МӨНГӨ ҮҮ эсвэл ЭР БҮЛ ҮҮ?

Би одоо 28 настай. Эхнэртэй нэг охинтой. Би ажилтай, ажил маань ч надад овоо мөнгө өгдөг гэвч би тэр мөнгийг хангалттай гэж үздэггүй. Бизнес маань одоо гайгүй байгаа дээр нь би нэг мөсөн бат суурь олж авхыг хүсдэг. Эхнэр бид 2 таарамжгүй болоод 1 жил болж байна. Шалтгаан нь бид 3 манай ээж аавтай хамт байдагт гэсэн. Миний хувьд тусдаа гарах нь нээх аймар хүнд асуудал биш. Миний бодлоор одоо би өгөөжгүй юманд хөрөнгө оруулж байхаар нэг мөсөн хэдхэн жилийн дараа хангалуун юугаар ч дутахааргүй амьдрана гэсэн бодолтой явдаг. Гэтэл одоо ийм асуудал үүссээд байх юм. Эмэгтэй хүний хувид хэдхэн жилийн цаадахыг харж одоо зүтгэх нь тийм хүнд асуудал бүсгүйчүүд ээ?

Одоо би байр аваад тусдаа гарлаа гэж бодоход магадгүй 2 жилийн дараа гэхэд бас нэг өөр юум асуудал боллоод бас одоо байгаатай адил болох байх гэж бодоод байх юм. Амьдрал дээр ЭХЛЭЭД АЛЬ руу нь зүтгэх вэ? МӨНГӨ ҮҮ эсвэл ЭР БҮЛ ҮҮ?

cekc.mn дээр ирсэн захидал

45 Comments

  1. Ах нь .... says:

    Эхнэр чинь ч гэсэн хүний охин үр шүү!!!

    http://www.youtube.com/watch?v=X1yKTxPApgs

    Охин үрээ хайрла!

    Охин үрээ хайрла!
    Омогдож загнахдаа ч хайрла!
    Охин үрээ хайрла!
    Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

    Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
    Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
    Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
    Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

    Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
    Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
    Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
    Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
    Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
    Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
    Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
    Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
    Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна

    Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
    Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
    Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
    Үрийн эх болох гэж алтан заадал сална
    Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
    Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
    Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
    Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
    Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
    Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
    Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

    Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
    Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
    Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
    Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

    Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
    Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
    Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
    Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

    Охин үрээ хайрла
    Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
    Охин үрээ хайрла
    Үүл усаа хураадаг шиг хайрла
    Охин үрээ хайрла
    Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
    Охин үрээ хайрла
    Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

    Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
    Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
    Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
    Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

    Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
    Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
    Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
    Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
    Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
    Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
    Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
    Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
    Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
    Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
    Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
    Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

  2. Ах нь .... says:

    Мөнгөний төлөө гэр бүлээ золиослож байгаад чинь харамсаж байна.
    ээжийнхээ өврөөс гараагүй байж эхнэр авчихдаг, тэгээд охинтой болчихдог хүний охин хүүхдийг зовоохоо больсон дээр байх аа. дээрх хүмүүсийн хэлсэн үг бүгд үнэн шүү. Чи өөрөө хадмын хаяанд амьдараад үзээч, 10 өрөө байртай байсан ч хадамтайгаа амьдрах хэрэггүй гэдэг үг байдаг, энэ хамгийн үнэн үг гэдэгт итгэж байна.

    Залуу минь эрийн хийморьтой байж өөрийн гал голомттой байсан нь юунаас ч илүү шүү.
    Хэрэв чи өөрийн охиндоо хайртай бол “Охин үрээ хайрла” гэдэг шүлгийг олж уншаарай. надаас илүү тэр шүлэг чамд ухаарал өгөх байх.

