Би одоо 28-тай 10 жилд байхдаа ангийнхаа нэгэн хөвгүүнтэй үерхдэг байлаа. Бид 2 нэг нэгэндээ их сайн. Гэхдээ 10 төгсөөд бид 2 өөр өөрсдийн замаар явсан. Учир нь би их сургуульд оролгүй нэг жил өнжөөд ажил хийсэн л дээ. Тэр маань сургуульд яваад бид 2 тийш болсон. Тэр хотод, би хөдөө. Гэсэн ч эргээд 3 жилийн дараа эргэж таараад бид 2 хамт байж эхэлсэн. Тэр үед би анх түүнтэй унтсан, их сайхан, аз жаргалтай байдаг байсан. Харин бид 2 үерхээд бараг 2 жил гаран болж байтал би түүнийг өөр найз охинтойг мэдлээ. Тэр өөрөө нэг өдөр жоохон согтуу ирээд хэлсэн л дээ. Тэр охиноосоо салах гэхээр тэр нь салахгүй гээд байгаа гээд. Тэр охинтойгоо бас 3 жил болж байгаа, тийм болохоор нөгөө охин нь хурдан салчиж чадахгүй байна гээд л. Тухайн үед ч миний толгой эргээд түүнийг салад бид 2 хамт байх л юм санасан. Гэхдээ хэсэг хугацаанд миний амьдрал ёстой там шиг байлаа. Би түүнд хайртай ч ягаад ч юм энэ бүхэн буруу зүйл санагдаад тэрэндээ өөрөө шаналаал. Харин нэг өдөр тэр эмнэлэг дээр байна гэж ярьсан. Учир нь нөгөө охин нь амиа хорлох гэж оролдоод эм уугаад түргэнд хүргэгдсэн байсан. Би тэр бүгдийг сонсоод энэ бүгдээс шууд холдсон нь дээр. Хүмүүсийн амьдралаар тоглоод, өөрийгөө ч өрөөл бусдыг ч хуураад ингэж амьдарч болохгүй гээл шууд салахаар шийдсэн. Гэхдээ түүнд хэлэлгүйгээр шууд Америк явахаар шийдсэн. Учир нь түүнд хэлчүүл тэр бас л миний бодлыг эргүүлчих байх гэж айгаад. Тэгээд би сургууль хөөцөлдөөд ердөө 2 сарын дотор америкд хүрээд ирсэн. Түүнд баяртай ч гэж хэлээгүй, ерөөсөө холбоо бариагүй.
Энд ирээд 4 жил гаран болж байна. Эхний 2 жил үнэндээ хэцүү байсан. Түүнийг мартаж чадахгүй. Гэхдээ ажил хичээл гээд өөрийгөө байнга л завгүй байлгадаг байлаа. Яахав энэ хооронд нилээн хэдэн залуучууд дайтэнд урьсан ч би ерөөсөө гарч ордоггүй байлаа. Ягаад ч юм ямар ч сонирхолгүй болчихсон. Ийм байдалтай байсаар энд 4 жил болоход хүмүүс янз бүрээр яриад байдаг болсон. Лесби энэ тэр гэсэн цуу үг гараал аль эсвэл олон хүнтэй явдаг энэ тэр гээл тийм болохоороо одоо болтол сингл явдаг гэх мэтчилэн. Гэхдээ би бусдын юу гэхийг тоогоогүй ч ойрноос сургуулиа төгсөөд ажилд ороод нилээд завтай болсон. Тэгээд амьдралаа жоохон өөрчилье. Одоо угаасаа ч хүүхэд гэр бүл гэх нас боллоо гэж бодсон. Тэгээд намайг энд бүтэн 2 жил үерхье гэж гүйж байгаа, байнга л миний ойр хавьд байж тусалж байдаг нэг залуу байдаг юм. Уг нь их сайн залуу, сайхан ч залуу. Түүнтэй саяхнаас дайтэнд гараад хэдхэн хоногийн өмнө бид 2 секс хийсэн юм.
Гэтэл би секс хийж байхад нь бүр болимоор санагдаад түүнийг стоп стоп гэсэээр байгаад болиулсан. Тэр ч тавьж чадаагүй. Би тэндээс шууд гараад машиндаа суугаад уйлсан. Ягаад ч юм нөгөө 4 жилийн өмнөх залуугаа бодсон. Түүнтэй байхад байдаг тэр гос мэдрэмжийг хэнээч авч чадахгүй юм шиг санагдаад.
