Дурласан хүн эрч хүчийг илүү ихээр мэдэрч, газраас хөөрөн нисэхэд ч бэлэн байж, юуг ч хийе гэсэн чадахаар болчихсон юм шиг сэтгэлийн их хөөрөлд автдаг шүү дээ. Гэхдээ энэ цаг мөч тийм ч удаан үргэлжилдэггүй ажээ.
Анхны болзоо, анхны үнсэлт, анхны бэлэг гээд бүх зүйл гоё байдаг нь мэдээж. Гэтэл аажмаар зарим нэг нь хайр дурлалын мухардалд орж, уйтгар гунигт автах нь ч бий. Яагаад зарим хүмүүс, нэн ялангуяа хүүхнүүд дурласан үедээ заавал зовж шаналж, уйтгар гунигт автагддаг юм бол гэсэн асуулт аяндаа гарч ирнэ.
Яагаад гэвэл бүх зүйл дардан шулуун байдаггүйтэй адил хайр дурлалын асуудалд хүртэл баяр хөөр, аз жаргал, уйтгар гунигтай мөчүүд тодорхой цаг үетэйгээр ээлжлэн ирдэг байна. Үнэхээр хайр дурлал гэдэг барьж авч болдоггүй сэтгэлийн аугаа их хүч юм. Сэтгэл зүрхнээсээ дурласан хар хүүгээ хайрлан халамжлан, амьдралаа сонирхолтой бас гоё сайхан байлгах гэж хичээгээд байхад яагаад ч юм бүх зүйл эмэгтэйчүүдийн хүссэнээр болохгүй байх нь олонтаа.
Тэр үед хүүхнүүд, “Ингэхэд би юунд баярлаж, хэдийд яаж амьдралын гоё сайхныг нь мэдрэх болж байна аа?!” хэмээн гайхширч амьдралдаа сэтгэл дундуур байх үе цөөнгүй тохиолддог. Харин хайртай залуу нь “гэрлэх санал” тавих үед л хүүхнүүдийн сэтгэл санаа сая л нэг амардаг байна.
/Хань/
2 Comments
Tegeed buh zuiliig gerlelt shidne gejuu? sanal niilehku l bn.
Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай !
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла