Одоо би яах ёстой вэ?

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, яах ч учраа олохгүй байгаа болохоор та бүхнээс зөвөлгөө авахыг хүслээ. Би 22 настай,найз залуутайгаа үерхээд 3жил гаран болж байна. Үерхэхээсээ өмнө таньдаг төдий 4,5 жил байсан л даа. Эхэндээ бүх зүйл сайхан үнэхээр л үлгэрт гардаг шиг л байсан. Тэр маань надад хайртай бүхнийг хамгийн сайхнаар бодож бүх л зүйлд надаас асууж хамтдаа жаргалтай л байдаг байсан. Гэтэл нэг л мэдэхэд бид 2т таарах юмгүй юм шиг л болчих юм. Уг нь бид 2 бие биедээ хайртай, бүр аав ээж нараа ч уулзуулсан орж гардаг болсон. Одоо бол харин бид 2 байс гээд л муудалцана, бүх зүйлд нэг нэгэндээ дургүй хүрж муудалцан нэгнийгээ элдвээр хэлж гомдооно. Хамтдаа гадуур явах нь бараг үгүй, муудалцвал юм л бол би ууж байна гээд найзуудтайгаа архидна. Шалтаг л гарвал уудаг. Уусныхаа дараа агсам тавьдаггүй ч энэ байдал нь миний тэвчээрийг бүр бараад байна. Бид 2 хаашдаа л гэрлэх юм чинь гэж боддог болоод ч тэр юм уу, орой байсан ч хэлэхгүй л бол бараг л хүргэж өгөхгүй, бид 2н романтик хугацаа дууссан гэх жишээтэйм ярьна. Надад үнэхээр хайртай ч гэсэн намайг өөрт нь үнэнч байна гэж итгэдэггүй юм. Заримдаа надад өгсөн хайр нь бүр унтраад хамт байхаас залхаад зөвхөн хайртай шүү л гэж бодож хамт байх шиг байна. Аз жаргалтай сайхан байснаа гэнэт л ийм залхмаар арчаагүй зан гаргаад байхаар нь салмаарсанагдах боллоо. Уг нь би амьдрал болно л гэж бодож итгэдэг байсан юм. Яг яах ёстойгоо ойлгохгүй, нөгөө намайг хайрлаж байсан хүн маань намайг тоохгүй ийм хачин арчаагүй сэтгэлгүй байдлаар байгаад байхыг нь би тэвчиж байж чадахгүй нь ээ. Одоо би яах ёстой вэ?

секс.мн дээр ирсэн захидал

27 Comments

  1. ganaa says:

    нас залуу бж юндаа санаа зобсийн жийхгуй ю
    оор ум бгаа олон залуус бн сонголт ихшдээ монголд

  2. baagii says:

    намайг заавал сонсоорой танай нз залуу чини цамд их хайртай юм байна. даан ч чи тэрийг ни ойлгодоггуй юм бна. их гомдоодог юм бнадаа.

  3. sainaa says:

    угаасаа 4*-5 жилд нэг тийм үе байдаг юм билээ.. нэг сараар ч юмуу ийш тийшээ яваад хол байхад наад байдал чинь маш ихээр өөрчлөгдөж бүх зүйл сайхан тал руугаа эргэдэг юм билээ шүү

    яагаад гэвэл санах гэдэг чинь хүний сайхан талыг л санадагааас мууу талыг нь санадаггүйм билээ дээ

  4. Amidral kino shig bish says:

    2 dahi naiz zaluugaa olood dahiad 1 jil romantic baij bgaad ergeed huuchan uitgar deeree buuna. 3 dahia olood mun adil 1 jil. G.m 4, 5 dahi naiz zaluu… Romantic amidral gej kinon deer l bdag yum. Bodit baidliig harj amidar. Korea olon angit baga uz, hamtdaa byasalgal hii. Az jargaliinhaa shaltgaaniig buteegeed ur dung ni daraa ni amas.

  5. zoozhon says:

    архи уудаг гэхээр хэцүү л юм байна да…сайн бод эргэцүүл тэгээд шийд…найз залуутайгаа илэн далангүй сайн ярилц…эцэг эхчүүдээ уулзуулчихсан орж гардаг угааса л сууна эдр гээд иймэрхүү асуудлуудад баригдаж амьдарлаа шийдэнэ гэж юу байхав дээ! хүн нэг л амьдарна сайхан амьдрахын тулд хичээх хэрэгтэй.. амжилт

  6. maybe says:

    наад үеээ даваад гарчих
    би нэг үе наад залуу шиг чинь байсаан
    тэр охин харин надаас салчихсан одоо нөхөртэй хүүхэдтэй хүмүүст бол сайхан л харагддаг байх хэрин надтай уулзахаараа 2-уулаа тэр үеийг л даваад гарчихсан бол одоо би ингэж амьдрахгүй дээ гэдэг
    би чи одоо сайхан л амьдарч байгаа биз дээ гэхээр хариулдаггүй
    хүмүүст нэг тийм үе байдаг байхаа тэссэн нь л дээр байхаа
    болохгүй байна гээд болиод байвал бүтэх зүйл үгүй байхаа даа