    энэ түүх чамд бас ухаан хайрлаг
    Хараацай шувуу нэг залууд дурлажээ. Өдөр бүр цонхны тавцан дээр сууж түүнийг хардаг байлаа. Нэг өдөр зоригоо чангалж байгаад түүнд “Залуу минь би чамд дурлажээ. Өдөр бүр чамайг хархаар цонхон дээр чинь ирж суудаг” гэжээ. Залуу ууурлан “Чи бол шувуу, би бол хүн. Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ” гээд хөөгөөд явуулжээ.
    Хараацай эргэж ирээд “Би чамд ер саад болохгүй хоёулаа зүгээр л сайн найзууд болцгооё” гэхэд залуу огт халгаасангүй бас л хөөжээ.
    Хараацай дахин эргэж ирээд “Залуу минь гадаа хүйтэрч байна чамтай найзууд болцгооё, намайг гэртээ оруулахгүй бол би хөлдөх нь байна намайш аваач дээ” гэж гуйсаар байлаа. Гэвч залуу авах нь бүү хэл түүнийг хөөгөөд бүх цонхоо хаажээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа залуу ихэд гэмшжээ. Зун болж цэцэг навч дэлгэрэхэд залуу бусад хараацайнуудаас түүнийг асууж сурагласан боловч хэи ч түүнийг хараагүй байв. Эцэст нь залуу мэргэн ухаантан дээр очиж бүх учираа хэлжээ.
    Мэргэн ухаантан “Хараацай 6 сарын настай байдаг. Амьдралд зарим боломж ердөө ганц л удаа гарч ирдэг. Ашиглахгүй бол нисээд явчихдаг. Түүн лугаа адил зарим хүмүүс амьдралд ганц л удаа учирдаг. Үнэ цэнийг нь мэдрэхгүй бол нисж яваад хэзээ ч эргэж дахиж олдохгүй”. Юмыг мэдэрч тунгааж бай чи амьдралдаа хэдэн хүний үнэ цэнийг мэдрэлгүй явуулсан бэ? Чамд эргээд ирэх болуу? Эсвэл тйим хүн дахиж гарч ирэх болуу? Энэ асуултанд хариулах гээд үзээрэй дүү минь…

  3. xoroloo says:

    монгонд хэт дурлах онцгуй л байхда,монгийг олдог л бол хэрэгтэй юмандаа урэх л хэрэгтэй шдээ.Тусдаа амидрахаар чмд улам л илуу монго олох юмсан гсн харицлага ирнэ шдээ

  4. emma says:

    ийий зөв хэлжээ.
    Яг бодит амъдрал дээр хангалуун амъдрах,бор гэдэсээ болгоод амъдрах хоёр маш ялгаатай.Узэл бодол сэтгэлзүйн филсопи шаардагдана.Заавал ард нъ хэн нэгэн их бага хэмжээгээр золиослогдоно(тэвчээр)

    Захидалийн эзэнд яг тэг гэсэн хариулт өгч эндээс хэн ч чадахгуй.
    Чи л өөрөө бухнийг зохицуулана эхнэрээ ээж ааваа эрх тэгш эв тунжинтэй байлгая гэж чи ганцаараа зутгээд дийлэхгүй ургэлж бугдэд нъ лекцдэх хгтэй.
    Ирээдүйн амъдралаа бат суурътай болгоё нэг сумаар 2 туулай агная гэж байгаа чинъ зөв харин эхнэр минъ ингэж их тэвчиж ээж аавийн аясийг харж зутгэж яваа гэдэгийг чи болон танай гэр бул бугд хулээн зөвшөөрч хундлэх ёстой.
    За хадамтайгаа хамт амъдарч узээгүй болохоор мэдэхгүймаа зугээр л ингэж бодлоо.

  5. unshigch says:

    уунийг уншаад саналаа хэлэхийг хуслээ.нэг л их том зуйл яриад байхаар хунд гэр орон гэдэг ямар чухал халуун дулаан инэрги байдгийг мэдэхгүй л б.на да ялангуяа эмэгтэй хунд оорийн гэсэн дулаан сайхан гэр орон ур хуухэд хоолоо хийчээд нохроо хулээж суух бол жаргал шуу дэ гэр оронгуй тусдаа данстай хумуус хэзээ ч сайхан амидарч урт удаан амидардаггуй гэдгийг олон хуний амидрал харуулдаг шуу дэ

  6. haramchiin har tuilaa says:

    хэe харамчийн хар туйлаа наад хэдэн халтар төгрөгөө тэврээд хүний охнийг ээж аавруу н буцаа за. яанаа гэр оронтой болохдоо хэдэн төгрөгөө харамлаж бгаа хүн бүтэхгүйээ алчдийн бна миний нөхөр ийм байсан бол хэдийн салаад явчихссан хүн чин амидралаа нэг нэгээр н бүтээж босгодог биз дээ, яадийн жижигхэн байр аваал биз дараа н томруулж хуучнаа зарж эсүүл хөлсөлж янз бүрийн арга бн шд, ямарч тав тухгүй тэнэг амидрал бн аа eoo ийм нөхөртэй болгоогүй бурхандаа баярлалаа

