Love & Me

Ноднингийн 10 сараас хойш юү л болоод өнгөрөв дөө. Ноднингийн 10 сарын дундуур юү болсон вэ гэхээр ийм юм болсон юм. Яасан ч юм бүү мэд хар өглөөгүүр лаг эрч хүчтэй сэрээд л хачин сайхан усанд ороод л маш хүйтэн байранд амьдардаг мөртлөө ш дээ. Байнга алгасдаг өглөөний цайгаа өөртөө болон хүүхэддээ хийж өгөөд л нөгөө муу машинаа гаргаж аваад л жийдийн байгаа биз дээ.

Гэрээсээ гараад ирсэн чинь нээх сайхан цас оржоохийн. Нээх сайхан цас, бороо оржоохоор сэтгэл заримдээ гэгэлзээд бдийн яг тийм дээрээ бжийгаад машинаа унаад л гарав. Гадаад яам хавьцаа ирэхэд нөгөө муу машаан мань хальтирч байнаа, гэнэт санасан чинь би чинь машин жолоодсоноос хойш анх удаа цастайд гарч байгаам байна шүү. За яалаа ч машаан барьж байгаад ямар нэг юм болвол сандарч л болдоггүйм шүү гэж нэг өөртөө сануулаад тэгээд энхний гулгаанаар за хө хальтирах нь байна шүү найзаа гэж өөртөө хэлээд, гэхдээ анх цасаар хальтирч байгаа гэхэд сандарсангүй овоо ш дээ гэж сэтгэлээ зогоов.

За тэгээд л явж өглөө шүү, дөнгөж сая өөртөө сануулсан зүйлээ тас мартаастай, урд нэг ямбий зам голлоод байхаар нь ямбийтайл сигналдаад л хаазаа нэмээд л гүйцэж түрүүлээд л явж өглөөш дээ. Гэтэл яаав төд удалгүй саяхан гэрэл дохио тавьсан уулзвар гэнэт харагдах нь тэр шүү, хурдаа яаж ч саагаад NO шүү дээ, дохион дээр зогсож байсан ямбийгийн хойноос яваад орчихов оо хо.

Охин маань орилоод л мөргөөд зогсонгуут, ээжээ машинаа унтраа дэлбрэнэ шүү гээд машины түлхүүр эргүүлж байна шүү, хөөрхөн шүү. Хажууд нь мань бол тэр хэмжээний ухаан сөхөө ч байхгүй шүү. Хөөрхөн шүү миний муухай үр.

Нөгөө нөхрийн бөгс авах юмгүй маний хамар авах юмгүй болдийн байгаа биз дээ. Ингэж хамаг юм эхлэв шив дээ. Сандарна гэж тоймгүй. Салгалаад л машинаасаа гараад л нөгөө бөгсгүй болсон ямбийгаас гарч ирж байгаа нэг бачка дээр очоод, яанаа цохиод авах вий л гэж айж байлаа. Харин ч овоо шүү, нөгөө нөхөр бас ч зэрлэг нөхөр биш байнаа зайлуул, мөргүүлсэн юм болохоор ЯАЖИЙНАА гэж байна, яахав дээ цасанд хальтираад УУЧЛААРАЙ, боол миний буруу, би бүх л хохирлыг барагдуулнаа та тайван байгаарай энээ тэрээ гээл, тэгээд нөгөө нөхөр одоо замын цагдаа дуудаад хууль дүрмээр нь шийдээд намайг хохиролгүй болго гэлээ, би ч ОК гэлээ, ингээд замын цагдаа ах махыг дуудаад нөхдүүд ирээд л, ах нар шалгаж малгаад л хэмжиж мэмжээд л, ах нар аваараа тат гэжийнаа, аваараа ч татаж чаддаггүй шүү, агаа энэ авгай гэсэн байртай эвгүй харангуутаа маний машааны аваарыг татаж байнаа зиак ийгээд л ямбий хамартай машаанаа чүү ай хөдөлгөөд л багшийн дээдийн тэндэх цагдаа ахын пүтка рүү явж өглөө дөө.

