Амьдралаа гэж… Ер нь эмэгтэй хүн маш их тэвчээр зоригтой байж байж л гэр бүлийн амьдрал оршин тогтнож байна. Миний нөхөр зан байдлын хувьд өөлөх юмгүй сайхан хань л даа, өөлөх юм бол жаахан нэрэлхүү л гэх байх. Бид 2 гэр бүл болж амьдраад 5 жил болж байна, одоо 2 хүүхэдтэй. Бид 2ын хэнд нь ч нэг нэгнийгээ хуурах араар тавих, үл хүндлэх, халамжгүй байх гэх мэтийн асуудлууд байхгүй, үнэхээр сайхан гэр бүл.
Гэхдээ нөхөр маань ажилгүй, ажил хийж байсан ч тэр нь гэр бүлийн хэрэгцээнд хүрдэггүй зөвхөн өөрийнх нь зайлшгүй хэрэгцээнд л зориулагдаад дуусдаг байлаа. Өнөөдрийн тухайд нөхөр маань ажилгүй л байна, бүх юм сайхан болно найз нь сайхан амьдруулна л гэдэг юм, би энэ бүхнийг тэвчээд хүлээгээд л байдаг, гэхдээ хэзээ тэр ажилтай болж мөнгө олж үр хүүхэд биднийгээ тэжээх вэ??? Би тэр мөчийг 5 жил хүлээж байна. Энэ бүх хугацаанд миний цалингаар л амьдарч байна, дээрээс нь ах дүүсийн дэмжлэг туслалцаа бас орно.
Миний тэвчээр алдарч байна.
Бид сүүлийн хэдэн жил ярьсан хувийн бизнес эхлүүлэхээр орон гэрээ зарлаа, амжилт олсонгүй. Хадмын хаяанд. Одоо жинхэнэ сайхан ажилд орох гэж байгаа л гэх юм. Надад үнэхээр итгэл алгаа. Би энэ сайтад тавигдсан нийтлэлүүдийг харахад голдуу л нөхөр араар тавьсан гэсэн утгатай байдаг, тэрийг уншаад надад ийм зүйл тохиолдоогүй би азтай юм гэж боддог.
Би нөхөртөө маш их итгэж бас сэтгэлээсээ дэмжиж байдаг, энэ байдал удаан үргэлжлэхгүй дээ түр зуурын л асуудал гэж өөрийгөө тайтгаруулж байдаг. Гэхдээ одоо үнэхээр маш их сэтгэлээр унаж байна.
Салъя гэвч нэгэнт үр хүүхэдтэй болоод босгосон амьдралаа нураана гэдэг амар ажил биш шүү дээ. Хэрэв тийм зүйл боллоо гэхэд би хүүхдүүдээ хүний гар харалгүй өсгөж чадна л даа. Гэхдээ….
Миний хамгийн том дутагдал бол өрөвч зан. Одоо бодоход би нөхрөө хайрлахаасаа илүү өрөвдсөндөө л нэг гэрт орсон юм шиг санагддаг. Ёстой залуу халуун насны гэнэн бодол шүү. ОДоо ингээд л саллаа гэхэд нөхөр минь хаана очих вэ? гэж ирээл их өрөвддөг ёстой ТЭНЭГ.
Хичнээн ингэж бодож өрөвдөж байгаа ч энэ хүнгүй амьдрал надад арай л илүү дараа багатай илүү хөнгөн байна гэж бодогддог.
Би хэзээ ч ирээдүйн тухай муугаар боддоггүй, муу муухай бодлоо тэр дор нь л мартахыг хичээдэг байсан, гэхдээ одоо байдал үнэхээр сайнгүй байна, миний тэвчээр алдагдаж байна, бас маш их ганцаардаж байна. Нөхөр маань ажил хөөцөлдөж байгаа нэртэй гэртээ ч тогтохгүй юм. Тийм болохоор сүүлийн үед их хартай болсон, хэрвээ тэр үнэхээр өөр хүүхэнтэй зууралдсан бол надад итгэл сэтгэл гэж юу ч юм үлдэхгүй байх.