  7. bodol says:

    залуу хүмүүсд сорил шалгуур тэвчээрийн үе байдаг л юм тэвчээд үз эмэгтэй хүнд шалгаад үздэг арга чарга байдаг шд гомдож туниад л сууна суухгүй гээд л засал авах эс авах талийг нь харж бай. өөрөө хохирчилгүй бодолтой л байхүй юу бие давхар болоод хүндрүүлчихгүй хөнгөн сууж байхгүй юу.тэгээд бүр болохгүй бол тэгээд л 2 тийшээ бол. тэвчээд насийг барна гэж байдаггүй юм.амжилт

  8. storm says:

    ç¿ãýýð ýý ç¿ãýý𠺺ðèé㺺 ººð÷èë áèòãèé òýð õ¿íýý òîî òîîõã¿é ÿâààä ë áàéõã¿é þó òýðíèé í¿äýíä óëàñ ñàéõàí õàðàãä òýãýýõýý𠺺𺺠ã¿éãýýä ë èðíý

  9. Bilgee says:

    Их л залуу байна даа.

  10. zPOST says:

    Дээр бичсэн хүнд

    3 жил болоод уйдаж байгаа бол 30 жил яж тэсэх юм бээ? хэн нь хэнтэйгээ хэдэн жил уйдахгүй байх вэ гэдгийг урьдаас яж мэдэх гээд байгаа юм? Таарч тохирох эсэхээ бусад хүмүүсийг шинжихээс гадна, өөрийнхөө хэн бэ гэдгийг сайн шинжиж байж мэддэг байлгүй. Энэ охин ч эсэн найз залуутайгаа сайн ойлголцоод ярилцаа үзвэл асуудал юундаа байсныг олох байх. магадгүй өөрт нь ч буруу байсан байж болно. Эсвэл өөр хөндлөнгийн зүйлд ч байсан байж магадгүй шдээ.

    эр эмийн хооронд ингэж битгий орж бай. Залуу хүмүүсийн сэтгэлд нь сэв суухийн нэмэр.

  11. 910 says:

    миний үеэл дүү байдаг юм яаг чамтай чацуу,.эрэгтэйл дээ тэр ч бас найз охинтойгоо 3 жил үерхсэн одоо харин бараг салж бгаа яагаад гэвэл уйдсан гэсэн шалтгаантай. миний бодлоор бол чиний үеийхэн арай л төлөвшөөгүй бгаа нэн ялангуяа залуус 20-24насныхан,тэгээд ч ийм эрт хүн амьтантай сууж болохгүй нас залуу байна жаахан амьдрал үзэж байж суух тухай бодох хэрэгтэй шдээ
    угаасаа 18,19тэйгөөсөө үерхэж эхэлсийн бол одоо уйдах нь аргагүй тэгээд ч чи эмэгтэй хүн насан туршийхаа ханийг сонгохдоо өшөө сайн судалж байж л суусан нь дээр . ер нь тэгээд архи уудаг,анхааралгүй хартай залуу дэмий л боловуу даа ,яг сал гээд хэлэхгүй ч тусдаа тур зуур бгаад үзээч , байнга л хойноос нь гүйж барьж бсанаас.одоо үерхүж бхдаа хайр нь хөрж бгаам чинь цаашдын 30,40жил яах юм бээ? ямар айл гэж болж тоглох гэж бгаа биш сайн бодож байж л шийдвэрээ гаргаарай даа, романтик байдалгүй анхаарал халамж бгүй хүнтэй бх хэцүү шдээ тэгж бсанаас ганцаараа бсан нь хамаагүй дээр бхаа

  12. Hi says:

    ene deed taliin setdegteluudiig unssangui gehdee chamd zovlohod zugeer naiz zaluugaas tur hondiirood uz. medeej ehendee tun hetsuu baih ni oilgomjtoi. Gehdee chi ter huniig harah heregtei hairtai bol hureed irne. Ta 2 hen heneesee zalhasan baina. Hosuudiiin haritsaand sexiin haritsaand orson oroogui. Tanitlsaad 7-8 jil mash ih ersdeltei boldog. Bie biesee zalhah bie bie huleen zovshoorohgui baih. gee l . Tegeheer chi ch gesen holdood uz. Buur zarimdaa arhi uusan ni hurtel hoorhon hardatal sanah ye baina chi uuchilna. Ter hun ch uhaantai bol butsaa l irne. Uhaangui uneer oor huntei bolood chamaig ad uzeed baigaa bol chaaashaaa bolno. Ter yed chi setgelee bariad ooriigoo tataaa zaluu hun baina huuhedtei bish alzahgui gee l amidrah heregtei. Gehdee eregtei hun neg dassan hundee hairtai unench l baidiin. 2 3 honog showdana tegeed daraa ni ter amidral utaggui um bainaaa gedegiig oilgood hairiinhaa toloo amidraliinhaa toloo yavah uhaarah ye gardag l um uneheer uhaantai hairtai bol cham deer irj l taaraa. IIm l baina daa ohin mini

