Эхнэрийг чинь авч хоноод маргааш аваад ирье…

Хэрлэн сумын шүүх өнгөрөгч 10 дугаар сарын 25-ны хуралдаанаараа иргэн Б.Алтангэрэл, иргэн Г.Эрдэнэсүх нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэлээ. Шүүх хуралдааны ерөнхий шүүгчээр Ж.Долгормаа, шүүгчээр Ж.Наранбаяр, Энхбаатар нар, иргэдийн хяналтын төлөөлөгчид оролцлоо. Улсын яллагч Энхтөр яллах дүгнэлт уншсаны дараа шүүх хуралдаан эхэлж, Б.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн 95-р зүйлийн 96.1-д заасан үндэслэлээр 5 жил 1 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөжээ. Яллагдагч Б.Алтангэрэл нь 1965 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой. Хувираа хөдөлмөр эрхлэдэг нэгэн. Ам бүл 6. Эхнэр 5-15-насны таван хүүхэдтэй. Яллагдагч хэргийн талаар мэдүүлэхдээ: “Би 2009 оны 11 сард Баяндунгийн алт руу ажиллахаар яваад 2010 оны 6 сард ирэхэд хохирогч Эрдэнэсүх нь манай эхнэр Д.Алтанцэцэгтэй эр эмийн харьцаатай болсон байсан. Д.Алтанцэцэг бид хоёр арав гаруй жил ханилахдаа 5 хүүхдийн эцэг эх болсон албан ёсны гэр бүл. Гэтэл Эрдэнэсүх гэгч энэ хүн намайг эзгүйчилж гэр бүлийг минь үймүүлэн эхнэрийг маань эрхшээлдээ оруулсан. Ганц эхнэрийг ч биш хүүхдүүдийг минь хуртэл загнаж дарамтладаг.

Намайг хүртэл таарах болгондоо үг хэлээр доромжилж нэг бус удаа зодож, утас шөрмөсөөр “Чамайг би 5 хүнд захичихсан байгаа. Чи муу аятайхан байхгүй бол алуулна шүү” гэхчлэн дарамтладаг байсан. Намайг болон хүүхдүүдийг эхнэртэй минь ч уулзуулдагтүй. Гэрт ирээд салаавч өгч байгаад хүртэл эхнэрийг аваад явчихдаг байсан. Хэрэг гардаг өдөр буюу 2010 оны 8 сарын 04-нд би Эрдэнэсүх, Д.Алтанцэцэг хоөртой уулзахад “бүгдээрээ асуудлаа шийдье, эвээр ярилцъя ” гэхэд нь зөвшөөрч гэртээ авчирсан. Тэр өдөр таньдаг хүнтэйгээ таарч ганц нэг стакан архи уусан байсан. Бид манайд ирээд ярилцаж суухдаа би эхнэртээ хандан “чи ганц шөнө охинтойгоо унтаад яв. Чамайг санаад байх шиг байна” гэсэн. Гэтэл Эрдэнэсүх “Алтанцэцэгийг өнөөдөр энд хонуулахгүй ээ. Би авч явж хоноод маргааш аваад ирье гэхээр нь миний уур хүрч телевизийн хажууд байсан хүрэн иштэй хутгыг авч байснаа санаж байна. Эрдэнэсүхийн араас гарахад надруу сүх барьж дайрахаар нь гарынх нь шуунд хутгаар нэг дүрснээ л санаж байна. Тэгээд Алтанцэцэгт “түргэн дууд наадхи чинь цус алдах нь”   гэж   хэлчихээд   хашааныхаа хойно сууж Эрдэнэсүхийг харж байтал эмнэлгийнхэн ирэхэд босоод явахаар нь “ямар ч байсан алчихаагүй юм байна” гэж тайвширсан.

