Магадгүй тав, арван жилийн өмнө гэрлэлт цагаан даашинз, бие биедээ өгсөн амлалт байсан байж мэднэ. Бид залуу, сайхан, бас тэнэг байж. Тэр бүх зүйл өөрчлөгдөнө гэдгийг хэн мэдэх билээ. Гэвч гэрлэлтийн талаар таны мэдээгүй зүйлс олон бий.
Хадмуудтайгаа ойлголцох амаргүй гэдгийг та ухаарна. Тэр бүү хэл хүүхдэд чинь тэдний хачин ааш өвлөгдсөнийг та анзаарна.
Таны нөхөр сайн хүн гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ хуруундаа хуримын бөгж зүүсэн цагаас эхлэн та түүний гэр бүлийн нэг гишүүн болно. Хуриманд чинь урилгагүй зочид олон байх бөгөөд тэдний дийлэнх нь холын хамаатнууд. Гэхдээ санаа зоволтгүй та тэдэнтэй хурим бас оршуулганы үеэр хоёр л удаа тааралдана.
Хурхирдаггүй байсан нөхөр чинь хуримын шөнөөс эхлэн нойрондоо мод хөрөөдөөд унавал гайхах хэрэггүй. Энэ тухай хэн ч таньд сануулаагүй бол зүгээр л чихээ бөглөөд унтсан нь дээр.
Төрсөн өдрийг эрчүүд хоёр янзаар ойлгодог. Нэг нь “Энэ чинь сүртэй юм биш”, нөгөө нь “ Хэний төрсөн өдөр болох билээ? “ гэдэг ойлголтууд. Төрсөн өдрийн баярыг чухал зүйлд тооцдоггүй эрчүүд эмэгтэйчүүдээс улаан хуудас авдаг бол зарим эрчүүд төрсөн өдрүүдийг алгасалгүй тэмдэглэнэ. Ингэхэд та дээрх эрчүүдийн алинтай нь гэрлэсэн бэ?
Урьд нь мянган удаа ярьсан зүйлээ дахин ярьсан ч үүнийг нь эрчүүдэд сануулж хэлэх хэрэггүй. Чимээгүй сонсоод, инээмсэглэж бай. Амьдрал богинохон боловч эрчүүдэд тохиолдсон явдал хэзээ ч дуусахгүй. Үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй.
Хонгор бүсгүй минь та уурласан хэвээр орондоо орж болно. Гэхдээ шаралхаж буйдан дээр унтаад нуруундаа юм хийх хэнд ч ашиггүй.
Яг адилхан хоёр хүн гэж байдаггүй. Хэрэв та аяга тавгаа угаалгүй бөөгнүүлээд орхичихдог эртэй гэрлэсэн бол түүнтэй маргах хэрэггүй. Бөөгнүүлээд тавьж байгаад нь баярла.
Нөхөр чинь таны юу өмссөнийг огт анзаарахгүй. Шинэ даашинз өмсч түүний анхаарлыг татах гэж оролдох нь бүтэшгүй санаа.
Сайхан хоолны үеэр тийм муухай хэрүүл маргаан, үл ойлголцол үүсдэг нь хачирхалтай хэрэг шүү.
Энэ бүхний эцэст хоосон үүр синдром бүгдэд хамаатай. Бүжгийн клубт элсэж, амралтанд явах уу? Санадаг л санаа.
3 Comments
ёоооо ямар гоё зураг вээээ
ГЭРЛЭЛТ ИХ ХЭЦҮҮ АДАРМААТАЙ АСУУДАЛ ГЭДЭГ НЬ ҮНЭН ШҮҮ
өөрөө ямар байхаас л хажууд хань нь адилхан байна,сайн бас сайхан хүнтэй суунаа гэж хэн ч боддог гэвч өөрийгөө эхлээд хүмүүжүүлэх хэрэгтэй шүү.