За тэгээд л нөгөө нөхөр ч чухам толгой тархи нь доргиостой, бие хаа нь өвдөөстэй гэхээр нь гэмтэл мэмтэл явж бариад л үзүүлж бариад л, цагдаа ахад байнга дуудагдаж бариад д чухам энэ үед нэг залуутай таарав шив дээ.

Яг үнэнийг хэлэхэд мань нь ажил төрөл гэж явсаар байгаад эмэгтэй хүмүүний гоо сайхан энээ тэрээдээ анхаарал муу тавиад, хүн харангуут дурлаад унаад байдаг тийм эмэгтэй биш болчихсон байхгүй юү. Тэгээд жоохон наснаасаа оворжуу харагддаг, сүүлийн үед даан ялангуяа ноднин жил энэ муу 5 хялгасаа жоохон амраая гээд ганц ч будаг түрхээгүй гээд бод доо, миний үеийн танихгүй залуус намайг харахаараа эгч мэгч гээд балайраад би ч тэрэндээ итгээд улаан цагаан өөртэйгээ чацуу заримдаа ах байрын залуучуудыг миний дүү мүү гэж дуудаад мэдрэлтээд хувь заяатайгаа эвлэрчихсэн байсан байхгүй юү.

Гэтэл яав энэ олон жилийн дараа яг энэ үеэр нэг залуутай тааралдав, харсан чинь лаг гоё залуу, өндөр баки маки нас мас нь яг маний үеийнх. Яаг дээрхи адал явдал болдгийн маргааш байхгүй юү даа энэ явдал.

Мань ч яахав дээ урд өдөр нь хүний өөрийн машиныг ямбий болгочихсон, гахай нүцгэн нохой явган хүн яахав дээ, ажлаасаа чөлөө аваад нөгөө нөхөр болон өөрийнхөө машааныг янзлах, цагдаа ахад мэдүүлэг өгөх энээ тэрээ гээл нээх настргүй бачка л босно биз дээ. Тэгээд л өглөө ус цасанд орох гэснээ зииааз ус цасанд ороод будаж мудаад ядий, ямар ажилдаа явах биш гээд л хэдэн хялгасаа таван хуруугаараа самнаж боочихоод л яг гэрийнхээ хаалгаар гарах гэснээ, нэг тольдсон чинь ямар л олигтой зүс царай харагдав гэж дээ, өрвийсөн, шороон дороос ухаад гаргаад ирсиймүү гэмээр л бачка харагдаж байнаа, тэгээд ч нэмэргүй зиаааааз ядий, будаж шунхдаад гоёж гангараад энэ Монголд ямар намайг хараад дурлах залуу байх биш гээд гарч өгөвөө.

Хамгийн сонин нь юү гээч энэ олооооооооооон жилийн дараа, миний зүс царай байжийгааг нь ээ, гэнэт заяаны хань зам дээр зогсож байгаад намайг илгасчих юм биш биз дээ гэсэн бодол шуртхийх нь тэр шүү, тэгээд тэнэг чинь өөртөө яг ш дээ гэж хэлээд тэр чигээрээ гараад явав шив дээ.

Гай газар дороос гахай модон дотроос гэгчээр, сэтгэлдээ хийсвэрээр төсөөлж, тийм л залуу надад дурлаасай гэж хүсэж мөрөөдөж байсан яг тийм бачкатай тааралддийм даа, тэр цагдаагийн газрын умгар корридорт. Тэхээс тэг гэсэн шиг заавал хир тоосоо гөвөөгүй, ядахдаа уруулаа өнгөлчихөө ч гүй явжийсан гээд боддоо. Түрүүчийн гэрээс гарахад бодогдсон бодол хальт орж ирээд тархиа татаад авмаар санагджийна шүү.

Тэр залуу маний хажууд суужийнаа, гэхдээ хамгийн сонин нь юү гээч мань бачка надаас юм асуугаад, гэхдээ асуултынхаа урд анх удаа ЭГЧЭЭ МЭГЧЭЭ гэсэн тодотголгүйгээр асуудаг байгаа, асуултад дор нь хариуллаа, тэгсэн мань буцаагаад бүр ЧИ гэж надтай харьцдаг байна шүү, сэтгэл ерөнхийдөө догдоллоо, гэсэн ч гэсэн ийм залуу ч намайг тоохгүй байхдаа гээд л ерөнхийд нь асуусан асуултад хариулчихаад л суужийлаа. Бас нэг их хөөрсөнгүй ээ, өөрийгөө дарсхийгээд л сурсан зангаараа.

