Охидоо хаана нуух вэ?

Аав, ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй 15-16 настай нялх охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж, биеийг нь үнэлүүлж байгаа талаар “Зууны мэдээ” сэдэв хөндөн бичсэн. Сэтгэл эмзэглүүлсэн энэ асуудалд олон эцэг эх байр сууриа илэрхийлж бидэнд хандсаар байна. Энэ дугаарт олны танил хүмүүсийн байр суурийг үргэлжлүүлэн хүргэе.

Гавъяат эмч Б.Бүлтэн: БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ АРХИ, ХАР ТАМХИНААС Ч АЮУЛТАЙ

-Бага насны охидыг хүчирхийлэх болон биеийг нь үнэлэх хэргүүд нийгэмд айдас, түгшүүр төрүүлж байна. Ийм хэргийн золиос болсон охид танд ханддаг уу?
-Эх хүний хувьд хамгийн их эмзэглэж явдаг асуудал бол бэлгийн мөлжлөг. Социализмын үед ийм жигшүүрт хэрэг бараг гардаггүй байсан. Зах зээлд орсноос хойш хүний мөс чанар муудаж зальтай хүмүүс мөнгөний төлөө юу ч хийхээс, хэнийг ч золиослохоос буцахгүй болжээ.

Биеэ үнэлэх, хүн худалдаалах хэргүүд хар тамхи, архинаас ч аюултай нийгмийн эмзэг асуудал. Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд ордог гаж донтнуудыг илрүүлж, зохих шийтгэлийг хүлээлгэх хэрэгтэй. Ийм хүмүүс яавч эрүүл биш. Бэлгийн замын өвчин тараахаас эхлээд олон сөрөг нөлөө бий. Үүнтэй тууштай тэмцэж чадвал үр дүнд хүрнэ. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээж болохгүй.

Сургуулийн насны охид биеэ үнэлэх нь бүү хэл сексийн харилцаанд ч орох болоогүй шүү дээ. Тиймээс тэдэнд зөв мэдээлэл өгөх, өөрийгөө хамгаалах сургалтыг бага наснаас нь олгох хэрэгтэй.

Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ-ын тэргүүн Ж.Нямдаваа: ИЙМ ХЭРГИЙГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ДЭЛГЭХ НЬ ЗӨВ


-Бэлгийн мөлжлөгт насанд хүрээгүй охид өртөж байна. Үүнээс охидоо яаж хамгаалах вэ?

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах асуудал. Тиймээс ийм хэргийг олон түмэнд нээлттэй дэлгэх нь туйлын зөв. Таслан зогсоохын тулд олон талаас нь ажиллах ёстой. Бүх шатны сургуулиудад хүмүүжлийн төрлийн хичээл ордоггүй. Гэтэл хүүхэд өөрийгөө ямар нөхцөлд, яаж хамгаалах ёстойгоо мэддэггүй.

Манай төрийн бодлогын доголдол, буруу үйл ажиллагаа сөргөөр илэрч байна. Тухайлбал, бүх их, дээд сургуулиудыг хотод төвлөрүүлснээр орон нутгаас оюутан нэрээр ирсэн олон хүүхэд гэр бүлийн хараа хяналтаас гадуур байна. Үүнээс болоод амьдралд хөл тавьж буй охид буруу хүмүүсийн нөлөөнд автаж байна. Биеэ үнэлэх, худалдах асуудалд ядуурал асар их нөлөөлдөг. Эцэг эхийн үүрэг оролцоо ч дутагдалтай байгаа нь харагдаж байна.

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд: ОХИДЫН ХҮМҮҮЖИЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

-Охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж байгаа тухай мэдээллийг та сонссон байх. Үүнтэй яаж тэмцэх вэ?

