Их санахаар өвчин болдог гэхийн үнэн болов уу?

Намайг … гэдэг одоо 32-той эмэгтэй. 2 охинтой, бага охин минь 9-тэй, том охин маань өчигдөр 10 хүрлээ.нөхрөөсөө салаад 5 жил болж байна. Архи уудаг, зоддог, мөрийтэй тоглодог, хүүхэнддэг гээд бүх муу юмыг тэр маань хийдэг байсан.тэр хүнээс салсандаа одоо ч баярладаг. Охид минь том болоод, юмны учир жоохон ойлгодог болж байгаа. Гэхдээл хүүхэд л юм болохоороо аавыгаа надаас нэхдэг хэвээрээ. Өнгөрсөн хавар хоёр гурван удаа аавтай нь уулзуулсан. Их санасандаа бишүүрхээд  юу ч ярьж чадаагүй гэсэн. Орой нь ирээд намайг ч тоохгүй хоёулаа нисэхнүү гэмээр баярлаад, хоол ч идэхгүй аавыгаа ямар гоё болсоныг нь гайхаж магтаад дахин дахин ярьж, дахиж хэзээ уулзахав гээд бөөн баяр болсон. Их санасан байна лээ.

Тэрнээс хойш уулзах гээд нөгөөх нь утсаа авахгүй,авахаараа ажилтай байна гээд уулзахаа больсон. Сая төрсөн өдрөөрөө ангийнхаа хүүхдүүдэд аавыгаа ирнэ гээд хэлцэн нөгөөх нь утсаа авахгүй, хариу ч бичээгүй.

Миний муу охин сэтгэлээр унаад орноосоо ч босохгүй, уйлаад, ичиж байна гээд хичээлдээ яваагүй. Миний буруу л даа. Тийм хүнийг нь мэдсээр байж шал дэмий хүүхдүүдээ уулзуулчлаа.

Би өөрөө өнчин өсөөгүй болохоор өнчингийн зовлонг нэг л сайн мэдэхгүй юмаа. Охидуудаа харахаар өрөвддөг ч чанга бай,тэрийг санаж яадгийн гээд дэмий л загнахын заримдаа. Их санахаар өвчин болдог гэхийн үнэн боловуу? Үнэн бол яах ёстой юм бол? Тэр эцэг нь энэ байдлыг ойлгохгүй хүн л дээ.

21 Comments

  1. lolipop says:

    зовсний этцэст жарганаа гэж Ээж минэ одоо үр хүүxэд ач зээ нараа тойруулаал инээж суухад,тэр хүн гав гантцаархнаа xохино xоxино…….xүүxэд байхад хэтцүү л бдгийн тэр хэмжээгээрээ тэр хүнийг үзэн ядадгийн бна лэ………………

  2. lolipop says:

    ээж ааб 2 манайг жооxон бхад салсан,ээжид минэ гантсаараа хэтцүү л байсан бх гэхдээ би том болоод ээжийгээ сайхан авч яваа өмсөж зүүж байгаагүи бүxнийг ни авч өгч,үзэж харах бүxнийг ни харуулхийг хичээж явна,гэтэл Аав гэдэг хүн гэнт гарч эрээл Оxинтойгоо уулзмаар бна чи уулзуулаагви бид 2ийг гээд л ээжтэй уулзсан байгаа юм да..би тэр хүнийг үнэн голоосоо үзэн яддаг,гэсэн ч яаж амидардаг юм бол ямар явдаг юм бол гэж бодогдоод өөрийгөө ч бас xөөрxөн зээтэй болсонийг ни ч харуулмаар л бна…гэхдээ ээжийгээ гомдоочих байлгүй дэ гэж бодоод гэрийнх ни гадна xолоос харсийн….үс ни бууралтчихсан байрнийхаа гадаа саравчинд гантцаархнаа газар ширтээд сууж байгаа өрөвдөлтэй бсн… гэхдээ би хэзээ ч тэр хүнийг уучлахгүиээ………… тэр хүн хийсэн нүгэлийнхээ шанг авч байгаан,xарин багадаа Аавийгаа нэхэж зовоож байсан Ээжийгээ л жаргалтай байлгахийг боджийн

