Бүсгүй та, хайр дурлалын асуудалд эцсийн боломж мэт яаруу шийдвэр бүү гаргаарай!

Эмэгтэй хүн дурласан, хайрлаж явдаг залуутайгаа цаг үргэлж хамтдаа байхыг хүсч мөрөөддөг. Тиймээс ч эр хүнээс “гэрлэх санал” тавихыг нь тэсэн ядан хүлээж суудаг. Гэтэл эр хүн энэ тал дээр яаран хөдлөхийг хүсдэггүй. Хэрэв эмэгтэй хүн хурдан гэрлэлтээ батлуулах талаар шахаж шаардах аваас эрэгтэй хүн шууд л зайгаа авч таны амьдралаас тэр чигээрээ алга болох болно.

Тэгвэл яах ёстой вэ?

Хайр дурлалын асуудалд хандахдаа эцсийн боломж мэт бүү ханд. Өөрийн хүссэнээр бүхнийг болгох гэж улайран зүтгэх хэрэггүй. Хайр дурлалд өөрөө жам ёсоороо цэцэглэж хөгжих боломж өгч, энэ зүй тогтлыг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгж чадах юм бол та тун удахгүй “нандин хүсэл мөрөөдөл”-дөө хүрч чадах болно. Иймд хэрэг явдлыг хүчээр хурдан бүтээх гэж бүү яар. Цаг хугацаа гэж агуу зүйл байдаг гэдгийг бүү мартаарай.

Хайр дурлал гэдэг агуу хүчтэй мэдрэмж юм. Учир нь эмэгтэй хүн хайр дурлалтайгаа учрахаараа ажил дээрх нэг минутыг өдрийн төгсгөл мэт үзэж, өөрийн сонирхдог зүйлээсээ татгалзаж, найз нөхөдтэйгээ уулзахаа больдог.

Учир нь эмэгтэй хүний хувьд хайртай залуу нь эерэг, сөрөг сэтгэл хөдлөлийн цорын ганц эрч хүч нь болж өгдөг ажээ. Тухайлбал түүнийг утсаар ярихад нь учиргүй их баярлаж, харин ярихгүй бол уйтгар гунигт автагдаж, болзохоо больчихвол дэрээ нортол уйлж, болзоо амжилттай болох тусам өөрийн ухаанаа алдталаа аз жаргалд умбадаг.

Гэтэл заримдаа эмэгтэй хүн ямар ч шалтгаангүйгээр өрсөлдөгч эмэгтэй, хайр дурлал хөрч байгаа мэтээр сэтгэл санаандаа хий хоосон зүйлийг төсөөлж ургуулан боддог байна. Энэ хий хоосон бодол нь мэдрэлийн системийг цочирдолд оруулж, стрессийг бий болгож улмаар салалтыг бодитой болгодог ажээ.

Тэгвэл ийм үед яавал дээр вэ?

Хайртай залуугаасаа өөр бусад зүйлээс таашаал авч амьдралын баяр баясгалантай байдлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Хэрэв та өдөр бүр баяр цэнгэлийг авч чаддаггүй бол өнөөдрөөс эхлэн энэ бүхэнд суралцах хэрэгтэй. Амьдралд итгэл дүүрэн байж өөрийнхөө сэтгэлийн түгшүүртэй тэмцэх хэрэгтэй. Сөрөг бодлоо эерэг бодлоор сольж байхыг хичээгээрэй.

/Хань/

4 Comments

  1. ned says:

    та 2 нэг бодлын сайн л байна шдээ, улам хайртай болоол, уул нь эсрэгээрээ л байдаг биздээ.
    Нөгөө талаар хайр чинь ихдээд хар болж байгаа юм болов уу, бодож үзээрэй.

  2. yoo says:

    ёоо яг унээн!!! би яг л ийм бдалд очоод галзуурахийн даваан дээр бна! хий юм ургуулж бодоод… ямар хэтсүү хорвоо вэ?

  3. ...... says:

    анх нөхөртэйгээ суухаас өмнө нэг их тоодоггүй өөр юманд анхаарлаа хандуулаад болоод л байсан, харин одоо уулзахгүй удахаар, утсаа авахгүй, залгахгүй болохоор нь уйлж унжаад үхэхээс наагуур юм болох юм. яаж би хуучин байдалдаа орж өөр зүйл сонирхох уу, тэгнэ гэж төсөөлөх ч үгүй байна, өдөржин нөхөрөө бодоод галзуурах шахаж байна

  4. Жагаа says:

    тийм шүү, эмэгтэй хүн хайртай залуугаасаа гадна өөр олон зүйлээс таашаал авч сурах хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.