Тэгээд ажиллаж байсан газрынхаа даргад очоод би хүн хутгалчихлаа. Ажилласан хугацааны цалинг том хүүд минь өгөөрэй, ээжид нь битгий өгөөрөй гэж захиад байж байтал цагдаа нар ирж барьсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өдий олон жил ханилсан ханьдаа бурууг өгөхгүй ээ. Харин Эрдэнэсүхэд ч мөн хариуцлага тооцоххэрэгтэй. Гэр бүлийн хуулийг зөрчиж миний гэр бүлийн асуудалд дур мэдэн орж ирсэн энэ хүн өмнө нь ч өөр хүүхэнтэй явж байгаад манай эхнэртэй холбогдсон. Өмнөх хүүхэн нь Эрдэнэсүхийг хүчиндсэн гээд шүүхэд өгчихөөд байгаа. Энэ хүн бол их харгис хэрцгий зантай, хүүхдүүдийг минь загнаж зоддог.

Би сэтгэл санааны хүнд дарамтын улмаас энэ хэргийг үйлдэхэд хүрсэн” гэж мэдүүлсэн. Шүүх хурал дээр түүний өмгөөлөгч Б.Ганчулуун: Эрдэнэсүх нь МУ-ын гэр бүлийн хуулийг ноцтойгоор зөрчиж Алтангэрэлийн гэр бүлийн халдашгүй байдалд бүдүүлгээр орж ирснээс энэ хэрэг гарах шалтгаан болсон. Эрдэнэсүхийн талаар ээжээрээ өргөдөл бичүүлж гомдол гаргаж байсан. Мөн бага насны охиныг нь оролдсон гэж гомдол гаргасан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэг хаагдсан” гээд том хүү Хорлоогийнх нь мэдүүлгийг” уншиж танилцуулсан. Хүү нь Эрдэнэсүхийн талаар мэдүүлэхдээ “Эрдэнэсүх ах их ууртай. Намайг болон дүү нарыг загнадаг. Аав чинь мөрдөнд байгаа. Чи алуурчны хүүхэд гэх зэргээр ээжтэй нийлж дарамтладаг”гэж мэдүүлжээ. Хэрэгтний өмгөөлөгч хэрэгт холбогдолтой баримтыг хавтаст хэрэгт хавсаргах гэсэн боловч шүүгчид зөвшөөрсөнгүй.

Харин хохирогч Эрдэнэсүх мэдүүлэхдээ: Би Алтанцэцэгтэй 2010 оны таван сард танилцсан. Нөхөр нь архи ууж дарамтладаг юм билээ. Би түүнийг нэг л удаа цохих байсан. Хүүгийн мэдүүлгийн хувьд ямар ч хүүхэд эцгийнхээ л талд орно шүү дээ. Алтангэрэлд би гомдолтой байгаа. Зүгээр эв зүйгээр ярилцъя гэж байхад араас хутгалсан. Би сүх барьж дайраагүй. Хутгалуулж гараад бие сулбайгаад явчихаар нь хажууд байсан сүхийг түшээд сууж байсан” гэдэг мэдүүлгийг өгнө лээ. Тэрээр хувиараа хөдөлмөр эрхлэдэг, тусгай дунд боловсролтой нэгэн. Түүнээс иргэдийн хяналтын төлөөлөгчид –“Болсон явдалд өөрөө буруутай юу” гэж асуухад “Надад ямар ч буруу байхгүй” гэдэг хариултыг өгсөн. Удалгүй шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч болох Б.Алтангэрэлийн эхнэр Д.Алтанцэцэгийг оруулж ирлээ. Дөч нэлээн гарсан болов уу гэмээр хүүхэн хурлын танхимд орж ирэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу түүнээс гэр бүлийн хүнийхээ эсрэг мэдүүлэг өгөх, эс өгөх саналыг асуухад эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэн татгалзсан. Ингээд шүүх хуралдаан завсарлалаа. Завсарлагаанаар шүүгдэгч Алтангэрэлтэй уулзахад тэрээр “би хэдэн хүүхдээ, гэр булээ тэжээх гэж хөдөө хөхөрч гадаа гандаж явахад эхнэр маань энэ хүнтэй нийлж миний явуулсан мөнгийг үрж байсан байна лээ. Хэдэн хүүхдэд минь зарцуулсан бол ч яахав. Гэтэл залуу нөхөртөө хамгийг нь зарцуулсан байх юм. Энэ Эрдэнэсүх давраад намайг сүүлдээ зоддог болсон. Одоо ч сорви нь энэ байна. /хацар дээрх цохиулсан бололтой соривоо харуулав/

Би 8 дугаар сарын 16-нд мөрдөн байцаалтад орохдоо мэдүүлгээ өөрчлөх байсан боловч Дайчинхүү байцаагч ” өөрчиллөө гээд юу ч өөрчлөгдөхгүй” гээд өөрчлүүлээгүй. Дээр нь прокурор 14 хоног хянах байтал 2 хоноод шүүхэд шилжүүлсэн. Миний бодлоор мөрдөн байцаагч хангалтгүй ажилласан гэж хэлж байлаа. “Завсарлагаанаар хүүхдүүд нь ирчихсэн байсан. 5 ойтой бага хүүхэд нь аавдаа эрхлэн шулганах нь өр өвдөм. Хүүхдүүд нь бүгд л ааваа гээд тойрч байгааг нь харахаар эдэнд эцэг нь л чухал юм байна гэсэн бодол төрж байлаа. Одоогоор 1 хүүхэд нь аавынхаа эгчийнд очиж, үлдсэн 4 нь “Anna hom” асрамжийн газарт байна. Тус асрамжийн газрын багш нар хүртэл хүүхдүүдийн эцэгт бурууг өгөхгүй байсан. Тэд “Энэ хүн бол хэдэн хүүхдийнхээ бор ходоодыг тэжээх л гэж явдаг. Өөрөө хөөцөлдөж байж манайд хүүхдүүдээ өгсөн” гэж байсан. Том хүү нь 15-тай. Түүнээс ээжтэй нь хамт амьдарч байгаа Эрдэнэсүхийн талаар асуухад “Дүү нарыг загнадаг. Намайг чи муу алуурчны хүүхэд гаж доромжилдог. Ээжийг гэрт ирж загнаж байгаад аваад явдаг” гэдгийг хэлж байсан.

Шүүх хуралдаан 3 цаг гаруй завсарласны дараа дахин үргэлжиллээ. Шүүх Б.Алтангэрэлийг жирийн дэглэмтэй хорих ангид 5 жил 10 хоног хорих шийдвэр гаргав. Ийнхүү нэгэн гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэж тавын таван хүүхэд айлын хаяа, асрамжийн газар бараадлаа. Шүүх хуралдааны явцаас харахад мөрдөн байцаагч нь хангалтгүй ажилласан, гэрчүүд болон хэрэгт холбогдогчдын мэдүүлэг зөрөөтэй зэрэг олон зүйл ажиглагдсан. Дээр нь албан ёсны гэр бүлийг үймүүлж өрх гэрийн амьдралаар тоглосон Эрдэнэсүх гэгчид ямарч хариуцлага тооцсонгүй. Энд хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь Эрдэнэсүхийн хувьд Алтанцэцэгийн дунд охиныг оролдсон гэсэн баримт бүрхэг хэвээр үлдлээ. Хойшид гарах үр дагаврыг бодолцон үүнийг цааш нь шалгах нь зүйтэй л санагдсан. Хэдийгээр хүнд мэс хүргэсэн нь Алтангэрэлийн буруу ч тийм байдалд хүргэсэн хохирогч буруутай л байлтай. Ямар ч эр хүн эхнэр хүүхэд, гэр бүлийг нь доромжилж байгаа хүнийг зүв зүгээр хараад сууна гэж үү.

Эр нөхрөө эзгүйчилж яваад амьдралаа үрсэн Алтанцэцэг бүсгуй ийнхүү өөрийн хийсэн үйлийн үрээр амраг хань, алаг үрсээ өнчрөл хагацалд учруулаад ганц биеийн жаргал хөөсөнд харамсаад баршгүй. “Эхнэр ээ би буруутгахгүй ээ” гээд өөрийн биеэр хамаг лай ланчгийг үүрсэн түүний нөхрийн хүн чанарыг би л хувьдаа үнэлсэн.

