2 эхнэртэй байхыг хүссэн бололтой

Сайн байцгаана уу, энэ үдшийн мэнд. Би нөхөртэйгөө амьдраад 14 жил болж байна. Энэ хугацаанд сайхан зүйл их байсан ч саар зүйл ч их л байлаа. Нөхөр маань өөр хүүхэнтэй энэ тэр болж би ч тэр бүхнийг мэдсэн ч уучилж өнөөдрийг хүрлээ. Гэтэл сүүлийн 2 жилд нөхөр маань бас л өөр болоод анзаараад байхнээ нэг л дугаараас орж ирсэн дуудлага, өөрөө залгасан дуудлага байгаад л байлаа. Нөхөрөө үе үе  хоногоор яваад ирэхдээ сонин байгааг би анзаарсан. Нэг хүүхэнтэй уулзаад байгааг нь би мэдсэн ч тэд хүүхэдтэй болсон гэж арай л бодсонгүй. Тэгээд бид маргалдсан нөхөрөөрөө би бүхнийг хэлүүлж чадсаан, хаана танилцсан гээд л. Дараа нь би тэр хүүхэнтэй утсаар яриад уулзсан, гэтэл тэр хүүхэн жирэмсэн ирсэн, бид маш тайван юу болоод яасан тухай ярилцсан.Би нөхөрөөсөө 5 дүү, тэр хүүхэн надаас 7 дүү байсан. Гэтэл тэр 2 дахь хүүхдээ төрүүлэх гэж байна, бид учраад 4 жил болж байна, би нөхөрт чинь үнэхээр хайртай, ядаж хүүхдүүд минь аавыгаа мэдэж өсөг, таны нөхөр таны л дэргэд байгаа ш дээ гэж хэлээд надаас уучлалт гуйсан. Бидний яриа их тайван үргэлжилсэн, би тэр хүүхнийг жирэмсэн болохоор нь ч тэрүү яаж ч чадаагүй ээ.

Намуухан дугарсан тэр хүүхэнд нөхөр маань хэр их татагдаа бол гэсэн бодол төрж байлаа. Миний нөхөр хүүхдэд маш их хайртай л даа, бид 2 хүүхэдтэй, хүүхдэд үнэхээр хайртай учраас тэр хүүхнээс холдож чадахгүй байх гэсэн бодол төрөөд байх юм. Эсвэл тэр хүүхэнд аймар дурлачихсан байх вий гэж битүүхэхдээ айх юм, бид ярилцаж үзсээн, надаас салахгүй гэдэг, тэр хүүхэн рүүгээ утасдаад хайргүй салье гэж хэл гэхээр үгүй гэдэг. Би ойлгохгүй юмаа, яагаад амьдрал жигдэрсэн хойно эр хүн ийм асуудал үүсгээд өөр амьдрал сонирхож байгааг. 2 хүүхэд төрүүлэх хэмжээнд хүртэл тэд дотносож, тэр чинээгээрээ тэнд нэг амьдрал боссон байх даа гэж бодогдоод гомдох юм. Миний дэргэд бие нь байгаа ч сэтгэл санаа нь өөр газар байгааг би зөнгөөрөө мэдэрдэг. Би хэн ч харсан аятайхан бүсгүй, гэхдээ тэр хүүхэн үнэхээр сайхан хүүхэн байсаан 30 гарсан гэхэд надад байхгүй юм түүнд байгааг би анзаарсан. Гэтэл өнөөдөр би өөрийгөө өөрчлөөд нөхрөө өөртөө дахин дурлуулах тухай бодож сууна. Нөхөр маань хүүхдэд дэндүү хайртай учир тэднээсээ холдох тухай яривал улам л явах байх гэж бодох юм. Би энэ бүхэнтэй эвлэрэх хэрэгтэй гэжүү, нөхөр минь миний л дэргэд байгаа юм чинь гээд амьдралаа үргэлжлүүлсээр байх хэрэгтэй юу,гомдоод хүүхдүүдээ аваад хаяад явмаар үе зөндөө л байх юм. Зөвлөгөө өгөөч, баярлалаа

37 Comments

  1. zaluu says:

    2 ЭХНЭР АВАХ ХУУЛИА ХУРДАН ГАРГАЧААСАЙ ГАЙТАЙ ЮМАА ЗААВАЛ НЭГ ЭХНЭРТЭЙ БАЙНА ГЭЖ ЮУ БАЙСИЙН
    23 ТАЙ ЗАЛУУ

  2. Naiz says:

    Сони үнэхээр үнэн хэлж байна.Хүн амьдралдаа ганцхан хүнийг хайрлаад явна гэдэг байнга шөлтэй хоол идээд явахтай адил гэж оюутан байхад павлов багш хэлдэг байж билээ. тэр үед энэ үгэнд ямар их дургүйцэж явлаа.гэтэл амьдрал үзээд ирэхийн цагт толгой руу орж ирдэг юм билээ.Нөхөр чинь нэгэнт л өөр хүүхэнд татагдаад бүр үр хүүхэдтэй болсон бол чи яаж ч бухимдаад тусыг олохгүй.Чи өөрөө л зовно.Иймээс өөрийгөө бухимдуулахгүй байх хэрэгтэй.Салаад бас чи л зовно.

  3. bur durgui hurchlee says:

    сална гэдэг амар асуудал биш.тсаад хуухэн ни амидралаа хялбараар аүч яүах гэсэн л хун байна.

  4. Hanna says:

    Уучлаарай, наад хүн чинь таныг хэзээ ч урьдных шигээ хайрлахгүй. Одоо бол зөвхөн өөрийгөө бодож, хамаг юмаа салгаж аваад, наад хоёрын амьдралыг там болгох хэрэгтэй. Өшөө хорсол гэж юу байдгийг хүний амьдралаар тогловол яадгийг үзүүлээд өгөх хэрэгтэй. Мэдээж энэ бүхэнд цаг хугацаа, хөрөнгө иөнгө хэрэгтэй. Сайн бодож ажиллах л хэрэгтэй дээ

  5. zaya says:

    наад бүсгүй чинь та 2ын хэзээ муудалцаж нөхөр чинь тэр хүүхэн дээр очих бол гээд л аятайхан мөчийг хүлээж хумсаа нуусан муур шиг л сууж байгаа юм байна. салж тэр хүүхнийг баярлуулаад яахав дээ.

  6. nnn says:

    сал хөгширсөн болохоос үхсэн биш

  7. zochin says:

    нээх суудалгуй гэр булээ аваад явж байвал болоо шдээ 2 эхнэртэй л хун бгаа биздээ ядгийн болж бна шдээ би ч боломж болвол 2 эхнэртэй бхийг хусдэг … монголдооо очоод заавал тэгж амидарна даа

  8. omoo says:

    хаха… xайрлуулаx xунээ олоо. салаа.

  9. bz says:

    тэжээж тэтгэж ,хамгийн гол нь хайрлаж чадаж байгаа бол заавал салж нийлэх гээд яахав дээ. асуудлыг дэвэргэх тусам л улам том болж байдаг. асуудлыг зохицуулж хэн хэндээ хайртай, хэн хэнийг хайраар дутаагаагүй бол амьдарч болно гэж бодож байна. эр хүний хувьд хүүхэд шуухад гаргана гэхгүй, эмэгтэй хүн шиг бүхнийг хаяад явчихдаггүй, заавал гэр бүлээ юун түрүүнд бодож байдаг. араар тавих, өөр хүнтэй түр явалдах зүйл бол аль ч нийгэмд байдаг асуудал.нэх нэгэнтэй явалдана гэдэг нь эр хүний хувьд зүгээр л байгалаас заяасан зүйл шүү дээ. хэтэрчихгүй бол. амжилт хүсье. хамтарч амьдарсан нь дээрээ

  10. khongorkhon says:

    ямар хэцүү юм бэ. за чи ч нэг өөр хайрлуулах хүн олсон нь дээр байхаа

  11. AH LAM says:

    ЭНЭ ДЭЭР ЮМ БИЧЭЭД БАЙГАА ДАРВАГАР АВГАЙ НАР НӨХӨР НЬ ХЭЗЭЭ Ч ХУУР Ч БАЙГААГҮЙ ДОРОМЖЛУУЛЖ ҮЗЭЭГҮЙ ГЭЖ БОДДОГ ЮМ БАЙХ ДАА ЧААВААС ГЭЖ. ХАА НЭГ ТААРСАН ХҮҮХЭНТЭЙГЭЭ ЗАВААР Ч БАЙСНААС БАРАГ ХОЁР ЭХНЭР АВААД ТЭЖЭЭЖ ЧАДАЖ БАЙВАЛ ТЭР НЬ ЦЭВЭР ЮМ ДАА. О.ДАШБАЛБАР АГСАН ГЭХЭД Л ХОЁР ЭХНЭРТЭЙ САЙХАН Л ҮЛГЭР ЖИШЭЭ АМЬДАРЧ БАЙСАН ШҮҮ ДЭЭ.НААД ЗАЛУУГ ЧИНЬ ДЭМЖИЖ БАЙНА.

