Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын гаргасан шийдвэрийг сониноос олж уншив. Тэрбээр уул уурхайн хайгуул, олборлолтын лицензийг цуцлах ажилд ханцуй шамлан дайрчээ. Бүр 1800 хүргэнэ гэсэн байна. Тэгээд ч үе үеийн улстөрчдийн хэрэлддэг, хэлэлцдэг, идэлцдэг салбар нь энэ болжээ. Тийм болохоор ярьж л байдаг, шийдэж л байдаг юм. Миний мэдэхээр олон Засгийн газар дамжиж Оюутолгой, Тавантолгойн тухай талцаж байгаа. Гэхдээ би ямар улс төр сонирхох биш. Харин хишиг, хувь гэж төрөөс өгсөн мөнгийг нь авахад улстөрчид “юм” хийж байгаа ч юм шиг сайхан санагдаж билээ.
Харин сайдын гаргасан энэ шийдвэрийг уншаад манайхан одоо охидоо өөрсдөө “олборломоор” болсон юм шиг санагдаад байгаа юм.
Монголын газар нутгийн 60 гаруй хувь нь гэсэн байх аа, хайгуулын лицензтэй гэж хаанаас ч билээ дуулсан юм. Магадгүй нөгөө улстөрчид яриа биз. Үүнтэй адил зүйл монгол охидод нүүрлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэдний цөөнгүй хувийг хятадууд “ашиглаж” байгаа. Үүнээс гадна “хайгуул” хийж байгаа нь ч хэд юм, бүү мэд. Ганц хятадууд ч биш, олон газраас “хайгуул” хийх хууль бус лиценз аваад ажлаа эрчимжүүлж буйг манайхан надаар хэлүүлэлтгүй мэднэ. Саяхан барилгын туслах ажилчин 30 хужаа монгол охидтой 11 дүгээр хороололд цэнгэж байхад нь баривчилж байгаа сурвалжлага телевизээр гарсан. Мөн хэдхэн жилийн өмнө хоёр хятад барилгачин монгол охиныг хүчиндээд хананд шавардсан, ажилд зуучлах нэрээр бэлгийн мөлжлөг болгосон гэх мэт цөөнгүй баримт дэгдэж билээ. Энэ бүхний сэжүүрийг манай хүчний байгууллагууд атгаад л алдсан болохоос биү тэдэнд хариуцлага тооцож чадаагүй. Гэтэл төрд суудалтай эрхмүүдийн зүгээс биеэ үнэлэгчидтэй тэмц гэсэн даалгаврыг өгсөн байгаа. Үүнийг биелүүлдэг хүчний байгууллагын “юм” үзээгүй нөхдүүд хөөрхий муу охидыг хужаагаас хэдэн төгрөг салгах гэж байхад нь гардаж, ноцтой хэрэг илрүүлсэн баатар болон телевиз дууж “тэнэгтдэг” шүү дээ. Тэгээд ирэхээр нь хоолойгоо засч байгаад “Миний ард байгаа биеэ үнэлэгчдийн дотор 14-хөн настай охин байна. Алив тэр хаана байна. Наашаа зогс… Ер нь, сүүлийн үед биеэ үнэлэгчдийн нас залуужиж байгаа” гэх мэт стандарт бус зүйл яриад зогсохыг манайхан цөөнгүй удаа харсан нь лав. Ийм замаар биеэ үнэлэгч, цагдаа хоёрын харьцаа олон жил урсч байгаа. Үүнийг хүн бүр мэдэх атлаа “олборлох”, журамлах тухай бодож байгаа хүн манайд байна уу, та минь ээ.
Гадныхныг өөрийн орондоо татдаг, уул уурхайгаа дагаад хөгжих бодлого барьсан байж хайгуулынх нь лицензийг хайр найргүй хавтсанд хийн олон хүнийг ажилгүй болгож чаддаг байж яагаад охидоо өөрсдөө “олборлож” мөнгө босгож болохгүй гэж. Манайд одоо эмсийн хүрээлэн байгуулах хэрэгтэй байна. Тэгвэл бэлгэвчний хэрэглээ нь гурав хүрэхгүй хувьтай байдаг, эрүүл мэндийн салбар нь ачаалал ихтэй манайх шиг оронд бэлгийн замын халдварт өвчин буурахаас эхлээд улсын төсөвт ч багагүй хэмжээний мөнгө орно шүү дээ. Яадаг юм тэдэнд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь бөглөж өгье. Хууль бус нөхдийг нь баривчлаад “аавын” хаалга татуул л даа, хамаагүй. Угаасаа л бага гарз гаргаж их олз олдог шүү дээ. Энэ байдал улсын төсвийн хэдхэн хувь биш тэрбумаар тоологдох орлогыг “даллана”. Нэг үгээр хэлбэл, биеэ үнэлэгчдийг нухчин дарж, бэлгийн замын өвчний өсөлтийг зогсоож чадахгүй л бол тэднийг санхүүгийн эргэлтэд оруулж, тэтгэвэртэй болгоё гэсэн үг. Мэдээж тэдний нийгмийн асуудал, байр суурийг нь хамгаалах гэдэг утгаар энэ бүхэн нууцын маш өндөр зэрэглэлтэй байж таарна.
