Надтай хүн суух болов уу?

Сайна уу би энэ сайтыг байнга уншдаг юмаа орж байгаа хүмүүс нь их сэтгэлээсээ илэн далангүй асуудлаа бичдэг бас зөвлөдөг юм байналээ. Ингээд би гэдэг хүн нас 30 гарсан нэг хүүхэдтэй нөхрөөсөө салаад 5 жил болж байгаа жирийн л төрийн байгууллагад ажилладаг өөрийн гэсэн боломжийн амьдралтай эмэгтэй. 1 жилийн өмнө би гэмтлийн улмаас нэг нүд маань юм харахаа болиод хиймэл нүдтэй болсон. Гэхдээ надад нэг их зовиур байхгүй л дээ. Хүн харахад бараг мэдэгдэхгүй, мэддэг хүнд л мэдэгдэнэ. Заримдаа би өөрийгөө толинд хараад их гутардаг заримдаа амьд үлдсэндээ баярладаг юм. Тэгээд би аймаар уярамтгай уйланхай болчихсон бас их ухаантай хүлээцтэй болсон юм байгаа. Хамгийн гол нь миний санаа зовоод байгаа зүйл бол ийм нүдтэй хүнтэй хүн суух болов уу? Та бүхэн надтай сэтгэлээ хуваалцаач бас хиймэл нүдний талаар мэдээлэл өгвөл сайн байна.

cekc.mn дэнр ирсэн захидал

27 Comments

  1. says:

    Хүнтэй гэрлэнээ. Манай садангийн 1 ах бага байхдаа гадаа байшингийн доогуур явж байхад нь дээрээс нь архины шил унаад нэг нүд нь хараагүй болсон. Гайтай юм шиг цонхоор шидсэн архины шил толгой дээр нь унаан гэсэн. Одоо эхнэр хүүхэдтэй сайхан л амьдарч байна. Харин ч бүр сохроогүйдээ баярлах хэрэгтэй, сайн үзүүлж байгаарай.

  2. baagii says:

    сайн бна уу хуний зовлонг хун мэдэхгүйл дээ чамд хэтцүү бгааг мэдэж бна гэхдээ чи оороо оодорог узэлтэй зов бодолтой бж сэтгэлийн зовлонгоо ариалгаж чадан шуу амжилт хусиэ

  3. Ganzok says:

    Надтай танилцаа

  4. Нанды says:

    суунаа дэлхийд чамд таарах өчнөөн сайхан залуус байгаа 30 наснаас л ид амьдрал цэцэглэж эхэлж байхад сэргэлэн цовоо жавхаалаг бай л да
    Сайн залуу инээд л ирнэ шүү

  5. Ãàíàà says:

    Ñàéí áàéíà óó? ìèíèé íàéç ñýòãýë ñàéòàé áàéâàë õàíü îëäîíî ãýæ áîäîæ áàéíà. Áè 30 ãàñàí îäîî áîëòîë ãýðëýæ ÷àäààã¿é ë áàéíà. àæèë ñóðãóóëü ãýæ ã¿éñýýð áàéãààä. ºíººäºð õ¿ðýýä áàéíà. Îäîî áîë õºãøè人ä õàíü õàéõ ÷ ýðõã¿é áîëñîí áàéõ. Ãýâ÷ ìèíèé èòãýë óíòðààã¿é ë áàéíà. ×è õ¿ñâýë ìèíèé ÿàõîîðóó õàíäààðàé. àìæèëò õ¿ñüå. Õàðèó õ¿ëýýæ áàéãàà ø¿¿.

  6. monkh says:

    суулгуй яахийн бэ?
    нз ни бас 30тай нэг нудээ бага бхдаа хадаасаар сохолоод одоо гайгуй л дэ хараа жаахан гажигтай бдаг дандаа шил зуудэг мы нз шил зуудэг уу? бага бхдаа орбит эмнэлэгт мэс засал хийлгэж бсан маш сайн эмнэлэг шуу? 2ула мэссэнжирээр харитсаж бая л да монкх9988 шуу ороод ирэрэй

  7. hahahaha says:

    сууууух байхооо найзааа

  8. TG says:

    НААДАХ ЧИНЬ АСУУДАЛ БИШ ЭЭ
    ЧАМТАЙ ЗАЛУУЧУУД ТАНИЛЦААД НҮДИЙГ ЧИНЬ МЭДЭЭД САЛЖ БАЙВАЛ ОЙЛГОМЖТОЙ МЭДСЭН Ч УЛАМ ИХЭЭР ХАЙРЛАЖ БАЙВАЛ БАС Л ОЙЛГОМЖТОЙ. ГЭХДЭЭ НҮДЭЭ БАЙНГА ЭМЧИД ҮЗҮҮЛЖ ХАРУУЛЖ ЗӨВЛӨГӨӨ АВЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭМЧ НАР БАС ИХ НАЙДВАРГҮЙ ЭЭ. САЙН ЭМЧ ДЭЭР Л ОЧИХГҮЙ БОЛ

  9. eric says:

    Суулгүй яахав дээ бүсгүй минь битгий сэтгэлээр унаа. Чамд аз жаргал хүсий!

  10. Bilegee says:

    үнэхээр хэцүү санагдаад байвал гое рамтай нүдний шил зүүчихээ.

  11. Hai says:

    Nuhurtei boloh n nudtei nudguiges hamardag bn bol 2 nudtei 2 gartai 2 hultei emegteichudin zarim n(diilenh n) yagad nuhurgui bna? Enenes hamarahgui l bh, iim yumand sanaa zowj erch huche demii aldaj bsnas ooriigo tsewerle, bodlo tsewerle, gerlen burhule tsewerle, energin ursgala zum golidrold n orul, tsewerlegded ehlehere ayanda demii yum bodoho bolino, taiwan setgel sanaa chin togtwortoi bolod irher dotros chin garj bga dulaan elchind chin neg n tatagdad l irne, ooriigo surug bodlor buglusun bolhor hun chin irku bna da gej bodjin, hun gdg chin ter chigere energi, energies l buh yum ehlene, tungagaarai, byasalgal shashintai holboj yariagum shu, oorinho amidralin turshlagas helew

  12. hi says:

    та бүхэндээ маш их баярлалаа. яасан сайхан сэтгэлээсээ хэлсэн юм бэ дээ. нээрээ би гэдэг хүн дэндүү жижигхэн юм бодож бжээ. Ходооний хүн чамд баярлалаа.

  13. baldag says:

    2нүд чинь байхгүй болоогүйд баярлаа ч азтай байж их юманд санаа зовж гэнэ сохор доглон аль нь ч хайрлаад хайрлуулаад амьдарч л байгаа

  14. ixmedex says:

    сэтгэлийн тэнxээтэй байл даа. өтөлсөн болоxоос үxсэн биш гэдэг үг байдаг даа

  15. Mongolka says:

    Суулгуй яадийн, хараагуй хун хуртэл суучихсан бхад. Дэмий сэтгэлээр унаад л…

  16. B says:

    Та юмар хунтэй суумаар бна туунийгээ л бодолдоо буруу зуил бодоод сэтгэлээ зовоогоод …. Азтай аавийн хвв тантай суунаа

  17. cahirmaa says:

    чамайг ойлгохгүй юм үнэндээ,
    хүний амьдрал хэн нэг эрэгтэйтэй амьдралаа холбоход оршдог юмуу? чи би ийм нүдтэй гээд өдөр болгон толинд хараад эмзэглээд байхад мэдээж хүмүүс чиний нүдэнд чинь анхаарлаа дээд зэргээр хандуулж, нээрээ ч бас… гээд л эргэлзээд эхлэнэ ш дээ.
    ганц бие эрчүүд цөөхөн, хүүхнүүд олон гээд зарим нэг хүмүүс их бардаад байнаа? тэр цөөхөн эрчүүдээс чинь хүн шиг нь бүүр ч цөөхөн байгаа шүү, чамд гэж зөвлөхөд эрчүүд гэхээр л улс дотроо сэтгээд байж болохгүй шд,энэ дэлхийд өч төчнөөн сайн сайхан хүмүүс зөндөө тэндээс сонголтоо хийлдээ

  18. Hodoonii hun says:

    Хоосон ерөөлөөр хуурмааргүй байна. Цэгийн хэлдэгээр ганц бие эрчүүд цөөхөн, ганц бие хүүхнүүд олон байгаа нь бодит үнэн. Эрчүүдийн мөн чанар доройтсон өнөө үед чамайг ойлгох эр олдох магадлал бусад ганц бие бүсгүйчүүдийг бодвол 2 дахин бага гэдэг нь ч бас бодит үнэн.

    Нөгөө талаас нүд эрхтэн бус жинхэнэ сэтгэл зүрхийг үнэлдэг эрчүүд л чамай тоох магадлал өндөр. Энэ бол бусдад байдаггүй зөвхөн чамд л байгаа том давуу тал. Тийм болохоор бусдаас айж зоволгүйгээр үнэнээ шулуухан хэлж бай.