Сэтгэл маань ч бүр хөрч байна, амьдрал хайр дээр тогтдог гэж үү? Үгүй ээ өнөөгийн нийгэмд дан ганц сэтгэлийн чин зориг мэднээ гээд явбал хамгийн том тэнэгтэлт тэр болох байх.
Миний захидлыг уншиж байгаа залуухан охидууд, сонголтоо хийгээгүй байгаа сайхан бүсгүйчүүд эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд: Сонголтоо л зөв хийгээрэй, сонгох хүнийхээ мэдээж зан төлөв, сэтгэл зүрхийг нь сонжиж мэдэхээс гадна хамгийн чухал нь ар гэр, ажил төрөл, бас эр хүний ноён нуруу гэж юм байдаг шүү дээ. Амьдралын ачааг ганцаараа нуруун дээрээ үүрэх хэрэггүй, эр хүнийг хайрлахаас гадна өрөвдөх хэрэггүй. Энэ бол эмэгтэй хүний өрөвч нинжин сэтгэлийн гол алдаа нь юм шүү.
Үнэхээр хонгилын үзүүрт гэрэл байгаа гэж үү?
30 Comments
манай нөхөр бас тийм манай гэрийнхэн иййм хүнтэй суулаа гээд ам бүлийнхээ төсвийн хэдээс хасчлаа,уг нь миний ар гэр асаалттай танк байсан юм,тэгээд хангэлуун амьдрья гэвэл
нөхрөө явуулж бэлэвсрэх, нөхөртэйгээ байя гэвэл дутуу гацуу амьдрах л болж бна,би орлого сайтай тэрэндээ л нэг юм болж бна,
ЫАГААД ажил х.x бодолгүй ум бол одоо цагт ажилгүй бол хэцүү гдг.г мэдэрсэн б.маар ум ганц хүний цалингаар амьдрана гдг байж болохгүй сайн шаардаад ажил хийлгэ яаж өдөр хоногийг өнгрөөх гээд байдаг хүн ум болдоо хөөрхий
🙂 Урнаа яг эрчүүдийн дотоод бодлийг ил гаргав аа гэж вахаха лав 70% нь тийм бодолтой байдаг байх шүү
миний амидрал бас аднлхан нэг ялгаатай ни ю гээч амидрал дээшлээд ирэхээр, оорнийн хурээлэлтэй болоод ирсэн чини оор хунтэй яваад эхэлвэл яах уу унэн дургуй хурмээр ямар байснаа мэдэхгүй
Амьдрал шатрын хөлөлтэй маш төстэй юм шиг ээ. Хүн өөрийн нүүдлийг дураараа, хүссэн зоргоороо санаснаараа хйиж болдог. Харин түүнээс үүдээд хүнд байдалд орвол хүссэнээрээ гарч болохгүй. Маш их бодож сайн нүүдэл хийж байж мадлагдахаасаа сэргийлж болно. Харин ихэнхдээ юу хийхээ мэдэхгүй зүгээр л бодоод тооцоолсоор байгааад л ганц нэг худлаа нүүдэл хийж үзээд мад болоод хожигдож дуусдаг тоглоом гэж.
Энэ хуухнууд ямар ч сонин хумуус вэ? Дандаа зовлон ярих юм. Зоблонгуй амьдрал гэж байдаггуй юм. Би гэрлээд 10 жил болж бна. Одоо манайх хоер хуухэдтэй. Эхнэр маань 19 тэй байхдаа хуугээ гаргасан. Бид манай аавынд амьдардаг байлаа. Тэр уед тусдаа л гарчихвал бух юм болох гээд бна гээд манай хун хэлдэг бв. Тусдаа гарлаа. Би дарга даамал хамаатангуй болохоор бор зурхээрээ амьдралаа босгосондоо. Баян ч боллоо. Гэтэл манай хун охиноо гаргасанаасаа хойш гэртээ тогтохоо Болив. Би ажлаар гадагшаа их явна. Тэр уед гэртээ хононо гэж байхгуй. Суулдээ намайг ажлаа тараад гэртээ ирэхээр утсаа салгаад алга болчихсон бдг болов. Хаяа лдаа. Тэгээд уурээр 5 ийн уед ОРж ирнэ. Би их гуйсан лд аа. битгий ингээч гэж. Гэртээ байгаад байхаар уйдаад бна гэнэ тэгсэн хирнээ ажил хийхгуй. Гэрийн ажилдаа сайн л даа. Ингээд болоод байсан нудраганы амт узуулэх хэрэгтэй байж гэж ойлгоод, зодлоо. Ур дунгээ шууд узуулэсэн ш д. Би урд нь эрийн муу эмдээ бар гэж бодоод тэнэгтээд явдаг байсан блээ
ажилгуй гээд ухэх юм уу Гар хул чинэ бурэн бутэн эрүүл саруул бол хийх ажил их бна ш дээ. Юун ч гутранга юм бэ чи.
