Өөрөөр сэтгэх үү хэдүүлээ /3/

Жимми энэ жил 30 гарч яваа нүдэнд дулаахан залуу.Хараахан гэрлэж амжаагүй ч найз охин Эммили-тэйгээ хамтран амьдраад нэлээн хэдэн жил болсон нэгэн.Тэд Лондонгийн захын хороололд 1 жижигхэн өрөө түрээслэн амьдарна.Найз охин нь жижигхээн дэлгүүр ажилуулж бас ч гэж хажуугаар нь хувийн дээд сургуульд Монгол хэлний орчуулагч багшаар  сураад саяхан төгссөн гэж байгаа. Жимми нэлээн хэдэн жилийн  уурхайд ажилдаг байсан бөгөөд тухайн үедээ мөнгө ч сайн олдог байж, гэвч ноднин жил уурхай нь хаагдсан тул одоохондоо ажилгүй найз охиндоо хань болох хэдэн сар өнгөрчээ.

Нэгэн өдөр Жимми гаднаас нүүр дүүрэн инээмсэглэл бадруулсаар орж ирэв. Орж ирэнгүүтээ “Хайрт минь , миний хөөцөлдөөд байсан ажил бүтсэн байна, бид одоохон гэрлэлтээ батлуулах хэрэгтэй, тэгээд бид гэр бүлээрээ Монголд очиж амьдрана.Энэ хар даа , зуучлагчаас ирсэн урилга,  Бид Монголын визтэй болох нь  ” гэж ирээд л урсгаж гарав. Эммили чихэндээ итгэж ядан “Нээрээ гэж үү” гэж Жимми-г нэг, гарт нь байгаа урилгыг нэг ээлжлэн харснаа Жимми-г чанга тэврэн  үнсэв. Тийм ээ , мөрөөдлийн орон Монгол , энэ бол хүний эрхийг дээд зэргээр хүндэлдэг орон, энэ бол эрх чөлөөт  орон, энэ бол авьяас чадвартай хэн бүхэн од болж гялалздаг орон, бүүр авьяас чадваргүй байлаа ч хүн шиг амьдарч чаддаг, хүнийг үнэлсэн шиг үнэлдэг Монгол улс шүү дээ.  Монголын виз, энэ бол алт, энэ бол алмаз . Олон ч хүмүүс Монголын Элчинд орж хар тамга даруулдаг болохоор арга ч үгүй .Тийм амар олдох зүйл биш.Энэ өдөр бол тэдний олон жил мөрөөдсөн мөрөөдөлийг амьдрал болгох эхний өдөр байлаа.

2 ДОЛОО ХОНОГЫН ДАРАА
Жимми Эммили 2 Монголын Элчин Сайдын Яамны Консулын газраас виз бүхий паспортоо хүлээн авлаа, тэд нөгөөдөр Лондонгоос Даланзадгад руу шууд ниснэ.Тэдний ажил амьдрал бүх юм нь жин тан болжээ. Жимми очоод шууд дэлхийн хамгийн нэр хүндтэй Таван Толгой компанид инженер , харин Эммили нь Даланзадгадын олон улсын дунд сургуульд багшаар ажиллах бөгөөд 2-уулаа нийгмийн халамжийн дугаар авч 5 жил хууль ёсоор амьдрах эрх эдлэнэ.5 жилийн дараа ажил олгогчийн саналыг үндэслэж Монгол улсад хугацаагүй ажиллаж амьдрах Ногоон Карт ч хүртэл авч болно. Бүүр иргэншил хүсэх эрх ч бий.

2 ЖИЛИЙН ДАРАА
Жимми Эммили 2 энэ хугацаанд хөөрхөн хүүтэй болж бүл нэмсэн бөгөөд хүүдээ Арслан хэмээх Монгол нэр өгчээ. Арслан хүү нь Монгол улсад төрсөн тул Засгийн Газрын шинэ төрсөн хүүхдийн тэтгэлэг болох  10 сая төгрөг саяхан авсан байна.Мөн хүүхдийн эрхийн төв газраас эцэг эхэд нь хуучин амьдарч байсан 2 өрөө байрыг нь сольж 2 давхар 3 унтлагын өрөөтэй сүүлийн үеийн цэцэрлэг бүхий хаус олгохоор шийдвэрлэв.