    Аливаа зүйлд хамгийн сайнаас авахуулаад хамгийн муу үр дагаварыг хүртэл урьдчилан тооцоолж сэтгэлзүйн бэлтгэлтэй байж сур. Тэгж чадвал муу үр дүн гарсан ч өөрт үзүүлэх сөрөг нөлөөлөл хөнгөн тусдаг юм. Амжилт хүсье!

  19. happy says:

    suulgui yahavdee. chi iim setgeleer unamtgai baij bolohguieee chi yu hvsej moroodoj bn teriigeel amidralaas avna shvv dee.amidrald zondool problem garana taarna gehdee ali boloh l sain saihan zuil bod moroood !!! ervvl nvdee harin emnelegt sain vzvzlj baigaarai!!! gol ni hvntei suuh geed yaaralgui nasnii hania sain shilj songooroi ta 2iig l geh hvn irelgui yahav. hamt olontoigoo naiz nuhudteigee tsagiig bas saihan ongrooj setgelee oodrog bailgarai!!! ondroos ondor amjilt ervvvl enhiig hvsey!!! tsoglog baigarai bvsgui min!!!

  20. . says:

    зүгээр ээ амьдрал сайхан учраас чи хүн болж төрсөн юм. тийм учраас чамтай хүн суулгүй яахав дээ. яагаад хүнтэй суухгүй байна вэ гэвэл угаасаа монгол эрчүүд чинь цөөхөн нөхөргүй хүүхнүүд цаагуур чинь зөндөө байна. ядаж байхад цөөхөн хэдэн эрчүүдийг маань гадагшаа ажлаар гаргачихлаа үлдсэн тал хувь нь архи уудаг агсам тавьдаг худлаа хэлж хулгай хийдэг салж сарнисан болохгүй бүтэхгүй юмруу орчихсон тийм л хүмүүс байгаа. тиймээс нээх яараад хэрэггүй. өөрийгөө зовоохийн нэмэр. боломжтой бол ганцаараа байх шиг жаргал хаа байна аа.

  21. nomuun says:

    Харах нүд яаах вэ, гол нь сэтгэлийн нүдээ сохор байлгаж болохгүй боловуу. Миний нүдээр хардаг болоосой гэж үг хүртэл байдаг шүү дээ. Ийм гутранги, гунигтай байж болохгүй байхаа. Амьд яваа, энэ сайхан хорвоог тольдон харж яваа гэдэг чинь өөрөө их хувь заяа, аз завшаан шүү дээ. Харин хань ижил бол болж л таараа. Гол нь өөрөө өөрөөрөө бахархаж, өөрийгөө хайрлаж, үнэлж байх хэрэгтэй бүсгүй минь.

  22. BOLD says:

    Хнн бүр сохорсон бол тэгэж бодож болох л юм. Яагаад байна, хүмүүс хараад эсвэл мэдчээд зугатаад байна уу? Яг яагаад байгаан?

  23. nergyi says:

    орбит вэ шал дэмий эмнэлэг бн лээ,иуч мэдлэг бxгуй,xудлаа оншилдог иум бнлээ,би xараага шалгуулаад шил xийлгуулсэн чин иум бурэлзэж xарагдаад нудээр xатгуулж өвддөг,урд н со д шил тааруулxад зугээр нуд ядардаггуй бсан,шал xудлаа эмнэлэг

  24. khongorkhon says:

    гаднах гоо сайхан чинь тийм хүн зугтаамаар биш л бол ханьлах хань олдноо, тэгээд чи орбит гээд нүдний эмнэлэг байдаг даа, тийшээ очоод гажиг байдаг бол мэс заслийн тусламжтай засуулахгүй юу даа.

  25. sainaa says:

    юу гэж байгаам бэ.. өөртөө итгэх итгэлээ алдаж болохгүй ш дээ. чи л өөрийгөө ингэж бодож багйаа бол бусад хүн энэнээс доогуур бодно шүү дээ..

    өөртөө итгэх итгэлээ битгий үгүй хйигэрэй

  26. miigaamiigaa@yahoo.com says:

    өөðòºº èòãýëòýé áàé á¿ñã¿é ìèíü ÷è ë ººðèé㺺 ¿íýëýõã¿é þì áîë õýí ÷àìàéã ¿íýëýõ þì áý?

  27. bb says:

    суух байлгүй дээ, цаана чинь хиймэл нүдтэй байтугай ганц ч нүдгүй хүмүүс гэрлээд сэтгэл санаагаа тайван сайхан авч явж л байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.