Төрсний дараах эмзэг газрын ариун цэвэр

Төрсний дараах дотор бэлэг эрхтэнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдэхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтэний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг.

Шинээр ээж болсон эмэгтэйн бие махбодийн онцлог

Жирэмсний үеэр өөрчлөгдөн хувирсан бүх эрхтэн системүүд нь эргэн хэвэндээ орж хөгжих явц буюу инволюци явагдаж байдаг болохоор төрсний дараах үе нь жирэмсний үе ба төрөх үеээс дутахааргүй чухал ач холбогдолтой юм. Эмэгтэй хүний бие махбодь нь жирэмслэхээс өмнө ямар байсан тэр хэлбэртээ эргэн орох хүртэл төрсний дараах үе нь зургаагаас найман долоо хоног үргэлжилдэг гэж үздэг…

Үргэлжлэлийг ЭНД дарж уншаарай…

4 Comments

  1. Guy says:

    Эрдэнэчимэгээ чамайг би ухаалаг бүсгүй гэж дээрээс хойш хэлээд бсан.. оргүй биш байнаа!!
    Таалагдлаа

  2. Amidral says:

    эрдэнэчимэгээ таалагдлаа шуу.

  3. Erdenechimeg says:

    Салхи амтагдтал санаа алдмаар сайхан монгол эр хүнд би хайртай. Эрээн бодол, хөнгөн гуниг хургах тоолонд энгэрт нь наалдаад мэгшмээр болдог. Хангайн уулс шиг ханхар цээжийг нь түшээд, хангинатал шүүрс алдах нь жаргал мэт санагддаг… Гаднаа гоё үг, ялдам ааль гаргахгүй ч гүдэсхэн зан, уучхан сэтгэлийг нь мэдэрдэг. Үг сүггүй магтаж, үргэлж соёлтой загнахгүй ч уужим холч ухаанаар харийн эрчүүдээс ялгардаг. Хаанахын хэн нь ч үл мэдэх холын шалиг эрээс хатуу боловч үнэн үгтэй монгол эрчүүд зөөлөн… Бор дарсанд дурлаж болчимгүй авир гаргадаг л биз, Богино ухаанаар хэмжиж болохгүй юманд татагддаг л биз. Алдаагаа залруулж амьдралаа аваад явчих алсын хараа ноён нуруу аль ч муухан монгол эрд бий… Зорьсон бүхнээ эзэмшиж, зоорь хөрөнгө хураагаагүй ч зовох цагт тэд зоосны нүхээр шагайхгүй. Түрийвчээ тэмтэрч, янчаанаар даллах нанхиадаас төө илүү сэтгэж, сөөм хол гишгэдэг. Нийгэмд огших бухимдлаас түр ч атугай ангижрах гэж нийлж дарвиж ууж идэж явдаг л биз. Үүр цүүрээр гэрээ зориод ирэхэд нь үглэж дуулаад үргэлж гоморхох хэрэг юун. Үүрэх ачаандаа түүртээд хөнгөн зугаа хайгаа л биз, үзэмжний сайханд хууртаад өөр бүсгүй рүү сэвээ л биз. Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор буян бодож тэдэнд дандаа битгий хатуурх. Наанаа хэнэггүй царайлж чихгүй толгойлж суух ч цаанаа тэд чинь ихийг бодож яваа. Хатуухан үгийнх нь суудэрт хааяахан жиндэн байвч хаа ч явсан монгол эрчүүдээ хайрла. Хүний гэсэн болгонд хүзүүгээ дөрлүүлэх бүрийд хөөрхий тэдний минь сэтгэл хөвөрч сэмэрч л яваа. Дугараа эргэх бүрийд гуниг үргээж одох дуу шиг сайхан эрсийг өөр хаанаас эрэх вэ.

  4. miigaamiigaa@yahoo.com says:

    Ãàð÷èãã¿é ø¿ëýã… ãýæ íýã ø¿ëãýðõ¿¿ þì áè÷ñýí ºìõèé àìòàé õóæàà ýíèéã óíøèæ áàéâàë õîë î÷èæ õóö õîãîí äýýðýý î÷èæ àìüäàð…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.