Тэр болтол яаж тэсье дээ бурхан минь…

Зүгээр л сэтгэлээ онгойлгомоор санагдаад харанхуй шөнө ганцаараа бөндийгөөд сууж байна даа. Би одоо 24-тэй, нөхөр, хүү 2-тойгоо цуг хадмындаа амьдардаг. Одоогоор ажилгүй, хүүгээ хараад гэрт сууж байна, нөхөр маань магистрт сурч байгаа, бас ажил хийгээгүй л байна. Нөхөртэйгээ үерхээд 7 жил, хамт амьдраад 5 жил болж байна. Нөхөр маань дээрээ нэг эгчтэй, эгч нь гадаадад гэр бүлээрээ амьдардаг. Хадмууд маань ажил хийдэггүй, тэтгэвэр бас хадам эгчийн сар бүр явуулдаг мөнгөөр л амьдардаг. Хадам эгч маань бол их сайн хүн байдаг, надад их сайн байдаг юм. Нөхөр мааньч бас сайн хүн, их халамжтай, миний үгээр л байдаг. Юунаас эхэлж бичихээ мэдэхгүй л байна. Гэхдээ асуудал нь юунд байна вэ гэвэл ХАДАМ. Эхэндээ ч би сайн охин байх гэж их хичээсээн, хадам ээж маань нэг хэсэг бие нь муудаад хэвтэрт байсан, тэр хугацаанд би баас шээсийг нь цэвэрлэж, усанд оруулж, биенд нь массаж хийж, асарч тойлдог байлаа, тэр үед би нөхөртэйгөө зүгээр л үерхдэг байсын, үерхээд 2 жил болж байсан. Манай өөрийн гэр маань тэр үед ажил төрөл бүтэлгүйтэж санхүү бүр хүндэрсэн. Би тэгээд оюутан хүн, мөнгө төгрөгний асуудал хэцүү байсан болохоор ажил хийж эхэлсэн, өглөө гараад л орой орж ирнэ, заримдаа бүр их ажилтай үед 11, 12 гэж ирдэг байсан. /энэ хооронд хадмууд их уурладаг байсан гэсэн, би дараа нь мэдсэн, гэрт тогтдоггүй, гэрт юм хийдэггүй, хоол унд ч хийхгүй, адаглаад хог шороо ч цэвэрлэдэггүй, орж ирж бэлэн хоол идчихээд унтдаг гэх мэт бичвэл зөндөө/

Тэр хоорондуураа хичээлээ зохицуулах гэж их зүдэрдэг байсан, тэгээд олсон цалингаа 2 тал уруу зөөж эхэлсэндээ. Гэхдээ намайг идэж уух юм хум авчирхаар хадмууд их уурланаа, чамайг ямар өлсгөөд байгаа биш нтр гээл, тэгээд би нэг хэсэг авчирч байгаад больсон. Хадам ээж маань юм л бол хийвэл зааж зааварласан хүн, бараг л нөхөр бид 2-н оронд орж ирээд яаж унтаж хэвтэхийг заах нь холгүй, манай аав ээж бол тийм биш, хааяа ганц нэг үг хэлнэ, хүүхдүүдийнхээ амьдралд оролцоод байдаггүй. Тийм болоод ч тэр үү бид нар их эрт биеэ даасан гэж би боддог. Анх би хадам ээжийг асарч тойлж байхдаа юм боддоггүй байлаа, зүгээр л хүүхэдтэй нь үерхэж байсан мөртлөө бараг л миний хийх ёстой үүрэг гэж бодож байсан. Одоо бол дургүй хүрч байна, өглөөнөөс авахуулаад л тэрээ энээ аваад өг, тэрийг аваад өг, энийг ингээд тэрийг тэгээд өг гээд л орой унтах хүртэл хадмуудын царай харж нэг гэрт байна гэдэг тамд байхаас ч хэцүү юм байна. Урдаа байгаа аяга цайгаа аягалаад ууж чадахгүй, нөгөө өрөөнд байгаа намайг дуудна. За тэгээд аав нь ээж нь хоол хийе гэвэл зүгээр л хутгах үүрэгтэй. Ногоо арилгааадах, хэрчээдэх, мах хэрчээдэх, гурил зуураадах, элдээдэх, хэрчээдэх, плитка асаагаад тос хийгээдэх… ийм амтлагч аваад өг, тийм амтлагч аваад өг. Бурхан минь хадмуудаар хоол хийлгэснээс өөрөө хийсэн нь хамаагүй дээр. Ядаж чимээгүй байдаг бол яая гэхэв, үргэлжийн заана, зарна. Үүнээс болоод би их ууртай болсон, ямар сайндаа хадмуудтайгаа 31-нд хэрэлдэж байхав.

