Би 25 настай 2 хүүтэй. Нөхөртэйгөө ханилан суугаад 4 жил гаран болж байна. Гэр бүл болсон цагаасаа хойш ажил төрөл хийх боломж гаралгүй хүүхдүүдээ харан гэртээ суусан бага хүү маань одоо нэг нас хүрч байгаа. Хэдийгээр бид дутах юмгүй амьдарч байгаа ч нөхөр маань дандаа л хэзээ миний хань мөнгө олж ханьдаа нэмэр болох юм болдоо гэдэг. Ингэж хэлэхэд нь надад аягүй хэцүү байдаг. Өглөө өдөр орой дандаа л хэлнэ. Би хүүгээ цэцэрлэгт өгөөд ажилд орох гэтэл чи ажилд ороод үсрээд л 450000 цалин авна бага хүү цэцэрлэгийн насанд хүрээгүй учир хувийн цэцэрлэгт өгөх өдөр болгон гарах урсгал зардалдаа ч хүрэлцэхгүй цалинтай ажил гээд оруулсангүй. Тэгэхээр нь хувиараа компани байгуулаад ажиллаа. Ажил эхлээд удаагүй байтал том хүү маань өвдөөд эмнэлэгт хэвтээд хүүгээ сахиад ажлаа түр орхилоо. Гайгүй болж байтал бага хүү минь өвдөөд, бага хүүгээ зүгээр болготол том хүү маань салхинцэцэгтээд гм… асуудлуудаас болоод ажил хүүхдүүдээ анхаарал тавиад нөхрөө түр мартагнасан чинь чи өөр хүнтэй болоо юу? гээд ахиаад л үглэж гарах юм. Тэгэхээр нь би ажлаа больё хүүхдүүдээ арай том болтол хойшлуулъяа гэхээр чи нээрэн юу ч хийж чадахгүй юмаа гээд байх юм. Би яг яах ёстой вэ намайг дандаа л үл тоомсорлож дандаа л чи юу ч чадахгүй гэх юм. Би урьд нь хаана ч юу ч хийсэн амжилттай бүтдэг хаана ч явсан манлайлагч байж чаддаг байсан одоо бол би тэгж чадахгүй байна өөрөө өөртөө гомдож байна, би үнэхээр л юу ч хийж бүтээж чаддаггүй юм боловуу?
cekc.mn дээр ирсэн захидал
44 Comments
Яасан даварсан тэнэг нөхөр вэ, Ер нь эрчүүд амархан давардаг юм билээ. Гэр орон ар гэр, хүүхдүүдээ өөрөө л бүгдийг нь даагаад, зохицуулаад, хэлэхгүй явахаар юу ч хийхгүй байна гэж харна. Яс юман дээр энэ чинь ямар том ажил билээ дээ. Тэгэхээр чи ар гэрийн асуудлуудаа бага багаар тэрэнд даатгаж ямар хүнд гэдгийг нь ойлгуулж бай хө
суртэй сурлэн гаага..
гэр орноо тэжээх нөхөрийн үүрэг. үүргээ биелүүлж чадахгүй гонгиноод байвал замаас зайл гэж хэл.
ямар муу нөхөр вэ
манай нөхөр лав намайг ажил хийе гэхээр дургүйцээд байдгийшд
үргэлжлэл: зарим хүүхнүүд яахаараа ингэж нөхөрөөсөө каал авдаг байнаа, айгаад давраачих юм. Манай нөхөр хэрэв ингэвэл би -хуцаа чи зайл- л гэнэ. Би адилхан зүтгэж тодорхой орлого орон гэртээ ч авчирдаг, гэрийн ажлыг би голдуу нугалдаг ч нөхрөө маш сайн оролцуулдаг. Намайг эзгүйд хоол хийгээд тавьчихна, хүүхдээ өвдвөл эмнэлэг рүү аваад явчихна, ядраад гэрээ цэвэрлэж амжихгүй сууж байвал гэр цэвэрлээд өгнө, цалингаа гэртээ бүтэн авчирдаг.. сайн ярилцаж бие биенээ ойлгож байж гэр бүл болдог болохоос хэн нэг нь бүлтэгэнэж, нөгөөх нь томорч айл болдог юмуу ямар. Яахаараа зарим нь ингэж мангуу юм шиг эрийн боол болж суудаг байнаа.