Тэгтэл яав, чиний утсыг авч болох уу гэдэг байгаа. Зүрх амаар гаран алдав. Гэхдээ л биеэ бариад утасныхаа дугаарыг дуржганатал өгөөд тэгээд нөхөр чам руу залганаа гээд л яваад өгөв. Би ч яахав цагдаа ахад асуугдаж байцаагдаж дуусаад, эрт дуусчихаар нь нөгөө л нэг хэнхэг өвчин хөдлөөд ажил руугаа яваад хэдэн майл-д ч ядахдаа хариу өгье гээд тэгээд тэрийгээ ч хийгээд ажил дуусаад цаг 7 арай болоогүй болохоор нь аль дээрээс зүүдлэгдээд байсан нэг цүнхийг Метромалл-с очиж авъя гэж шийдээд очоод авчихаад яааааг гарах гэтэл энэ муу утасны цэнэг хариугүй дуусах нь ээ, нэг шал танихгүй утаснаас дуудлага ирж байна.

Цэнэг дуусах гээд л нэг их амьсгаадсан нөхөр утсаа авсан нэг залуу нэрээ хэлээд өглөө 2уулаа тааралдсан энээ тэрээ гэжийнаа, за энэ муу зүрх амаар гараад, гар салгалаад, хамгийн инээдтэй нь тэр дэлгүүр дотор миний ойр хавьд явж байгаа хүмүүсээс би ичээд байгаа юмуу хаашаа юм учиргүй эргэн тойрноо хараад нүүр улайгаад, дэлгүүрээс гарч гүйгээд, хүнгүй газар очиж нуугдаж яриад байгаа юмуу хаашаа юм, тэгээд тэрнээс цааш юү болоод өнгөрснийг бөө мэдээ хө.

Нөгөө нөхөр чи машинаа засч чадаагүй биз дээ явган явж байна уу, хаана байна гэхэд нь ЯВГААН ЯВГАН, ЭНҮҮХЭН БАГА ТОЙРОГ ДОХ МЕТРОМАЛЛ гэлээ би чамайг очиж аваад хүргээд өгөх үү гэлээ ЗАААААААААААА л гэснээ санаж байна. Тэрнээс бусдыг нь ер санахгүй байна.

Нөхөр намайг ирээд авсан гэртээ хүргүүлсэн гэр хүртлээ түүнтэйгээ юү ярьсан яалаа ийлээ гээд санах гээд оролдоод ч нэмэргүй. Ерөөсөө л нэг ийм юм болсон юм. Дараа нь мань хүн над руу хэд хэд утасдаад би ч юугаа ч ярьж чадахгүй болхи бамбарууш шиг болчихно.

Тэгээд тэрнээс хойш оны өмнөхөн чи гараад ирэх боломж байна уу гээд орой залгасан, нэг жоохон шинэ жилийн мэндчилгээ маягтай зүйл авч очоод бэлэглэсэн, дахиад би болхи бамбарууш болсон гэнэт тэрний утас дуугараад, яаралтай явах боллоо гээд дараа тухтай уулзъя гээд явсан тэрнээс хойш байдаггүйэээээээээ.., би шаналаастай, зүүдлээстэй, нойргүй, хоолгүй, ажил дээр ухаан санаа үл төвлөрөөстэй амьдарсаар өнөөдрийг хүрлээ.

Энэ Хайр ч юм шиг миний тэнэглэл ч юм шиг, гэхдээ л би одоо 20 наст биш гэхдээ 20иод насандаа ч 20иод наснаас өмнө ч би хэзээ ч хүнд дурлаж байгаагүйгээ гэнэт ойлгосон. Тэрнээс өмнө эр эм хүмүүс дурлаад бариад л уйлаад унжаад л би тэр хүмүүсийг хараад инээдэг байж билээ. Харин Бурхан надаас тэдгээр хүмүүсийг доёолсны хариуг аваад байгаа юм шиг байна энэ удаа.