тэгээд монголд биш солонгост хүний боол хийгээд явах нь ок уу?
би одоо жил гаран эхнэрээрээ тэжээлгэж бна Монголд ажил унэхээр олдохгүй бна эхнэр гайгуй тсалин авдаг тулдаа нэг юм болж бкх шиг бна заримдаа ажил олдохгуй бол амиа хорлоэ гэж бодох боллоо Монголд хар ажил хийж хуний боол болж явснаас ухчих ни ч шулуухан юм шиг
Эр хүн болсон л хойно ямар нэг санаа өвөрлөж л байгаа байлгүйдээ.Гэхдээ ухаалаг хүн бол өдий олон жилийг ардаа орхихгүй л байсан байх.
Эр хүнийг удирдан чиглүүлэгч нь эмэгтэй хүн гэж ирээл сүрхий үгийг ч хэлж өгөх юмдаа хүмүүс.Нөгөө эрчүүд чинь юм бүхний тэргүүнд яваад байдаг лидер улс биш билүү? Ойлголцолд хүрч , ярилцах л хэрэгтэй .
Сайн байна уу? Миний бодлоор нөхөр чинь арай гайгүй ажил олж хийх гээд л одоо болтол ажилгүй байгаа байлгүй дээ. Тэрнээс яг ажил хийе, юу ч байсан хамаагүй хийнэ гэсэн хүмүүст бол хар бор ажлаас эхлээд ажил зөндөө олдох байх. Нөхөр тань өөрийгөө бас тодорхой хэмжээнд үнэлдэг учраас гайгүй ажил хийх гээд байгаа байх.
Одоо нөхөртэйгээ сайн зөвлөлдөөд юу ч хамаагүй олж хий, тэр ажлаа хийнгээ өөр гайгүй ажил давхар хайх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан нь дээр байх… За амжилт!!!
Ямар ч байсан ийм зүйлээс болж 5 жил бүтээж босгосон амьдралаа нураах хэрэггүй байх… Сүүлд нь их харамсч магадгүй шүү!
Дахин амжилт, 🙂
Хүмүүс монголд ажил олддоггүй, ар өврийн хаалгаар ордог л гэж ярих юм аа. яг хайгаад явж үзсэн юм уу. гадуур, сонингоор, интэрнэтээр л нэг ажлын зар байна. хэрэв бид өөрсдөө гололгүй хийдэг байсан бол ажил бол ёстой хогоороо байгаа дөөөө. би л лав жил болгон өөр өөр ажил хийгээд явахад дараагийнх нь газар авахад бэлэн л байх юм байна шдээ. ажил олдохгүй байна гээд байгаа хүмүүсийг гайхах юм.\ дээр сэтгэгдэл бичсэн хүнд хэлсэн шүү \
Харин нийтлэлийн эзэнд хэлэхэд наад хүн чинь засрахгүй байх өөө. эртхэн зам мөрөө хөөсөн нь дээр биз. манай эгч нөхрөө 15 жил тэжээж байна. огт дээрдсэн юм алга. хүн ганцаараа зүтгээд юунд ч хүрдэггүй юм билээ.
Сэтгэлд ГАЛ байхад Зууханд ГАЛ олдоноо
Хм надтай адилхан юм гээч, Ялгаатай нь би нөхрөө 10 жил тэжээж байна даа. Эр хүн хэзээ ч засрахгүй юм байна гэдгийг л яс ойлгосон. Бүхэл бүтэн 10 жил би нөхрөө ажил төрөлтэй болж сайхан амьдрах байх гэж харсан. Болоогүйээ. Тэгээд 2 жилийн өмнө түүнийг гэрээсээ явуулсан. Одоо бас л ажилгүй ээж эгчээрээ тэжээлгээд суудаг юм. 40 хүрч бгаа хүнийг одоо хүлээгээд дэмий биз. Ийм л байна. Үнэндээ манай нөхөр танай хүнтэй их төстэй юмаа. Архи дарс бага хэрэглэдэг, надад маш их хайртай, халамжтай, элдэв хүүхэн шуухантай холбогдоно гэж хэзээ ч бхгүй хүн бсийм
Гутрах хэрэггүй байхаа. Гэхдээ танай нөхөр бэлэнчлэх сэтгэлтэй хүний мөнгийг ашиглаж, тэжээлгэх дуртай хүн шиг санагдлаа. Ер нь эмэгтэй хүн ганцаараа гэр бүлээ тэжээнэ гэдэг чинь хүнд үүрэг. Хоёулаа л ажиллах хэрэгтэй. Нөхөр чинь гадуур яваад ажил олохгүй байгаа бол чи олж өг л дөө.Зар хар. Би бас л чам шиг нөхөр хүүхэдээ тэжээгээд л явна. Манай хүн ажил хийдэг ч авсан цалин нь хаана ч хүрдэггүй байхгүй дуусчихсан л гэдэг. Цалин мөнгийн асуухаар их уурладаг. Хамтдаа амьдраад 7 жил болж байна. Нэг сайхан дэлгүүр дагуулаад хувцас авч өгсөн юм байхгүй шүү. Тэр бэлэг цэцэгийг мэдэх ч үгүй. Ер нь бол миний цалинг л үрж байх санаатай. Ийм нөхөртэй байхаар юугийн юунд зарцуулах уу гэж толгойгоо их ажиллуулах хэрэгтэй болдог. Адаглаа л нүүрний тос, пудр дуусвал нөхөр авч өгнө гэж байхгүй. Үүнийгээ дараа сарынхаа зарцуулалтанд оруулж боддог. Миний цалин бас л бага талдаа. Ер нь гэр бүлийн 2 хэн хэн нь ажилтай ажил дотроо гайгүйхан шиг бага биш цалинтай байвал асуудалгүй юм шиг байгаа юм. Миний бодлоор эр хүн чадалтай байх хэрэгтэй гэж бодож байна.
миний хань ч гэсэн цалин багатай ажил хйидэг байхад нь аваад суусаан. эмэгтэй хүн эр хүнийг залах чиглүүлэх гол хүн нь шүү дээ. нөхөр чинь ямар нэгэн мэргэжилтэй лб ол яаж ийж байгаад ажилд л оруулахыг хичээгээрэй.. ажилгүй л болохоос биш танай нөхөр чинь сайн сайхан л хүн юм шиг байна ш дээ..
тэхээр божл бүтэж байгаа амьдралаа ганцхан мөнгө цалингаас болж үрэн таран хийж болохгүй шүү..
эр хүн юм бодож л байгаа байх.. ямартай ч
туслалцаа дэмжлэгээ бүү үгүй хийгээрэй..