Н.МӨНХСАЙХАН

Эх сурвалж: “Дорнод”

36 Comments

  1. дайн says:

    тэр байцаагч шүүгч оролцсон бүх хүмүүстэй нь цааш харуулах хэрэгтэй

  2. batushka says:

    пизда ямар тэнэг абгай бэ хэлэх ч үг алга нобшийн юмаа

  3. Don Juan says:

    ТЭр золигийн араар тавигч нарийг 2 нг алах бсн юм

  4. Araich dee says:

    Хайран монгол эр хүн хайран ч 5 монголын ирээдүй яаваа даанчиг тэр хар лаларын 2 пяздаг алах ч багдана даа бүр уур хүрчихлээ миний монголын ард түмэн энэ том сургамж шүү эмэгтэйчүүдээ ухаантай байна шүү ок ок ок

  5. chuluunaaa says:

    энэ ч ястой эргүү яанхан юмдааа ал гэж би л бсан бол
    уыланг ни хамт алж бхкыы юу

  6. bi medne says:

    xүний эрx гэж ю вэ? xүний эрx чөлөө гэж юу вэ? мэдxүү? энэ бол xүний өөрт н байгаа боломж!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!боломжоо ашиглаx н таний л xэрэг хөвөнтэй дээл үүрч яваад xөлдөж үxвэл боломжоо ашиглаж чадаагүйн жишээ.

    иймxэн юмыг мэдэxгүй байгааг н далимдуулаад төрийн албан xаагчид xүний эрxийг зөрчиж байна. уг н төр xуули чин нийгэмд зориулагдсан мэxанизм, нийгэмийн цөм н xүн биздээ?????????????

    энэ болоxгүй бүтэxгүй бүxнийг бид өөрчиж чаднаа залуусаа !!!!!!!!!! xамгийн гол н эв нэгдэл шүү

  7. амьдрал says:

    монголын хууль, хуульч нар иймл юмнууд байдаг юмда.уг нь хуулиндаа шүүх хурал мэтгэлцээн болж буруу зөвийг шүүгч тунгах ёстой атал нэг хүнийг буруутгасан бол буруутгаад өнгөрдөг.учир шалтгааныг нь олдоггүй.Эрдэнэсүх гэгч араатныг нэгмөсөн зүйл дуусгачихгүй.тэгээд 15 жилээл авна биз.хэдэн хүүхдэ ядаж хүний гарт үхүүлчихгүй доромжолуулахгүй байсан юм.одоо эх нь хүүхдүүдээ асрамжийн газраас авна гэвэл хуулийн дагуу өгч л таараа.тэгээд эрдэнэсүх тэр хэдэн хүүхдийг яах бол…..өмгөөлөгч нь гэж шүүгч нь гэж цагдаа мөрдөн байцаагч нь гэж таарсан таар шуудайнууд аргагүй хамгаалалт гэж зүйл анги баймаар л юм

  8. зочин says:

    манай Дорнодынхоон Эрдэнэсүхэд хувийн арга хэмжээ аваач_
    Цагдаа, прокуорор, шүүгч нарт өөрт нь ийм зүйл тохиолдвол тэд тэвчих байсан болов уу.

    Эр хү гэр бүлээ мөн өөрийгөө доромжлуулж болох уу

  9. dorj says:

    ямарч таван хуухдийн эцэг хутгалах л бсан бх. яаж тэвчихэв дээ. энийг дахин сурвалжилж зурагтаар гаргаж олон нийтэд байдлийг ойлгуулах хэрэгтэй. шуух цагдаагийн ийм завхарсан явдлийг ил гаргах хэрэгтэй

  10. zovlongoo uuruu uureh biz says:

    энэ эмийг нохойд шаалгавал таарна, тэр эр ни зодож хутгалаад шоронд ороосой

  11. . says:

    гэхдээ тэр хуульчид чинь хүний гэж тангараг өргөсөн юм байгаа биз дээ. тэдэнд шантра тээршаах эрх байхгүй. ард түмний төлөө сэтгэл зүрхнээсээ шударга ажиллах хэрэгтэй. энэ хүнийг дахин шалгаж арай харж үзэж болохгүй юу. анх удаа хэрэг үйлдэж байгаа бол тэнсэн ч юмуу өршөөлийн хуульд хамруулж болдоггүй юмуу…

  12. uuj says:

    эх ни гэж унэхэр тэнэг ухаангуй эмэгтэй байна да хэлэх ч уг олдохгуй ни

  13. YOOY says:

    ТЭНЭГ

  14. bi mongol says:

    эмэгтэй хун хормойн бузар тушаараа дийлдэхээ байдаг гэсэн тийм л юм болж дэ тэр нухурийнх ни хэргийг дахиж задалаад давж заалвал дээр дэ монголийн ахан дуусээ тэр 5 хуухдийнх бодоод тэр хунд туслий

  15. TG says:

    ЭМЭГТЭЙ ХҮН ХОРМОЙ СУЛТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ ТЭРНЭЭС НЬ ХАМАГ ЮМ ГАРЧ БАЙГААМ Ш ДЭЭ ТЭГЭЭГҮЙ БОЛ ЮУ ГЭЖ ИНГЭЖ АСУУДАЛ ҮҮСЭХЭВ ӨМНӨ НЬ ДАРАМТЛУУЛЖ БАЙСАН ЮМ БОЛ ОДОО ЯАГААД ХАМТ АМЬДРААД БАЙГААМ ГЭДЭГ АСУУДАЛ ТЭГЭХЭЭР ДАРАМТЛУУЛААГҮЙ ӨӨРИЙН ХҮСЛЭЭР ЯНХАНДАЖ БАЙСАН ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХ Л ЮМ

  16. hi says:

    Yooy, yamar ch yuman deer etssiin etsest emegtei hun l buruutai bolood amitnii haraal ideh yumaa. Yamar durgui hurmeer yum be. Tsaanaa yamar ch uchirtai bolood tegj bsniig ni medeh hun ene dotor neg ch bhgui sh dee uul ni. Uuriig ni alna ch gesen yumaa ta nar yaj medej yusun shideer ni helj bgaan. Hamgiin durgui hurmeer nowsh ni ter hamag biyeeree buzar bolchihson ter hohirogch nertei hunii orontsog, doodohdoo tolgoigoo meduulsen, munag uwchtei. nowsh l bna dag. Yaagaad emegtei hun zaawal hamgiin muu muuhai ni bh yostoi yum be.

  17. Yanhan says:

    Ìàíàé ýð¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëü ãýæ ¿íýí íîâøèéí õóóëü áàéäãèéí. Ýíý ø¿¿õöàãäààãèéí ñèñòåìèéã íýí äàðóé ººð÷ëºõã¿é áîë ººð õè÷íýýí ÷ èéì õýðýã ãàðàà áèëýý.

  18. nice says:

    хүүхнүүд та нар бүгэд л ийм шдээ. Их тулбаргүй хүмүүс

  19. bebe says:

    iim eh hun bas bainaa…

  20. ggg says:

    ямар олон жилийн ял огдог юм бэ. тэр лалрийн залууг бур алаад хаячих бсийн

  21. ыуыу says:

    шууx бол шууx ш дээ. xуули бол xуули ш дээ. энд чинэ шудрага ёс ямар ч xамаагуй. xуулинд заасан уг усгээр л буx юм явна, xунд санаатайгаар xалдаж биед ни xунд болон xундэвтэр гэмтэр учруулсан бол … гээд шууx эмнэлгийн дугнэлт энэ тэр байxад xуулийн заалтаараа л явна. нөгөө баагийд xарин гэр бул уймуулсэн ч xэн нэгэн xоxирогч шууx xуулийн журмаар тогтоогдоxгуй, эсвэл эсрэг шууxдээгүй бол тэгээд нудээ аниад л явцгаана шуу дээ. мөрдөн байцаагч xун xутгалсан xэргийг ни бурдуулээд л прокурорт шилжуулчиxнэ, прокурор тэрийг ни xянаад л шууxэд, шуугч xавтаст xэргийг xалит xараад л шууx xурал xийчиxнэ. энд ямар ч шудрага ёсийг олж тогтооx юм байxгуй, цэвэр эрүүгийн байцаан шийтгэx xуулийн процэсс л явна шуу дээ. xэрэв шуугдэгч өөрөө xоxирогч гэж узэж бгаа бол эсрэг шууxдэж болно ш дээ. тэр эрxээ эдлэxгүй бол xэн ч өмнөөс ни тэр эрxийг ни xамгаалаxгуй. наад xэдэн шууx прокурор чинэ ажилдаа дарагдсан, залxсан, юун тэр шудрага ёс манатай амидралаа авч яваx гэж ядарсан бас нэг xэсэг улс шуу дээ. нэг иx авилгал энэ тэр гэxгүй байлаа гэxэд л зугэр л за яршиг зугээр байнга л ийм тэнэг эрxээ эдэлж, уургээ биелуулж чадаxгуй амитадтай ажиллаж бгаа амитас шуу дээ. бас нэг талаар.