  7. TG says:

    ХУВИА ХИЧЭЭСЭН АМЬТАН МИНЬ ЭХНЭР ХҮҮХДЭЭ БОДООД ТУСДАА АМЬДАР ЗА

  8. cor says:

    миний найз тодорхой бичээгүй л байна даа. эхнэр гэрийнхэнтэй чини үнэхээр таардаггүймүү? ажиглаад үзээч,
    бас эхнэртээ чи итгэдэг үү? тийм хэцүү байдиймуу?
    хэрвээ тийм бол,
    танайд байвал чамд амар л байх л даа. заавал байр авахгүйгээр эхнэрийндээ эсвэл хямдхан байр түрээслээд амидраад үзээч,
    заавал эхнэрээ золиослож байхаар хэдэн сар амидрах газраа л золиослохгүй юу!
    эхнэр үнэхээр ухаантай бол чиний бодлийг хүндэтгэнэ.
    чи ухаантай бол эхнэртээ зөв ойлгуулах л үлдэж дээ.

  9. Er hun says:

    Би хувийн жижигхэн бизнес эрхэлдэг юм. Миний хувьд гэр орныхоо асуудлыг бүрэн шийдсэн. хотод болон хотын гадна байртай. Хүүхдээ сайн сургуульд сургаж байна. Гэвч ийм болохын тулд багагүй бэрхшээл туулсан. Нас залуу байдаг, амжилтанд хүрмээр байдаг, арван төгрөг байсан ч бодож байж зарцуулах хэрэгтэй болдог. Хэрэвээ үйл ажиллагаа минь нэг өдөр зогсоход, үйл ажиллагааны зардал нэг өдөр тасархад бүтэн жилийн хөдөлмөр минь талаар болчих нөхцөл байдалд зөндөө л орж байлаа л даа. Заримдаа тогтмол орлоготой цалин аваад , ажлын цаг дуусахаар гэртээ харьчихдаг хүмүүст мөн их атаархдаг байж билээ. Зарим нь намайг мөнгөний төлөө амьдраад гэж их л хэлдэг байсан. Гэхдээ би нэг идэхээс хоёр идэх биш, энэ бүхнийг гэр бүлийхээ төлөө, хүүхдээ сургуульд ороход нь сайн сургуульд ороосой, гэсэндээ л хийдэг байсан. одоо бол амьдрал минь миний хувьд хангалттай түвшинд хүрсэн гэр бүлдээ цаг зарцуулах боломжтой болсон, үүний тулд хэдэн жил их бэрхшээл туулсан. эхнэр маань ч намайг ойлгож дэмждэг байсан. ээжтэй минь таардаггүй байсанч тэрийгээ надаас нуудаг байсан. одоо бид хамгийн аз жаргалтай гэр бүл. саяхан бид охинтой болсон. хүүхнүүд минь ухаантай байцгаагаарай. битгий өнөөдрөө харж амьдарч бай. Генералын эхнэр болоё гэвэл байлдагчтай суу гэдэг шүү

  10. AkA says:

    Чи xаашаа юм бэ аав ээжийнxээ үxэлийг xүлээгээд байгаамуу xаашаа юм!Үxэxээр нь энэ байранд нь үлдэx гээ юу? Зарим ийм бодолтой xүмүүс байдаг.Өөрсөдөөсөө ч нуудаг үнэн нь бол энэ.Xэрвээ үүнийг үгүйсгэж баогаа бол тусдаа гар.Чи боддоо xорин xэдэн жил огт таниxгүй байж байгаад гэнэт нэг 2 xөгшиний xакууд амьдрана гэдэг чинь аль ч талаасаа xарсан мэдээжийн xэцүү л асуудал ш дээ.Чи нэг сайн бодоод үз дээ.Нэгэнт л нэг насыг барна xамт туулна гэж шийдсэн бол шинэ гал голомт асааж сxан амьдраx л xэрэгтэй ш д

  11. naran says:

    Хүний амьдралд нээх хангалуун тайван жаргаж суух цаг гэж гадаггүй юм шиг байна лээ дээ хө. Арай гэж зүтгэж зүтгэж юм юмтай болонгуут бурхан чамайг одоо болноо гээд аваад явчихдаг юм биш үү. Тэгэхээр эхнэрээ одоо хайрлаж амьдар даа. Дараа нь нэг их мөнгөөр сэтгэл нь хөрсөн хүнтэй сайхан амьдрах аргагүй шүү.