Уг нь энэ залуу гайгүй туршлагатай л юм шиг санагдсан. Оршил энэ тэр сайн хийгээл намайг сайхан байлгахыг ихэл хичээж байсан ч би болсонгүй. Тэр их эвгүй байдалд ороод үлдсэн. Тэр өөрөө буруу юм хийчихсэн юм шиг л яасан baby хэл л дээ гээл гуйгаад. Надаа тэрийг харахад их хэцүү байсан. 4 жил гаран ерөөсөө секс хийгэгүй болохоор ингэж байгаа юм болов уу, эсвэл хайр сэтгэлгүй болохоор ийм байгаа юм болов уу буу мэд. Уг нь энэ миний 2 дахь хүн л дээ. Магадгүй би туршлагагүй болохоор ингэж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд өчигдөр би түүнтэй дахиж хийж үзлээ. Дундаас нь зогсоогогүй л дээ, гэхдээ л би хурдан дуусаасай гээл байж байсан. Дуусаад тэр намайг энхрийлээд тэврэх гэхэд би шууд л босоод 00-д орж суусан. Тэр залуу бас л сэтгэл дундуур хоцорсон байх.
Би одоо өөрийгөө бур ойлгохоо болилоо. Одоо болтол нөгөө залуудаа хайртай юм болов уу, эсвэл баяртай гээд хэлээгүй албан ёсоор салаагүй болхоор ингээд байгаа юм болов уу. Би энэ залуугаа бас гомдоомооргүй байна. Энэ их сайн хүн. Гэхдээ би үнэнээ хэлээд эртхэн болоё л гэж бодож байна. Хүний амьдралыг үрэх хэрэггүй байх.
Би харин өөрийгөө яахаа мэдэхгүй байна. Дахиад нэг хүний өвөрт хэвтэж хүсээгүй секс хийхийг үнэндээ хүсэхгүй байна. Тэгтэл миний нас яваад байдаг. Ягаад ч юм энэ хэдэн өдөр урьдны залуугаа л бодоод байна. Монголд очоод уулздаг ч юмуу гэж. Гэхдээ би тэгж хүмүүсийн амьдралыг бусниулахгүй ээ, зүгээр л баяртай гэж хэлээд нэг чанга тэврэхийг хүсээд байна. Одоо явал дээр вэ?
cekc.mn дээр ирсэн захидал
22 Comments
Хайр бүхэн амьдрал болдоггүй юм. Энэ бол амьдралын гашуун үнэн шүү. Чи үүнтэй эвлэрэх л ёстой болж бна да.
Чи урьдынхаа найзыг мартаж чадахгүй байна мартахыг чхүсэхгүй байна мартвал март эсвэл буцаад нийл дээ
Эмэгтэй хун чин хайр бхгуй бол сэгс хийж чаддаггуй юмаа. Хун чанар хайр 2 чин уур. чи сайн залуу л гэж бодож сэгс хийсэн болохоор болохгуй болоод бна даа. Хайртай бсн бол бух юм ок бх бсиймаа.
тэгээд л заавал гадаад хүнтэй заваараал … бодуул хар арьстан бололтой. өөрт чинь яагаад ч олигтой сэтгэгдэл төрөхгүйшдэ.
тамын амитан тамдаа жаргалтай гэж унэн юм даа аймаар гадаад хэлтэй хуухэн юмаа сонин санагдчихлаа
чи гадаад хүнтэй унтцымуу?????
чиний бичсэн чинэ таалагдахгүй байнаа. тэнэг
эргүүтсэн төлөг гээд нэг тийшээ эргээд л байдаг амитан байдаг ым гэсэн шоо.
миний бодлоор чи хэтэрхий олон юм бодоод бгаа юм биш үү.нэг ийм үг бдаг юм. хүслийн боол бололгүй хүсэж сур, бодлийн боол бололгүй бодож сур гэж…амьдрал гэдэг чинь тэгээд чиний хувьд иймхэн хүрээнд эргэлдэж… бдаг гэж үү дээ хонгор минь хэхэ.өчнөөы сайхан ирээдүй урд чинь бна хичээгээрэй бүсгүй минь\таныхаар юу гэдэг билээ гүд лак хахаха\
дайтэнд, бэйби, стоп нтр гээд яриж бичнэ гэж сүрxий айн
яах гэж туунд дассан юм вэ дээ … Заавал сэx хийж амидарна гэж юу б,хав бур болохгуй бол сайхан гэлэнмээ болохгуй юу уур хун хайрлаж чадахгуй унтаж чадахгуй б,гаа юм чини…
сайн байна уу? чамд болоод бгаа процессийг би сайн ойлгож байна лдаа,угаасаа ч урьд нь байнга сексийн харьцаанд байгаагүй дээр нь хайргүй хүнтэй секс хийнэ гээд бодоод үзэхээр аргагүй ээ, тиймээс миний бодолоор чи тэр урьдны залууг мартах хэрэгтэй нийлсэн ч гэлээ сэтгэлд сэвтэй бхаа, наад залуутайгаа харин секс хийх хүсэл төртөл болзох хэрэгтэй жаахан романтик байх гээд үз залуудаа ч хэлээд үз би одоогоор жаахан бэлэн биш бх шиг бна гээд ойлгуулах гээд үзвэл ямар вэ? тэгээд байнга хараад уулзаад байхаар дасна шүү дээ тэгээд л асуудал гайгүй болно доо.
