Сексийн амьдралаа хэрхэн аврах вэ?

Хэрвээ таны бэлгийн амьдралын чинь гал бөхөж эхэлсэн бол үүнд уйтгартай ханын зураг, хуучин тавилга, гэрэлтүүлгийн чинь байрлал буруутай байж мэднэ. Бид энэ талаар сексологич, сэтгэлзүйчид болон фен шүйд юу гэж тайлбарласныг та бүхэнд хүргэж байна.

Хэрэв бэлгийн харьцаанд чинь ямар нэгэн таагүй нөхцөл байдал үүсээд байгаа бол өөрийгөө болон хамтрагчаа буруутгахын оронд дур хүсэлд чинь юу саад болж байгааг олж мэдэх хэрэгтэй.

Гэр орныхоо энергийн урсгалыг бүү хаа
Фен шүйд энергийг бүх юмны үндэс гэж үздэг. Тавилга эд зүйлээ хэрхэн байрлуулж тавьснаас энерги шилждэг аж. Фен шүйн “ба гуа” зарчмаар бол өрөөнд хосуудын дур тачаалыг хамгийн их өдөөдөг хайрын халуун энергитэй  булан байдаг гэнэ.  Энэ нь хаалганы эсрэг талын хананы баруун талд орших талбай юм. Хэрэв та хайрын буланг нэгэнт олчихсон бол дур хүслийг чинь өдөөдөг зүйлсийг тэнд байрлуулах хэрэгтэй. Ном, компьютер зэрэг ажилтай холбоотой зүйлсээ өөр газар байрлуул. Хайрын энергитэй тэр хэсгийг хог шороо, тоосгүй байлгах нь чухал. Харин ургамал, лаа зэрэг энергитэй зүйлс болон дурсгалтай хувийн эд зүйлс, сувенир байрлуул.

Унтлагын өрөөнд ор хаана байрлахаас олон зүйл шалтгаална. Орыг хаалганы эсрэг талын хана дагуу байрлуул. Энэ байрлал нь хосуудын дотоод ухамсарт эерэгээр нөлөөлж, бие болон оюун санаанд сэрэл бий болгоно.

Хамтын хүчин чармайлт
Дотно харьцаанд гарах өөрчлөлт нь зөвхөн сексээс биш, тухайн орчин нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг байна.  Хосууд унтлагын өрөөгөө өөрсдийн хүсэл сонирхол, таашаалд нийцүүлэн өөрчлөх нь юу юунаас илүү чухал. Харин секс хийдэг буйдан, ор байрладаг өрөөнд хэрүүл маргаан гаргахаас зайлсхийгээрэй.
Бэлгийн амьдралын галыг дахин асаадаг зүйл бол шинэ уур амьсгал, өөрчлөлт. Энэ нь таныг буйдан дээр секс хий гэсэн үг биш боловч ямар нэгэн шинэ, огт өөр мэпрэмж төрүүлэх зүйлийг бодож ол.

Секс уран зөгнөл
Та мэдэрч байна ? Сексээс таашаал авахын тулд та бүх тавилгаа өөрчлөх шаардлагагүй.  Та амрагаа биед чинь хүрээсэй гэж хүсч байгаа биз дээ? Тэгвэл тааламжтай үнэр халхалсан тухтай орчин бүрдүүл. Дур хүсэл хаанаас төрж болохыг интерьер дизайнерууд  өрөөний тааламжтай үнэр, цэцэгс, гэрэл зэрэг жижиг зүйлс гэнэ.

4 Comments

  1. ccc says:

    ciniix xeden cm ve

  2. heyhoney says:

    мэдэхгүй

  3. Ranger says:

    Сексээс өөр хийх зугаатай зүйлс олон байдаг. Жинхэнэ найз нөхөдтэй бол, гадуур зугаал архи дарс хэрэглэлгүйгээр, биеийн хүчээ шавхагдтал ямар нэгэн галзуу зүйл найз нөхөдтэйгээ хамт хий. сексээс өөр.

  4. http://www.petardas.com g hamtdaa uzej bai WORLD MOST POPULAR WEB

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.