Гэр бүл судлаач, доктор, профессор Т.Намжилтай гэр бүлийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.
-Манай улсын хөгжлийн хурд идэвхжих замдаа орж, шилжилтийн үе дуусч, эрчтэй хөгжлийн эрин эхэлж байна гэсэн дүгнэлтийг улстөрчид, судлаачдаас өгч байна. Энэ байдал гэр бүлд хэрхэн нөлөөлөх бол?
-Сүүлийн 15 жилд хийсэн судалгаагаар монгол гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гарсаар буй нь тодорхой харагдаж байгаа юм. Манай орны хаана ч явсан иргэдээс гэр бүл, хүүхэд багачууд, гэр бүлийг анхаарах боллоо гэж санал бодлоо илэрхийлж байна. Нэгэн бизнесмэн залуу надад “Бид сүүлийн хэдэн жилд амьдрал ахуй гээд гэр бүл, хүүхдийн асуудлыг орхигдуулжээ. Одоо бидний ажил амьдрал сайжирч байна.Тиймээс одооноос гэр бүл, хүүхэддээ анхаарч эхэлж байна. Судлаач та бүхний гэр бүлийн асуудлаар дэвшүүлж буй асуудлыг бид дэмжинэ” гэж ярьсан. Бид өнөөдөр гэр бүлийн хүрээнд энэ ингээд, тэр ч болохгүй байна гэж ярихын зэрэгцээ хүний хөгжил, монгол гэр бүлийн өөрчлөлт, түүний цаашдын чиг хандлагын талаар анхаарч, хэрэгжүүлэх монгол өрх гэр бүлийн хөгжлийн түүхэн үеийн гараан дээр тулж ирээд байна.
-Гэр бүлийн хөгжлийн хүрээнд анхаарал татаж байгаа ямар асуудлууд байна вэ?
-Улс маань залуусын орон болж, дараахь нэгэн шинэ үеийг хүлээж аваад байгаа билээ. Ахмад хийгээд залуу үеийн залгамж холбооны талаар Чингис хаан “Хэн ч хөвүүд, дүү нараа сурган хүмүүжүүлэхдээ улс үндэстнийхээ уг ёсыг бүү мартуул”, “Үндэс язгуураа бүү мартсугай хэмээн үр хөвгүүддээ сургасугай” гэж сургамжилж хэлсэн үгииг санах учиртай.
Ойрын 5-10 жил үр хүүхдийн асуудалд эцэг эх, гэр бүлүүд болон төр засгийн зүгээс онцгой анхаарах учиртай. Яагаад гэвэл, 2020-2030 оны үед 2000-2015 онд төрсөн хүүхдүүд өсч, нийгмийн хүүхэд, залуусын асуудалд голлох үүрэг, хариуцлагыг хүлээнэ. Тийм болохоор одоо бидний гар дзэр байгаа хүүхдүүд, ялангуяа бага насны хүүхдийн болон залуу гэр бүлийн асуудалд онцгойлон анхаарлаа төвлөрүүлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа юм.
Урьд нь бид хүүхэддээ эдийн засгийн талаас анхаардаг байсан бол сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд боловсрол, хүмүүжлийг нь анхаардаг болж байна. Гэвч зарим эцэг эх хүүхдүүдээ төлбөртэй цэцэрлэг, сургуульд оруулчихсан, одоо миний хийх ажил дууссан гэж ойлгодог. Өглөө гэрээс гараад, одоохон очно гэсээр байгаад шөнөдөө гэртээ очдог, хүүхдээ юу хийснийг мэддэггүй, хүсэл эрмэлзлийг нь сонсдоггүй эх, эцэг олон. Иймээс гэр бүлийн боловсрол улс орны хэмжээнд чухал асуудал боллоо доо.
-Хүмүүсийн дунд манай нөхөр, эхнэр, хүүхэд ингээд тэгээд болохгүй юм, яах вэ гэсэн яриа их байдаг. Үүнд хэрхэн хандвал зүйтэй вэ?
-Тийм ээ, монгол гэр бүлийн өнөөгийн харилцаанд гарч буй өөрчлөлт нь гэр бүлүүдэд ямар нэгэн хэмжээний хариу эрсэн асуудлуудыг үүсгэсээр байна. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Энэ нь монгол гэр бүл гэсэн ойлголт ухагдахуун язгуурын нэгдмэл чанараа хадгалж чадахгүй байгаатай холбоотой.
Тэгэхлээр монгол гэр бүлд хүүхдийг нь эцэг эхтэй нь, ахмадыг нь залуу үетэй нь, эмэгтэйчүүдийг эрчүүдийн байгууллагатай холбон тохируулагч нэгдсэн тогтолцоо хэрэгтэй болсныг төр засгаас цаг алдалгүй анхаарч арга хэмжээ авмаар байна.
Бид нүүдэлчдийн уламжлалт ёсны хүрээнд хүүхдээ “тэгж байгаад хүн болно доо” гэдэг байсан бол социализмын үед ясли, цэцэрлэг, сургуульд даатгадаг, одоо цагт бараг л эзэнгүйдүүлж.
Тиймээс гэр бүл судлаачийн хувьд эцэг эх, хүүхдиин харилцаа, хамтын оролцоо чухал болж байгаа өнөө үед 2011 оныг монгол гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгох саналтай байна. Өргөн олноороо энэ саналыг дэмжээрэй. Бид тусална.
Н.Төгсөө
Монголын Үнэн
1 Comment
та эхлээд эрэгтэй өөрийнхөө хуудуудийгээ засаа.хулгай луйбарчин хэдэн бандиа яах гэж байна намжил гуай.тэгж байж олон юум хуц.та бас өөрөө олон ожутан охин хэрэглэсэн дээ.мөрөөрөө бай.өөрийнхөө байдлаа хар.тэгээд алтан сургаалаа хайрла даа