Хэрэлдсэн ч гэж дээ, урдаас нь ганц хоёр үг хэлвэл хэрүүлчээрээ дуудуулаад дуусч байгаа юм. Эхэндээ хэрэлдчихдэг байсан, одоо бол тэнэг улсуудад юу хэлэхэв гээд л хэлээ хазаад сууж байна. Одоо хүү маань 7 сар хүрэх гэж байгаа ч кашнаас өөр юм бараг идэхгүй байна, /тараг хааяа нэг ууна/ өрхийн эмч одоо бантан, сок өгч болно гээд байхад л болоогүй ээ гээд байх юм. Орой нөхрийгөө ирэхэд би гэж хүн бөөн стресс, нөхөртөө хамаг уураа гаргаж бидний хоорондын сайхан харьцаа ч хөрж эхэлж байна. Гэртээ хариад 2 хонов уу үгүй юу ачийгаа саналаа барилаа гээд ирээд авчихна. Нөхөр бид 2 хэрэлдвэл юу ч болоогүй юм шиг хоорондоо юм яриад зурагт үзээд суугаад байна, ганц үг дуугарвал ээж нь намайг боль боль гэнэ. Ямар үйлийн үрээр ийм хадмуудтай учирдаг байнаа. Анх би ээжтэй нь дотно байх гээд юу ч бодохгүй бүх юмаа яриад л…

Одоо бол царай царайгаа харалцахгүй байвал жаргал, юун юм ярих, ганц юм яривал тэр чинь тэгдэггүй юм, ингэдэггүй юм, ямар тэнэг ийн нтр гээд. Орой бол би өрөөндөө л сууж байдаг болсон. 2уулаа ажил орохоороо айлын карма өрөө хөлслөөд ч хамаагүй тусдаа гарна шүү, үгүй гэвэл чи ганцаараа эндээ үлдээрэй гэж би нөхөртөө хэлсээн, үнэхээр тэвчээр дуусч байгаа болоод л тэгж хэлсэн. Энд ингээд бичсэн чинь сэтгэл овоо л онгойж байна, энэ болгоныг ямар хүнд яриад явалтай биш, ингэж л тайтгарч байна. Ажил төрөл хийе гэхээр хүү маань бага байна, тэгээд ч хадмууд харж өгч чадахгүй болохоор ядаж ой гурав дөрвөн сар болгож байж ажилд ороод, хүүгээ хувийн цэцэрлэгт өгдөг юм уу гэж бодож байна. Тэр болтол яаж тэсье дээ бурхан минь…

28 Comments

  1. Эхнэр хүн цагаан зээр 2 нутаггүй гэдэг says:

    Дуугүй л хий гэснийг нь хийгээд л бай л даа Заавал Тэг гэснийг нь хийлээ гэж өөрийгөө бодлоороо шаналгаж байхаар дотроо шал өөр сайхан юм бодоод хийгээд байхгүй юу Гэр зуурын, эмэгтэй хүний өдөр тутмын хийдэг л ажлыг хийхэд үхчихгүй нь л мэдээж Эмэгтэй хүн ажилсаг байх хэрэгтэй Харинч хэлэхээс нь өмнө хийчиж бай Тэгвэл хадамд чинь хэлэх үг олдохгүй Наад сонголтоо чи өөрөө хийсэн юм чинь хариуцлагыг нь үүрэх ухамсартай бай

  2. Зовлон биш says:

    Наадах чин зовлон биш Хэсэгхэн зуурын амьдралын сорилт. Иймхэн юманд өөрийгөө стресст оруулж зовж байгаа бол хохь нь гэж өөртөө хатуу хэл Гээндээч бии гоондойч бий гэдэг шиг аль алинд нь л байгаа Хэрүүл хайхын оронд яагаад гэж шалтгааныг нь ол, өөрийгөө өөрчил бүх бурууг өөр дээрээ тавиад хичээгээд үз Тэгээд боломгүй бол наанаасаа яв Гэртээ харъ Араас чинь ирвэл зайл гэж хэл Хүний аяар болохгүй бол өөрийнхөө аяар байлгаж сур Тэгж чадахгүй бол чи зовлонгоо тоочоод л амьдрахаас өөр зам алга даа

  3. Баатар says:

    Өөрийгөө завгүй байлга Ямар 1 сонирхолтой зүйл ол Амьдрал баян шүү Үнэхээр чамаас л шалтгаалаагүй, чи үнэхээр сэтгэлээсээ байгаа бол насаараа зовохгүй ээ Амьдралдаа эртхэн жаахан зовлон амсаж байхад буруутахгүй Алсдаа сургамж болоод , тэр тусам нь хүн өөрөө хатуужиж тэр амьдралаа зоригтой өөрчилдөг юм Үзэл бодол чинь сул дорой байна Санаа зөв бол заяа зөв байдаг юм шүү Чи чадна

  4. yadag yum boldoo says:

    хэхэ, ямар сонин юм бэ, би ч найз залуутайгаа суугаагуй л байна гэдхээ манай найз залуугийн ээж ни надад зугээр суйд шд, яагаад ийн буу мэд, за тэгээд л зав гарвал ирж байгаарай, гэхдээ би оютан л даа, манай найз залуу ч бас тугсуугуй л явж байна, манай гэр ч бас тийм боломжтой биш, тэгээд л явахад чини олсож магадгуй май эднарийг хариад идээрэй гээд л хэхэ, тэгээд би ч нээх тоодоггуй шд, тэгээд хуугээсээ байн байн л надад дургуй юм болов уу гэж асуудаг гэсэн, сонин бгааз

  5. Guest says:

    Чи нөхөртэйгээ ярь, тэгээд амжилт олохгүй бол шууд ээж, аав дээрээ хүүхдээ аваад оч. Тэгээд утсаа ч битгий ав, гэртээ ч битгий оруул. Тэгж байж буулгаж авна эсвэл тэгээд мөр мөрөө хөөнө. Манай хадам ээж гэж бас тусдаа амьдардаг хэр нь амьдралд оролцоод байдаг хүн байдаг. Манай аав бид 2г гэрлээд удаагүй байхад өнгөрсөн. ганц дүү маань төгсөх курсын оюутан байсан болохоор би ажил дээрээсээ төрөх рүү шууд явтлаа ажиллаж төлбөрт нь нэмэрлэсэн. Төрснийхөө дараа ч гэрээрээ бага сага юм хийж нөхрөөс лав ганц ч төгрөг гаргуулалгүй дүүгээ төгсгөсөн. Тэгсэн хадам ээж намайг угаалгын машин авлаа гэсэн сургаар гүйж ирэнгүүтээ чи даварсан хүүхэн, чиний ээж, дүү 2 дээр нь хүүтэй чинь миний хүү бүтэн жил тэжээж байна. Тэгэхэд чи ажилдаа оронгуутаа бараг л хүүг минь амраахын оронд өөрийн амрыг харж залхуурах гэж угаалгын машин авлаа энэ тэр гэсэн. Би ч уур хүрээд гэхдээ дуугаралгүй тэсээд өнгөрсөн. Дараа нь тоос сорогч авлаа бас гүйж ирээд манай дунд хүүгийн эхнэр шалаа өөрөө мөлхөж угаадаг чи л залхуурах гэж бас л бөөн мөнгө үрж байна гэдэг юм даа. Тэгэнгүүт нь шал дургүй хүрээд танай хүү намайг тэжээж гийгүүлсэн юм алга, би 2 хүүхдээ харангаа гэрээрээ ажиллаад энэ айлын өрхийн төсвийн 70%-ийг олж байна тэгээд ч надад гэрийн ажил хурдан хийхэд хэрэгтэй болохоор нь авсан юм гэсэн чинь чиний ажил гэж юу байдгийн компьютер л шагайдаг биз дээ чи гэсэн. Би бүүр гайхаад ёстой шоконд орно гэдэг нь болсон. Тэгээд болоогүй бүр чам шиг хүүгийн минь бэлдсэн оронд ирчихээд ингэж даварч мөнгө төгрөгийг нь үрдэг хүн байхгүй гэж байгаа юм даа. Миний бүүр шал дургүй хүрээд хөөж гаргаад, нөхрийгөө ажлаас нь дуудаж ирүүлж байгаад ээж чинь тэглээ, би чамаар тэжээлгэсэн юм нэг ч байхгүй биз дээ гэсэн чинь харин байр уг нь аавых ш дээ гэсэн. Тэхээр нь 2 хүүхдээ хувцаслаад юмаа бөөгнүүлээд эхэлсэн чинь ээж рүүгээ яриад ээж нь ирж уучлалт гуйсан. Би одоо бол хадамд бэлэг өгдөггүй, юм ч гуйдаггүй, цагаан сараар л очдог. Ер нь тэдний талаар ч ярьдаггүй. Нөхөр хааяа очдог байх