  3. ayasaa says:

    би ч бас

  4. Erdenechimeg says:

    Чамайг санахдаа

    Дэндүү дотнохон үнэрийг чинь өөрөөсөө хайж санадаг

    Дэрэн дээрээ нулимс унагаж өвдгөө тэврэж санадаг

    Унаган сэтгэлээ аргадан тайтгаруулж

    Уйлан байж санадаг

    Чамайг санахдаа

    Зөрөөд өнгөрсөн нэгнийг андууран байж санадаг

    Зөрүүдлээд болдоггүй зүрхээ барин байж санадаг

    Өнгөрөөд одсон мөч бүхнийг дурсамжаасаа хайж

    Өөрөөс минь явсан чамайг зүүдлэн байж санадаг

    Чамайг санахдаа

    Хамтдаа байсан дурсамжуудаа хайрлан бодож санадаг

    Хархан нүдний чинь харцыг сэтгэлдээ ургуулан санадаг

    Сэтгэл тайвшруулж, санаа амраадаг

    Сэргэлэн инээдийг чинь бодон байж санадаг

    Чамайг санахдаа

    Зүүдлээд өнгөрсөн жаргал минь биш байгаасай

    Зөрөөд өнгөрөх тавьлан битгий болоосой

    Буцаж ирээд хамтдаа байгаасай гэж

    Бурхандаа залбиран байж би санадаг

    Чамайг санахдаа

  5. gunig says:

    миний аав ээжийг маани нүдэн дээр мин алсан

  6. Нанды says:

    Нөхөр чинь чамайг гэж боддоггүй юмаа гэхэд Ядаж 2 хөөрхөн охиноо хараад юм боддоггүй юм байх даа
    Миний эгч бид 2 бүүр жоохон байхдаа хойд эцэгтэй болсон л доо Одоо миний аав бид 2-г сургууль соёл төгсгөж хүний зэрэгтэй амьдралд хүргэж өглөө Өвөө ч болгочихлоо одоо ч хөөрхий Монголоос байнга л ярьх юм Төрсөн гэхээс илүүтэй шүү миний Аав.
    Төрсөн эцэг маань эгч бид 2-г сайн явж байгааг мэдчээд дээр эгчийн компани дээр ирж мөнгө гуйсан билээ Бага байхад яг л танай нөхөр шиг ээж бид 3-г хаяад явсан хүн шүү дээ Тэгэхээр би охидуудын чинь сэтгэлийг маш сайн ойлгож байнаа Угаасаа хүүхдүүд аавтай харин манай аав байхгүй гэж маш их бодогддог Одоо би 2 хүүхэдтэй Нөхөр маань охинтойгоо маш дотно байдаг Ер нь охин хүүхдүүд ээжээсээ илүү зарим тохиолдолд аавдаа хайртай байдаг Одоо хөөрхий муу гэж бодохгүй аавыгаа хүлээгээд л уулзахсан гээд л 2лаа бодож байгаа Би бага байхдаа уулзах юмсан гээд уйлдаг байсан юм чинь Охидууддаа аавыг нь муулаад хэрэггүй Зүгээр том болохоороо уулз гээд л хэлээд сургачих бага байхад ээж маань тэгэж хэлдэг байсан Аавыг минь хэзээ ч муу хэлж байгаагүй юм Ээж минь муу ч сайн ч төрсөн эцгээ үзэн ядаад хэрэггүй гэж бодсон юм билээ Хэзээ хойно төрсөн эцгийнхээ зан чанарыг нь мэдчээд үзэн ядаагүй харин зүгээр л өрөвдөөд уулзахыг хүсээгүй Яагаад гэвэл одоо хүртэл намайг овголж төрсөн охин шигээ санаж хайрлаж өсгөсөн аав минь байгаа учраас. Одоо энэ залуучуудыг харахаар дагавар хүүхэдтэй гээд нээх суухгүй байна Хүний чанар эрчүүдийн ноён нуруу бас л муу байнаа Миний ээж 2 дагавар хүүхэдтэй хирнээ сайн хүнтэй учраад суусан даа. Хэрвээ сайн хүн таараад охидыг чинь хайрлаж чадвал уул нь суугаад үзвэл. Гэхдээ хэцүү л юм даа. Ер нь бага ч гэсэн эцэгтэй нь уулзуулж байсан нь дээр. Цаад нөхөр чинь олон жилийн дараа сайн явж байгаа 2 охиноо хараад миний охидууд гээд гүйгээд ирэхвий Миний төрсөн аав шиг. Өөдгүй хүмүүс олон байна даа

