Гэр бүл яагаад салдаг вэ?

Хүмүүс гэрлэхдээ тэднийг урт удаан аз жаргалтай хамтын амьдрал хүлээж байгаа гэж найдаж байдаг. Мэдээж хэрэг, тэд ханьтайгаа харьцаагаа муутгаж, эцсийн эцэст гэр бүлээ салгахыг хүсэхгүй. Гэсэн ч дэлхийн хэмжээнд гэр бүл салалтын тоо баримт урам хугалж байна. Оросод гэрлэлтийн 60 хувь, Москвад 75 хувь, өөрөөр хэлбэл дөрвөөс гурав нь салж байгаа юм. Таны гэр бүлд ч ийм өдөр ирэхийг  хүсэхгүй байгаа бол салалтын шалтгааныг авч үзэх хэрэгтэй.

Салалтын шалтгаанууд

  • Бүх зүйл өөрчлөгддөг. Өнгөрсөн үед гэрлэлт бол юуны өмнө нийгмийн гэрээ, нийгэмд оршин тогтнох арга болж байсан. Хүмүүс ихэвчлэн харилцан дурлахгүйгээр гэрлэж байсан. Харин яваандаа энэ нь өөрчлөгдөж гэрлэлт эр, эм хүмүүсийн  хайр сэтгэлийг  холбоо болсон юм. Гэхдээ өөрийн гэр бүлээ бүтээн босгохын өмнө, бид бэлэн байгаа эсэхээ өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Бид зайлшгүй бий болох асуудлуудыг тэвчээртэй ухаалгаар даван туулж , гэр бүлээ бат бэх хэвээр авч  үлдэж чадах билүү?
  • Эрт гэрлэсэн залууст орон, мөнгө, ажил төрөл, сургалтын бэрхшээлүүд мундахгүй. Иймд гэрлэхээсээ өмнө та зөвхөн дурлалын бал бурманд галанд төдийгүй гэр бүлийн амьдралын бэрхшээлүүдэд бэлэн эсэхээ өөрөөсөө асуугаарай.
  • Гэр бүл салалтын томоохон шалтгааны нэг нь архидалт. Архидалт нь гэр бүлд мөнгөний асуудлуудыг авчирна. Гэвч архидалтын шалтгаан юу билээ? Бодит байдлын дарамтаас зугатах гэсэндээ  хүмүүс архи уудаг. Бэрхшээлээс гарахын тулд бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй.
  • Салах өөр нэг шалтгаан бол бие биенээ хуурах явдал юм. Залуу хосууд бие биендээ ухаангүй хайртай байдаг. Хайртай хүнээ дэргэдээ байхад сэтгэл хөдөлж, түүнтэй үргэлж хамт баймаар санагддаг. Гэвч цаг хугацаа өнгөрч дурлалын оч  унтарч ч мэднэ. Хэрвээ нөхөр, эхнэр хоёр хайраа арчлахгүй, шинэ арга хай,  хүч чармайлт гаргахгүй, харилцаагаа бататгахгүй байвал тэд бие биенээсээ  амархан уйддаг. Харилцаа нэг хэвийн уйтгартай болж, хайр сэтгэл хөрнө. Дурлал алга болсноор тэд тэвчээргүй болж үе үе хэрэлдэнэ. Ингээд  дурлалт хоёрын аль нэг нь  сэтгэл татам өөр хүнтэй учирдаг. Энэ холбоо нь шинэлэг байдлаараа сэтгэл хөдөлгөж, ханамж авчирдаг. Зарим “романс” удаан үргэлжилдэггүй. Энэ бол нөхөр нь томилолтонд байх үеийн зуурдын холбоо байж болно. Гэвч эхнэр нь энэ тухай хэзээ ч мэдэхгүй ч, тэдний хооронд сэтгэл зүйн  саад үүсдэг. Тэдний хооронд нууц зүйл бий болж эхэлнэ. Энэ бол тэдний харьцааг тасалж байгаа өт хорхой л гэсэн үг. Зарим эрчүүд  хэдэн жилийн турш нууц амрагтай явдаг.  Харин эмэгтэй хүн өөр хүүхэнтэй нөхрөө хуваалцаж байгаа үедээ хэзээ ч аз жаргалтай байдаггүй. Эцэст  нь тэдний хэн нэг нь энэ сонголтыг хийдэг.
  • Бас нэг нөлөөтэй зүйл бол шашин юм. Шүтлэгтэй хүмүүсийн дунд гэр бүл салалт цөөхөн гардаг. Хүмүүс гэрлэлтийг  бурхнаас заяасан ариун холбоо, эсвэл дуртай цагтаа тасалж болох холбоо мэт үздэг. Зарим оронд шашныг удаан хугацаанд хорьсон нь гэрлэлтийн ариун холбооны тухай төсөөллийг алга болгосон юм. Иймд гэрлэхдээ таны ирээдүйн хань чинь гэрлэлтийн ёс журмыг тухай юу бодож байгааг мэдэх нь чухал. Хэрвээ та нарт гэрлэлтийн тухай нийтлэг үзэл хандлага байвал танай гэр бүлийн амьдрал илүү тогтвортой байна.
  • Зарим гэр бүл хэдхэн долоо хоног оршин тогтноод салдаг. Эр эмийн хэн нэг нь хамтын амьдралын нарийн төвөгтэй байдалд дасаагүй учраас тэр. Заримдаа гэр бүл болсноор “олноос тасрахаас” айдаг. Тэд ерөөс гэрлэлтэд итгэдэггүй, бас ямар ч чармайлт гаргадаггүй. Тэдэнд зүгээр л “нөхөрт гарах” хүсэл төрдөг. Иймд бусад хүнээр өөрийгөө бүү албадуул. Энэ бол таны амьдрал! Та гэрлэлтэнд яарах биш, тохирох хүнтэйгээ учрах хүртлээ  хүлээгээрэй.
  • Залуу хосууд  хаммуудтайгаа амьдрах нь олонтаа. Та өвөө эсвэл эмээтэйгээ амьдарч байж болно. Тэгвэл шинэ амрагт чинь тухайн нөхцөлд дасах нь хир хэцүү байгааг анхаар. Үүний тулд нөхрийнхөө эцэг эхтэй  тогтоох харилцаандаа болгоомжтой байх хэрэгтэй. Иймд та нэг хүнтэй биш бүхэл бүтэн гэр бүлтэй гэрлэж байгаа гэсэн үг. Энэ бол маш том асуудал бөгөөд зохицож таарах маш хэцүү байдаг. Өөрийн эцэг эх, өвөө эмээгээ эхлээд бод.  Тэдний туршлага танд их зүйл хэлж өгнө.
  • Нас ахих тусмаа бид өөрчлөгддөг. Бүх юм өөрчлөгдөнө. Хэрвээ та 21-тэй гэрлэсэн бол, гучин настайдаа огт өөр хүн болчихно. Иймд та нарын зорилго нэгдэж  ирээдүй рүү хамтдаа явж, хүнд цаг үед бие биенээ дэмжинэ.  Харин өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй гэдгийг хүлээн авдаггүй хүмүүс  гэр бүлээ цуцлуулах нь их байдаг.