  12. bb says:

    боломжтой л юм бол тусдаа гараач. чи монгоноос оор юм боддоггуй т1 гар юм бна

  13. ыуыу says:

    наад асуултийн чинэ xариу Баян аав, ядуу аав гээд номонд уг ни бий. Xууxнууд xэзээ ч баян болоxгуй, ягаад гэвэл ядуу аавийн сэтгэлгээтэй учраас. иxэнx xун баян болж чаддаггуй, яагаад гэвэл ядуу аавийн л сэтгэлгээтэй учраас. амжилтад xурсэн эр xуний ард дандаа аугаа эмэгтэйчүүд байдаг гэдэг угийн учир яг энд байдаг юм даа. xараад байгаараа энэ аыг унэн. амжилтад xурэxийн тулд золиос xэрэгтэй. амжилтад xурсэн xумуус нэг бол гэр булээ золиосолсон байдаг. нөгөө бол амжилтад xурэx эр нөхрийн төлөө эxнэр ни амидралаа золиосолсон байдаг. Энэ 2 тоxиолдолд амжилтад xурнэ. xарамсалтай ни чиний xувид тийм эxнэр заяасангуй.

  14. unshaarai says:

    яагаад ийм байдаг юм бэ.эрчүүдээ.маргааш амид байхаа хэн мэдэж бгаа юм бэ.чи орой үхчихбэл тэгээл дуусаашдэ.ганц амидарч байж.хэрэглээгээ зохитсуулж чадахгүй л бна даа

  15. ENIIG UNSHDAA says:

    ХАХА энэ сэтгэгдэл бичсэн хумуус дандаа хуухнууд байх шив дээ. Эмэгтэй хун богино ухаантай гэж унэн уг шуу залуу минэ. та 3 ийн амидралийн гол зорилго чинэ байр авч тусдаа гарах биш биз дээ. тусдаа гарлаа гээд асуудал шийдэгдэхгүй шуу! Гэхдээ авгай чинэ энийг ойлгохгуй байх гэж айж байна. Хуухнуудээ гэж!

  16. Sassy man says:

    Баяжих замд хуухнууд садаа! Дандаа л намайг хайрлсангуй тоосонгуй гэж гонгинож байхийнхаа оронд хэдхэн жил гурийгээд хангалуун сайхан амидрахийг хүсдэггүй юм бхдаа.

  17. Hodoonii hun says:

    шуудхан салсан нь дээр доо хө

  18. Man says:

    Õàäìûí õàÿà ñàõèõààð õàð ìîäíû õàÿà ñàõü ãýæ ¿ã áèé äýý. ÷è ººðºº õàäìûíäàà ñàð àìüäðààä ¿çäýý. òýãýýä çîâëîíã íü õàð òîëãîéäîî îéëãîíî.îäîî òà õî¸ðò ºìñºõ õóâöàñíààñ ººð ººðèéí ãýýä õýë÷èõ þì õîâîð ë áîëîâ óó.Õîîë èääýã àÿãà, òîãîî øàíàãà á¿ãä õ¿íèéõ ãýýä áîäîõîîð ýõíýðò ÷èíü ÿìàð ñàíàãäàæ áàéäãèéã îéëãî.

  19. XoXo says:

    чамайг тэр бизнесээ xийж баяжиx гэсээр бтал барны чини үнэ xаданд гараx вы дээ…
    Чам шиг юмтай сууж тамаа цайж бснаас, зүгээр мөрөөрөө мөөмөө унжуулаад явж бсан ни дээр юм бна…
    ямар эр xүн өөрийн гэсэн орон гэргүй бxыг xүсдэг билээ xү!!!