хайр гэж ийм байдаггуй юмаа. унэхээр хайртай л бол чи хайрийнхаа тулуу юу хийсэн юм бэ? хайртай хунээ хайргуй хуний өвөрт улдээж хаяж явчаад…
хуучин найз залуутайгаа уулзаад яриад узэх хэрэгтэй.тэгэхгүй бол чи өөрийгөө нээж чадахгуй л явна гэсэн үг.чиний сэтгэл чин хоргодчихсон юм бна.та 2-ийн хооронд ярих зуйл улдсэн бололтой.гэхдээ уулзлаа гээд оорийгоо туунд алдаж болохгуй.хэлэх гэсэн юмаа хэлээд л болоо.тэгээд цээжинд чин бгаа бул хар чулуу алга болно.тэр залуу чин л буруутай юм бна шдээ.аягуй бол цаад хуухэнтэйгээ суусан ч юмгуй явж бгаа даа.чи гэхдээ хүндээ хөнгөнөөс өгч болохгуй биз дээ.явна гээд явсан хун явсанаараа л байгаарай.
угаасаа ямар нэг хунтэй болзож эхлээд анх удаа сэкс хийхэд таалагддаггүй, өмнөх хүнээ санагалздаг юм. болзож байгаа хүн чин хүн чанар сайтай, сайн хүн бол нэг хэсэг үргэлжлүүлээд болз. зүгээр удаан ганцаараа байсан болохоор сэкс хийгээд сэтгэл хөдлөөд сонин байлаа гээд л хэлчихгүй юу. хэсэг болзоод ирсэний дараа (3с дээш сар) чамд ийм хуучнаа санагалзсан бодол төрөхөө болино. эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг дээ.
хуучин найз залуугаа санаад байгаа юм шиг санагдаж байгаа чин чамд л түр зууртаа тэгж санагдаж байгаа юм. яг үнэндээ чи али хэдийн тэрэнд сайн биш болчихсон байгаа. хуучин хүнтэйгээ эргэж уулзаад хэдэн үг солибол чи үүнийгээ мэднэ. Тэгэхээр яг одоо өнөөдрөөрөө амидарч өөрийг чин хайрлаж байгаа тэр л хүнийг хайрла!!!!
Чи т1 юм хийж дээ… Хайртай хүнээсэ яаах гэж салаав дээ хайртай л бол хайртай шүү дээ яах гэж тэгж балай балай юм сэдэж яавдаг байнаа энэ хүүхнүүд үү…
наад залуудаа янз бүрийн юм хэлээд хэрэггүй ээ. тэр хуучин залуугаа ч бодоод хэрэггүй. чи шаал дэмий юм бодож явах юм. хүн урагшаа явдаг болохоос чи хойшооо явах гээд байх юм. одоо тэгээд хуучин найз залуутайгаа уулзаж гэр бүл үймүүлэх гээд байна уу. тэгчээд бас зүгээр л баяртай гэж хэлэх гэсийн ч гэх шиг. хуучин залуутайгаа уулзаад хэрэггүй март одоо тэр залуу чинь хэзээний гэр бүлтэй амьдралтай болчихсон байгаа. чи ч гэсэн нас чинь явж байна хүнтэй сууж хүүхэд гарга. шал илүү юм бодох юм. ямар 18т биш дээ. тэнэг санагдчихлаа.
ядаж бхад ширэнгэн ой, чи ядаж үсийг ни хусаад авчихвал, боов чини арай урт харагдана шү залуу мини, сэтгэл гаргаж л зөвөллөө шү
хэхэ энэ одоо ямар аймааар бүдүүн богино боов бэ хэхэ
barag sex gui 28 hursen bna shde yaj tesdeg bnaa udaan bsaar bgaad sex d durgui bolno gej bmaarguil yumda
урьд нь секс хийгээд амтанд нь орсон юм бол хэн хамаагүй хийгээд л эсвэл оролдоод байж байдаг гэж бодсийшд!сонин гаж хүүхэн байнадаа
Зүгээрээ гэхдээ өөрийгөө хүчлээд зовоогоод хэрэггүй байнга ингэж мөнх явахгүй Учир нь чи нөгө залуугаа бодсоор байгаа өөрийгөө гадаад ертөнц залуучуудаас тусгайласан байна. Шууд секс гэхгүйгээр гадуур өөрийгөө зугаацуулж романтик өнгөрүүлэхийг хичээ Гол нь болзож байгаа залуу чинь чиний сэтгэлд хүрээд өмнөх залууг мартагнуулж чадах юм бол Юун сэтгэл дундуур секс? Тэр байтугайг л хийнэ Хэдий сайн залуу ч чиний сэтгэлд нөгөө анхны залуу шиг ч хүрч чадахгүй болохоор чи сэтгэл дундуур байгаа юм Сайн залуу юм бол Шууд секс гэхгүйгээр өөр талаас нь хараад үз тэгээд сэтгэл чинь татагдаад сонирхоод догдлоод ирэх үер л секс хий дээ. Секс чинь сэтгэл зүйтэй л холбоотой