“Айл бүрд бөө” хөтөлбөр “Хамтлаг бүрд хоёр бөө” болж өргөжлөө

Ч.Сайханбилэг “Өрх бүрт компьютер” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж халаасаа гайгүй сайн түнтийлгэсэн гэх юм билээ. Жишээ нь, УИХ-ын гишүүдэд л гэхэд бүгдэд нь хоёр сая шахам төгрөгийн үнэтэй ноүтбүүк шахсан байдаг. Үүнээс санаа авсан уу гэлтэй бөө нар албан ёсоор зарлаагүй л болохоос “Айл бүрт бөө” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа.

Энэ хөтөлбөр тун амжилттай явж байгаа төдийгүй “Хамтлаг бүрт хоёр бөө” аянаар өргөжиж байгаа бололтой. Урлаг, спортын одод, олны танил хүмүүс уг аянд идэвхийлэн оролцож, өөрсдийгөө олны тусын тулд зориулж явна. Ингээд хэн хэн бөө болоод байгааг тоймлоё.

“Маск” продакшн хоёр бөөтэй
Бөө гэдгээ нэрэлхэж нуулгүй албан ёсоор илчилсэн хүн бол “Маск” продакшны жүжигчин Б.Ганзориг юм. “Овжин охид” киноны Сампилын дүрээр олны танил болох гараагаа эхэлсэн тэрээр таван жилийн өмнөөс тэнгэртэй холбогдож, онгод сахиусаа авчээ. Б.Ганзориг өөрийгөө “тэнгэрээс тамгалагдсан” гэх бөгөөд “Дээд тэнгэрийн онгодыг биедээ оруулаад, ах дүү, аймаг садандаа тус хүргээд явж байна. Би өөрийгөө муу зайран гэж хэлэхгүй. Ямар ч байсан ханилсан цагаасаа эхлээд үр хүүхэдгүй байсан айлд үр хүүхэд дуудаж, хань ижилгүй байсан хүмүүсийг хань ижилтэй болголоо. Үхэх гэж байсан хүнийг ч босгосон” гэж ярьсан удаатай.

“Өнгөт инээд” хамтлагаас туурга тусгаарлаж “Маск” продакшныг үүсгэн байгуулсан анхны гурвын нэг болох жүжигчин М.Мөнхсайхан бас зайран болоод удаж буй. М.Мөнхсайхан онгод сахиусаа хүлээн авсан ч хүн үзэхгүй, онгод шүтээнээ шүтээд явж байх шийдвэр гаргасан гэсэн.

“Ice top” хамтлагийн Манлай, Боогий хоёр бөө болжээ
1990-ээд оны сүүлчээр манай залуусын дунд хип хоп урлаг ид дэлгэрч байсан. Америкийн харуудыг дуурайж, ихэнхдээ хуулбарлан үглэж байсан багачуудын хип хоп дууг урлаг биш хэмээн шүүмжлэх хэсэг байсан ч өнөөдөр яах аргагүй урлагийн төрөл зүйлд багтаан хүлээн зөвшөөрөх болсон. Хип хопын оргил үед Монгол орон даяар 800 гаруй орц, анги хамт олны дундах хип хоп хамтлаг байна гэсэн судалгаа ч гарч байсан. Тэдгээрээс арай илүү олны танил болж, уран бүтээлээрээ нийгэмд буй болж бүтэхгүй зүйлсийг ёгтлон шүүмжилж, тодорхой хэмжээгээр амжилтад хүрсэн залуус бол “Ice top” хамтлагийнхан.

Хэнээс ч айлгүй 76 эрхмийг “Молигочид” хэмээн цоллож, тэдэнд итгэж болохгүйг анхааруулж, рок попын одонцоруудыг “За За” хэмээх дуугаараа зад шүүмжилж, улс орон маань хятадуудаар дүүрснийг зарлаж шулуухан үглэчихдэг байсан “Ice top” сүүлийн үед сураг тасарсан нь хамтлагийн гишүүд тус тусын зам мөрийг хөөсөнтэй холбоотой. Тэдний хоёр нь бөө болоод байгаа гэнэ. “Ice top” хамтлагийн Манлай, Боогий хоёр бөөгийн онгод тэнгэрээ авсан бөгөөд бөөгийн зан үйл, ёс дүвчигнэлд их л хичээнгүйлэн суралцаж байгаа сурагтай.

“Нисванис”-ийн Амгаа бөө болох болов уу?
“Нисванис”-ийн Амгааг бөөгийн дуудлагатай гэж нэгэн бөө хэлсэн гэсэн. Харин Амгаа түүнийг нь яаж хүлээж авсан нь тодорхойгүй байгаа. Дуучин маань бөөгийн үгэнд итгэж, онгод тэнгэр аван бөө дуучдын тоог нэмэх болов уу, яах бол?

Завханы C.Батсүх зайран болсон
“Очирваань уул” хэмээх төрийн бус байгууллага байгуулан залуу уран бүтээлчдийг дэмжих болсон гавьяат С.Батсүх ч бас зайран болсон талаар олон хүн баталдаг. Өөрөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрсөн.

