Өөрийн гэсэн бодолтой эмэгтэйчүүд сурч байх үедээ хэрэгцээнийхээ мөнгийг олохын тулд хажуугаар нь ажил хийж санхүүгийн хараат бус байдлыг бий болгохыг эрмэлздэг. Ингэснээрээ тэд эр хүнээс хамааралгүй болж заавал хүнтэй суух гэж яардаггүй.
- Нийгэмд тодорхой байр суурь эзэлж, амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө боловсруулах зүйлд цаг заваа зарцуулдаг. Цаг бол тэдний хувьд алт л гэсэн үг. Иймд эрчүүдтэй хайр сэтгэлийн роман үүсгэж тэдэнд цаг гаргах нь хайран санагддаг. Эрчүүд ч мөн адил эмэгтэй хүний өөрийн гэсэн зорилготой, өөрөөс нь хэт ухаалаг байдлаас нь эмээж ойр дотно байхаас болгоомжилдог байна.
- Эхлээд юуны өмнө бүсгүй та ирээдүйн нөхөр, эрх чөлөөт байдлын талаар бодож үзэх хэрэгтэй. Танд дээрх хоёр сонголтын аль нь илүү тааламжтай мэдрэмжийг төрүүлж байна? Хэрэв танд нөхөрт гарах нь дээр гэж үзэж байгаа бол өөрийг тань халамжилж, гэр орноо аятайхан авч явж чадах эр хүнийг хайж олох цаг нь болсон гэсэн үг юм. Харин эрх чөлөөт байдлыг хүсч байгаа бол хувийн амьдралаа зохиоход багагүй цаг хугацаа хэрэгтэй болох нь дээ.
- Хэрэв бүсгүй та эрх мэдлийг эрхэмлэдэг бол ажил таны хувьд чухал байр суурийг эзэлдэг гэсэн үг юм. Та нөхөрт гарахыг жаахан ч гэсэн хүсдэг бол та өөрийнхөө дотоод сэтгэлээ нээж түүнд эрх чөлөө болон боломж өгөх хэрэгтэй.
- Юуны өмнө ухаалаг, чадвартай эмэгтэй хүн нөхөрт гарахад хэцүү гэдэг бодлоо мартах хэрэгтэй. Таны энэ бодол эрэгтэй хүнтэй дотносож, түүнийг хүлээн зөвшөөрөхөд саад болдог.
- Өөртөө зорилт тавьж “намайг ухаалаг, хариуцлагатай эрчүүд тойрон хүрээлж байгаа” хэмээн бодож итгэл үнэмшлийг өөртөө бий болгож өгөх.
- Бүсгүй та ганц удаа ч болов эрчүүдэд боломж өгөх аваас тэдний таны талаарх бодол өөрчлөгдөж, танаас болгоомжилж, санаа зовох зүйлгүйгээр хариу үйлдэл хийж, таныг хүлээж авах болно.
/Хань/
13 Comments
1-рт эр нөхөрийнхөө удамийг хар.
2-р эр нөхөрийнхөө мэдлэгийг хар.
3-рт эр нөхөрийнхөө бие хаа,царай зусийг хар
4-рт эр нөхөрийнхөө мөнгө,олох ийг хар
5-рт эр нөхөрийнхөө хайр халамж,сэтгэл зүрхийг хар.ингэж чадүал бух зүйл ок.манай нөхөр ийм л хун дээ.бүсгүй минь та өөрөө төгс болох еостой шүү.тэгж чадвал нүхтэй зоос гэгддгүй юм аа.
эмэгтэй хүн амьдрах ханиа л зөв сонгож чадвал бүх юм ок гэсэн үг.одоогийн залуучууд арай л эрт нөхөрт гарч байгаа харамсмаар ч юм шиг…..
итгэсэн найз минь тэгж байхад одоо би хэндээ итгэхүү хүмүүсээ
одоогийн үед хүнд итгэх итгэл алгаа би найз охинтой гэж боддог байлаа гэтэл тэр минь даанч дэ л гэж бодох юм ерөөсөө л өнгө мөнгөний хорвоо л болж дэ гагүй баян найзтай болсон юм байхаа охидоо гэж……
гэхдээ одоохондоо нөхөрт гараагүй бга болохоороо буруугаар бодоод ч бгаа бж магадгүй л юм, сайн наньтай учирвал илүү амар ч бх юм билүү?
Эрд гарчихвал тэгээд бүгд юм хаалттай болно ш дээ, нөхөр хардаж сэрдээд ажил чөлөөтэй хийлгэхгүй, уулзалт цуглаанд чөлөөтэй явуулкахгүй,бас хүүхэд гаргачихвал тэгээд л завгүй, одоо үед асрагчид итгэлт байхгүй.
Иймээс өөрөө л гардаж харах болно,
тиймээс урдаа зорилготой бгаа, өөртөө итгэлтэй хүүхнүүд бид орой гэрлэхээс өөр арга алга, гэрлэе гэж нээх яараад байх юм алго оо, үнэндээ….
юу саад болох бэ дээ. хар нялхаараа л нохортойгоо суулаа одоо 2 хуухэдтэй бас доктороо сая хамгааллаа. Сайн хани хунийг байнга онголж оодрог байлгадаг умдаа. Энд байгаа зарим ноход шиг богс боороо захирч чадахгуй хумуус бол лай гай болно шуу. Эр ни айл гэрийн амидрал эхнэр хун их ролитой шуу хуухнуудээ. Амжилт
Эрдэм номийн мөр хөөсөн хүүхнүүд орой хүнтэй суудаг юм ер ни 30 нилээн гарч байгаад хүнтэй сууна шүү магистр доктор хамгаалах гэсээр байтал нас яваад өгдөг юм. Гэхдээ зүгээрээ хэзээч оройтоно гэж байхгүй шүү
ер нь ажиглаад бхнээ амжилттай яваа хүүхэнүүд дандаа ганц бие бгад бгам даа сонин
өөрийгөө аваад явчихдаг хүүхнүүд “загатнахаараа” л гарч шоудчихаад яваад байдаг юм шиг байна лээ
Нөхөрт гарах гэж бүү яар. Сайн судлаад таниад ядаж 3 жил ҮЕРХЭХ хэрэгтэй гэж бодож байна. Тэр хооронд ЮУ эсийг хамтдаа туулах вэ дээ
Эвдрээгүй залуу зандан юм уу? Тэгээд чи бол хоол сайн идэж чадах уу?
ЗИАК ОДООНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭРД ОЧИХОД ХҮНДЭТГЭХ ХЭД ХЭДЭН ШАЛТГААН БАЙНА. НЭГДҮГЭЭРТ ОНГОН БАЙХ ХЭРЭГТЭЙ ТЭГВЭЛ НӨХӨРТӨӨ ЭЛДЭВ ЭРСДЭЛ УЧРУУЛАХ НЬ БАГАСНА. ХОЁРДУГААРТ САЙХАН ХООЛ ХИЙДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.