Юун арчаагүй юм бэ, хүүхдүүдээ асрах ажлыг нөхөртэйгээ хувааж хий. Нэг удаа өвдөхөд нь чи эмнэлэг рүү авч яваад, дараагийн удаад нь нөхөр чинь явах ёстой. тэгж хувааж байж тэр хүн ойлгоно. тэрнээс нааш чи ингэж хэлүүлсэн хэвээрээ байгаад зогсохгүй хэдэн жилийн дараа цаадах чинь нэг хүүхэнтэй болж аваад чиний арчаагүй хавийн амьтанд гайхаж ярьсан хүн болно. Чи гэж хүн орлогогүй, мөнгөгүй, хоёр хүүхдээ хормойноосоо зүүгдүүлсэн арчаагүй хүн тэр үед зогсож байх болно. Тэгэхийг хүсэхгүй байгаа бол нөхөр чинь орон гэр, хүүхдийн ажил асуудалд адилхан оролцох ёстойг ухаар, тэр нөхөртөө ч ухааруул. Тэр цалинг голоод ажилд оруулахгүй байна гэж юу байдгийн. Өөрөө өөртөө бас эзэн болж бай.Эр хүнийг гэрийн ажлаас хол байлгаад байвал улам л холддог юм шүү… АРЧААГҮЙМ БЭ ЯАСАН ЧИ?!
эрик одоо юун сүртэйн.
хүн энд зовлонгоо бичиж бхад ни монголчууд бид туслаж дэмжих хэрэгтэй биздээ.
Нөхөртөө чи тийм л их юм чаддийм бол өөрөө хүүхдээ хараад давхар ажлаа хийгээд үз эсвэл би дандаа ажлаа хийе чи хүүхдээ хар чадку бол хутсалтгүй дуугүй байж бай гээчээ!!!
даварцан гар вэ яасан анхнаас ни битгий давраа яс үзэлцээд бгаарай
АМЖИЛТ!!!
ЭНЭ АДМИНУУД АНХААРМААР ЮМ. ЭНЭ СЕКСТЭЙ ХОЛБООТОЙ ЮМ АЛГА. ЗҮГЭЭР Л БДАГ Л АМьДРАЛ
эрчүүд мөнгөтэй болхоороо хамгийн түрүүнд эхнэрээ солидог 2т машинаа хамгийн сүүлд н гэрээ солидог гнээ, харин эмэгтэйчүүд 1т машинаа 2т гэрээ хамгийн сүүлд бүр болохгүй болхоор н нөхрөө солидог гэнэ; аан бас ганцхан ширхэг эсийг н аваад бүхэл бүтэн ястай махтай ами бүтээж, мөнгө өгвөл хоол болгоод өөрсдийг н тэжээгээд бхад давраад шавар шидбэл намаг болгоод шигтэгчихэж бас чаддаг гнэ шүү, эрчүүд уг н хийх юмаа хийгээд үүргээ сайн биэлүүлээд хэмжээндээ байвал зүгээрсэн дээ . наад тэнэг нөхөртөө хэрэглэх арга зөндөө бичээд өгцөн байна найзаа чи бол муусайн эрчүүдийн хэзээ ч хийж чадахгүй ажлийг хийж амжуулж яваа агуу эмэгтэй шүү,
эрчүүд нээх сонион. хэдэн халтар цаас олж эхнэр хүүхдүүдээ тэжээж чадахгүй бол хүнтэй суухгүй бх хэрэгтэй
бодол сэтгэл санаагаа нэг сэргээгээчээ.нөхөртэйгээ сайн ярилцаад ойлголцохгүй,өөр хүнтэй болциймуу гэж өөрөө харин өөр хүнтэй болчихооод үглээд бгн биш биздээ.ярилцаж ойлголц гэхээр манайхан хэрэлдээд суучдийн аягүй сонион.ярилцаж сурах хэрэгтэй бгн хамгийн түрүүнд.