  6. omoo says:

    зайл зайл гичий минэ. ганцаараа амидар. аз жаргал. xаxа..

  7. monda says:

    910 аа чи энэ олон сэтгэгдэл бичсэн хүмүүсээс минийхийг онцолж шүүмжлээд байх юмаа.ягаад би чиний нүдэнд өртөөд байнаа гэж……..

  8. erhemseg says:

    Дуу мини Чамайг би зугээр л бусгуй хуний хувид их оровдлоо. Чи уг ни тэгж хар элгийн хуний баас шээсийг хуртэл зоодог их сайхан сэтгэлтэй охин шиг санагдлаа. Гэхдээ энэ амидрал чини 1хан сайхан сэтгэлтэй байгаад болчихдог юм биш шуу. Эрх мэдэлтэй болох хэрэгтэй. Ёр ни хурдхан шиг наад муухай хуний тус мэддэггүй балиар хумуужилгуй хумуусээс хурдан сал. айлийн хажуу ороо холслоод ч болсон амидар тусдаа гар. Тэгээд нухур чин чамд унэхээр хайртай ухаантай санхуугийн хувид хунд байсан ч та 2 болно. Зориглох л хэрэгтэй шуу

  9. zaluu says:

    чи эхнээсээ жоохон хэтэрхий зарц шиг амьдраад бүүр сургацан юм б.а өөрсдөө мөнгө олж ир би гэрээ сайхан цэвэрлэе гэж хэл дандаа хэл залхтал нь хэл

  10. БҮСГҮЙ says:

    уул усний ойрхон ни ураг садни хол ни дээр гэж уг бдагдаа манайхан их хуучинсаг узэлтэй ард тумэн л дээ ээж аавүүд ни ур хуухдийнхээ амидралд их оролтсоно туунээс болж салалт ууснэ.Гэхдээ чи анхнааса л хадмийндаа очиж айдрах хэрэггүй бсийн, хадмийнд бн гэдэг огт сайхан зуйл биш тэхээр ухаалгаар бж жоохон гэсэн тэвчээд хуухдээ арай том болтол ни бж бгаад тусдаа гарсан ни дээр бх 7 жил бж чадсийм чини одоо нэг 1 жил хуухдийнхээ толоо тэвчээ,,,

  11. mongoo says:

    Чи үнэхээр ухаалаг бүсгүй байна. Юуны өмнө чи сайхан аз жаргалтай амьдарнаа өөдрөг сэтгэлээ битгий гээгээрэй. Өнгөрсөн зүйл өнгөрсөндөө үлдэг одоо яах вэ гэдэг л чухал. Чи залуу болхоороо сэтгэлээ өөрөө удирдаж чадахгүй хүний хэлсэн нөлөөлсөнд гомдож цөхрөөд байна. Ганцаараа байсан ч олонтойгоо байгаа мэт хөгжилтэй олуулаа байсан ч ганцаараа мэт амгалан байж сур. Хүн өөрийнхөө хүүхдийг хамгаас илүү гэж боддог болхоор чамаас хүнээ харамлахдаа бас чамд атаархсандаа тэгж байгаа юм. Битий тоо ийм асуудлаас болж сайхан залуу насаа гуньж битгий өнгөрөө нөхөртэйгээ ярьж зөвлөөд хажуу өрөө хөлсөлж амьдарсан нь дээр байх. Тэгээд бас хүүхдээ саналаа энэ тэр гээд байвал үнэн учраа хэлээд энэ миний хүүхэд ийм муухай ааштай хүмүүстэй цуг өсгөж хувиа хичээсэн хүн болгомооргүй байна гэдгийг үнэнээр нь хэлсэн нь дээр байх. Аз жаргал хүсье өөдрөг байгаарай

  12. xongoroo says:

    tusdaa garwal deer bhaa bair ntr tureesleed ch hamaagui chamaig holdohooor ayndaa uguileed oilgoj ehleh bhaa ger ornii hamag ajiliig minii ber l nugalj bj dee ntr geed bodoh biz

  13. gosh says:

    chi anhnaasaa l ber ni ch boloogui baij baas sheesiig ni tseverleed davraachihsan baina shd,yun ch dord yum!tegheeer chin chamaig ulam l dooshoo hiine shdee! hun hamag yumaa hiigeel baival humuus hiilgeel baidag yum,hen ch uruvduhgui,er ni geriin ajiliig mash sain hiideg ajilsag emegtei bol nergui zarts l bolj duusdag shd,tegeed zalhaad yadraad teriigee hiihgui bol buun asuudal uusdeg,humuudiig davraana gej eniig heldeg yum. ehneesee emegtei hun shig ihemseg,hiih hiihgui,heleh helehgui yumtai,sehuun zantai baisan bol arai ch ingej dodromjluulahgui l baih. tegheeer odoo ers uurchlugd.yu ch hiihgui uuriinhuu tuluu amidar,uuriiguu l tord.

  14. hee says:

    энэ дээр чин их гоё өгүүлэл байн шдээ хадмдаа нэг удаа ч гэсэн эм тан бариад энэ хөлөнд сайн эм гэсэн гэдэг ч юм уу гэх маягаар үзэхгүй юу

  15. hee says:

    энд учра мэдэхгүй зөвлөгөө өгч аядаж бгаа хүмүүс бас байна /Гунжээ гэнүү/ үнэхээр таарч тохирохгүй хүмүүс байдаг шдээ Үнэхээр сайхан эмэгтэй байна сэтгэл хөдөлж бна Их зөв бодолтой эмэгтэй юмаа Хадам ээжийн чин хувьд бла блабла

  16. bat says:

    Сургамжит өгүүллэг
    Нэгэн охин гэрлэж нөхөр, хадам эхийнхээ хамт амьдрахаар болжээ. Гэр бүл болоод тун удаагүй байхдаа хадам эхтэйгээ амьдрах үнэхээр хэцүү тэсвэрлэшгүй болохыг ойлгож эхэлжээ. Тэдний зан араншин тэс өөрөөс гадна хадам ээжийх нь маш олон үйлдэл ааш зан дургүйг нь хүргэдэг байв. Мөн хадам нь охины хийсэн үйлдэл бүхнийг нь шүүж энэ тэр гэж үглэхээс залхаж байлаа.
    Өдөр хоног өнгөрсөөр, охин хадам ээж хоёрын хоорондох тэмцэл, зөрчилдөөн улам бүр ширүүссээр. Гэвч эртний ёс заншлийн дагуу охин бүхэнд бууж өгөн хадмынхаа тэвчишгүй аашийг тэсвэрлэн хүссэн бүхнийг нь биелүүлж толгой бөхийхөөс өөр аргагүйд хүрдэг байв.
    Эцэст нь хадам ээжийгээ цаашид тэвчиж чадахгүй болоод энэ бүхнийг зогсоох ямар нэг арга зам хайж олохоор шийджээ. Тэгээд аавынхаа сайн найз элдэв төрлийн өвс ургамал зардаг ноёнтон дээр очиж бүх асуудлаа яриад энэ асуудлыг нэг мөр шийдэж болохоор хортой эмийн ургамал байгаа эсэхийг асуулаа. Ноёнтон хэсэг зуур бодож байснаа эцэст нь би чамд туслах болноо, гэхдээ чи миний хэлснийг сайтар сонсож үгэнд минь орно шүү гэв.
    Охин баярлан хариуд нь тэгэлгүй яахав би таны юу хэлсэн болгонийг биелүүлэх болно хэмээн зөвшөөрөхөд ноёнтон эмийн ургамал хадгалдаг өрөө рүүгээ өрөөд хэсэг хугацааны дараа ууттай эмийн ургамал авчирч өгчээ. Тэгээд энэ хорыг хурдан хэрэглэж болохгүй, бага багаар удаан хугацаанд өгснөөр хадам ээжийн чинь биед аажмаар хор үйлчилэх болно. Хэрэв нэг дор ихээр хэрэглэх юм бол хордож үхсэнийг хүмүүс мэдээд чамайг сэжиглэнэ. Энэ хорийг уулгах болгондоо гахайны эсвэл тахианы мах чанаж өгөөрэй. Мөн хадам ээж чинь нас барах үед хэн ч чамайг сэжиглэхгүй байхын тулд чи түүнтэй харилцахдаа анхаарч аль болох элэгсэг найрсаг байгаарай. Түүнтэй бүү маргалдаж муудалц, хүссэн бүхнийг нь биелүүлж яг л хатан хаантай адил харьцах хэрэгтэй гэлээ. Охин ихэд баяртайгаар талархал илэрхийлээд хадам ээждээ хороо өгч эхлэхээр гэр лүүгээ яарлаа.
    Өдөр сарууд ээлжилсээр, хадам ээждээ хорт ургамал бүхий гахай тахианы махаа тасралтгүй өгсөөр байв. Тэр хэлсэн ёсоор хожим хадмынхаа үхэлд сэжиглэгдэхгүйн тулд өөрийнхөө ааш зан, хэлэх ярихаа хүртэл хянаж, хадмынхаа үг бүрийг биелүүлж яг л төрсөн ээждээ хандаж байгаа юм шиг хандаж байлаа.
    6 сарын дараа бүх зүйл огт өөрөөр өрнөж эхэллээ. Охин өөрийнхөө ааш занг маш сайн хянаж сурснаас гадна уурлаж уцаарлан, сэтгэлээр унахаа больжээ. Зургаан сарын турш хадамтайгаа нэг ч удаа маргаагүй бөгөөд хадам ээж нь түүнд таалагдаж хамт амьдрахад хялбархан санагдаж эхлэв. Хадам ээжийх нь ч охинд хандах хандлага өөрчилөгдөж өөрийн төрсөн охин шигээ хайрлах болжээ.
    Тэрээр бэрээ найзууддаа болон хамаатнууддаа байнга магтаж ийм сайн бэрийг өөр хаанаас ч олохгүй хэмээн ярих болов. Нөхөр нь болж буй бүхнийг хараад үнэхээр баяртай байлаа.
    Нэг өдөр охин нөгөө ноёнтон дээрээ дахин очоод түүнээс туслахыг гуйв. Миний өгсөн хорноос болоод хадам ээж минь үхээсэй гэж би хүсэхгүй байна. Тэр өмнөхөөсөө огт өөр нэгэн болсон бөгөөд би түүнийг яг л өөрийн төрсөн ээж мэт хайрлах болсон гэхэд ноёнтон инээмсэглэн толгойгоо сэгсрээд охин минь чи юунд ч санаа зовох хэрэггүй ээ. Би чамд хэзээ ч хор өгч байгаагүй шүү дээ. Миний чамд өгсөн зүйл бол хүний тамир тэнхээг сайжруулдаг биед тустай амин дэмийн ургамал байсан юм. Гагцхүү цорын ганц хор бол чиний оюун санаанд, мөн хадамдаа хандаж байсан хандлаганд чинь байсан. Харин сүүлд хадамдаа өгсөн хайр чинь энэ бүхнийг оюун санаанаас чинь угаалаа гэжээ.