3 Comments

  1. зочин says:

    гэр бүл сална гэдэг сайхан зүйл огтоос биш гэхдээ би өнөөдөр нөхрөөсөө салхаар шийдчээд үүнийг бичиж байна. надад салахад сайхан санагдахгүй байгаач салахаар өөр арга алга миний ганц хүү л хэцүү бүр үнэхээр хэцүү байхийн. аавыгаа хүзүүдчээд салахгүй. энэ байдлыг нь харахаар эргэлзэж байгаач надад ойр ойрхон гар хүрдэг болж элдэв янзаар хэлдэг болжийно. миний аав намайг зодох нь битгий хэл муухай ч хараагүй өдий хүргэсэн тэгэхд нэг муу халтар залууд зодуулна гэж юу юм бэ үнэхээр гомдолтой бас шар хөдлөөд болохгүй байна.

  2. BOZLD says:

    Хэсэгхэн зовлонгийн салхинд
    Хэзээ ч чи намайг орхихгүй
    Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа
    Хэзээ ч гараас минь тавихгүйд чинь

    Өнгө мөнгөний зуурдын гялбаанд
    Өртөөд чи дагаад сохрохгүй
    Хоромхон жаргалын атм хоосон бусад мөрөөдлөөр
    Хэрхэвч намайгаа солихгүйд чинь

    Би чамдаа итгэдэг
    Бүүр ч ихээр бас хайрладаг
    Би хайраа дээдэлдэг
    Хонгорхон бүсгүй минь

    Дэндүү жаргалын тэнгэрт
    Дэрвээд чи дурлаад нисэхгүй
    Үнэн сэтгэлийн чин зүрхний хайраа
    үүрд мартахгүй гэдэгт чинь
    Би чамдаа итгэдэг
    Бүүр ч ихээр бас хайрладаг
    Би хайраа дээдэлдэг
    Хонгорхон бүсгүй минь

  3. BOLD says:

    Зөөзөө. За энэ дуу ёстой гоё үгтэй юмаа. Татар ажиллагаатай ямарч хамаагүй л юм шиг санагдав.

    Хэсэгхэн зовлонгийн салхинд
    Хэзээ ч чи намайг орхихгүй
    Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа
    Хэзээ ч гараас минь тавихгүйд чинь

    Өнгө мөнгөний зуурдын гялбаанд
    Өртөөд чи дагаад сохрохгүй
    Хоромхон жаргалын атм хоосон бусад мөрөөдлөөр
    Хэрхэвч намайгаа солихгүйд чинь

    Би чамдаа итгэдэг
    Бүүр ч ихээр бас хайрладаг
    Би хайраа дээдэлдэг
    Хонгорхон бүсгүй минь

    Дэндүү жаргалын тэнгэрт
    Дэрвээд чи дурлаад нисэхгүй
    Үнэн сэтгэлийн чин зүрхний хайраа
    үүрд мартахгүй гэдэгт чинь
    Би чамдаа итгэдэг
    Бүүр ч ихээр бас хайрладаг
    Би хайраа дээдэлдэг
    Хонгорхон бүсгүй минь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.