нэг 0ниг00 бдаг даа чи ажилаа сайн хийвэл би ч гэсэн ажилаа сайн хийнэ шдэ гэдэг шиг би лав нөхрөө 0л0н юм чалчаад с0нин б0л0д бвал бүүр юу ч хийхгүй бдаг тэгэхээр ууруул хийх б0лд0г аа харин мөнгө сайн өгөөд халуун д0тн0 бх тусам би бүх ажилаа амжуулдаг юм
миний бодлоор чи сайн ээж, сайн хань байна бүр сайн гэж хэлж болохоор ямарваа асуудалыг нэн тэргүүлж өөрөөсөө хайна хэн хүнд байдаггүй зан чанар гэхдээ энэ зан чинь хэтэрвэл чи өөртөө итгэх итгэлээ алдана. өөртөө итгэх итгэлээ хэзээ ч бүү алд! чи бүхнийг гайхалтайгаар хийсээр ирсэн байна цаашдаа ч гайхалтай хийнэ. харин гэр бүлийн чинь хүн ханийнхаа сайхныг харахгүй харалган хүн байна. Засрана гэдэгт итгэ, засж ав хамтдаа гэр бүлийн радио 104,5 сонсоорой нөхөртөө ХАНИА МАГТЪЯ гэдэг нэвтрүүлгийг нь сонсгоорой нэгийг бодох биз. за тэгээд амжилт!
Сайнуу оxидоо. Би 50-н талийг наслаж яваа залуу. Царайлаг бас цэвэрxэн. Зүгээрл ажилийн цагаар уулзаx, xэн xэнээсээ мэдрэмж авч чадаx, 30-с доош насний бүсгүитэй танилцана. Цаанаа ямар асуудалтай байx ни doesn’t matter for me. If you want to know me please add following address!
xamtdaa_11@yahoo.com
Бие өвдлөө гэж хэлээд сувилалд 7 хоног хэвтчих, эрч хүчтэй болж гараад ажил хийе, харин чи тэр хооронд хүүхдүүдээ харж бай гээд зоригтой хаяад явчих. Наадах чинь тэгвэл 1 ч хонож чадахгүй,нусаа хацартаа наана. Ер нь нөхөртөө жаахан гэрийн ажил болон хүүхдээ эрүүл саруул өсгөх нь том хөрөнгө оруулалт, мөнгөөр үнэлэхээргүй том ажил гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй шүү. Амжилт
hvmvvsee setgel zvich gej saihan hvmvvs bdish de tdend setgelee ongiotol yri……..tged bs end yaj medeelel oruuldin bolooooo
ясан ч хэтсүү иум бэдээ
болнодоо болноо 2 уулаа бороотой зуны үдэш ирнэдээ гээд л жавхлангийн дуу байдаг юм болох байлгүйдээ эгч минь. өөрөө жоохон хичээх хэрэгтэй дээ
Чи юу хийж чаддагаа харуулаад 2 хүүхдийг нь гаргаад өсгөж байна. чамд санаа зовох зүйл огт байхгүй.
харин тэгвэл бүх юмаа 50% хувааж хийе. би ажил хийж мөнгө бас олно. чи бас хүүхдээ 50% хар гэж хэл!бас хүүхдээ өвдсэн үед нэг удаа ч болов нөхрөөрөө харуул. өвчтэй хүүхдээ харах сэтгэл санаа бүх юмаар ямар хүнд байдгийг ойлгог!!
чамд амжилт!