чи гэхдээ хааяаа ингэж амьдрахаас залхаж байна энэ тэр гээд аашлаж зэмлэж, уурлах хэрэгтэй шүү.. хүн хэлэхээс наашгүй шүү дээ
Эр хүнд өөртөө итгэх итгэл хэрэгтэй байдаг юм шиг санагддаг. Тэд дотроо маш том зорилготой, ирээдүйн тухай эмэгтэй хүнээс илүү алсыг хардаг. Эмэгтэй хүн тэвчээргүй, юмыг тэр дор нь хийж үр дүнг нь үзэхийг хүсээд байдаг. Эр хүн аажмаар зүтгэсээр том үр дүнд хүрч чаддаг. Тэр зорилгодоо хүртэл хэнд ч хэлэхгүй зүгээр яваад байгаа юм шиг байх нь олонтаа. Гэтэл гэртээ байхдаа хүртэл дотроо бодоод боловсруулаад л байдаг. Тэднийг үр дүнд хүрэхэд эмэгтэй хүний итгэл, тэвчээр дэмжлэг маш чухал. Хэрэв тийм түшиг тулгуур байхгүй бол эр хүн зорилгодоо хүрэх цаг хугацаа улам холддог. Миний нөхөр анх авсан цалингаа автобус өдрийн хоол хоёрт өгдөг ажилд орж байхдаа би энэ ажлыг хийснээр олох цалин биш дараа нь олж хийх ажилд хэрэгтэй, тийм болохоор миний хань зөв ойлгоорой гэж байсан. Тэр хугацаанд өөр компаний эзэнтэй танилцаж удирдлагад ажиллах болсон. Нэг ажлыг нөгөөгөөр солиод нэг их дээрдээгүй. Харин ч дараагийн дарга нь байнга зугаалж, ууж идэж явдаг хүн байж таарсан. Улам дордсон юм шиг санагдах үе байсан. Шөнө ууж байгаа даргаа хүлээгээд ирэхгүй гэх мэт. Заавал гэрт нь хүргэж өгөөд тэргээ тавьчихаад ирнэ. Гэтэл тэр хүний бүх ажлыг амжуулж, найдвартай ар тал нь болж чадаж байсныг үнэлж яваандаа компаний бүх ажлыг миний нөхөр хариуцах болсон. Өнөөдөр миний нөхөр алба хувийн ажлаа зэрэг амжуулаад явдаг. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг үнэн үг шүү. Итгэж дэмжих их чухал
Гэхдээ чи аймаар өөдрөг сайн хүүхэн бнаа.Тэрийг 5 жил хүлээж байхад.Арай ч дэ нэг ч гэсэн ажил олоод хийж бноодоо.тэр нөхөр чин ёстой нэг идэвхгүй,өөрөө өөртөө итгэлгүй,зориггүй,санаачлагагүй,одоо болж л бгаа юм чин гээд байдаг хүн юмаа.Тэхээр чиний одоо залхаж бгаа чин зөвөө.Дахиад 10 жил болохоод бахь байдгараа л байна.Одоо чи ажилгүй болчвол яанаа.Гэхдэ наад хүнээ цочролд оруулаа.тэгэхгүй бол болж бна гээд л яваад бна.чи амьдралийг өөрт нь даатгаад үз.3 сар чи ажил хийхгүй бгаад үз л дээ.
ӨӨДРӨГ БАЙ ТОЛГОЙГОО ӨРГӨ
эр хүн туг ч барина тугал ч хариулна гэж дээр бичжээ гэхдээ 5ын 5 жил тугал хариулаад бхдаа яахав дээ нэг албан газрын жолооч болтугай хийлгээч эсүүл нэг машин нтр зохьцуулаад халтуурдуулаач ажил голоод хийдэггүй юм шиг санагдлаа. Сайн ажил гэж юу байдгийн саараас н эхэлж ажиллаж сураад дараа нь каррьер хийдэг болохоос шууд босс болно бизнесмен болно гэж найдаад ч хэрэггүй! Доороос дээшээ явна уу гэхээс гараа хумхиж сууж бгаад шууд саятан болсон хүнийг би л лав мэдэхгүй тэгээд ч эцэсийн эцэст ажил хүнийг голдог болохоос хүн ажилыг голдоггүй л бгүй юу,.
чи одоо хажуунаас нь сайн шахаад ямар ч хамаагүй ажилд оруул 2 хүүхдээ тэжээнэ дээрээс нь бас 1 хоосон ам хооллоно гэж юу бсын, гэхдээ сал гэж бгаа юм биш шууд сайхан 1 өдөр сууж ярилцаад ойлгуул ,
Gol ni chadaltai, chadvartai, bolovsroltoi emegtei hun iim eriin hajuud baihlaar dotor ni muuhairdag baihgui yu.Emegtei hun hairtai hun, nohroo ooroosoo iluu baigaasai gej husdeg,ur huuhed ni aavaaraa baharhaasai gej husdeg.Ene emegtei gol ni mungunduu ch bish nuhur ni setgeldee bodoj yavdagtai ni ijil bish bgaad l gutarch.
ёоох энэ эгчийн амидралтай минийх бас тостэй юмаа
ганц ялгаатай н би гэрлээгүй бгаа л юм шиг бна. би гадаадад сурдаг,26тай. манай найз залуу мглд бдаг их сургуулиа 3н жилийн омно тогссон,ажил бхгуй,хайж байгаа гэдэг. одоог болтол олигтой ажил хийж узээгүй дээр н ар гэр н тааруу. дэмжиж туслахаасаа дараа болох н илуу бх бараг.
яахав надад унэхээр их хайртай, намайг ойлгодог дэмждэг. гэхдээ суулийн уд миний санааг зовоогоод байгаа зуйл бол ирээдүйд яанаа
энэ чигэрээ урагшгуй царайлаал байх юм биш байгаа даа гэсэн айдас мглд хариад шууд гэрлэнэ гэж бодогдуулахгуй бна аа.
ах эгч нараа дахин асууя аа
хунтэй гэрлэхэд хайртай байхас гадна өөр юу бодолцох ёстойн бэ?
manai mongoliin niigem bas ih shaltgaalj bgaa. ajild oryo ch gesen ajil oldohgui oldloo ch ar uwriin haalga, heel hahuuli ni diildehgui. oldloo gehed ulirliin chanartai barilgiin ajil geh met. tsalin baga. ehnertee neg ayataihan unertei us awaad ugie gehed sariin tsalin bugd l yawchihna.biznes hiie mungu heregtei ajilgui hund hen mungu zeelhew dee. aztai neg ni yahaw sain ah duu taniliin nuureer ajil turuld ordog l baih. tanil tal bhgui bol tegee l duusaa. mungugui hun unuudur hen ch bish bolchihood bna shdee.yahaw uneheer ajildaa yaya dee gesen garamgai medlegtei zaluuchuudad bol bas ch undur tsalintai ajil bgaa l bh.geh met zuilsiig sain bodoh heregtei bolow uu. ug ni neg hul deeree boschihvol tanil taltai ch bolno, hunch haritsah ni ihsene. 5 jil gert suusan hund yun tanil tal baiw gej. gehdee amidraliin tuluu zutgeh setgel bna u sain ajiglaarai. zarim ni zugeer tejeelgeh sanaatai geriin ch ajil hiihgui tus nemer bolohgui zuragnii umnu unjij hool horoodog erchuud suuliin ued ihseed bna shuu.ehnereeree tejeelgej bgaa er hun ug ni ichmeer l yum, odoo ch bur ulaan tsagaandaa garch dee. naad hundee manaachiin ch ajil hamaagui olj hiilgewel yasiin be. salj sarnina gej bhaar.taniig huleetstei handaad bhaar hudluhui bga yum bishuu. joohon huchleed ug l duu. er hunii amjiltiin ard dandaa ehner hun bdagaa gej. emegtei hun bas joohon huchilsen, baga zereg shunaltai , shordson baidaltai bhgui bol bolohgui bhaa. sain yawj bgaa erchuudiin ard dandaa shulam shig aihtar huuhnuud bdag gesen shuu.
Er hun ajillaj amidrah erch huchee ger buleesee l awna shuu dee
mungu amidral bish shu de busgui min!
er hun tug ch barina tugal ch hariulna gej ug bdag…
chamaig hayaad yavsnii chin daraa ter hun genet saihan ajild orood deeshleed irehleer chi l tolgoigoo shaana bh da oor yahav…
iimhen yumnaas bolood bosgoson amidarlaa nuraaj bval tegeed chamd yu ch gej zovlohov.
энэ дээд талийн авгай д.Хун алддагаа гэхдээ 5 ийн 5 жил ургэлжлүүлж алдана гэж юу бдагийн?Би сал гэж бгаан биш зугээр нухуртуу ажил олж угууд цуг хичээвэл ядгийн бол…
Энэ хүүхнүүл нээрээ үнэхээр учир нь олдохгүй хэцүү хүмүүс юмаа. яг үнэндээ хар амиа хичээсэн л хүмүүс байх юм. манай хүн бас яг иймэрхүү намайг өөртөө анхаарал тавь гэж шаардана тэгээд ажил төрлөө багасгаад өөртэй нь хамт байж халамжилж хайрлахаар ажил төрөл хийсэнгүй мөнгө төгрөг хэрэгтэй гээд уурлана. за тэгвэл ажил төрөл хийе гэхээр хайр халамж гээд л яалт ч үгүй хамт байх хугацаа нь багасаад ирнэ. тэгэхээр хайрлаж халамжилсангүй өөрт хүүхэнтэй сүүлэрлээ сүлбэлдлээ гэнэ. Хэрвээ хамтдаа бүгдийг хийе гэсэн чинь сэтгэл байвал бүгдийгсайхан болгож болно шдээ. эмэгтэй хүн заавал хоол хийж гэрийн ажил хийх албагүй гэж та нар ярьдаг шиг эр хүн заавал тэгж махаа идэх албагүй биз дээ.Эмэгтэйчүүд чиний гарыг харж амьдрах юм уу гэж орилж хашгирчаад яг үнэндээ нөгөөхөө харад л өөрсдөө арчаагүй царайлаад л суучихна. эмэгтэй хүн заавал гэрийн ажил хийх албагүй гээд эрэгтэй нь хийлээ, гэр орноо тэжээх ёстой гээд ажилаа ч хийлээ тэгээд хүүхнүүд та нар үлдсэн юуг нь хийх гээд байгаан. ажил битий хий ядрана амар гэхээр би ямар гэрийн авгай юм уу гэнэ ажил хий гэхээр би ямар энэ гэрийг чинь авч явах ёстой юм уу гэнэ. Яг үнэхээр арчаагүй хар амиа хичээсэн юмнууд л байх юм. үнэхээр суугаад ханилсан юм бол өөрөө ч гэсэн хичээх л ёстой шдээ. ямар бордооны гахай биш дээ та нар. Монгол хүүхнүүд минь арчаатай бас ухаантай байцгаа л даа гуйж байна.
ӨӨРИЙН БАЙГААДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ ХҮН Л АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРДАГ ИЛҮҮ ИХИЙГ ХҮСЭХДЭЭ БИШ ….
ХҮНД АЛДАА БАЙЛГҮЙ Л ЯАХАВ ГЭР БҮЛ ГЭДЭГ ЧИНЬ 2- БИЕНИЙХЭЭ АЛДАА ДУТАГДЛЫГ ЗАСАЖ ЗАЛРУУЛЖ НӨХӨЖ АМЬДРАХ Л ТАВИЛАНТАЙ ЮМ Ш ДЭЭ ..ТҮҮНЭЭС ИЙМ ТИЙМ БАЙНА ГЭЭД Л САЛАХ АМАРХАН.. БОСГОСОН АМЬДРАЛАА НУРААХ АМАРХАН БУЦААД СЭРГЭЭХ МАШ ХЭЦҮҮ ..ЭР ЭМИЙН ХООРОНД ИЛЖИГ БҮҮ ЖОРООЛ ГЭЖ..ИЙМ НӨХЦӨЛД БУСДЫН САНАЛААР СЭТГЭГДЛЭЭР БИШ ӨӨРИЙН УХААНААР Л ЗОХИЦУУЛВАЛ ИЛҮҮ АМЖИЛТ ОЛНО ДОО АМЬДРАЛДАА БУСАД ЮУ Ч ГЭЖ ЗӨВЛӨЖ БАЙНА …АМЬДРАЛАА АВАРЧ ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦ ЗҮТГЭ БҮҮ ШАНТАР !
хөөрхөн бичжээ. хонгилын үзүүрт гэрэл бий