  12. minjee says:

    надад бас xэлэx үг байxгүй ээ. учир нь миний амьдрал чинийxтэй адил….2 жил 3 сар гадаадад байж байгаад иртэл байдал ийм.. тэгээд болоогүй нэг мөр яваад өгөxгүй тамалж байнаа

  13. Бөө says:

    Наад xүний үнэргүй Завxай залуугаасаа зүгээр сална гэж байxгүй шүү. Эртxэн шүүxдээд байр сав юум xумаа өөрийн болгоx тал дээр анxаараарай. Чи ер нь ӨӨрийгөө иx дорд үздэг xүн байна шүү… Банзалдсан Балай юумнуудыг өөгшүүлээд Тэр Xүүxнийг нь шүтчиxсэн байx шив дээ. Би л байсан бол аль алийг нь алаад өгөx байсын…

  14. tata says:

    14жил ханилчаад ийм бдалд орох ямар аймшигтай вэ? урьд нь ийм явдал гаргаж бсийн бол тэр үед нь хатуухан арга хэмжээ авах бж дээ. нээрээн ямар аймар давруу новш вэ? тэр хүүхэн ч гэсэн яаж ардаа амьдарлтай хүнтэй явалдаад хүүхэдтэй болжийнаа. зүгээр явалдах мөрөөрөө явахгүй. чи нээрэн ямар их доромжлол даажийнаа? би бол аль хэдийн боогоод үхсэн бгаа. одоо салах л үлдсэн юм шив дээ. салахгүй гээд яахав дээ. өөр сайхан амьдрал эхлүүл. чадна гэдэгтээ итгэлтэй бай, би ч бас итгэж бна.

  15. 910 says:

    хүмүүс их сайхан зөвөлгөө өгчээ нэн ялангуяа Монда Нэргүй Туулмаа 3ын сэтгэгдэлийг нэгтгээд нэг сайн уншаад үзээрэй. Мэдээж салах бол хамгийн эцэсийн арга шүүдээ тэр болтол инээж бгаад Монда-н хэлснээр эсүүл Туулмаагийн хэлснээр өшөө авалтууд хийж болношүүдээ,сэтгэлээр бүү унаарай,

  16. XOXO says:

    Hurzend 2 ish, hund 2 ehner hereggui baidag yum. (hehe, arabd oor baihal da 😀 )minii bodloor yagaad nohor chin salahgui bna geheer ooriigoo bodood, sanhuugiin huwid hariutslaga huleehees aigaad tanias salahgui bna. salchihwal bair saw, huuhdiin tetgewer geed boon yum bolno gedgiig medej baigaa bolhoor. sanaatai gar yumdaa.
    herew bi tanii orond baisan bol huuliin daguu salaad buh yumaa awah baisan. gol n mongondoo bish hund chin hariutslaga gej yum baih estoi sh de, teriig n medruuleh heregtei. nohor chin medrehgui ch ireeduid olon zaluuchuud medreh estoi. onoodor mongoliin niigemd iim l zuil heregtei bna. tegehgui bol buh l hun nuutsaar ywtsgaadag bollo sh de. ene dendej bna.
    tegeed salaad, oor saihan amidraliig hooh baisan. tegej ongorsond hadagdaj guniglaj suuhguigeer. za ene minii l bodol.
    ta ooroo shiidweree oort, bas huuhduudee heregteigeer gargaarai. etssiin etsest hen ch taniig bodohgui, ta l ooriigoo geh estoi shuu.
    emegteichuudee oorsdiigoo hundelj surie!

  17. XXX says:

    Нөхөрийгөө нэг сайн амбаардаад зайл гэж хэлээд явуулаач ийм дээрэлүүлчихсэн амьдрал гэж юу байдаг юм

  18. suvd says:

    энэ сэтгэгдэл бичсэн хүмүүсийн ихэнхи нь залуу хүмүүс бололтой. хүмүүс анх гэрлэхэд хайр сэтгэл,гоё сайхан байдал чухал байдаг бол таны насан дээр ухаан л амьдралаа авч үлдэхэд тань хэрэг болох байхдаа. танай нөхрийн эмэгтэй тань нэг бол санаа нь гэж сармис болсон хүн байна үгүй бол ТЭНЭГ хүүхэн байна. Аль нь ч байсан та туйлын болгоомжтой, хатуу байх хэрэгтэй байх.

