Он гарсаар 43 бяцхан охин хүчирхийлүүлжээ

Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах байцаагч А.Отгонбаяртай ярилцлаа.

-Хүн худалдаалах гэмт хэрэг гэдгийг тодруулаач?

-Хүн худалдаалах гэмт хэрэг гэдэг ойлголт нь манай эрүүгийн эрх зүйн тогтолцоонд харьцангуй шинэ төрлийн гэмт хэрэгт тооцогддог. Өөрөөр хэлбэл бусдыг худалдаалах зорилгоор эдлүүлэх, тээвэрлэх, худалдах, худалдан авах үйлдлийг олон улсын хэмжээнд ойлгодог. 20-р зууны дунд үеэр НҮБ-аас “Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн  зорилгоор ашиглахыг хорилгосон” олон улсын конвенц гарсан. Уг конвенцид 2000 онд тодотгол хийгдэж,  уг конвенцид нэгдэн орсон улсууд энэ төрлийн буюу хүн худалдах, худалдан авсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээх үүрэг хүлээх нэмэлт протокол батлагдсан. Манай улс хоёуланд нь элсэн орсон. Эрх зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай 113-р зүйлд олон улсын түвшинд заасан “Худалдан авах, худалдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэж байгаа.

-Манай улсад энэ төрлийн гэмт  хэрэг хэр их гардаг вэ?

-Энэ төрлийн гэмт хэргийн эзлэх хувь бусад гэмт хэргээс маш бага хэмжээтэй гардаг. Улсын хэмжээнд  жилд дунджаар 20 гаруй мянган гэмт хэрэг үйлдэгдсэн гэхэд  жилийн дундаж нь ноднин долоо, тэрний урд жилд найм гарсан. Энэ жилийн хувьд эхний 10 сарын байдлаар найман хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа. Гэхдээ тоон үзүүлэлтээр энэ төрлийн гэмт хэргийн гаралт бага байна гээд тайвширч болохгүй. Яагаад гэвэл хүн худалдаалах гэмт хэргийн суурь бол биеэ үнэлэх, гэр бүлийн хүчирхийлэл, гадагшаа гарч сурч хөдөлмөрлөх гэсэн сонирхол дээр тулгуурлаж гардаг. Эдгээрээс гадна бага насны хүүхдүүд гэр бүлээсээ дайжих зэрэг суурь нөхцөлүүд нь манай нийгэмд бодитой байна. Тийм болохоор энэ төрлийн гэмт хэрэг өсч болзошгүй гэдэг утгаар урьдчилан сэргийлэх ажил хийж байна.

-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн хэдээс хэдэн насныхан байна. Бага насны хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон тохиолдол  гардаг гэдэг энэ талаар?

-Манайд бүртгэгдсэн эрүүгийн хэргийн бүртгэлээс харахад яг бага насны хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, бага насны хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ эмэгтэйчүүд эдийн засгийн хэрэгцээгээ хангахын щтулд бэлгийн харилцаанд төлбөртэй орох, гадаадад очиж суралцах, ажиллах гэсэн сонирхол дээр л хүн худалдаалах гэмт хэрэг суурилж байна.

-Саяхан Чингэлтэй дүүргийн шүүхэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн 15 жилийн ял авсан Тогсмаа нарт холбогдох хэрэгт “15 настай хүүхдийг хил дамнуулан худалдсан” гэсэн хэрэгт буруутгаж байсан.

-Тухайн хэрэгт шүүхийн шийдвэр гарсаны дараа хэрэгтэнг ямар хэрэг үйлдэж, гэм буруутай болсныг тогтоодог.  Харин өмнө нь зохион байгуулалтай биеэ үнэлэхэд зуучилдаг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой гэдгйиг нь тогтоодог. Эсвэл гадагшаа гарахад зуучлах, гэр бүл болоход зуучлах гэдэг нь хүн худалдаалах гэмт хэргийн суурь болдог. Энэ төрлийн гэмт хэрэгт буруутай хэмээн шийтгэгдэж байгаа хүмүүс дандаа дээрх үйл ажиллагаагаар халхавчилсан  хүмүүс байдаг. Бусдын биеийг үнэлэх ажлыг зохион байгуулж байсан, гадагш нь хөдөлмөр эрхлэх, сургалтанд явуулах нэрээр халхавчилж,  байсан нь тодорхой болсон.