  20. kkk says:

    hi za my nz sain sons. bi yag naadah asuudlaar chin ene site deer bas bichleg oruulj bsiin. tegeed ene talaar chi bid 2 yag adilhan yum baina. hamgiin gol asuudal n yu ve gedgee chi ooroo sain bod. minii huvid bol ger bul ehner huuhed mine l baisan. bi ted nariigaa songoson. chamd ch bas tiim l baih. ger bul ehner huuhed chin sain saihan ineed hoor az 60galtai baina gdg chin hamgiin heregtei zuil. ugaasaa manius eejiindee baihaar yag hadamtaigaa baih daramtlaad baihgui ch gsn yamar hetsuu baidgiig unendee meddegguin bilee. jishee n ehner chin ogloo erthen bosch tsai chanahgui l bol bolohgui gesen stresstei baigaa enenees avaad l ehlenedee. teheer chamd sanhuugiin bolomj n baigaa l yum chin tusdaa gar. ooroo amidralaa avch yav neeree shu ene bol jijig hernee ih tom asuudal. humuus yu geh n hamaaguiee gol n chi ehner huuhdee l sain saihan bolgoh heregtei. minii nz sain bod chi er hun. bodit baidlaa haraad odoo joohon guriichih enee teree gej bodoj baigaa chin zov gehdee ehner chin stressdeed baival chinii ajil ch yavahaa baina

  21. zochin says:

    Хэсэг хугацаанд байр хөлслөөд амидарч болохгуй юмуу.Хумуус бугдээрээ унэн хэлсэн бна хадамтайгаа амидрах онцгуй ш дээ

  22. jeki says:

    эхнэрийн зөв яг энэ тохиолдолд чи өөрөө довний цаадахийг эхнэр чини уулийн цаадахийг харж байна даа байраа ав үгүй бол хөлслөөд тусдаа гар чи энэ 2 оос айж байгаа бол бизнэс чини амжилттай явж байгаад эргэлзэж бна

  23. 247 says:

    маргаашын өөхнөөс өнөөдөрийн уушиг дээрдээ өнөө цагт байр шиг хэрэгтэй зүйл байхгуй байхаа

  24. anti-nazist says:

    ooroo hadmuudtaigaa neg gert amidraad uz dee..tegcheed daraa n avgaigaa goochil

  25. bayaraa says:

    анд минэ. заавал байр энэ тэр гэж байxийн оронд санаатай байсан ни дээр шуу одооний бусгуй чууд арай дэндүү болсон шуу дээ санаатай л бай

  26. kkkkk says:

    ehner huuhdiinhee tuluu bish uur yunii tuluu ajillaj mungu huraagad bgaa yum be? Mungunii tuluu ajillad bgaa yum bishu uuruu!?Chamd yahav uuriin tursun gertee bgaa bolohoor yu ch medrehgui shan l bgaa biah. Hadmuudtaigaa amidarna gedeg hen hund neeh saihan baidaggui yumaa. Tusdaa gar

  27. darga says:

    наад асуудлаар чинь их олон гэр бүл маргалддаг байхаа. Ажиллаж хөдөлмөрлөх насан дээрээ ГҮРИЙХ хэрэгтэй. Гэхдээ гэр бүлдээ тавих анхаарал халамжаа тэр их ажлын хажуугаар амжуулах л хэрэгтэй дээ.Өөрийн гэсэн ЭД ХӨРӨНГӨТЭЙ болчоод сайхан налайгаад сууч шиг жаргал хаа байнаа ер нь

  28. agaa says:

    муу л залуу байна даа, муу эхнэр нь хөөрхий тэвчээртэй л бүсгүй юм, ийм балиар аав ээжийнхээ өврөөс гардгүй, хамаг санхүү хөрөнгө нь холилдсон хачин зунгааралдсан амьдралаас салж өөрийнхөө сүргийн манлай, өрхийн тэргүүн байгаачээ. хүндлэх шаардлага ч алга, чи статусаа өөрийн гараар устгажээ. эхнэрт чинь чамайг гэх өчүүхэн ч сэтгэл үлдэхгүй болтол нь гүрийлгэж яваа мангар бацаан байна ш дээ энэ. түрээслээд ч болсон тусдаа амьдараачээ, ямар муухай хүний үр зовоож ханадаггүй ад зэтгэр вэ, ийм хүмүүс үнэндээ муухай санагддымаа, боломж нь үнэхээр тааруу бол одоо зовлонтой амьдралаа үргүлжлүүлэхээс гэж өрөвдөхсөн, гэтэл сонголтоороо хүн зовоож байгаа амьтан бол үнэндээ хүүхэн тарчлаагч садист л байна даа..