  7. Bolor says:

    Suuliin oguulbert erhtei geed taslal shu tegehgui bol utgiin aldaa garah gd bn sorry kkk

  8. Bolor says:

    Muu torson etsegees iluu sain hoid etseguud zondoo bii shu. Minii torson etseg namaig torsonoos hoish 1 ch udaa nadtai uulzaagui ter chigeeree usand hayasan chuluu shig alga bolson. Harin minii hoid etseg maani nadad aavtai bhiin jargaliig medruulj bi odor bur aavaa gej duudah huntei ossondoo bayarlaj yavdag. sain huntei uchraad ohiddoo ail ger avch yavah ta 3 t tushig boloh hair ogch chadah huntei taaraasai, tegvel ohid chin ter muu aavaa uguileh ni bagasaj etseg hunii hair medreed saihan baihgui uy. Gehdee 1 yum helehed odoo nuuree buruulsan ter Hun hezee 1 tsagt ohidoo sanaad ergeed uulzahiig huseh ved ohid ni ter hunees hairaa harmalsand ni tuilgui gomdson baina , tuuniig toohgui bolson bh biz. Minii torson etseg 32 jiliin daraa namaig minii ohion geed utasaar yarihad ni bi estoi durgui hursen. Minii hoid etseg namaig minii ohin gej duudah erhtei ter Hun bish.

  9. eric says:

    Над ав нь бүтэхгүй нөхөр бна даа. Охиныхоо төрсөн өдрөөр ирж чадахгүй. Хүүхэд л болсон хойно аавийгаа санадаг л байлгүй дээ. Одоо харин том болоод аавыгаа ёстой үзэхгүй дээ

  10. anuka says:

    hi.egch mini 2 ohintoi aav ni bas salsan ehendee bi bitgii yriul bitgii uulzuul gej ih horidog bsan hvvhed tegeh tusam ulam ih sanadag vm bilee.harin yrih ved yriulj uulzah ved uulzuulaad harin tiim archaagvi bgaa aaviig ni bgaa chigeer ni nedrvvleed irheer hvvhed uuruu oilgodog vm bilee. chi harin etsegiig ni muu hvn bolohoor ingej bna gej bitgii oilguulaarai hvvhdiin aavdaa gomdoj bgaa setgeliig ni zuv tusgalaar oilguulj taivshuuruulj sain helj uguurei ohiduud ih uhaantai shvv.chi ohiduuddaa zuv handaj bval ohiduud chni bvhniig zuv uhamsarar oilgoj vildene shvv .horij vmuu bas dendvv muutgaj setgel sanaand hir suulgaj l bolohgvi shvv jaahan tomrood ireheer bvh zvil saihan bolnoo.hvvhed hen negniig sanaj amidrah ih hetsvv vm bilee gehdee eej ni ih uhaantai bas tedendee vlger boloh ystoi vm shvv amjilt hvsey bvsgvi mini

  11. tuulmaa says:

    huuhduuddee unenii n hel.aav chin utsaa avahgui baina irj chadahgui um baina geed.

  12. Amidral says:

    миний аав наддаа нандин эрдэнэ дээ.