Жүжигчин Алтанцэцэг буюу Ааяа удган
Хошин урлагт залуу насаа зориулсан, хошин шогийн дунд үеийн чадварлаг жүжигчдийн нэг нь Алтанцэцэг. Ааяа гэж дуудагддаг, чанга дуутай авьяаслаг жүжигчин ойрын хэдэн жил харагдахаа больсон. Түүнийг хаачив, ийчив хэмээн сураглатал бөө болсон дуулдана. Тэрээр бөөгийн онгод тэнгэрээ буулгаж аваад зогсохгүй үзэж хардаг болсон гэнэ. Хошин шоунд тоглохоос гэртээ суугаад хүмүүсийн заяа төөргийг мэргэлж, засал номыг хийх нь илүү орлоготой биед амар байсан болохоор Ааяа ийнхүү тайзнаасаа хөндийрсөн биз ээ.

“Салхи Дамбий” бас бөө
“Салхи Дамбий” хэмээх дүрээрээ хүмүүст хүрсэн УДЭТ-ын жүжигчин СТА Д.Бямбацогт бас бөө гэнэ. Д.Бямбацогт онгод тэнгэрээ буулгаж авсан ч заяа төөрөг үзэж засал ном хийхгүй гэсэн.

С.Жавхлан эхнэрээсээ салсан нь бөөгөөс болсон уу?
Дуучин С.Жавхлангийн экс эхнэр Г.Долгормааг өндөр боловсролтой нэгэн гэдэг. Боломжийн амьдралтай айлын боловсролтой охиныг “Бөө болох ёстой хүн байна” гэж нэгэн бөө хэлж, толгойг нь эргүүлж амжжээ. “Торгоны зам” компанийн Гантөмөрийн охин Долгормаа бөө болох гэж гүйгээд С.Жавхлан түүнд нь дургүйлэхэж салсан гэж ойрын эх сурвалж ярьсан.

Дуучин С.Наран тэнгэртэй харьцдаг
Хөвсгөл нутгаас гаралтай нэртэй дуучдын нэг С.Наранг бөө мөргөлийг хэт шүтдэг, өөрөө ч бөөгийн дуудлагатай гэсэн яриа гараад амжсан. С.Нарангийн өвөө нь нэртэй оточ хүн байсан гэнэ лээ. Өөрийгөө бөө болсон гэсэн яриаг эрс эсэргүүцсэн дуучин бүсгүй маань харин багаасаа зөн совинтой, түүндээ итгэдэг, зөн совин нь ч түүнийг хуурдаггүй гэсэн. Дуучин бүсгүй өглөө бүхэн тэнгэртээ залбирдаг аж.

Т.Эрдэнэтогтох урлагийнхнаас бөө болсон анхдагчдын нэг
“Говийн зэрэглээ” киноны захирал залуугийн дүрээр нь жүжигчин Г.Эрдэнэтогтохыг андахгүй. Хонгор нутгийн авьяаслаг жүжигчин сүүлийн үед үсээ ургуулан сүлжиж, сураар боон алхах болсон нь зүгээр нэг “моодорхсон” хэрэг биш байжээ. Тэрээр урлагийнхан дундаас бөөгийн онгод тэнгэрээ буулгаж” авсан анхдагчдын нэг юм байна.

“Харанга” хамтлагийн хоёр бөө хөршүүдээ унтуулдаггүй
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг бөөгийн онгодтой онгодоо хүлээж авахгүй байгаа болохоор ажил үйлс, зам мөр нь ийм барцадтай байна гэж баахан шуугисан. Х.Лхагвасүрэн “Би бөөгийн зан үйлээр биш өөрийн уран бүтээлээр бурхан тэнгэртэй холбогддог” гэж хэлдэг ч 20 жилийн ойн тоглолтоосоо хойш бөөгийн таван өнгийн хадгийг микрофоноосоо салгахаа байснаас харахад бөөгийн зан үйлтэй нэгэнт холбогдсон нь илт.  Мөн тус хамтлагийн гитарчин, гавъяат Ц.Энхманлай онгод шүтээнтэй. Х.Лхагвасүрэн, Ц.Энхманлай хоёр сардаа нэг удаа нэгнийхээ гэрт онгод тэнгэрээ буулгаж, бөөгийн ёслолоо үйлддэг бөгөөд бөөн дуу хөгжим болдог болохоор хөршүүд нь тэр өдөр унтаж чаддаггүй гэнэ лээ.

Монголчуудын амьдрал

14 Comments

  1. бөө says:

    Монголчууд Мөнх Хөх тэнгэрээ шүтдэг. Мөнх тэнгэр биднийг Монгол хүн гэдэгийг батлаж хөх тамгаа төрөхөд нь дардаг. Бид тэнгэрт данстай, дээдэс заяатай түмэн гэдгээ мартах учиргүй.