  19. hm says:

    ийм юм бичээд сууж байдаг чи,тэгээд явж байдаг нөхөр, хүүхдийг нь гаргаад сууж байдаг тэр хүүхэн бүгд таарсан тэнэгүүд!!!

  20. a1a1 says:

    эрөөсөө ойлгохгүй ым.ингэж доромжлуулчихаад али хэдийнэ сэтгэл н ывзан хвнийг оорчилж татна гээд сууж байх ым.нэр тор оорийгоо үнлэх внлэмж гэж алгууү.тэгээд бас оорийгоо гайгви хүүхэн гээд байх зм.ойлгосонгви.

  21. tuulmaa says:

    нөхөр чинь чамд ахин дурлана гэж байхгүй ээ.чи харин өөрийгөө сайн арчилж тордож байгаа бол нөхөртөө биш өөр эрд зориул.чи ч бас хэн нэгэнд дурлаж болно шдээ. наад нөхрөө хая. хүүхэд яадгийн том болж л байгаа биз дээ.

  22. monda says:

    хүүхдүүдийг н өөр дээрээ ав. тэр хүүхнээс авах хамгийн том өшөө авалт чинь.

  23. bi says:

    зааа зөөлөн дуугарахаар л сайн хүүхэн бдагийму?? тэр хүүхэн ёстой наанаа гоё ярьж таныг хулхидчаад, араар чинь жинхэнэ хийж байгаа шулам байна. зүгээр нөхөртөө та 2н сэтгэлийг би хүндлээд орхий доо, сэтгэлгүй биетэй амьдарч би өөрийгөө хуураад яахав гэж хэлээл сал за. даварсан нөхөр вэ яасан. чи өөр хүнтэй танилцаад яв за юу. тэр үедэ нөхөр чинь хэнийг хэнээр сольсоноо мэдэг!

  24. за тэгээд цаг хугацаа бүхнийг шийднэ дээ. Найз минь чамтай зовлон адил хүн зөндөө бгаа. Гэхдээ салвал /энэ бол мэдээж сүүлийн вариант/ юутай үлдэхээ бодож байсан нь дээр шүү. Амьдрал бол баян, оньсого…
    Мэдээж чи нөхрөө эргүүлэхийн төлөө өөрийгөө их өөрчилж, босгосон амьдралынхаа төлөө тэмцэж яваа: за амжилт. Чи шүү.

  25. ho ho says:

    shine durlal huuchiniigaa archaad ongordog gedeg aimar ug bas bn.

  26. sony says:

    чи ухаантай сайн хүүхэн байна. нөгөө хүүхэн чинь ч чамаас дутахгүй ухаалаг хүүхэн бололтой. амьдрал энэ байтугай санаанд орохгүй юмаар баян шүү дээ. та бүхэнд тохиолдсон наад асуудал чинь бол үнэндээ гай зовлон биш юм. хүлээцтэй тэвчээртэй бай. чингис хааныг татараас есүй, есүгэн нарыг буулган ирж байхад бөртэд хичнээн хэцүү байсан бол. гэвч тэр үед хаан хүний хувьд энэ нь гаж буруу зүйл байгаагүй шүү дээ. чингис хаан битгий хэл зүгээр нэг овгийн толгойлогч чадалтай хэн нэгний хувьд 2-5 эхнэртэй байх нь тийм ч гаж зүйл биш байв. миний энэ хэлж байгаа зүйл нь нөхрийг чинь зөвтгөж, чамайг буруутгах гэсэн санаа биш юм. авиваа зүйлийг аль цаг үеэс аль өнцгөөс харахад ямаруу өөр өөрөөр харагддаг вэ гэдгийг хэлэх гэсэн хэрэг юм. харин ч олон жилийн хойно өтөлж хөгширсөн үед үр хүүхдүүддээ баярлаад хэн хэнийгээ уучлан хүлээн зөвшөөрөхийг үгүйсгэх аргагүй юм. нэг талаас, нэг үзэл бодлоос, хэзээ ч байдаггүй туйлын үнэнээс битгий хандаарай. хорвоо ертөнцийд туйлын үнэн байдаггүй юм гэнэлээ. цаг үеийн уртад үргэлж хүмүүний итгэл үнэмшил,үзэл бодол хувирч өөрчлөгдөж байдаг юм шүү. гол нь нөхөр чинь чамд болоод үр хүүхдүүддээ алаггүй хайртай халамжтай сайн бол гол юм тэр шүү дээ.

