Амьдралын идэвхи, сонирхол буурах нь өнөө маргаашаа аргацаах өчүүхэн бодолтой болгодог..

Өдөр тутмын нэгэн хэвийн амьдрал нь уйтгартай таагүй нөхцөл байдлыг бий болгож улмаар тухайн хүнийг болж бүтэж буй бүх зүйлдээ сонирхолгүй хандахад хүргэдэг байна. Жишээлбэл, хамгийн дуртай ажилдаа хүртэл явах дургүй болох гэх мэт…

  • Энэ тохиолдолд дээрх нөхцөл байдлаас гарах цорын ганц арга бол дотоод сэтгэл зүйгээ уйтгартай байдлаас гаргах хэрэгтэй.
  • Эс тэгвэл бүтэн жилийн турш иймэрхүү байдалтай явах болно. Үүнээс болж танд болон таны амьдралд ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?
  • Асар үнэтэй цаг хугацаагаа хэмнэж чадахаа болино,
  • Сэтгэлийн эрч хүчээ хэмнээгүйгээс болоод ойр дотны хүмүүсээ мэдрэхээ больж,
  • Ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулж, хувийн амьдралдаа сонирхолгүй хандаж,
  • Улмаар амьдралын энгийн баяр баясгалангүй болоход хүрдэг.
  • Уймраа мартамхай болдог. Тухайлбал: нүдний шилээ өглөө босоод хаана тавьснаа хүртэл мартах,
  • Хамгийн таагүй зүйлс болох гомдол цөхрөл, өшөө хорсол, уур уцаар, үзэн ядалтыг сэтгэлдээ удаан тээж явах болдог.
  • Энэ нь мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, толгой өвдөх, нойргүйдэх, өвчин үл халдах дархлаа сулрах гэх мэт эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Ойр дотнын чинь хүмүүс танаас зайгаа авч, хөндий хандана.
  • Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж, тэдэндээ тавих халамж анхаарал аажим аажмаар сулрана,
  • Өөрийн гэсэн амьдралын тодорхой зорилго, хүсэл мөрөөдөлгүй болно,
  • Юманд хайш яайш хандана,
  • Зугаа цэнгэл хөөх, цагийг хий дэмий зүйлд өнгөрөөх,
  • Өнөө маргаашаа аргацаах төдий өчүүхэн бодолтой болдог байна.

/Хань/

4 Comments

  1. bilgee says:

    заримдаа ч ийм зуйл тохиолддог швв энэээс тэгээд яж ангижрах бэ? энийг заавал оруулж огооро

  2. TG says:

    ТЭГЭЭД ЯАЖ САЛАХ ВЭ? ЮУ БИЧЧИХЭЭД БАЙГААМ БЭ?

  3. angela says:

    нээрээ гарах аргыг нь тавиад өгөөч?

  4. monda says:

    тэгээд эндээс гарах арга замаа бичихгүй юмуу?ийм байдалд орсон бол амиа хорло гэсэн үгүү? яж ойлгох болж байнаа?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.