхоор хэрүүл хийж байтугай уулзаж ч амжихгүй амар бноо. амралтийн өдөрөөр уулзалдахлаараа л хэрүүлээ хийх гээд бдаг юм
Зүгээр л нэг бүсгүйтэй танилцая.Би 28 настай.Өөрийгөө дажгүй гэж боддог тийм л залуу.Гол н Нууц байж чадах бүсгүй.Хүсвэл санхүүгээр туслаж болно.Гэхдээ ихээр бол чадахгүй ккк… landnex66@yahoo.com гээд хүсвэл холбогдоорой
õ¿íèé ýöýã ýõ áîëñîí ë õîéíî áàéãàà äýýð ¿ð õ¿¿õä¿¿ä áèä íàð íü ã¿éõã¿é áîë õýí ã¿éõ áîëæ áàéíàà.ãóðèë àâàõäàà ÷ ãýæ áîëîõã¿é ë äýý Õ¿íèé ñýòãýë ø äýý ààâ ýýæäýý ãóðèë àâàà÷ààä õ¿ðãýýä ºã÷èé ë ãýæ áîäîî áèç . ªºðºº õàíüäàà õàéðã¿é áîëõîîðîî þì áîëãîíûã ººëººä áàéãàà þì áèø¿¿.ªºðèé㺺 ÷ áàñ õÿíàæ ñóð
Танай хүн хувиараа юм хийдэг болохоор бас өөрийнх нь зан характер нэмэгдээд дээрэнгүй хариздаг бх тэрийгээ хаана хэнд гаргахаа мэдэж зохицуулдаг нь бхад танай хүн шиг бүгдэд нь адилхан гаргадаг хүн бна. Манай хүн ч бас тийм талдаа би уурлаж бухимддаг бсан бол одоо болиод бүгдийг нь зөв талаас нь харахыг хичээдэг болсноос хойш 8 жил өнгөрөөд одоо 16 жил амьдарчихсан бна. Тэгэхээр хүн хэн нэгнээсээ салмаар санагдсан үедээ л бие биенийхээ өөг томруулж хардаг юм бна лээ хэрэв салах санаагүй бол нөхрийнхөө сайн талуудыг дөвийлгөж бодож бх хэрэгтэй бхаа. Амжилт хүсэе хэрэгжүүлээд үзээрэй. Зарим уур хүргэсэн үйлдэлүүдийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөх гээд оролдоод үз.
миний таньдаг эмэгтэй танай нөхөр шиг ааштай. нөхөр нь яг л чам шиг шийдэмгий биш, өөрөө чадваргүй, зарим юман дээр их удаан, шийдвэр гаргаж чаддаггүй, гэхдээ авах юм нь хүлээцтэй, тайван, баярлаж, гомдож байгаа нь нээх нүүрэн дээр нь ил бичигдээд байдаггүй.
мэдээж таалагдахгүй, таарахгүй асуудал байгаа болоод л тэр эмэгтэй урдуур нь орж хамаг юмыг нь зохицуулж, уур нь хүрч тэг ингэ гэж зааварлаж яваа. угаасаа аль нэг нь адгуу бол нөгөө нь жаахан хүлээцтэй байхад л болоом бишүү. үнэ хүндээ алдах юм битгий их хийж бай. тэгээд ч нөхөр чинь учиргүй хүсэж тэмүүлж байж хайраараа суугаагүй л юм байна ш дээ.
та анхнаасаа хүсээгүй байхад нь толгойг нь эргүүлциймүү, аав ээжийнхээ дарамтаар сууцымуу. тэр хүнд жаахан өөрийнхөөрөө тайван байх боломж олгоочээ. харсаар байдал удаан хөдөлгөөнтэй, жижиг юман дээр хүртэл хойш суугаад байдаг зантай хүнтэй бухимдахаас яахын.
ern harad baihad suulii uyiin zaluuchuud muuhan emgtei hunees iluu heruulch hel amn diildehgui ih deerengui bolchihson yum shigee . ergen toirnoo naizuudiiha nohor naizz zaluuchuudiig harahad negl ih zagnasan uurlasan humuus baigaad baigaa yum. erchuud er hun shigl baihgui bol ail ger ger bul togtnohod hetsuushuudee hhuhen shig shalchihgnaad baihar huuhnudn odoo esgregere yumch duugarahgui yashig yashig geed harinch er hun shig bolj baigaa yum bishuu
Яг үнэн хэрүүл өдөөд ирвэл гараад явчих, орой байсан ч яадийн. Өдөр бол сайхан дэлгүүр хэсэж стрэсээ тайлж бгаад ирэхгүй юу.
negenhun@yahoo.com
ene bol setgel zuichiin id hayag shuu
мАНАЙ ЭХНЭР ТИЙМ, МАНАЙ НӨХӨР ТИЙМ ГЭЭД Л НӨГӨӨ ХҮНДЭЭ Л АСУУДЛИЙН БУРУУГ ӨГӨӨД БАЙХ юм.