  17. tata says:

    7жил амьдарчаад одоо л дөнгөж туспдаа гарах тухай бодож суугаа муу. анхнаасаа хүүхэдтэй болхоосоо өмнө юу хийж бсийн. тэр хадмууд чинь харин ч та 2г тэжээгээд яваад бгаад нь баярлаж яваач. одоо тэгээд тусдаа гартлаа хамаг юмы нь хийгээл үгээр нь яваад бгаал дуус

  18. tsoom says:

    нилээн стрэст орсон юм шиг бн.ийм уед өөрөө шийдвэр гаргаxад тийм ч төгс санаа гараxгуй.бусдаас оороор xэлбэл итгэл дааж зовлөгөө огч чадах хунээсээ тусламж гуйсан ни дээр.амидралд xэцүү зуйл иx тоxиолдоно оо.тэр тусам илуу уxаажиж xатуужиж гэрэлтэx ёстой шуу.эмэгтэй хуний зовлонг эрчүүд ойлгохгуй

  19. 910 says:

    заа Мондагийн хэлдгээр барьцах нь ч хаашаа юмбээ , хүн болгонд таардаг түлхүүр байдаг тэр түлхүүрийг гартаа атгачвал тэгээд болоо л гэсэн үг дээ хөө. нээрээ чи өөрийн аав ээж дээрээ хүүхэд нөхөртэйгөө очоод амьдраач бодуул чи ч ажилгүй хүү нь ажилгүй ганц гадаадад байдаг охиных нь мөнгөөр амьдарч бгаа болохоор дээрэлхэж байж ч магад ер нь тэгэд уул усны ойр нь ураг төрлийн хол нь дээршдээ.

  20. XOXO says:

    ooriinhoo eej aaw deer nohorteigoo amidar. tegeed nohort chin hetsuu baiwal tegeed tusdaa garch amidrah sanal tawih bialgui. dawartsan hadam be. er n hadamuudtai amidarna gej yu biadag yum be. bas ail ger bolchihood ooriinhoo eej aawtai ch baigaad demii. gehdee odoonii chinii nohtsol iim baigaa yum chin shuud eej aaw deeree ochi.
    aimar hadam bna. chi harin hadam eejiigee tegej goe asarch baihad ter hun oilgohgui baigaa bol estoi shuud hadmuudiigaa jiideg gazar. tiim humuustei bol buu harits. gehdee bas nohortoo muulaad hereggui.
    manai aawiig owdchihson ued manai ber egch ireed aawiig bas heden 7 honog asarch biasan. bid nar bugd eeljilj asarsan l da. gehdee manai eej aaw, hunii huuhed baij iim ih setgel gargasan geed estoi hairiin deedeer hairaldag sh de. manai eej nadad awch ogoogui goe eemeg zuultee berdee bainga awch ogdog, estoi gar deeree ter beree erhluuldiish de, bid nar ch gesen bainga beree gedeg. altan ber gej duudiin :D.
    getel chinii baidal aimar sonsogdoj bna. etssiin etsest beree hundleh estoi sh de, huutei n suugaad achiig n haruulj baihad. estoi muu humuus bna. naad humuusteigee buu amidar. erthen tusdaa gar. huuhdee tiim humuuseerch buu asruul. oorsdoo guigaad irhiin tsagt l uichil.

  21. don't care says:

    Үгүй,чи одоо угаасаа ажил хийж болохгүй.
    Тэр гүнжэ хүүхэд өсгөж үзсэн үү?

    Энэ чинь маш том шалтгаан,нярай хүүхдээ яслид хаях шиг тэнэг юм байхгүй,өвчингийн үүр болгох гээ юу?

    Битгий мэдэхгүй байж тэнэгтээд бай.