Яах гэж ийм эрт амьдрал зохиогоод, тэгээд юун ч яаран олон хүүхэд гаргадгийм дэ. Тэгээгүй бол сайхан ажиллаад өөрийгөө хэн гэдгээ тэр нөхөр шиг юмандаа харуулах боломж олдох л байсан байхдаа. Хар залуугаараа, ид хийж бүтээх насандаа олон хүүхэд жил дараалан гаргаснаас болж байгаа юм
чи битгий санаа зовдоо. ихэнх эрчүүд найз хуухэн эхнэрүүдээ тэгж оороосоо доогуур узэж байж сэтгэлээ засдаг юм шиг байгаа юм манай хун ч бас тэгж л байдаг одоо бол би тоохоо болисон
Хөөэ чи тэгэж хэлэхээр ни Миний хани хэзээ чи бид 3ийгаа тэжээх чадалтай болхийн бэ ?манлайлагчаа !!!!маналаилбал манлайл чадахгуй бол хуухдүүдээ хар гээч
Чиний хийж байгаа бүхэн чинь бас үнэлэгдэж болдог юм шүү дээ. Бүх хийж байгаагаа үнэлээд үзүүлбэл ямрав. Нэг өдөр хүүхэд харах, гэр цэвэрлэх, хувцас угааж индүүдэх, хоол хийх, орой секс хийсэн гээд бүгдийг нь 1 өдрөөр гаргаад 4 жилдээ үржүүл дээ. Тэгэхэд чиний хийж байгаа бүхэн нүдэнд харагдана. /тоогоор/
АМЖИЛТ ХҮСЬЕ
хэ хэ… амидрал чинь амттай болж байгаа ум бн. гэртээ юу хийснээ орой ноxрийгоо ирэxэд нь тайлагнаж бай, тэгэхгүй болохоор нөхөр чинь ойлгохгуй бн. Тэгээд тэр ноxрийнxөө xэлэx угийг оортоо битгий тээ, оортоо итгээд би чадна гэж ургэлж xэлж бай. ноxрийнxоо тэр угэнд итгэбэл чи тийм л болно шуу. Xарин ноxор чини гэр булээ тэжээгээд ябж буйд ни баырлаад, оорт олдож буй цаг хугацааг ур бутээлтэй онгороо, xарин дараа ни xамаагуй зутгэж ажиллаж цойлж гарч ирээд ноxрийнxоо xэлдэг угийг ноxортоо xэлдэг болсон байxаас болгоомжлоорой. чи бугдийг xийж чадна аа.
за за амьдралд зөндөө л асуудал тохиолдож болий ш дээ. нөхрийгөө тэгж хэллээ гээд чи улам унжийгаад өөрийгөө үнэлэхгүй бол чи нээрэнгээсээ л тийм болж хувирна шүү. одоо 25настай 2хүүхдийн ээж байх хэцүү, би сайн ойлгож байна. ажил хийгээд яваад бж болно, харин 2хүүхдээ хүний дайтай хүн болгож, зөв хүмүүжүүлэнэ гэдэг хэцүү шүү. нөхөртөө энэ бүгдийг ойлгуул. ойлгохгүй бол өөрөөр нь хүүхдүүдий нь харуулаад чи ажил хий л дээ. тэр үед л нөхөр чинь чамд ямар хэцүү байсныг ойлгох болноо. битгий шантар, үр хүүхдээ хамгийн түрүүнд тавих бол зөвөөөөөөөөөс зөв.
Ta tulgamdsan aduudlaaraa setgelee ongoitol yriltsaj zuwluguu awahiig hvsej baina uu ? Tegwel ta mania Ineemseglel setgel zvin zuwluguu uguh tuwiin 1892 utsand handaarai. Bid tantai 24 tsagiin turs hamt baih bolno.
Бүх юманд л яарч явдаг хүмүүс богинохон настай байдаг юм шиг ээ.