  2. baby says:

    Онгод тэнгэр шүтээн гэдэг чинь байдаг л зүйл, өөрт тохиолдоогүй зүйлээ битгий үгүйсгэж бай залуусаа. Хэн ч байсан гэсэн сайхан амьдрахыг л хүсдэг, хүссэндээ биш аргагүй болохоороо л авдаг юм. Энэ бол бас нэг бодлын бидэнд заяасан том аз завшаан ч юм шиг, ийм л болохоороо Монгол хүмүүс бусад улс үндэстэнээс ялгаатай байгаа юм. Бид нар тэнгэрт данстай тэнгэр заят ард түмэн шүү дээ. Тэнгэртээ мөргөж онгод сахиусаа дээдлэж явсанаараа Монголчууд уруудсан түүх байгаагуй ээ

  3. zowlgoo ogogch says:

    энд дандаа жаахан хүххдүүд сэтгэгдэл бичсэн юм шиг байна. тан нар амьдралдаа хэцүү бэрхтэй тулгарч, өвчин зовлонд ороогдоод амьдрал ахуй дордоод тэнгэр хол газар хатуу гэх цагт энэ үгээ, бодлоо, үнэмшилээ санаарай. үр хүүхдээ өвчин зовлогүй болгох гэсэн хүсэл эрмэлзэл чинь Чөтгөр байсан ч мөргүүлэх болно.

  4. zowlgoo ogogch says:

    үнэхээр үнэн бол одоо яахав дээ. Бөөгийн шүтлэг бол шашин биш. эцэг эх өвөг дээдэс уул ус нутаг орноо штэж амьдрах Өвөг дээдсийн минь ёсны илрэл юм. Дээд тэнгэрийн онгод сахиус бол үнэхээр байдаг зүйл шүү. үүнийг үгүйсгэх юм бол та нар өвөг дээдэс уул ус нутаг орноо үгүйсгэж байгаагийн шинж. Ямар ч байсан Христос Буддаа Лалын гэх мэт шашнууд бол манай дээдсийн шашин биш хаин Бөөгийн шүтлэг бол ЧИнгис хаан түүнээс урагшаа шүтэж ирсэн үйлдэж байсан ёс юм. Чингис хаан Бурхан Халдун уулнаа дайнд явахын өмнө хэд хоног суудаг байсан гэж бичсэн байдаг. энэ нь дээд тэнгэртэй холбогддог байсан гэх баримтыг хархад Хаан маань өөрөө Бөө байсан гэх эрдэмтэд олон бийг БҮҮ МАРТ

  5. AHHA says:

    Сүлжээний бизнес

  6. tsendmaa says:

    Онигоотой юм Улс орон мөхөх дөхөж баИгаагийн 1 шинж Ядаргаатай тэнэг юмнууд ядаж цонх блаконий шил руу суу цацаад халтардууулаад дээрээс пэн пан хийлгээд амраахгуй юм Бөө нар уулзалдаж цугларахлаараа айлийн цонх руу суу цацахгуй хангай дэлхийдээ өргөж байх талаар ярилцаарай Айл болгонд 2-3 бөө байна ш дээ Энэ арай дэндлээ Амидралаа аваад явж чадахаа болихоор л хэдэн төгрөг олохийн тулд бөө болоод байна ш дээ Тэгээд л ядарсан зудэрсэн өвчтэй хумуусийн сэтгэл зуйгэээр тоглоод

  7. iiiii says:

    ёстой инээд хурээд байдгиймаа яаана даа хоорхий хэдэн монголчууд

  8. baldag says:

    бөө сэкстэй ямар холбоотой юм бэ энэ сайт заримдаа ингээд дэмийрээд байдаг юмаа

  9. Hair says:

    olon boo torj bgaan tsys oirtoj bgaagiin shinj de

  10. Erka-d says:

    санаа зоволтгуй ээ чамд ийм ум тохиолдохгуй онцлог ни энэ бол худлаа зуйл. хэхэ. би эрөөсөө унэмшдэггүй харин инээд хурдэг шуу.

  11. Erka says:

    Үнэхээр харанхуй бүдүүлэг өрөвдөлтэй! Бөөгийн дайрлагад өртчихгүйхэн шиг л энэ бөөгийн үеийг өнгөрөөх хэрэгтэй!

  12. naran says:

    Шаал солиотой юм. Завхарсан бүдүүлэг, харанхуй бүрэнхий юм бэ? энэ бөө гээд байгаа нөхдүүдийг нэг нэг буудаж үзээд үхэхгүй байвал бөө юм байна гэж үнэмших юмсан. Ах дүү, танил нөхөд, ядарсан зүдэрсэн хүмүүсээр амьдралын хэдэн халтар төгрөг олдог арчаагүй юмнууд.

  13. amka says:

    бид бүгд тэнгэртэй харьцсандаа буруутаагүй ээ. Дэлхийн талыг эзэлж, их сайхан өв соёл, харьцааны соёлтой байсан юм билээ!!

  14. Tseegii says:

    энэ бол нийгмийн ядуурал хоорхийлолтэй зуйлийн нэг. Ийм орон хогжихтэй удаандаа зайлуул.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.