    сэрж үз, эсвэл наад эхнэрээ төрхөмд нь түр буцаагаад өөрөө чадалтай болохоороо айл гэр болж тогло. Эрийн сүлд гутаасан новш байна даа харин ч нэг. Эхнэр нь яасан арчаагүйм бэ, алалцах ёстой ш дээ, ёсто лойцон 2 таарч дээ..

  29. СОНИЙ says:

    чи зув бодож бна хэдхэн жил гурийгээд санхуугийн эрх чулуунд хурнэ гэдгээ сайн ойлгуул

  30. эмэгтэй says:

    Эхнэрээсээ тарчиг эрх чөлөөтэй амьдрах уу аль эсхүл хангалуун гүрийх үү гээд асуу л даа. ярилц, ойлголцож болно гэж бодож байна. Гүрийнэ гэвэл чи яг амалсандаа хүрч чадах уу? Магадгүй тэр цагт хожимдсон байж болно. Хожиж ч болно. чиний л амьдрал. өөрийнхөөрөө шийд дээ. хамгийн гол нь дараа нь харамсахгүй л байх хэрэгтэй.

  31. Zuulmaa says:

    Чи холийг харж байгаа гэж бодож ойроо олж харахгуй амидарч байгаа юмуу даа.
    Биэ засаад
    Гэрээ зас
    Гэрээ засаад
    Туруу засаа гэж сайхан уг байдаг
    Миний бодолоор чи
    Эхлээд гэрээ засах н зувуу.
    Эхнэр хун чин уурийн гэсэн гэргэүй байхаар
    гунигтай урамгуй байдаг байхаа.

  32. sainaa says:

    тусдаа гараач ээ. эсвэл чи өөрөө хадамуудтайгаа амьдраад нэг сар үзчих тэгээд тусдаа гарахымсан гэж бодох нь уу гүй юу гэдэгээ өөрөө мэдрээд үздээ..

    эцэцг эхээсээ тусдаа амьдарч чадахгүй байсан бол яах гэж айлын охиныг авгай болгож авсан юм бэ дэ

  33. sons chi says:

    ehner chin chamtai amidrana , chamaig hairlana gej chamaig songoson bolhoos tanai geriihente amidran, tanai geriihniig hairlana gj songoogui l bh,negent ooriin amidral uusgej bgan bol tusdaa garh bolomjtoi l ym bol tusdaa garaachee, erthendeeretusdaa garch amidraach, ailiin geriin noyn nuru boloh ysto hun bj yasn sonin ym yridiin

  34. Sex.Bomb says:

    davartsiin shan amidrah geel zytgej yavaa zaluu bn shd.ingeed davraad bdii shd:D

  35. cahirmaa says:

    яахавдээ ул хөдлөх хөрөнгө аваад мөнгөө түгжиж байгаа ч гэсэн хүн зарцуулах юмандээрээ зарцуулах л ёстой, уул нь айлын эрэгтэй хүүхэд байна ээж аав чинь та 2-г өдийд тусдаа гаргамаарсан даа, мөнгөө царцаахыг хүсэхгүй гэр бүлээ ч авч үлдэх арга гэвэл гайгүй хямдхан ганц өрөө байр эсвэл хажуу өрөө хөлсөлж өөрийн гэсэн гал голомтоо бадраах , цаашлаад бодсон ч эцгийн гэрээс тусгаарлаж миний гэсэн овоохойтой байхад эд баялаг тогтоох юмаа бий болгож байна л гэсэн үг биздээ

  36. hor says:

    хадамтай амидрана гэдэг там шдээ чи өөрөө үзэж байж мэдэр залуу мин, чамд бол зовлон л харагдахгүй бгаан бн лдаа ээж аав чин юм хэлдэггүй,
    1 д хүний хүүхдийг бүү зовоо тусдаа амидар 2 т чи хувиа хичээсэн холийн бодлого чин хүүхэд шиг юм
    3 т чи эр хун гэхэд бас л холийг харсаар ойрийг харахаа байсан мал бна ,
    би ч бас эр хүн жаахан амидралийг мэдэр эрх залуу мин айн
    ах ни буруу юм яриагуйг бугд чамд баталаад огно

  37. eni says:

    miniii zarim humuusiig oilgohgui yumaa hadam geheer l aimshig bdag yum shig l bichihiin tuilshirhaa boliocheee yum hcin 2 taltai bdagiin nadad law hadmuudtaigaa amidrah n saihan bdag oorsdooo hureelel zai bariad dolood bhaar chin hun yg oortoi chin adil haritsana shdee odoo ene yrianaas chin bolj huntei suugaagui ohidud yaj hadmiin tsrai harna ene ter geed l ertnees shantarch bn shdeee