Хүүхэд өвдөх амьдралд байдаг л асуудал. Тэр бол ажлаас зугтах, ажлаа хойш нь тавихад хүргэх тийм том асуудал биш. Чи хичээнгүй ажлаа хий. Удахгүй амжилтанд хүрнэ. Амжилт
чиний наад хийж байгаа ажил чинь хамгийн том хөрөнгө оруулалттай ажил шүү дээ. нөхрийгөө гэр бүлийн, гэр орны ажилд оролцуул, тэгж байжл хүүхэд өсгөж харна гэдэг чинь ямар хэцүү хариуцлагатай ажил болохыг наад залуу чинь мэдрэх байх. өөрөө бол чамаас 7-н нусаа хацардаа наана. тэгтэл нь оролцуулах хэрэгтэйдээ.
хэд хоног юу ч хийлгйү би юу ч хийдэггүй хүн байна гэдэд гүрийчих тэгээд гэр орон чинь ямар блохыг мэдрэх байлгүй дээ
компани байгуулахад ийм амархан болчихсон юмуу. энд орж байгаа хүмүүс дандаа л компани байгуулсан гээд л ярих юм. сонин юмаа. энд орж байгаа хүмүүс бүгд компанитай л гэнэ мөнгөтэй л гэнэ царайлаг л гэнэ энд дандаа элит хүмүүс ордог юмуу хаашаа юм хаха
чи биш тэр нөxөр чинь юу ч xийж чаддаггүй олгой толгойт байна даа. эргүү мал юмаа..
ингэx байсан юм бол яаx гэж xүүxэд xийсэн лалр вэ.
зүрx савалчиxлаа бүр,,,,,,,
хуц гэж хэл тэр нөхөртөө би өөрөө эрэгтэй гэхдээ эхнэртээ хэзээ ч тэгж хэлкүү гэртээ б.гаад намайг халамжилж б,бал бүүр л сайн биздэээ
XXX тэй санал нэг бна
хэзээ надаа нэмэр болох болдоо гээд бгаа бол би тэгвэл ажил хийе чи ч гэсэн надаа нэмэр болоод хүүхдүүдээ хараад алъ гэж хэл чадахгүй бол дуугүй бай гээ! чи гэхдээ яаж ч бодсон гэсэн одоо ажилд ороод юмуу эсвэл сургуулъд сураачээ,25тай гэдэг чинъ 4 ийн 4 жил гэртээ суусан гэвэл 21тэйгээсээ л гэртээ сууж эхэлсийн бна хайран залуу насаа битгий ингэж үрээ!Хэний ч тусламж авахгүй бие даасан эмэгтэйг ч гэсэн эр нөхөр нъ дээрэлхэж чаддаггүй шдээ.,
Би өөрөө харсан биш хэлж мэдэхгүй юм. Чамд л гэж хэлэхэд нөхөртөө ар гэрийн дуусдаггүй ажил гэж юу байдгыг мэдрүүлэх хэрэгтэйдээ. Ер нь тэгээд юм бүхэний өмнөөс чи өөрөө шаналж хэрэггүй. Хамт л хийх ёстой шүүдээ. 4 жил ханилахдаа 2 хүүхэдтэй болсон байна. Энэ хугацаанд чамаар ямар ажил хийлгэх гэсийн болоо? Танай нөхөр хүүхдийг зүгээр л хийгээд л гаргаад ирдэг амар зүйл бодоод байгаа юм уу? Сайн ярилцаж юм бүгдийг хамт хийж сурах хэрэгтэйдээ. Бүр болохгүй бол хүүхэд төрүүлэх үүргийг нөхөртөө л өгдөг байхдаа, болдог бол?