-Сэтгэл маш их эмзэглэж байна. Бүх нийтээрээ л үүнд анхаарч, тэмцэх хэрэгтэй. Цэцэрлэг, сургууль, их дээд сургуульд зөвхөн боловсрол гэлтгүй хүмүүжлийн төвшинг дээшлүүлэхгүй бол хүмүүсийн сэтгэлзүй өөрчлөгдөхгүй. Бид хүүхдүүдээ зөвхөн боловсролтой болгох гээд хүмүүжилд нь анхаарал хандуулахгүй байна уу гэсэн бодол төрж байна.

Охидын хүмүүжил, боловсролыг дээшлүүлэхэд эцэг эхчүүд анхаарч, ялангуяа өсвөр насны хүүхдэдээ илүү анхаарал тавих цаг болжээ. Томчууд бид өөрсдөө ч үлгэр дууриал болмоор байгаа юм.

Хүний бяцхан үрс, өсвөр насны охидыг бузарлаж байгаа гэмт хэрэгтнүүдэд оногдуулж байгаа хууль зөөлдөөгүй байх. Харин хуулиа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Нэг хэсэгт нь хууль үйлчлээд, нөгөөд нь үйлчлэхгүй байхаар хууль хэрэгждэггүй гээд нэр хүнд нь унаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай: МОНГОЛЫН ТӨР АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА

-Охин хүүхэдтэй эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоосон хэргүүд олон гарах боллоо. Төрийн түшээ хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна?
-Иргэдийнхээ аюулгүй, тайван амьдрахыг төр баталгаажуулах ёстой атал энэ ажлаа хийхгүй байна. Монголын төрийг ажлыг нь хийлгэмээр байна. Үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдардаг болгоход төрийн бодлого дутагдаж байна. Энэ бол дааж давшгүй хүнд ажил биш. Ядаж л хүүхдүүдийг явах замтай, гудамж талбайн гэрэлтүүлгийг сайжруулж, камертай болгоход байдал дээшилнэ. Ийм жаахан ажлыг хийж чадахгүй бол төр байгаад ч яах билээ дээ.

Өнгөрсөн хавар манай Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн жигшүүрт хэрэг гарсан. Энэ бүхнийг таслан зогсооход бид дутуу ажиллаж байгаа нь үүнээс харагдаж байгаа юм.

Үнэхээр “Охидоо хаана нуух вэ?” гэж эцэг эхчүүд зовж явна. Ажил амьдралаа авч явах гэж эцэг эх нь өглөөнөөс орой болтол ажиллах хойгуур балмад юмнууд бузар хэргээ хийж байна. Төр засгаас хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээ авч байж үүсээд байгаа асуудлыг арилгана.

Х.Хатан
Зууны мэдээ

12 Comments

  1. haha says:

    sex bomb chi muu shodoigoo gargah durtai suga yuma hench chinii naadahiig chin toohgvi shv de

  2. Bilegee says:

    sex pomb чи битгий хуц!!

  3. Sex.Bomb says:

    emma-d handaj helhed ted nar enenees ilyy yum yzej bga bitii medemhiireed bai

  4. zoozhon says:

    амраx

  5. emma says:

    энэ нэг шодой илуу баймаарийн.ямар ч мэдрэмжгүй урлаггуй зураг оруулчихаад цор цор гээд байхийн!!!!Чи наад боовоо тавимаар байвал өөр порно сайтад тавъчих ийшээ бас өсвөр насний хуухдууд ордогийн.

  6. Sex.Bomb says:

    ys noosoo avtsan.dajgyi bn shy

  7. Sex.Bomb says:

    L1023_cool@yahoo.com add hh ni hgeerei

  8. cahirmaa says:

    төр ариун байжээж охид ариун баймаар,

  9. BOLD says:

    заа төрийн бодлогосох юу байхавдээ. Хуулиа чангалж авилгаасаа салахгүй бол байсаар л байна.

  10. Sex.Bomb says:

    chadkun dee ho jhn hustsan bga udku uuriig tavinaa

  11. kkkkk says:

    tegvel chi naad boovoo dald hiichih.

  12. Sex.Bomb says:

    Охид ариун бол төр ариун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.