  22. heleh ugch alga says:

    давж заалдах шатанд туслах өмгөөлөгч байвал энэ хүнд туслаачээ. Өөр хэлэх ч үг алга. Манайх арай өөр шүүх тогтолцоотой болмоор юм аа. Энэ явдалд хамгийн нөлөөлсөн зүйл бол сэтгэл санааны дарамт байна ш дээ. Манай ардын зүйр цэцэн үгэнд биеийн шархаас сэтгэлийн шарх хүнд гэдэг дээ.

  23. babydoll says:

    Нэг сайхан, сайн уул хангай шиг нөмөртэй монгол эр маань хормойн бузартай авгайгаас болж хайран сайхан үр хүүхдүүддээ зориулах 5жилээ нарсанд өнгөрүүлэх болж байгаа үнэхээр өр өвтгөж байна. Манай шүүх, цагдаагийн системийг өөрчилмөөр юм.

  24. 910 says:

    бузарын авгай нь сайнаа үзээд явахгүй лдээ бодуул шинэ нөхрийхөө гарт чадрана биз

  25. OMG says:

    5 жил гэнэ үү!!!

  26. Jagaa says:

    Сүрхий эцэг юм да, шоронд орохоосоо өмнө хүүхдүүдээ баталгаатай газар даатгасан бн, ямартай ч сүрхий хүн болтой!

  27. Lalar says:

    ИЙМ муусайн нийгмийн шаарууд ухуул таарна даанч ухэхгүйлдээ энэ муусайн шуугxх гэж оорсдийгоо нэрлсэн хужаа нарийг алаад угух юмсан ёо НОВшюмаа

  28. . says:

    ямар хэцүү юм бэ. таван хүүхэд мөн эцэг нь ямар өрөвдмөөр юм бэ.

  29. irgen says:

    бодитойгоор туслах хун байвал холбоо бариачээ эр ни айл гэр уймуулвэн хунийг нохор ни зоддог хуулитай болоы

  30. irgen says:

    давж заалд шуугч нар но той бна

  31. МЯЖ says:

    ӨӨӨ. Энэ ёстой даварчихсан завхай эм, завхай эр байна даа. Гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа САЙХАН МОНГОЛ ЭР ингээд бузартай новшнуудын хормойн донгоор шоронд орох гэж дээ. Ер нь энэ манай шүүх, цагдаагийнхан ийм тэнэг үйл ажиллагаагаа зогсоохгүй юм байх даа. Өөрсдөө ийм байдалд орвол яаж муйхарлах бол…

  32. ужжж says:

    тэнэг лалрын гичийг ал

  33. быб says:

    энэ ямар дүүрцэн тэнэг авга вэ арай чдээ. тэр нөхөр бүр алах хэрэгтэй байсын. манайх тангарагтны шүүхийн систем шилжмээр юм

  34. burhanii elch says:

    лаларийн бузар авгайг алах юмсан.бузар булай балайр гичий.оор бичих муу уг олдохгуй бн

  35. Darjaa says:

    Эмэгтэй хүний толгой НЭГ ЭРГЭХЭЭРЭЭ иймэрхүү л юм болдог байхдаа.Юутай тэвчээртэй ах хүү вэ.Одоо шүүх цагдаа мөнгөтэй танилтай талд нь ажиллаж байна шүү дээ.Тэр эхнэрийг хараал ИДЭГ

  36. 111 says:

    ямар дүүрцэн авгай вэ энэ айн!!!
    үр хүүхдээ харахгүй энд тэнд тараачаад өөрөө юу хийгээд яваад бдийн?
    эсүүл сэтгэцийн өвчтэйн муу? хм…
    айл гэрийн өсөж дэвжих эхнэр хүнээс эхэлнэээ гэж юутай үнэн үг вэ!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.