    Харин нөхөр нь буруу амьдарч байна,заавал тогтмол цалинтай ажилд орох албагүй,өөрөө бага зэргийн зээл аваад жижиг бизнес эрхлээд яв,чи ч бас гэртээ интернэттэй юм чинь суугаад судал,хийчихэж болохоор ямар бизнес санаа байна энэ тэр гээд.

    Ямар ч байсан амжилт,хүүхдээ дор хаяж ой хагастай болгох хэрэгтэй шүү

  22. monda says:

    нохортоо энэ талаар буу дугар.нохроо оороосоо холдуулхийн нэмэр. хадмийн дайн та 2 ийн дайн байх е/сгүй. бух хадам адилхан.би ч хадамтайгаа амьдардаг.хийсэн хоол минь таалагдаагүй гээд үг дууграх юм бол шууд нүдэн дээр нь жорлон руу асгачихдаг.тэгээд яхав ю ч болоогүй юм шиг гөлийгөөд сууж байна ш дэ, тэр өдөр хоолгүй өнжинө . хүүхдүүд маань дуртай амтархан идэж байхад хадам бол заавал өө сэв хайдаг юм тэр бол хадмуудийн хууль.чи өөрөө хоол хийх үыдээ ээжээ төмс арилгаад өгөөч гээд гарт нь төмс бариулаад нүүр лүү нь харж сайхан инээмсэглэ. чамд яж хандана тэгээд л хандаж бай. ээжээ тсай аыгалаад өгөөч гээд хэл гэх мэт яг өөрсөдтэй адилхан бол гэхдээ жаахан зальтай байх хэрэгтэй. тэгвэл чи хадамтайгааа муудалцаад байхгүй бас дарамтанд нь ороод байхгүй. хүүхдээ жаахан том болгоод тусдаа гар тэгээд л боллоо.бух юм сайхан….

  23. taba says:

    чамтай суусан юм уу ээжтэй чинь суусан юмуу гэж нөхрөөсөө асуу.3 эмэгтэй 1гал тогоонд хэзээч таардаггуй гэдэг .нөхөртөө ээжийг нь муулж ярдагуй юм шуу.жаахан тэс ажил олж хий биеэ даагаад узээ. тэр цагт энгээд л шийдчэх байсан юм бн.гэж хэлээсээ гэж ерөөе.

  24. gunje says:

    hudlaa neeh huuhed jaahan bn surch bn gesen shaltagaar hen hen ni ajil hiihgui gertee suutsgaagaad l neg negniihee gedes uruu huluu jiigeed l… uzen yadaad l…

    chi uuruu uneher huseh yum bol ajil hiigeed tusda amidaraad nuhuruu ch ajild oruulj hun shig hun amidarwal amidarna sh de. yag nariin yariwal gert ni neg hun huuhedtei yutaigaa hurch ireed oligtoihon ch zaragdaj uguhgui bol burhan ch bsan aashilj tanai hadam shig chin bolno l do.

    end shaltag toochihdoo bish naad amidarlaa yaj zasahaa bodoj yawaach

  25. Hoooe!!!!!!! says:

    ёо ёо чи лав төрсөн ээж аавынхаа баас шээсинаг лав тсэвэрлэж бгаагүй бхаа тийм бжийж зүгээр үерхэж бж яаж тэгдэг бнаа бэр бол бэр шиг л байл даа дүү минь

  26. Nox-77 says:

    yamarch ger bvl tolowlolt baixgui! ajilgvi bair sawgvm baij yuunch xvvxded durtai ymb de! za amjilt

  27. Yes Man says:

    бүсгүй минэ эртхэн шиг л нээрээ айлийн хажуу өрөө болтугуай түрээслэж суусан ни дээр юм байна.хэдий болтол ингэж үнсгэлжин шиг амидрах бэ дээ.за амжилт

  28. naran says:

    Магистрт сурах завсраа ажил хийж болгүйм уу нөхөр чинь. Чи ч гэсэн хүү чинь 7 сар хүрсэн бол хувийн яслиад бж л байгаа шд. Ажилд хурдан орж, тусдаа гар. 5 жил огт ажил төрөлгүй сууна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хүүхэд гаргасан гээд ийм удаан гэртээ сууж болохгүй ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.