Зарим үед энэ зүрх ч юмуу, цээж ч юмуу бүр даагдахгүй болоод хөндүүрлээд, зарим үед тагтан дээрээ гараад тамхи татаад хэнгэнэтэл уйлмаар ч юм шиг. Дуулмаар ч юм шиг, гэнэт цээж хөндүүрлээд дэлбэрмээр ч юм шиг, гүй ер нь хатуухнаар хэлэхэд насны бөгсөнд юү болох нь энэ вэ таминь ээ.

Одоо нөгөө нөхөр намайг ор тас мартаа байлгүй тээ, би өөртөө мянга түм дахин тайвшир найзаа өөр зүйлд сатаар, энэ нөхөр чинийх биш нтр гэж хэлж албадаж үзсэн ч ҮНЭНДЭЭ Л АМЖИЛТГҮЙ.

Бас ч гэж нөгөө нөхрийн талаар дам сонссоон, мань хүн яг эхнэртэй ч биш суух гэж байгаа хүүхэнтэй юм билээ, тэгээд хүүхэдтэй. Надад ч шанс байхгүй юм шиг байгаа биз???

Би яавал дээр вэ хүмүүсээ.., хаяад сэтгэлээ татаж авсан нь дээр тээ..,

Гэхдээ хамгийн гол нь би өөрийгөө эмэгтэй хүн гэдгээд мэдрээд ихэнх цагийг нөгөө алдсан гоо сайхан энээ тэрээ ядахдаа мэдрэмжээ эргүүлж олж авахад зориулж байна даа гэж, нэг их онцгүйгээр бичлэгээ дуусгаад яахав гээд үүнийг дашрамд дуулгаж байгаан та бүхэнд.

Нэгэн бүсгүй..,

46 Comments

  1. nas says:

    Өө хөөрхий, сүүлийн өгүүлбэрт үг дутуу биччихэж…

    Харин алдагдсан мэдрэмжээ эргүүлж авсан байна гэдэг чинь сайхан хэрэг. Тэр нэг богинохон ч гэсэн тэр учрал таныг бас хөгшрөх болоогүй, амьдрал дуусчих болоогүй, цэцэглэсээр л байна гэдгийг таньд мэдрүүлж өгсөн байна.

  2. nas says:

    Ямар хөөрхөн бичсэн юм бээ. Элгээ хөштөл инээлээ. Нэг иймэрхүү яриатай хүмүүс байдаг шдээ. Надад ийм хүмүүс их таалагдаад байдаг юм. Яагаад гэвэл ийм хүмүүс их цайлган, цагаан, хар муу санаагүй, их өөдрөг үзэлтэй, нэг тийм ховорхон өвөрмөц хүмүүс байдаг юм. Өөрийнхөө асуудлыг нээх хөөрхөн инээдмийн юм шиг бичиж байгааг нь ээ. Хэхэ.

    Би “l sole” шиг л зөвлөгөө өгье дөө. Харзнаж л бай. Юу ч болж магадгүй л юм. Гэхдээ нэг их найдаад хүлээгээд байх хэрэггүй л байх. Гэхдээ л дурлах сайхан шүү дээ. Хэдий тамлалтай ч гэсэн цаана л нэг жаргалтай. Тэгээд ч таньд тэгж харамсаад, гомдоод байх зүйл алга. Харин алдагдсан мэдрэмжээ эргүүлж авсан байна гэдэг чинь сайхан. Тэр нэг богинохон ч гэсэн таныг бас хөгшрөх болоогүй, амьдрал дуусчих болоогүй, цэцэглэсээр л байна гэдгийг таньд мэдрүүлж өгсөн байна.

  3. henee says:

    ХУН НЭГ Л АМИДРАХ ХОЙНО УЗЭЭД АЛДАА ТЭР ЗАЛУУРУУГАА ЗАЛГА!ЗОРИГТОЙ БАЙ!