Та 2 таарч тохирохгуй байгаа бол хоорондоо сайн ярилцаж байж л асуудлыг шийднэшдээ.
хэцүү хэцүү манай нөхөр гэж бас ийм юм .би бас яахаа мэдэхгүй л байна зөвөлгөө авмаар байна салдаг ч юмуу гэж бодхоор бас новшроод салахгуй ээ
за хэцүү дээ наадах чинь сэтгэцийн өвчин юм уу даа. Манай хүргэн ах яг ийм зантай миний эгч л насаараа зовж байна даа. ханий шинжихээр хадмаа шинжиж суу гэдэг үнэхээр үнэн юм билээ. Ийм хүн хэзээ ч засрахгүй байх өө. Манай эгч сүүлдээ уурлахаар нь дуугүй гараад явчихдаг гэсэн.
уурлаад эхэлбэл гараад явчих. хэсэг шоппинг хийж бгаад ирэхгүй юу. давхар хүүхдээ харуулчихна. сайхан шалтаг биш гэж үү? юманд чинь сайн тал гэж бна аа тэрийг нь олж хар
чи өөрөө их ярдаг мэдрэл авгай юм биш үү 🙂
bi 2jiliin omno hairttaigaa tanilzaj uyrhesen yum tegeed salj niileed 3n udaa uyrhesen svvliiin uyrhel deeree bi butsaj niilehdee 2laaa herwee odoo uyrheed salwal ahij hze ch niilehgui shv geed helchihsen tgd l heseg hugatsaanii daraa butsaad l salsandaaa……tghtee bid 2 odoo boltol holbootoi bdag sard 1ymuu 2udaa nadruu zalgaj uulzdag yagaad uulzdagiig ni asuuh geheer nadtai ahiad uulzhaa bolijih yum shig sanagadaad bolichihdog. bi hvntei untaj vzeeguiee herwee bi tvvnteigee butsaj niileh yum bol tegenee gej bodoj baiga hehe Bi odoo yahuu tvvniigee l zalgahiig hvleej suudag hvndee. Bi salsnaasa hoish huntei uyrhesen ch ter hvniig l erooso martaj chadahgui bain o ter maani bas 2,3n udaa hvntei uyrhesen….Bi odoo 18tai ter maani nadaas 2ah 2r kursiin oyutan bi ene jil 11n jilee togsoh gej bga………. bi odoo yah yostoi we????????? Tvvniigee l hvleeged baihuu eswel shuud hairtaig gd heleh vv yag yah yostoi we ?joohon utgagui yum bichtsen bol uuchlaarai chadah chineegeerei tus bolood sanal bodloo huwaaltsana uu. ta bvhniig hvndetgesen U.
би энд сая захиа бичсэн юм л даа тэрийгээ яж хэзээ унших xэ яж шалгахуу
yooy yag manai nz zalu shig yum bn yana daa er n suna gj bdho bdimu do bga bdli n bdhr n ireduige bdhr hurdn salmar tgsne bs salj jdk hairtai yum blhr yana daa
сэтгэл зүйчийнхээ мэссэнжэр хаягийг бичвэл надад ч гэсэн тусламж авах асуудал байна аа.
наад асуудал чинь манайд бас байгаад л байна.
би нөхрөөсөө зөрөөд байдаггүй юмаа. минийхээр ингэсэн нь зүгээр гээд л орхичихдог. дараа нь өөрийх нь буруу болоод ирэхээр бас ч гэж намайг сонсох гээд байдаг болсон байна лээ.хадмууд нь тэгвэл тэгэж л байг л дээ. чамайг үүрээд хүргээд өг гэж хэлээгүй бол тэрэнд унтууцхийн хэрэг юу байна. гэхдээ ер нь хцаадхаа хэрүүл өдөхөд нь дуугай болчихож байхгүй юу даа
сэтгэл зүйчтэй цуг байж байгаад 2уулаа зөвөлгөө авах хэрэгтэй.