– Эсрэг хүйсийнхээ хүнийг өөртөө татах бас нэг чухал зүйл бол түүнийг магтан сайшаах, урамшуулах явдал юм. Тухайлбал: зан ааш, хийж буй үйлдэл гэх мэт. Гэхдээ зүгээр нэг шалихгүй зүйлд магтаал өгөхдөө гол нь биш хамгийн гол нь бусдаас ялгарах давуу талуудыг нь үнэлж дүгнэх хэрэгтэй.
– Сэтгэлээ түрүүлж илчлэхдээ гол нь биш. Таалагдсан эр хүнтэйгээ яриа өрнүүлж байхдаа хүслэн болсон, тачаангуй, энхрий үг хэллэгийг хэрэглэж байгаарай. Зөвхөн “хайр” гэдэг үгийг хэрэглээд байх юм бол эрэгтэй хүнд дурласан, гэрлэхийг хүсч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж орхидог. “Хайр” хэмээх үгийг гагцхүү та хоёрын харьцаа бат бөх болсон цагт, түүнийг тэнд сэтгэлээ илчилсний дараагаар хэлэх нь зүйтэй.
– Нүдний харц бол бас нэг чухал зүйл юм. Хоёр бие уруугаа ширтэх харц удаан үргэлжлэх нь ойртох бас нэг нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Гэхдээ харцанд бас учир бий. Хэрэв удаан мөртлөө ууртай өөдөөс нь ширтээд байвал таныг түрэмгий, ууртай байна хэмээн дүгнэх болно. Иймд эелдэг, тачаангуй харцаар харах хэрэгтэй. Ингэснээр түүний дотоод ертөнцийг жаахан ч атугаа нээлгэж чадах болно. Түүнчлэн түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд түрүүлж харцаа өөр тийш нь болгож өгөөрэй.
– Эр хүний дур хүслийг татах илүү үр дүнтэй арга бол зориуд, санаатай санаандгүй байдлаар биед нь гар хүрэх явдал юм. Энэ нь та хоёрын дотно харьцаа үүсгэхэд саад болоод байгаа зүйлийг үгүй хийж өгнө.
– Илүү нээлттэй байж өгөх хэрэгтэй. Ингэснээрээ түүний танд итгэх итгэлийг төрүүлж, болгоомжлох сэтгэлийг нь үгүй хийж, эргэлзээг нь тайлах болно. Учир нь эргэлзэхгүй, болгоомжлохгүй байх явдал нь эр хүний үндсэн хэрэгцээнүүдийн нэг юм.
/Хань/
3 Comments
yoronhiidoo ih towch yumoo ilvv delgereygvi medeelel heregtei baina
naad deerhiig bichsen shig mayaglaad baigaa hyyhnees daruuhan ichimhii ni minii huvid ilyy taalagddiishd, medeej biee yaaj avch yavaa ene ter geed end bicheegyi olon zyil bii, tegeed taalagdval dotno haritsaa yysgej boliishd. Tyynees shirteltsej togloj baigaa yum shig oodoos haraad end tend hyreed baigaa hyyhen bol oligtoi sanagdahgyishdee…
АА ТИЙМ БАЙХАА МАНАЙ АЖЛЫН НЭГ ХҮҮХЭН НАДАД ХЭД ХЭДЭН УДАА ХҮРСЭН ЮМ БАЙНА ОДОО Л ОЙЛГОЛОО МАРГААШ ЯРИЛЦАЖ ҮЗНЭЭ