  4. zochin says:

    xэxэ мааш их таалагдлаа нэг сонрхлтой драм кино узсэн юум шиг л боллоо нудэнд харагдаал уншаад байлаа…амжилт сайхан хайртай учрах болноо

  5. naraa says:

    ha ha ha vhtelee ineeleeee. ehendee eregtei hvn ooriinhoo tuhai bicheed bna gj bodson chine emegtei hvn bdag bgaaaa. chi yhaantai yu hiihee medej bgaaaa

  6. áè á¿ñã¿é says:

    Иймэрхүү эмэгтэйчүүд мэр сэр байдаг.Үг хэл нь замбараагүй ч юм шиг, эмэгтэйлэг биш, гаднаас нь харахад хүн татаад байхааргүй, шулуухан ярьчдаã,боловсрол өндөртэй, гадаад хэл гайгүй мэддэг,.. гэх мэт
    Надад бол бичлэг таалагдсаан.Харин тэр залуу яагаад чамтай танилцсан гэдэг нь л ойлгомжгүй байна, алга болох л байсын бол.Бичлэгтээ чи зарим зүйлийг дутуу оруулсан байх.
    Эрчүүд эмэгтэй хүн бүртэй санамсаргүй танилцаад байдаггүй, хаа нэг газар зэрэгцэн суух, зөрөн өнгөрөх тохиолдолд хэн хэндээ таалагдсан ч гэсэн тэр бүр танилцаад байдаггүй ялангуяа 30с дээш насныхан.Харин та 2 хэн хэндээ сэдэл өгсөн байна, магадгүй чи ханд өгсөн байх өөрөө мэдэлгүй.
    Гэхдээ энэ учрал бүтэлтэй бүтэлгүй байх нь гол биш чамд би-хүнээр хайрлуулж чадах эмэгтэй хүн,би-сайхан байх ёстой.. гэсэн мэдрэмжийг чинь буцааж бий болгосон нь л хамгийн чухал юм шүү дээ найзаа.

  7. emma says:

    пээ энэ сайтад уншиж байсан нийтлэлээс хамгийн их таалагдлаа.учир нъ миний бур нулимас гараад элэг хөштлөө инээчихлээ.

  8. kila bee says:

    чамтай ганц унтчаал хаяаад явцийм байштэ тэ? ядаж байхад чи оороо их гожуур, маягтай гар юм шиг санагдчлаа… оортоо хэт итгэлтэй байхаар тэгээд ийм юм болно доо зайлуул

  9. oonto says:

    vneheer goe setgeleesee bichjee vvniig unshsan chin neh shan sanagdchlaa durlal gedeg chin ingeed l genet l hvreed irdeg yum ba lede ter zaluugin huwid bol martah heregtei tsaad chin oor amidraltai hvn yum ba shd hezee negen tsagt tand bvr yaaaag taarsan tand l zoriulsan yum shig ter l hvnteigee tarah bolno .gehdee ooriigoo garguund ni hayj hezee ch bolohgvi shv gants amidrah nasand ali boloh hvssenee omsoj zvvj idej uuj yu hiimer ba tvvniigee hiij baiy gej bi boddgin
    za tegeed amjilt hvsie

  10. Baagii says:

    Надад лав таалагдлаа. Асуудлыг тойруулалгүй, шууд хэлсэнд… Зөвлөхөд чи одоо хэдэн настай ч бай, өөрийгөө хэд хүрэхийг мэдэхгүй ч бай хамаагүй. Хамгийн гол нь чи дахиад одоо амьдарсан шигээ олон жилийг туулна гэсэн итгэлтэй бай. Тэр он жилүүдийг ганцаараа туулах гэж үү гэж өөрөөсөө асуугаад үз. Мэдээж охин байгаа л даа. Гэхдээ эргэж урсдаг ус байхгүй эргүүлж та нарыг хайрлахгүй гээд шүлэг байдаг ш дээ. Тиймээс чиний хэлснээр насны бөгсөнд ганцаараа үлдэх вий гэж айж яв. Хайраар жигүүрлэсэн зүрх эзнээ хуурдаггүй л юм даа

  11. altmaa says:

    Сайхан эмэгтэй санагдлаа.Яахав жаахан эршүүд талдаа гэхүү дээ.
    Гэхдээ хүн байгаагаараа байх сайхан штээ.
    Энэ бичлэг магадгүй эршүүд үг хэллэг хэрэглэсэн ни болсон үйл явдалтайгаа илүү наалдаж өгч зохисон байна.Хэт номын зөв үг хэллэгээр бичвэл магадгүй үйл явдал -н хүч суларч хүмүүст хүрэх байсан байж магадгүй.
    Би энэ эмэгтэйг бүдүүлэгтээ ингэж бичсэн гэж бодохгүй байна.харин ч боловсролтой бүсгүй санагддлаа.
    Тийм шүү,ганц бие удаан явахаар өөрийгөө нэг анзаарахаа боличих гээд байдаг.
    Сүүлд учирсан залуу яах вэ,тэрийг заавал хүлээх хэрэггүй.
    Юутай ч чи адал явдал дунд,цоглог амидарч чадаж,бас хүн амитантай учирч л явна.
    Сайхан санагдлаа.Дахиад ч сонин учрал тохиохыг үгүйсгэхгүй .Гялалзаад байгаарай.

  12. unnamed says:

    амжилт, маш иx таалагдлаа. өөрийнxөөрөө үргэлж ийм цоглог амидраарай. эмэгтэй хүн гээд үргэлж эмэгтэйлэг худлаа аалигүй байx албагүй шүү дээ. бурханд зөвхөн танид л тохирох азтай эрийг бэлдчихсэн байгаа.

  13. aan says:

    мөргөлдсөнөө бичээд байхаар мөргүүлсэн хохирогчтойгоо л учирсийм болуу гэтэл үгүй юм байнаа

  14. xasar says:

    сонирхолтой юм бичсэн бна.чамд амжилт хусеэ

  15. Sanaa says:

    Балбар гуай бас гоё хэлсэн бна шуу.

    Чамд амжилт хүсье, дахиад юм бичээрэй. Авьяас байна шүү. Аан нээрээ, цаг хугацаа гэж сайхан эм байна. Тийм залуу хүлээж өөрийгөө баллаад яахав.

  16. il sole says:

    болхи бамбарууш мин харзнаж л байхгүй юу даа……юм яаж ч эргэж магад шүү дээ.

  17. naran says:

    Бичиж байгаа шигээ ярьдаг хүн юм болуу ярьж байгаа шигээ бичдэг хүн болуу, унших гэж тархины маш олон нейрон ядрав. Хуримын өмнө зугаацах гэсэн хүнтэй таарсын биш үү

  18. monda says:

    өөрийг чинь эхлээд эрэгтэй хүн бичээд байна уу гэсэн эмэгтэй байна. миний хувьд чи илэн далангүй,хөгжилтэй хүн юм.жаахан эмэгтэйлэг,зан байдал маяг энэ тэр ч гэх үү хэрэгтэй шүү.бас өөртөө анхаарал сайн тавиарай.ажлын боол болж болохгүй ш дэ.чи өөрөө тэр хүнтэйгээ холбоо тогтоогоод үзээ.жаахан адал явдал сайхан ш дэ.

  19. ok says:

    эхлээд эрэгэтэй хүн бичсэн юуму гэж бодсон чинь…
    хип хоп дууны үг ч юумуу зохиовол авъястай юум болуу гэж бодлоо ккккк

  20. Xongorzul says:

    -Bichleg chine taalagdlaa, ter zaluu irvel ooriin bolgoh geed uzdeg gazar sh de ho

    -Harin irehgui bol ter l biz, harin busgui mine ooriigoo jaahan goeod idevhitei hani nuhur haival yasiin, dongoj guch garan nasnii busgui ingej ooriigoo garguund martaj bolohgui ee

    -Za yutai ch chi ih tsoglog busgui bna, zaluus ch oldonoo chamd

  21. . says:

    хөөрхөн юмаа. би баахан инээлээ. эгчид амжилт шүү. амьдралд болохгүй юм гэж байхгүй. болно бүтнэ ок

  22. avatar says:

    дурлах сайхан шүү

  23. mj says:

    цаанаа хүнтэй гэдгийг нь мэдэж байгаа бол өөрийн жаргалаа бодоод байж болохгүй байх. Нөгөө сууна барина гэсэн хүүхэн нь зовно. Хүний зовлонгоор жаргал хийгээд хэрэг байна уу? Зарим 1 хэлсэн хүний зөвлөгөөний дагуу үзээд алдлаа гэхэд нөгөө эмэгтэй усаар уйлахад та хэзээ нэгэн цагт цусаар уйлж л таараа… Магадгүй тэр залуу чинь зүгээр өөртөө чинь унтах хэвтэх гэсэн ч байж болно эсвэл одоо найзлаж байгаа хүүхэнтэйгээ дотносоогүй ч байсан байж болно гэх мэт шалтгаануудаас гадна эмэгтэй хүнийг хүндлээд чи найзаа энэ тэр гэж дотно харилцдаг дон жуан ч байсан байж болно ш дээ эгчээ

  24. khongorkhon says:

    одооноос тэгвэл буцаад эмэгтэй хүн гэдгээ мэдрэх мэдрэмжээ 100% олж авахыг хүсэж байна. Бусад нь цаанаасаа болчих нь

  25. its me says:

    найзуудаа би дээрхийг бичсэн бүсгүй байнаа. та нартаа маш их баярлалаа гэх хэлэх гэсэн юмаа. доторхоо онгойтойл хуваалцсан чинь гоёо ч болчих шиг. хамгийн гол нь нуршуу болсон гэдгийг мэдэж байна та бүхнийг цаг заваа гарган уншиж зөвлөгөө өгсөнд гүнээ талархаж байна.
    мөн уг сайт-нханд ч баярлалаа ажилд чинь улам өндөр амжилт хүсэн ерөөе.

  26. Smile says:

    Nzaa naad zaluugiinhaa hoinoos ywaad vzvvl yaasiim dee, goyo l bnashde, yaadiin etssiig ni vztel ywahgvi yu, hair durlaliinhaa toloo guisen ni amjiltand hurdiim shvv, yaadiin amidrald yu ch tohioldoj bolno shde, otolsnoos bolohoos vhsen bish gj neg vg bdg daa, ydahdaa l taalagdsan zaluutaigaa neg saihan uchirchihwal boloo shde

  27. ixmedex says:

    xөгжилтэйгээр бичиж ккккккккк, цаад амьдралийг нь мэдсэн бол болиxгүй юу да.

  28. XOXO says:

    хэхэ, harin ch goe l bichsen bna sh de. ooriinhooroo baij chadaj l bna sh de, unshihad goe bna. dandaa negen hewiin yum unshij baigaad ingeed oor bichiglel unshih goe bna.
    Za Go girl, gej helmeer bna. yahaw ter zaluu tegeed ywsan n deer baihaa. gehdee ooroo ymar ch baisan goe baih zamaa neesen gej bodoj bna.
    zaluuchuudad taalagdah gej bish, ooroo oortoo taalagdah gej goe bai, goe huwtsal, ooriinhooroo degjin bai. teguul chi ooroo setgel oodrog dotroosoo gerelteh bolno. ter ued erchuud zugeer araas chin guine. :D, gol n ger bultei huntei ywj setgelee uimuulew ee,
    Goe durla, butehgui ch gesen heseg hugatsaand az jargaltai bna sh de, suuld n bodson ch goe dursamj.

    bas ohintoigoo mashin barij baihdaa bolgoomjtoi bai 😀

  29. !!! says:

    Yoo, ehnii heden uguulber unshaad l bolilloo. Yamar muuhai yaj bicheed bga yum be? Hendee erhleed iim teneg maygaar bicheed bgaa yum be? Tegsen murtluu uuriiguu hugshin avgai l geed baih yum. Nas nambandaa l baimaar yum.

  30. zoloo says:

    зоохон яриагаа засвал дээр байхаа хуухэдтэй юм бол арайл муухай хэл яариатай юм байнаа таалагдсангуй эмэгтэй хүн гэхэд

  31. tuulmaa says:

    өөрийгөө жаахан гаргуунд нь хаячихсан хүн юмуу даа.битгий тэг л дээ.үсээ янзлаад уруулаа будаад дэгжин хувцаслаад яв л даа.дурласан юм бол.дурлал хүнийг өөрчилдөг шдээ бүтэхгүй ч байсан хамаагүй.өөрийгөө өөрчилөө гээд чамд дохио ирээд байна.сайний дохио.