  13. bayraa says:

    saihan huuhen bna mongold iim biy haa tsarai zustei huuhen olon l baigaa bh daanch bugd ovoo nartai yavdag yanhnuud bga l da gaigui setgeleerei hamtragch boloh huuhen baival 88004940 ruu zalgaarai esvel rich_zuuchlagch@yahoo.com ruu mail bicheerei dajgui 178sm 75kg zaluu bna

  14. TG says:

    ТАНАЙ НАЙЗ ЗАЛУУ ЧАМАЙГ НАЙРАХ АЖЛАА 100% АМЖИЛТТАЙ БҮТЭЭСЭН УЧИР ОДОО САНАА НЬ АМАРСАН БАЙХГҮЙ ЮУ. ӨӨР ЮУ ГЭЖ ХЭЛҮҮЛЭХ ГЭСЭН ЮМ. ЧИ ОДОО БОЛ ЗӨВХӨН ТЭРНИЙХ ТЭР БОЛ ЗӨВХӨН ЧИНИЙХ ГЭХ МЭТ ТЭГЭЭД НААД АМЬДРАЛАА ӨӨРӨӨ ШИЙД ХҮНЭЭР ТОЛГОЙГОО МЭДҮҮЛЭХ ГЭЖ ДЭЭ

  15. Hun says:

    За би наад асуудалыг чин сайн мэдэх юм байна. Надад бас тийм юм тохиоолдож байлаа… Яамар ч хосуудад ийм үе тохиоллддог юм шиг. Энэ үеээрэ л нэг нэгнийга хуурахгүй тэвчээд гарах естой шүү. Би энгэж чадаагүй л дэ одоо түүнийга тэнэгээсэ болж алдсан. Танай найз залуу чин ч бас тэгэж мэдэх л юм. Хэд хоног салаад түүндээ нэг юмийг бодуулчихаад буцаад нийлэхгүй ю дөө. Харин битгий хэтрүүлэрэй хэхэ. За та 2т амжилт хүсие миний алдааг битгий давтаарай даа… Жинхнээсэ салах юм бол үнэхээр бүүр үнэхээр хэцүү байх болно шүү!!! Битги салаарай

  16. SERUULEGTEI TOONII MASHIN says:

    Чиний бичсэн юмийг уншлаа.Манай найз охин бид 2ч бас уерхээд яг 3 жил болж бгаа.бие биенээ учиргуй муу муухай угээр утаад доромжлохгуй ч гэсэн гомдоохоор угсийг бол хааяа хааяаахандаа санаатай болон санамсаргуйгээр хэлж л орхино.тухайн уедээ гомдоод туниад суйд болно.мэссэж бичкуу утсаар ярикуу.тэхдээ 2 зурх биэ биэдэээ тэмүүлдэг юм байлээ.санаад хэцүүдээд ирхийн цагт миний зовч бай буруу ч бай бардам зангаа хаяаад цагаан тугаа бариад урагшаа!!!!!хосууд гэдэг чин хамгийн гоё н энэ дээ л байдаг юм.ургэлж азжаргалтай байвал тэр амидрал утгагуй суулдээ бас уйтгартай.бас ургэлж нулимстай гомдолтой тунирхалтай байвал тэр бол хамгийн тэнэг
    найз охин эсгүл найз залуу.энэ сайтийг уншиж байгаа хумуусийн тал н сэкс хайсан нугуу хэсэг н хариулт хайсан улдсэн хэсэг н
    над шиг цагийг онгруулэх гэж ядаад энүүгээр тэрүүгээр юм хум сонжсоон шиг байж байдаг хумуус.тиймээс бидний бичсэн сэтгэгдэлүүд тийм ч зов биш бас буруу ч биш шуу

  17. T says:

    урьд нь наад хүнээсээ өөр найз залуутай бсан юм уу? одоо та 2 хамтдаа бдаг юм уу? надад ийм юм тоxиолдсон юм.

