Ихэмсэг бардам зантай эрчүүдтэй хэрхэн харьцах ёстой вэ?

Хэрэв та өөртөө итгэлтэй бардам залуутай учирсан бол заавал түүнээс эмээж зугатаах шаардлагагүй. Харин ч иймэрхүү зантай хүмүүсийг байдаг л нэг зүйл хэмээн хүлээн авах хэрэгтэй. Тэдгээр эрчүүдийн зан төрхөнд нь тааруулж хоорондын харьцаагаа үүсгэх нь зүйтэй. Үүнд хамгийн гол нь тэвчээртэй байдал гол үүрэг гүйцэтгэх болно. Түүнчлэн ихэмсэг зантай эрчүүдтэй харьцахдаа өөртөө “нэмэх” үнэлгээ авах нь чухал байдаг.

Тухайлбал:
-Эр хүнд дур булаам харагдаж, өөрийгөө түүний хувьд цорын ганц гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй.

-Түүний өмнө хэзээ ч сул дорой арчаагүй байдалтай түүний өмнө харагдаж болохгүй.

-Хиртэй үс, хазгай гишгэсэн өсгийтэй гутал, нүүрний будалтаа тохируулж будаагүй эмэгтэйг хараад шууд л зайгаа авах болно.

-Түүнийг ярьж буй үед нь хүндэтгэн харьцаж, анхааралтай гэгч нь яриаг нь сонсож байх хэрэгтэй. Энэ нь таны амьдралд хэрэг болох болно.

-Өөртөө итгэлтэй эрчүүд хэнд юу хэлж ярихаа мэддэг учир ухаантай хүн шиг харагддаг гэж хэлж болно.

-Эрэгтэй найз нөхөд хийгээд танил хүмүүсийнхээ дэргэд түүнийг ганцааранг нь удаан бүү орхиорой. Учир нь эрчүүдийн төрөлхийн зан нь таныг хэн нэгэн хүнтэй хуваалцахыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй ажээ.

-Харин түүнийг өөрийнхөө эмэгтэй найз нартайгаа танилцуулаарай. Түүнд энэ нь тааламжтай байх ба эмэгтэй найз нарын чинь өмнө өөрийгөө жаахан мэдрүүлэхийг оролдох болно.

-Үүнд нь санаа зовох хэрэггүй. Магадгүй энэ нь танд найз нарынхаа өмнө өөрийгөө үнэлэх сайхан боломж өгөх ч юм билүү хэн мэдлээ.

-Хэрэв та түүнтэй хамт амьдрахаар шийдсэн бол хэзээ ч түүний өмнө арчаагүй дорой байдал гаргаж, түүнийг өөртөө хэт бардах сэтгэгдэл төрүүлж болохгүй юм шүү.

/Хань/

4 Comments

  1. baagii says:

    хорвоод бусгуйчууд тум тумээрээ бна…та нар шиг боддог ни бий гуй ни ч бий…гэхдээ гуй ни хамаагуй илуу шуу…ихэнх ни бардам,оортэй итгэлтэй залуучуудийн араас шулсээ гойжуулан гуйдиймдаа..

  2. busgui says:

    Амидрал дээр хэн ч биш тэнэг гарууд оорийгоо мундаг гээд бодсон байдаг юм. Буу тоо тэгвэл тэд унана.

  3. L says:

    тийм залуу ер нь ямар хэрэгтэй юм бэ. хамт амьдрахаар шийднэ гэнэ шүү. Их зантай хачин юмнуудыг чи зүгээр мөрөөрөө хол яв гэж хэлэх хэрэгтэй.

  4. Bilegee says:

    ихэмсэг залууг унагаах өөр аятайхан арга бдаг лдаа, гэхдээ тийм хуурамч зүйлээр яахавдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.