  32. negen unshigch busgui says:

    Ta uneheer hogjiltei, saihan setgeltei tsailgan emegtei baina. Tanii tuuhiig unshij bhda hamt ineej hamt dogdolj bailaa. Yahav togsgol n jaahan tiim ch. gehdee tan shig tsailgan hund sain hun taarna aa. Amjilt husie!!!

  33. hennegen says:

    тийн ш дээ заримдаа ингэж дурлах гоё шүү тэ.миний зарим нэг дурсамж санаанд орчлоо

  34. Emegtei says:

    Сайхан инээлээ шуу. чи чини харин шудрага сайн эмэгтэй бололтой шуу. Хунд хайр хэзээ ч ирнэ шуудээ найз мини. Тэр хунд нээх гун сэтгэл санаагаа огоод хэрэггүйдээ. Ингээд оорийнхоо гоо сайханд анхаараад байтал дахиад туунээс илуу гоу хун таарна даа. Амжилт.

  35. busgui says:

    хаха гоё гоё ямар ч бсан энэ бичлэг таалагдлаа хөгжилтэй бичсэн бна, хэдэн ч удаа уншиж бхдаа мушилзав..

  36. lll says:

    найз залуутайгаа танилцсан цаг хугацаатай таараад байдаг.

  37. ahnaaa says:

    сонин л ым

  38. lll says:

    Би найз залуутайгаа танилцах үед тэр өөр шиг чинь хүүхэнтэй уулздаг байсан. (анх танилцаад удаагүй байхад 1 хүүхэн утастаад би машинаа янзлуулах юм худалдаж авах гээд гэсэн юм ярьж байсан нь сонсогдоод байсан)дараа нь юун хүүхэн юм гэсэн зүгээр танил надаас эгч хүүхэдтэй хүүхэн танил гэж ярьж байсан санагдаад. Арай өөрөө тэр хүүхэн нь биш байгаа яана… Би эсвэл хардах өвчин туссан юм болов уу?

  39. TG says:

    УНШИХ ГЭЖ ЯАДАРЧИХЛАА ЯАДАРГААТАЙ ЮМ БИЧДЭГ ГАР ВЭ

  40. ee says:

    Хөөрхөн юм болжээ. Амжилт хүсье. Ингэж дурлах сайхан шүү. Бүтэх эсэхдээ гол нь биш. Гэхдээ хэн нэгнийг санаж, догдлох сайхаааан, сайхан

  41. Балбар says:

    кино зохиол юм уу хаашаа юм дагаад догдолдог наасан юу билээ нас хэвийж яваа эр хүн штээ гэж гэнэт өөртөө хэллээ шт

  42. er hun says:

    худлаа соёлтой ярьдаг хүүхнүүд харин ч цаагуураа хамгийн гоёлгүй зүйлийг хийж явдагийг мэдэхүү ану?? энэ бүсгүй бол өөрийнхөөрөө бас өөрийгөө ч шударга бичиж чадсан байна. ихэнх хүүхнүүд бол шалихгүйн байж өөрийгөө гоё сайхан гээд бодцон их зантай байдаг. тэд нарыг харахр инээд хүрээд байдаг юм.

  43. Zaluu says:

    хэхэ гоё гоё. урагшаа!

  44. anu says:

    ийм соёлгүй яриатай овортой дээрээс н нөхөр хүхэдтэй авгайг хэн тоохийн. байгаа амидралаа л хайрлаж яв

  45. er hun says:

    хэхэ, харин ч шударга хөөрхөн бичиж. сүүлийн хэдэн жил эр хүнтэй ойр байгаагүйн байн гэж ойлголоо, тийм болохр л чиний сэтгэл догдолж байгаан, одооноос битгий өөрийгөө муухай, надыг хэн тоохов гэж бодоорой. 1 өдөр наадахнаас чинь сайхан залуу гарч ирнэ. за амжилт:)

  46. unshigch says:

    солиотой гар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.