  38. chono says:

    Гэр бул монго хоёроос сонгоно гэжүү? Юний толоо монго хураадийн хун гэр бултэйгээ сэтгэл хангалуун байх гэж. Хуний шуналд хязгаар байхгуй, монгийг та олох тусмаа дасаад илуу ихийг хусэх болно. Харин эхнэр гэр булийг санааний зоргоор олж болдоггуй, санааний зоргоор урж болохгуй л байх. Оорийн умгар дотроо орж суугаад амидралаа тэр цэгээс эхэл. Эцэс тогсголгуй монгоний эрэл дунд гэр булээ хаяд яхийм бэ… Эхнэртээ хайргуй юмуу?

  39. Bodol says:

    Эхнэртээ танайд очиж амьдаря гэж санал тавь. Хэрэвээ тэгэхээр болвол чи өөрөө ойлгоно. Ер нь чи амьдраад үзсэн дээр дээ. Чамд бол эхнэр чинь чМайг ойлгодоггуй дэмждэггүй л санагдаж байгаа байх. Гэхдээ яг хүн тулахаараа л ойлгоно. Харин ингэж удаан амьдарвал гэр бүл чинь л дээсэн дөрөөн дээр очино доо. Сайн ярилц, сайн бод. Аль нь чамд илуу үнэтэй санагдаж байна. Дэнслээд үз дээ.

  40. more says:

    Ugaasaa tusdaa ger bul uusgechiheed l eej aavtaigaa amidrah ymar hereg bnaa. Bolomjtoi bol tusdaa l garah heregtei ym bishuu

  41. khongorkhon says:

    чи эхнэртэй наад байдлаа хэлж ярилцаж санаа сэтгэлээ хуваалцдаг хүн үү эсвэл зөвхөн өөрийнхөөрөө бүгдийг шийддэг юм уу, бичсэн зүйлийг чинь уншхад өөрийнхөөрөө шийдэж тулгадаг бололтой, эмэгтэй хүнд хамын гэрийг бараадаж амьдрах их хэцүү байдаг шүү дээ тэгээд хадамтайгаа амьдраад байхаар та 2т өөрийн гэсэн нэг ширхэг аяга ч байдаггүй юм. тийм болохоор чадалтай байгаа юм бол тусдаа гарч хүний орон зайд биш өөрийн орон зайг бүрдүүлж бат бэх гэр бүл бол айн.

  42. angela says:

    Ямар хувиа хичээсэн залуу вэ. Гэр бүлдээ хөрөнгө оруулах гэж байж ашиггүй ч гэх шиг. Хадмуудтай амьдрах угаасаа хэцүү. Ямар ч тэвчээртэй, тэсвэртэй, ухаалаг эмэгтэй байсан наадхыг чинь л зөвшөөрөхгүй байх даа. Мөнгө бол олдох л зүйл. Халуун дулаан гэр бүл, хайр, халамж тийм амархан олдохгүйлдээ. Чи мөнгөө сонгоод явахгүй юу. Оцойж овойсон хөрөнгө хураачаад тэрэнтэйгээ амьрахгүй юу. Бүйсгүйчүүд ч чамд биш мөнгөнд чинь дурлаж хошуураад л…

  43. . says:

    тэгвэл чи өөрөө хадамтайгаа амьдраад үз энэ яг зөв…

  44. WARWAR says:

    ХҮҮХНҮҮД ТЭНЭГ шүү АЖИЛТАЙ БАЙХАД Л АРААС ТЭНЭГТЭЭД БАЙДАГИЙН ядаж БАЙХАД ЭХНЭРЭЭ ХУУРСАН КОРЭА КИНО ИХ ГАРАХИЙГ Н яанаа тэрийг хараад л хардаад байх н тэр ш дээ

  45. bi says:

    bolomjtoi l yum bol bair avaad tusdaa garaach. yug ni asuugaad bgan. hen hadamtaigaa tsug amidrahiig husehiin. bair avahaa uguujgui gej oilgood bgag chin oilgohgui yum.ul hudluh hurungu uguujgui bn gej bhuu. chi neg bol hadamtaigaa tsug amidraad uzehgui yu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.