  18. Pearl says:

    манай найз залуу ч гсэн яг л надад ингэж санагдах болсон, энэнийг уншаад ямар адилхан бодсон бна л гэж бодлоо. Гэхдээ архи нтэр бол уухгуй л дээ, Бид 2 болхоор бүүр үерхээд 7жил болж байга, анх хайртай бдаг ч гсэн сүүлрүүгэ зугэр л хайргуй ч гсэн хайртай гэж бодод бгн болуу л гж бодогдох юма.Гэхдэ салахгуй л гэж бодож бга жоохон тэвчээр гаргад хүлээгэд үзсэн дээр байха

  19. isaac says:

    tuugiig zpost anar 3iin zuv.hun bur amidraldaa 10n huruu tegsh bish shuu.er hun 1 aldaj 10 sehdeg ym.ene gants aldaagiin zaschihval tanai boyfriend alt shig hun baij ch medne.chamd azjargal husey

  20. zPOST says:

    туугийтэй санал нэг байна аа. Магадгүй энэ бол бүх насаараа хамт байх хосуудын заавал туулдаг үе ч байж болно шүүдээ. Хамгийн гол ни энэ үед нь та 2 хоорондоо сайн ойлголцоод, нэг нэгнээ ойлгод сурчихвал сайхан хос болоод үлдчих ч юм билүү. Ийм үед нь нэгнээ ойлголхгүй улам гүнзгийрээд, тэгээд суучихсан хойноо бүүр бандан пад болчихвол бас дэмий юмдаа тэ. Хамгийн гол нь байдлийг та 2 50-50%-тай удирдаж байгаа гэдгээ мартваа. хэн нэгэндээ буруу өгж гомдоллоод байвал байдал нэг их дээрдэхгүй байх. Уужуу байж л нэгнээ ойлгодог болох байхдаа.

    Бусад тэр шууд сал мал гээд байгаа нөхөд энд хүний амьдрал ирээдүй ярьж байгаа гэдэг ухамсартай байхыг хүсье. Ер нь тиймэрхүү хэнэггүй шууд юм ярьж байгаа гарууд бол дандаа амьдрал үзээгүй жоохон хүүхдүүд байгаа даа.

  21. bbb says:

    шалтаг л гархаар ууж бга бол хэцүү шүү хүүхэдтэй лав ойрийн 5 жил битгий болоорой. арих уух дуртай тэгээд дээрээс ни чамд одоо хайхрамжгүй хандаж бга бол ер ни сайн бодож салах тараа ч бодоод үзхэд илүүдэхгүй шүү хүүхэд бол одоо бүр дэмий

  22. anar says:

    гомдоллоод байхаар хөндийрөөд байдаг юм билээ. зүгээр л ярилц өө. гэхдээ урт, тойруугаар биш. шууд л асуу. юу болохгүй байгааг тодорхой хэл

  23. user says:

    tuugiig demjij baina.bitii olon doloon ym yariaad ta nar naad ohinii amidralaaar togolchih zugeer.henhegtei ymnud

  24. tuugii_tums@yahoo.com says:

    оо нээрээ тийм ийм аргаар шийдэлд хурэxгүй шуу энэ сайтийг узэж уншиж сэтгэгдэл бичиж байгаа хумуус чамд юу ч гэж зовлож болно.гэхдээ эцсийн шийдвэрийг чи оороо л гаргаарай.хожим хойно буруу шийдвэр гарвал тэд биш чи хохироод улдэнэ…

  25. G.A says:

    ym bolgo dr arhi gj guideg bol suugaaad law hereggui tsaaguuur chin neg archin MALUUD bn SUUSNIIIHAA DARAA HARAMSANJ BSANAAS YARALGUI SAIN HARJ BJ BOLOROI DOO tgd suugaaagui bj iimerhuu aashlaad ehelsen bol ………………… SUUGAAD HEREG BNU CHAMAIG UNELHEE BAIGAAD UIDTSAN HUN SUUGHAARAAA YAANAAAAAAAA………………..

  26. tuugii_tums@yahoo.com says:

    сайн уу.ийм асуудал бух хосуудад л тоxиодог юм.чиний залуу магадгуй сэтгэл зуйн хувид эсвэл эдийн засгийн хувид багахан асуудалд орсон байх.юр н эрчүүд чин хэр баргийн юмийг эмэгтэйчүүд шиг нарийн мэдрэxгүй.тиймээс анх чамд тавидаг байсан халамжаа одоо тавиж чадахгуй байгаа гэдгээ оороо ч мэдэхгүй яавж байж мэднэ.чи хааяаа анхаарал халамж хусж бага зэрэг гомдоллож бай.тэгвэл чиний залуу багахан ч гэсэн ойлгох болно.би чамд шууд сал гэж хэлэхгүй.би чиний амидралд маш чухал шийдвэр гаргаxад хундлунгуус оролцоxгуй.чамд энэ байдлаас гарах зовломж л огож чадна.гэхдээ амидрал баян учраас бух ым одоо байгаа шиг муу байх албагуйшуудээ.та 2т аз жаргал хусий

  27. jc says:

    чамд хайргүй болсон юм шиг байна да.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.