  13. Amidral says:

    тэр салсан нохор чини архиний солиотой тэрнээсээ сэрээгүй яваа бололтой. Ямар их чамайг болон охидийг чини оровдож байна аа.
    Одоо нэгэнт ийм ум болсон бол аав гэсэн сэдвийг битгий хондож бай. Харин охидууддаа битгий аавийг ни муулж бай.
    Эндээс хараад энэ ситэ-ийг уншиж байгаа бух аавууддаа:
    Та нар салж болно харин хуухдуудээсээ битгий салаарай!!!. Энэ хуухдууд та нарийн золиос болох эсгүй шуу нялх амитад.
    Ур хуухдээ зурх сэтгэлээсээ хайрлаж жинхэнэ сайн аав байгаач гэж гуймаар байна.
    чамд болон охид чини эрүүл энх аз жаргал хусэ.
    Зовох одор байсан бол жаргах одор удахгуй ээ найз мини. чанга оодрог байгаарай.

  14. the man says:

    Зүгээрээ найзаа оxидууд чинь энэ явдлаас xойш тэр аавийгаа өгүүлэx нь багсаад ирнэ. тэгж байгаад тооxоо болчиxно…. xарин чи битгий нөлөөлөx гэж оролдоорой оxид чинь удаxгүй бүгдийг ойлгодог болноо.

  15. Хаос says:

    Хэлэх ч үг алга. Ямар өөдгүй залуу ве?! Эхийнх нь нулимсыг барчаад одоо бас охидынхоо нулимсыг урсгаад.
    Охидуудаа аавыг нь санах зав гаргахгүй байлгавал яах бол? Янз бүрийн дугуйлан секцид явуулаад үз дээ.

    Хүнийг ихээр санахаар бэтгэрдэг гэж сонссон юм байна.

  16. Erdenechimeg says:

    Ааб гэдэг үгийг монголийн бүх хүүхдүүд хэлж элэг бутэн амдраасай тэр 2 охинийг бүр өрөмдчихлөө

  17. Arkhemed says:

    Аав гэдэг хамгийн нандин

  18. Murun says:

    Аав гэдэг хүн бурхан шиг байдаг да. Гэгээн сүрээрээ алсаас хамгаалж тэнгэр шиг ивээдэг. Хичнээн муу хүн байлаа ч үр хүүхэддээ олдошгүй эрхэм хүн билээ. Аймаар санагдаж байна. Яаж ирэхгүй байж чадаваа. Ийм үр хүүхдээ гомдоодог эрчүүд байх ч гэж дэ

  19. Zaya says:

    Охидуудаа али болох санах завгуй байлгах талаас ни зохитсуулахийг хичээ. Овоо том болтсгоосон юм байна. Тусад орхоор болж. Ончин ороосон юм гэж бодолгуй, яг л энгийн айлийн хуухэд шиг харитсаж, одор тутмийн хичээл сурлага, дугуйлан, спортоор хичээллүүлж, ах дуу найз нохдийнхоо жаахан нялх хуухэд хааяа харуулж асруулсан ч чадна ш дэ. Этсэг ни тийм амитан бол уулзуулаад яаахийн, харин муу хун гэж битгий ойлгуул. Том болхоороо эр хунд итгэдэггүй, муу санадаг болно. Этсэг ни ухчихжээ гээд хэлчих ээ. Хохи ни шд.

  20. ola says:

    hi sain uu naizaa, setgeleer bitgii unaa, uul ni gadaadiinhan chin salsan ch gesen etseg ehiin uuregee uhamsarlaad huuhedee unchin bish etseg ehtei gedegiig ni medruulj usguh talaar 2laa hariutslagatai baidag shdee, manai erchuud yamar ch uhaan algaa, bi ch gesen cham shig ohintoigoo uldsen ohin maani joohon dunguj oi garantai tegsen murtluu aaviigaa ireheer shuls ni goojood l bayarlaad buun bayar boldog, tsaad etseg uhaantai yum ni tooj baigaa ch shinj algaa, bi chinii bichseniig unshaad yer ni uulzuulahgui baisan ni deer yum baina gej bodloo,

  21. heyhoney says:

    zarim neg erguu malnuud bhiimaa neeree tegee l emegteichuud ni muusain erchuud gee l muulaal ehlene. omnoos ni sanaa zovoh yuma

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.