нөхөртөө хүүхдээ ээлжилж харий, өвдөхөд н бас ээлжилж сахий тэгвэл надад ажиллах цаг гарна гэж хэл. ийм юм ойлгохгүй бол нөхөртөөө чи их эргүү төлөг юмаа гэж хэл
өөрсдөө учраа олцгоогоочээ хамт суугаад ярилцаачээ
Нөхөртөө чи хүүхүүдээ хар би ажил хийж мөнгө ольё гэж хэл ядахдаа ганц сар нөхөрөөрөө хүүхдүүдээ харуулаад чи хэзээ мөнгө олж надад нэмэр болно доо гэж асуугаад өдөр болгон ингэж асуухаар ямар бн гэдэгийг нь асуугаад үз дээ тэгэхээр юу гэхнэв. Нөхөр чинь би эхнэр хүүхдээ тэжээдэг манай эхнэр надад нэмэр болдоггүйгээд нэг хөөрчихсөн гар хүн хүнд яриад явж байгаа даа.
Nohriinhoo gurviin dund ni gants l shaa!
Харин тийм,эхнэрээ мөнгө олохгүй ,ажил хийхгүй байна гэж гомдоллож үглэсэн нөхөр их байдаг бололтой.
энэ монгол эрчүүд чинь бүгд ийм балай болчихсон юмуу?
Зүгээрээ,эмэгтэй хүн эрэгтэй хүнд сул дорой харагдаж чадах чини бас сайн талтай.Харин тэсэхгүй өмнүүр ни орж хамаг юмы ни амжуулаад байдаг хүүхнүүд нөхрөө муу зан сургаад,ажил хийхгүйэнхэрээрээ тэжээлгэсэн юм болгож хувиргадаг.
Тэгээд ч нөхөр хүн гэр бүлээ тэжээж авч явдаг байх ёстой.Эхнэрийн орлогогүйгээр гэр бүлээ авч явж чадахгүй байгаа эрчүүд харин өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй.
Үглэж л байг,битгий санаа зов,сул дорой царайлаад нөхрөө нилээн зүтгүүл
Onoodor ihel komment bichlee hehe zavtai bsandaa gehdee chinii ene bichsen zuild chin joohon setgel ovdood chi neeree iimhen yman dr shanraad bga bol yaj uragshaa yavnaa joohon erch huchtei tsolig bai amjilt chinii gart ok za tgd MGl-iin mani zaluu ger bul gan tomor met bat boh az jargaltai bgasai
Эмэгтэй хүн эх хүн юм чинь ажилаа хойш тавиад үр хүүхдээ халамжилалгүй Яаадаг юм Эр хүн харин ийм өвчтэй асуудалтай үед хажууд нь түшиг болохын оронд юу ярьна гэнээ Яаасан далчиганасан амьтан бэ? Чи өөрөө нөхрийнхөө хэлсэн үгээр хэтэрхий өмнүүр нь гүйгээд байдаг юм бишүү Ар гэрийн заримд асуудалаа хэсэгхэнийг ч гэсэн нөхөртэй үүрүүл Угаасаа Хамт амьдрал зохиосон улс бүгдийгл хамт даван туулах ёстой Хүүхдүүдээ өвчтэй эмнэлэгээр явахад нь чи нэг өдөр ч гэсэн нөхрөө сахиулахгүй Бид нар өөрсдөө би би л хийе гэсээр байгаад эцэст нь ийм үнэ цэнэггүй үг сонсдог байхгүй юу. Ер нь нөхрийнхөө үгээр байгаад байна гэж юу байдаг юм тэр хүн ч бас хариуцлагаа үүрэх хэрэгтэй 2 хүүхдийг нь гаргаад өгсөн хүнийг ингээд ярьж байдаг Битгий тоо хүүхдүүдээ эдгээж эрүүл болгоод эргээд сайхан ажлаа хий. Заримдаа ар гэрийнхээ аахар шаахар гэж нэрлэгдэх асуудалуудаа нөхрийнхөө нуруунд үүрүүлж бага зэрэг мэдрүүлж бай дараагийн удаа юу ч дуугарахгүй байхвий