Тэгээд ч манайхан дээд боловсролыг чанаржуулах тухай олон жил ярьж, энэ намраас хэдэн сургуулийн “голомтыг” нэгтгэсэн ч оюутны тоо буурсангүй. Мөн сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны албан бус дүнгээс харахад эрэгтэй оюутан их сургуулийн босго давах биш мэргэжлийг илүүд үздэг болсон гэнэ. Тэгэхээр охид л олон жилийн дундаж тоог тэнцүүлж буй. Ингээд сургууль нэгтгэх аргаар сайн боловсон хүчинтэй болж, бүгд ажлын байранд очно гэдэгт итгэхэд бэрх. Харин “лааз өшиглөгчдийн” эгнээнд очсон охид, хатуухан хэлэхэд бөгсөөрөө цээжээ тэжээхээс өөр гарцгүйд хүрээд байгаа. Тийм болохоор нөгөө цагдаа нөхдийн ярьдаг залуужилт жинхэнэ утгаараа хэрэгжсээр байна. Хэрэв эмсийн хүрээлэн байгуулъя гэвэл манайх шиг “чадалтай” оронд юу ч биш. Яагаав МАН байр шатаад буйраа цэвэрлээгүй байхад нь л шинэ ордон барихад хэдэн зуун тэрбум төгрөг төсөвлөж зураг төслийг нь гаргачихсан шүү дээ. Мөн шинэ Төрийн ордон барих зээл туслажийг ч манайхан маш хурдан “сэтгэж” амжсан сүйхээтэйсэн билүү. Тийм байхад эмсийн хүрээлэнгийн цөөхөн давхар байшинг барих мөнгийг Монголбанкнаас ч хүүтэй зээлдсэн бэлэн байгаа.
Харин нэг улсад айлчлаад ирэхээрээ л тэр шугамаар хөгжинө, тэр улсын бодлогыг дотооддоо уялдуулан нэвтрүүлнэ гэж ярьсаар буудаг эрхмүүд янхнуудаасаа улсын төсвийнхөө 30-70 гаруй хувийг бүрдүүлдэг улсууд байдаг тухай судалж, сонсч байгагүй юм байх даа.
секс.мн дээр ирсэн захидал
6 Comments
энэ хүний яг юу гэж хэлэх гэсний нь сн ойсонгүйээээ….егөөдөл юм уу даа…
Тэгээд хэн тэр охидыг чинь хамгаалаад байгаа юм. Хужаа нар л хамгаалж байгаа байх л даа тийм ээ. Тэгээд өөрсдөө мөнгөггүй болохоор сайхан охидтой уулзах ч санаа байхгүй шүү дээ. Харин хужаагийн халаасанд мөнгөтэй гэдгийг охид аль эрт мэдсэн байна тэгэхээр энэ зөв санаа юм
Энэ нийтлэл оруулсан баагий нэг лиценз-тэй байсан тэрийг нь цуцалчихсан чинь боож үхэхгээд эмэгтэйчүүдтэй холбож хүмүүсийн анхаарлыг хандуулаад лиценз цуцалсан асуудалыг хүчингүй болгох гээд байгаа юм уу хаашаа юм чамд гэж хэлхэд хаа хамаагүй юман дээр эмэгтэйчүүдийг битгий холбо, тэглээч лиценци цуцалсан нь маш зөв зүйл.
Хэрхэн цээж зураг оруулах вэ?
Та өөрийн бүртгүүлсэн юм уу сэтгэгдэл бичих талбарт оруулсан мэйл хаягаараа Gravatar.com сайтад бүртгүүлээд зурагаа оруулахад болно. Таны зураг сэтгэгдэл бичигддэг маш олон сайтад бас автоматаар гардаг болно.
Хөөе ТЖ яаж ингэж аватар оруулдаг юм бэ. Би оролдоод болохгүй юм. Тэр твиттэр гэдэг юмар нь ороод бүртгүүлж аватар нтэр хийдэг юму.
ЯМАР ХӨГИЙН ЮМ БЭЭ ЭНЭ ЧИНЬ ТЭГЭЭД УЛААНБААТАРААС УРАГШ 50 КМ-Т БОГД УУЛААРАА НҮХЭН ЗАМ ГАРГААД ЯНХАНУУДЫН ШИНЭ ХОРООЛОЛ БИЙ БОЛГОЁ ГЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ. ТӨСВИЙНХӨН ТЭГЭЭД ЯНХАНУУДЫН ТАТВАРЫН МӨНГӨӨР БАЯЖИХНЭЭ. ЧИНИЙ НААД САНАА ЧИНЬ ЁСТОЙ НОВШ. БИД ОХИДОО Ч АЛДАЖ БОЛОХГҮЙ ГАЗАР ШОРООГОО Ч АЛДАЖ БОЛОХГҮЙ ЭНЭ ХОЁР ХОЁУЛАА МОНГОЛ УЛСЫН МИНЬ ӨМЧ ХӨРӨНГӨ ТУСГААР ТОГТНОЛ.