-Саяхан Мон-Ураны н.Наранхүүгийн нэрээр “500 ам.доллараар онгон охид худалдан авдаг” гэсэн ташаа мэдээлэл олон нийтэд цацагдсан. Гэхдээ  Наранхүү гэдэг хүн 500 ам.доллараар бага насны охидыг бусдад худалдаалаг гэдгийг мэдээлсэн гэж болно. Ер нь хичнээн хохирогч байна вэ?

-Энэ хэрэгт яг хичнээн хүн шалгагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл алга.  Гэхдээ бага насны хүүхдийн биеийг үэнлүлдэг, бага насны хүүхэд хүчирхийлэл халдлагад өртөх явдал  ихэслээ гэдэг ойлголт нийгэмд гарсан  байна. Бид урьдчилан сэргийлэх үүднээс нэг хэрэг гарсан ч мэдээлэх болсон.  Тухайлбал өмнө нь хүчиндэх гэж нэг л утганд байсныг бага насны хүүхдийг хүчирхийлсэн, хэрэг яаж үйлдэгдэв, гадны хүн үү эсвэл ойр дотгны хүрээнээс үйлдэгдэв үү гэдгийг мэдээлж байна. Мөн урьдчилан сэргийлэх үүднээс ийм орчинд, ийм нөхцөлд байдалд  хүүхэд тань халдлагад өртөөд байна шүү гэдгийг мэдээлж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг өссөн юм шиг санагдаж  байгааг  үгүйсгэхгүй.

-Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээг авч байна.

-Ойрын хугацаанд зарын сонин болон арилжааны  телевизүүдээр гарч буй гадаадад ажилд зуучилна, гэр бүлд зуучилна гэсэн зарын бодит байдлыг тогтоох мэдээллийн нэгдсэн сантай болоход анхаарч байна. Нийслэлийн Цагдаагийн газарт энэ төрлийн мэдээлэл өгдөг нэг цэгийн үйлчилгээний төв байгуулж байгаа. Энэ төвд  очсонроор зар явуулсан байгууллагын бодит мэдээллийг авах боломжтой болно. Мөн биеэ үнэлэх асуудалд анхаарал хандуулж, зохион байгуулж буй хүмүүүст зохих хариуцлагыг хүлээлгэх, биеэ үнэлж байгаа хүмүүстэй тэмцэхээсээ өмнө тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж нийгэмшүүлэх асуудалд хамтран ажиллаж эхлээд байна. Цаашдаа  хүчирхийллийн шинжтэй аливаа гэмт хэрэг, зөрчил, хүн  худалдаалах, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг  аливаа халдлагаас өөрийгөө  хамгалах дадлыг хүүхэд байхаас нь олгох асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэн энэ чиглэлээр бэлтгэж эхэлсэн.

-Сүүлийн үед бага насны хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болох  тохиолдол нь ихэсч байна. Энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Энэ онд хүчингийн гэмт хэргийн 129 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс  43 нь бага  насны хүхэд хохирсноос гурван хэрг илрээгүй байна. Нийт хэргийн 36 хувь нь өдрийн цагаар,  64 хувь нь шөнө оройн цагаар  үйлдэгдэж байна. Хүүхэд олон ээлжээр хичээллэж орой тарах, нийтийн тээврийн хүрэлцээ зэргээс захын хорооллын хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгааг судалгаа харуулдаг.

-Ойр дотныхон нь хүчиндсэн  хэрэг хэр их байдаг вэ?

-Хойд аавдаа нэг,   нагац ахдаа хоёр, хамаатандаа нэг гэсэн дөрвөн хэрэг гарсан. Бусад нь танихгүй хүн хүчирхийлсэн байсан.

-Хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс сэтгэцийн хувьд ямар байна вэ?

-Хүчингийн хэрэг үйлдсэн дээрх хүмүүс цөм хэрэг хүлээх чадвартай гэдэг нь тогтоогдоод эрү үүсгэн шалгагдаж, эхнээсэээ шүүхэд шилжиж байгаа.

П.Наран
news.mn

18 Comments

  1. Цэкүү says:

    Монгол ах нь дүүс ээ өнөөдөр Монголчуудийг нэг л хар хүч удирдаад байна да Бид цөөхөнч гэсэн эвтэйл байх хэрэгтэй шүү

  2. hi says:

    Тайган болгоод хэрэггүй ээ, тэртэй тэргүй шоронд наад хэд чини нилээн чангалуулдаг гэсэн. Боовноос ни чулуу уядаг гэсэн.

  3. namuun says:

    наад УБ-н уудээр 40 гарсан хугшин эрүү Зулаа гээд янхан бсан авгай одоо охид зараад тсагдаагийнханд мунгу угууд ялгуй улдээд бгааг юу гэж ойлгох вэ ялтанд ялийг ни угууч

  4. TG says:

    ЭНЭ ХҮЧИН ХИЙГЭЭД БАЙГАА ГАРУУДЫГ ШУУД ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ ЯЛАНГУЯА БАГА НАСНЫ ОХИДЫГ ХҮЧИНДЭЖ БАЙВАЛ 2 УДАА АЛАХ ХЭРЭГТЭЙ ХОГИЙН НОВШНУУД ТЭНГЭР ТЭДНИЙГ НИРГЭВЭЛ ТААРНА

  5. Jagaa says:

    Ийм турлинн гэмт хэргүүд зөндөө бдаг гэсэн, илэрдэггүй л бхоос бас ээжүүдэд их учир бий,,, өөдгүй хүмүүс энэ хорвоогоор дүүрэн болж дэ. Бурхан тэднийг хурдан шийтгээсэй!!!!!!!

  6. heyhoney says:

    AIDS geed yumnaas ene l hamgaalna shude )

  7. heyhoney says:

    eruul uhaantai hun iim yum hiihguishd nogoo maniak geed hun alj huchindej hun tamlaj kife avdag humuus l iim yum hiij bgan

    neeree zurgaa solitson ))

  8. love says:

    оноодор мэдээ сонсñон чинü 14 хүртэлх наñíûõ áîë öààçëàõ, 14 îîñ äýýø áîë 5 ààñ 10 æèë õ¿ðòýëõ æèëýýð õîðèõ þì ãýíý. ýíý àðàé äýíä¿¿ áàéãààç äýý.á¿ãäèéã í öààçëàà÷ýý. õóóëü íýýðýý õýíèé òºëºº þì áý. ¿íõýýð äóðã¿é õ¿ð÷ áàéíà.

  9. jh says:

    43 энэ ямар их тоо вэ? юу хийж байнаа цагдаа сэргийлэх, эрүүгийнхээн, эцэг эхчүүд гээд байгаа нохойнуудаа,,хайран охидууд минь үнэхээр гомдолтой байна, хичээл орой тарж, бас нийтийн тээврийн хүрэлцээ гэнэ үү? жаахан хүүхдүүдийг угаасаа хувийн нийтийн тээврийхэн суулгадаггүй юм байна лээ шдээ, яана даа.энэ бузар хүсэлтэй нохойнуудыг нохойн үхлээр үхүүлэх хэрэгтэй, автоматаар шүрших хэрэгтэй

  10. cahirmaa says:

    ыуыу -чи одоо юугаа донгосоод байгаан бэ, хохирогч гээд байгаа улсууд нь их зовлонтой ч гэх шиг, их сонин тохиолдол ч гэх шиг, насанд хүрээгүй жоохон хүүхдүүд чиний хувьд зовлонтой сонин тохиолдол уу? за насанд хүрсэнтэй нь бол бүүр чөлөөтэй болох юм байна тэ, чамд тэр хөөрхийсийн зовлонг ойлгохоосоо хүний оронцогуудыг өмгөөлөх нь дээр байна уу, монголд амьдрахаас гутаж байна,

  11. yHgpaa says:

    муусайн гаж донтонгууд

  12. stupid says:

    муусайн арчаагүй эрчүүд хүсэлдээ дийлдэн ингэж байгаа юм. эмэгтэй хүнийг ухаан богино гэдэг билүү тэгвэл эрчүүд эмэгтэй хүний ухаанаас ч богино ухаантай юм байна. арайч дээ яаж тийм жоохон охидыг хүчирхийлж, бах таваа хангадаг байнаа шаал дургүй хүрчихлээ. ёстой тайган болговол таарна. угаасаа тэр муу эрчүүдийн хэрэг алгөөө

  13. capitan says:

    Төрөөс надад энэ бага насны хүүхдийг хүчинддэг малуудыг яргалж шийтэгдэг эрх логовол би дуртай гүйцэтгэх болно.Тэртээ тэргүй энэ төрлийн гэмт хэрэг нь ялын дээд хэмжээтэй юм чинь тэднийг зүгээр буудах биш хүн болж төрсөндөө харамстал,бүр хурдхан намайг буудаач гэж гуйтал нь яргалахгүй юу. Муусайн малнуудад амьд явах битгий хэл амьсгалах эрх байхгүй.

  14. hhhh says:

    тэнэг эрчүүд.Эрчүүд ийм ш дээ

  15. Gegee says:

    БУГДИЙН тайган болговол таарна. ДАРАА н дахиад л нэг жаахан охин сэтгэл болон биэйин хохирогч болно гэхээс сэтгэл овдож байна.

  16. xxxxxxxx says:

    сайн байтсгаануу? би та бухнээс энэ сэдэвтэй холбогдолгуй уюм асуух гэсиймаа. энд хумуус их сэтгэгдэл бхичдэ юм шиг бна.

    хуу маани ойрийн уед их уйлаад бхийн.омно ни эр ни нэх уйлдаггуй бсийн. тэгээд юмнаас чочоод айтсийн юм болуу гэж бодоод. ширгэлдэг энэ тэр гэсэн .яаж ширгэлдэг вэ? бичэж тус болооч.гадаадад бдаг болхоор шууд асуучих хун алга бн л даа. тугалга энэ тэр усанд хийдэг шиг санагдаад .бас лааний тос хийдэг ч билуу? яг тодорхой бичээд огохгуй юу?

  17. ыуыу says:

    уншигчаа, буxимдаж бгааг чинэ ойлгож бна. гэxдээ ийм л xорвоо шуу дээ. xучингийн xэргийг улам иx эрүүжүүлэx тусам ур дагавар ни бас л иx xунд болод байx шиг, урид xучин xийлээ гээд алчиxдаггуй байсан бол одоо xучиндээд алчиxдаг болсон. энэ иx xэцүү асуудал шуу дээ. бас тайган болгоно гэнэ. гэтэл тэнэг xууxэн бас иx байна ш дээ. xун гужирдээд тайган болгочиx нэгэн байx шуу дээ. xучингийн xэрэг, xэрэг биш болдог тоxиолдол иx олон ш дээ. ягаад гэвэл xоxирогч гээд бгаа улсуд ни бас иx зовлонтой улс, тэднээс xамаараад xучин болоод бас xучин биш болчиx тоxиолдол байдаг гэж бгаа. xучин гэдэг дор маш олон янзийн ойлголт бгаа. бага насний xууxдийг xучиндэx туxайд бол чиний xэлсэн шиг байж болоx юм гэxдээ л бас тэнд маш олон сонин тоxиолдол байдаг. тиймээс бодож бодож шоронд xориx, жилийг ни нэмэx гэx мэтрүү л очдог xэрэг шуу дээ.

  18. unshigch says:

    Энэ муусайн хүчирхийлэгч нарыг тайган болгодог хууль гаргаачээ. Тэд нарт эрхтэн хэрэггүй насан туршдаа амсах шийтгэл ноогдуулах хэрэгтэйшдэ. Эрхтэнтэйгээ баймаар байвал хүчин хийх хэрэггүй гэдгийг тэгж л ухамсарлуул муу новшнуудад.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.