Хэрвээ та согтсоныхоо дараа шууд компьютер дээр суудаг бол маргааш нь нэлээд асуудалд орох нь гарцаагүй. Согтсоныхоо дараа компьютер дээр хийж болохгүй үйлдлүүдийг анхааруулахын тулд бид танд дараах зөвлөгөөг санал болгож байна.
Ажил хэрэгтэй холбоотой е-мэйлд хариулахгүй байх
Хичнээн ухаантай байх нь ямар ч хамаагүй. Ямар ч захидал, е-мэйлд бүү хариу бич. Санамсаргүй алдааны хариу таны бодож байгаагаас ч хурдан ирнэ.
Гэр бүлийнхэнтэйгээ интернэтээр чатлахгүй байх
Шөнийн 2 цагт алс хол суугаа ээждээ мэнд хүргэх тохиромжтой цаг яавч биш. Өөр хэн ч байсан согтуу үедээ чатлах дэмий. Аягүй бол ням гаригийн өглөө хэн нэгэн хаалганы чинь хонхыг дарахаар ирнэ.
Нууц үгээ солих тухай бодоод ч хэрэггүй
Өчигдөр уусан архинаас болж санахгүй байгаа зүйлсийн чинь нэг нь компьютерт нэвтрэх нууц үг байгаасай гэж хүсэхгүй байгаа биз дээ. Согтуудаа сольсон нууц үгийг хэн ч тайлж чадахгүй. Та өөрөө ч гэсэн.
Хэр их согтсоноо статус дээрээ бичих хэрэггүй
Та статус дээрээ буруу зөрүү юм бичиж, мал болтол соггсоноо хүн болгонд мэдэгдэхийг хүсэхгүй байгаа биз дээ.
Хуучин амрагтаа е- мэйл бүү илгээ
Согтуудаа хэн нэгэнд е-мэйл бичих нь мессеж илгээхээс ямар ч ялгаагүй. Хуучин амрагтаа “Уулзмаар байна” гэсэн е-мэйл бичээгүй гэж дараа нь мэлзэх хэрэг гарна.
YouTube-д видел бичлэг бүү оруул
YouTube-ын зарим видео бичлэгүүдийг ямар хүмүүс оруулдгийг мэдэхгүй ч лав л эрүүлдээ оруулаагүй нь мэдээж. Тиймээс тэнэглэх хэрэггүй. Харин эрүүл үедээ энэ тухай дахин нэг удаа бодоод үзээрэй.
Порно бичлэг татаж авах гээд хэрэггүй
Ким Кардашианы секс бичлэгийг интернэтээс олж авах амаргүй гэдгийг хүн болгон мэднэ. Хэрвээ та ухаантай хүн бол үүнийг үзэхийн тулд мөнгө төлөх хэрэгтэй гэдгийг эрх биш мэдэх байх. Харин согтуудаа татаж авах гэж хичээвэл хичнээн багц Троян вирустэй болохоо та төсөөлөх ч үгүй. Бас ямар ч порно бичлэг татаж авч чадахгүй.
Мэдээ унших гээд хэрэггүй
Ийм үед ямар ч мэдээ сонсох гэсний хэрэггүй. Учир нь юу ч сонссон та тэр дороо мартаж орхино.
7 Comments
порно uzej бгаад нuguu huunee saah geed monitor luugaa dairwal ch bas KETSUU l DEE.. xaxaxa
тийм порно яж уздэг бэ сайт ббал огооч
согтуугаараа порно үзсэн чинь өмдөө таталгүй өмнө тасарсан байсан шүү
хэхэ, нээрээ согтуу үедээ нэтэд ормооргүйн байлээ шүү. 1 найз руугаа баахан юм бичсэн байсан. дараа нь юу бичсэнэ архиваасаа харж билээ.
Premium accounttoi bol Kardashianii bichlegiig tatna shdee, yr ni tatah geed baih hereg yu bna, saihan online stream porno site’uud baihad whahaha.
АА ЗОВ ЗОВ :д
бас пс дээрээ шээж болоxгуй 🙂