Шинэ том байртай болсондоо тэд хязгааргүй баярлаж байлаа. Мөн үүний хажуугаар  Лондонд байгаа аав ээжээ Монгол руу урьж авчран хамтдаа сайхан амьдрах боломжтой болжээ.Яагаад гэвэл Монгол улсын иргэн Арслан эмээ өвөөгөө урьж байгаа болохоор …

ЭНЭ БОЛ МИНИЙ МӨРӨӨДӨЛ. 40 ГАРУЙ ЖИЛИЙН ӨМНӨ МАРТИН ЛЬЮТЕР КИНГ  ХЭЛЖ БАЙСАН ШИГ БИ МӨРӨӨДӨЖ БАЙНА.МАГАДГҮЙ 40 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛС ЭНЭ БИЧСЭН ШИГ САЙХАН БОЛОХ Ч ЮМ БИЛ ҮҮ. ИТГЭЛЭЭ БИТГИЙ АЛДААРАЙ ӨӨДРӨГ ЗАЛУУСАА, БИД ИЙМ ЦАГ ҮЗНЭ.ГОЛ НЬ ИТГЭЛ НАЙДВАРАА БҮҮ АЛД. САЙХАН ЦАГ ҮЗНЭ.20 ЖИЛИЙН ӨМНӨ БИД ОДООГИЙНХ ШИГ СЭТГЭЖ ТӨСӨӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН.АЛДАА ОНООТОЙ 20 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ, МАШ ИХ ДЭВШИЛ ГАРСАН ШҮҮ. ТЭГВЭЛ 40 ЖИЛ АЛДАА БАГАТАЙХАН ӨНГӨРӨХӨД ДЭЭР БИЧСЭН ШИГ УЛС БОЛЖ БОЛНО БИЗ ДЭЭ? ЭНЭ НЭЭЭЭЭЭХ БҮТЭХГҮЙ ХУДЛАА ЮМ БИШ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ХЭДҮҮЛЭЭ ӨВӨӨ ЭМЭЭ БОЛЧООД ТАНСАГ ВИСКИ ГАВАНА ЯНЖУУР СОРСОН ШИГЭЭ 2010 ОНД ИНГЭЖ ЯВЛАА ГЭЖ БУРААД БҮЛТРЭЭД НАРЛААД СУУЖ БАЙВАЛ БАС БОЛЧИХНОО  ТЭЭ?

секс.мн дээр ирсэн захидал

19 Comments

  1. ЗОЛИГ ГЭЖ ДЭЭСХЭЭЭ ОНДИЙЛДОО. ДАРГА ГЭЖ ХАРАХААРАА Л СХАЛ СХИРТЭЭД БХ ЫУМ. БАС ГАДААДУУДИЙГ ХАРААД ООРИЙНХОО ЦХАДВАРИЙГ МАРТАТСГААЦХИХ ЫУМ

  2. HODOLMORLOH GOL NI BISH. HODOLMOR GEDEG BOL CHIG ZORILGO, DAWAH YOSTOI DAWAA BOLOWCH ZOWHON HODOLMORLOOD SHAN AMIDRAHGUI, MOROODOLDOO HUREHGUI GEDGIIG HATUU OILGOH HEREGTEI. AFRIKIIN ORNUUDAD OGLOO 4S BOSOOD SHONO DOL HURTEL AJILLADAG BOLOWCH TEGEJ AJILLAAD BIDEN SHIG HOOLLOJ CH CHADADGUI HYATADAD BAS TIIM BDAG. BEEJIN HONGKONG TAIWANDAA L SHAN AMIDRAL BDAG. BUSAD NI TERNIIG NI BUTEEHIIN TULD NOHOIN AMIDRALAAR AMIDARDAG. BID YAH YOSTOI WE. BID OORSDONDOO ITGEH YOSTOI. BID BUGD HIIJ BGAA ZUILIINHEE UR DUNG OILGOJ OGOOJ ASHGIIG NI MEDERCH YU NEHEH YOSTOIGOO UHAMSARLAN AJILLAJ HODOLMORLOH HEREGTEI.

  3. Dontoi gahai says:

    Омxий хужаа нарт ясн гж уусдийн ийм бодлийг толгойноосоо авж хаяx хэрэгтэй….

  4. Dontoi gahai says:

    Пизда вэ монголоо заавал муу л яхгээд бгаан тэр дээр бгаа хэдэн хумуус та нар шиг юмнуудаас болоод ийм болж чадахгуй болчоод бна зазаза хар малнууд МОНГОЛ заавал ийм болох болноо би итгэж зутгэж ухтлээ ходолморлоод ч болоү ур ачдаа ийм нохтсолийг ни бурдуулж огно

  5. Hongoroo says:

    yostoi saihan moroodol bn.unshaad setgel sanaa saihan bolj baina shu.udahgui iim bolno.mongoliin zaluus uhaantai sergelen zov l hodloh heregtei.

  6. TG says:

    САЙХАН МӨРӨӨДӨЛ БАЙНА. ГОЛ БИД ХӨДӨЛМӨРЛӨХ Л ХЭРЭГТЭЙ. ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮН Л САЙХАН ТАНСАГ АМЬДРАХ БОЛНО. ЗАЛХУУ ХҮН ЯАЖ АМЬДРАХ НЬ ТЭГЭЭД Л ТОДОРХОЙ Ш ДЭЭ ТАНК МАНК ТРАНШЭЙ МРАНШЭЙ ГЭЭД Л АМЬДРАХ ГАЗАР БАС БАЙНАА.

  7. Man says:

    Ýíý ìºðººä뺺ð áîë ìîíãîë ìààíü ãàäíû öàãàà÷ ãóéëãà÷äààð ä¿¿ðýõ ¸ñòîé þìóó. Ìîíãîë ýõ îðîíä ìèíü áèäíèé, áèäíèé ¿ð õîé÷èéí ìààíü õîîë õ¿íñ, îðîí áàéðûã áóëóóöàëäàõ öàãàà÷ ãóéëãà÷èíãóóä õýðýãã¿é. Ìîíãîë õ¿í ìîíãîë ýõ îðíûõîî õóâü çàÿàíä ýçýí áîëæ áàéãàëèéí áàÿëãàà õýçýý þóíä çàðöóóëàõàà ãàäíû çàõûí ÿìàð÷ ëóéâàð÷èíãààð çààëãàõã¿é çàõèðàí çàðöóóëæ ÷àääàã òèéì ë èðýýä¿é õýðýãòýé.Õ¿÷òýé íü õ¿÷ã¿éãýý äýýðëõäýã íü áàéãàëèéí æàì. Òîì ã¿ðí¿¿äýýñ àéæ õóë÷èéæ õàìàã áàéäãàà íàéð òàâèí äýëãýýä áàéõààðã¿é õ¿÷èðõýã çýâñýãò õ¿÷èíòýé, àøèãò ìàëòìàëààñ îðæ èðýõ èõ ìºí㺺ð ýäèéí çàñãèéí àþóëã¿é áàéäëàà áýõæ¿¿ëæ, õàìãèéí îð÷èí ¿åèéí õ¿÷èðõýã çýâñýã òåõíèêèéã ýçýìøäýã îðîí áîëáîë ¿ð õ¿¿õä¿¿ä ìèíü õýíä ÷ äýýðýëõ¿¿ëýõã¿é àìüäàðíà.

  8. Good says:

    Уг н ч бүтэхээр л дэ даанч энэ төрийн өндөрлөгт байгаа т1 юмнууд ажилаа хийхгүй идэх ээ л бодох юм да. Гэхдээ монголчууд эвтэй байхда хүчтэй шүү. Зорилтой Зорилготой Амьдарцаая Бид Чаднааа.

  9. 910 says:

    40жилийн дараа хужаад уусаад алга болчихгүй л бол ……

  10. ned says:

    манай менежмент муу байгаад байгаа болхоос манай улс уул нь хөгжих боломж байгаа шдээ

  11. gaihlaa shd says:

    moroodohod mongo tolohgui ee gej.

  12. zozo says:

    авилгагуй бол уул н хэдхэн жилийн дараа ийм болмоор л орон шуу дээ

  13. maxi says:

    saihan muruudul bna…tom muruuduj bj tom yum hiine shudee…Jijig zuiliig bodood tom yum hiine gevel nutsgen garaaraa baavgai alna l gsn ug shudee

  14. happy says:

    yaasan hoorhon yum be? bi ch bas minii ur hvvhdvvd iim uyiig vzeesei l gej hvsej bn. zarim hvmvvs yaasan gutrangi yumbdee. saihan tom moroodoltei baij amidraldaa ooriin zorilgotoi bh ch saihan shvv.

  15. Zochin says:

    Тэнэг өгүүллэг байна. Монгол хэзээ ч ийм болохгүй. шааал худлаа юм бичээд

  16. Love says:

    ЛОЛ… Хоорхон зохиомж бна. Магадгуй нартай нэг сайхан одор ингээд суух ч юм бил уу..

  17. nemo says:

    1Т=1£ багаар бодход 1$ болч хэхэхэ

  18. nemo says:

    бид бол амэрикчүүд бид төлөвлөдөггүй бид хийдэг гэж үгийг хэрэгжүүлэх хэрэгтэй

    тэгсэн цагт бид бүгд(дээр хэлсэнчлэн) гаванна татаад сайн коняк уугаад сууж байх болно

  19. гийх says:

    хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.