  27. Yes Man says:

    Taniig doosh ni hiij baigaa yum bish.Nohoruudee araaraa taviulaad baidag emegteichuud ehneruud uursduu Nuhurtuu goy saihan shinleg Baival nuhuruud chine araar chine uur huuhentei tegej yavahguishdee.Udur bolgon goy shinleg baildaa.Negen heviin amidarlaas er hun uidahgui yahav dee.Ehneruud emegteichuud mine ta nar uursduu uursduusuu negiig asuuj bodoj uzeerei,Yaval Nuhuruu araaraa taviulahgui baih tuhai.Ugluu bolgon nuhriiguu ajildaa yavah geed boshod ni erhteng ni huhuj ugvul nuhuruud gertee ert irdeg sudalgaa bnashdee.Geh met shinechlel hiihgui yu

  28. kkkk says:

    эр хүнд итгэх ирээдүйд нөхөртэй болох итгэл алдарч бна. Ингээд л яваад өгдөг юм бна доо

  29. cor says:

    миний таамаглаж байгаагаар зөвлөгөө өгдөг хүмүүс нэлээн залуухан хүмүүс байдаг боловуу.

    таны проблем ингэ тэг гээд шийдчих амар асуудал биш байнаа.
    тэр хүүхэн 2 хүүхэдтэй гэдэг чини шууд уурлаад салаад явах хэрэггүй л байх.
    та ч өөрөө мэдэж байх шиг байна.
    та өөрийгөө л нэлээн арчлаад нөхөртөө анхаарал тавих болох байх даа. амралтын өдрүүдээ али болох цуг өнгөрөө, хүүхдүүдээ аавтай н цуг тоглуул, хичээлий н хийлгэ, 2лаа гадуур гарч жүжиг дуури үз,
    али болох биеэ бари, битгий уурла уцаарла үглэ.
    таныг амидралынхаа төлөө хичээж байгааг мэдэрвэл цаад чини таныг үнэлэх байх.
    үгүй бол явбал явахаас. та хийх юмаа бүгдий н хийж байгаа болохоор.
    гэхдээ таныг гэх хайр н байж л байвал бас тэр хүүхэн танд саад болохгүй л байвал ингээд яваад байж болох ч юм шиг.
    бодвол танай хүн 2 гэр тэжээх боломжтой хүн юм шиг байна. (би ийм жишээ олныг мэднээ, 2 эхнэр н 2лаа л сайхан жаргалтай байдаг). бас та гадуур гарч хүмүүстэй уулзаад үзвэл юу н болохгүй гэж. эмэгтэй хүн энэнээс их таашаал авдаг шүү дээ. нөхрөө ч энэнд яаж хандахыг хар.

    энийг уншаад хүмүүс нада уурлах байх. гэхдээ таны насан дээр ухаанаараа шийднэ шүү. аз жаргал гэдэг чини хүн яаж харж байгаагаас л болдог шүү дээ.
    Амжилт хүсие, эгч мини.

  30. Nox-77 says:

    Chi yaachij xicheeged noxorynxo setgelyg ergvvlj awj chadaxgui! Odo salaxaas oor arga alga da.gexdee 2 exnertei bj yagad boloxgui gej? Bi 2 xvniig zereg xairlaj chadna.

  31. Nox-77 says:

    noxroo yawuul chi yaachij xicheeged noxorinxo setgelyg ergvvlen awch chadaxgui. Bvx ed xorongoo ooro awna geed blgvu zoxix xemjeeger xuwaaxyg xichee tegej bas boloxgui shte!

  32. tyua says:

    Ганц бие хүүхнүүдийн хийж байгаа ажил гэж бодож бна. Тэдл эхнэртэй эрчүүдийн араас гүйн, хоёр дах хүн чин байсанч хамаагүй гэх зэргээр /уйлах, өрөвдмөөр царай гаргах гээд л янзан бүрийн арга хэрэглэсээр/ хажууд нь сайн дураараа амьдраад бдаг юм шигээ. Иймэрхүү заваан бантан амьдралыг тэдл бий болгож бнаа. Эмэгтэй хүн оороо дуртай байхаар энэ балай эрчүүд бүүр оодроод дүрдээ итгэдэг. Иймэрхүү амьдралын хандлага энд тэндгүй сонсогдохоор хэцүү байна даа. Монголд эрчүүд нь дэндүү цөөхөн болохоор бас аргагүй байх юм даа_.

  33. . says:

    салах өргөдлөө өг. тэгээд бүх юмаа өөрөө ав. тэрийг хөөгөөд явуул. бас хүүхдийн тэтгэмж тогтоолго. наад хүүхэн чинь яваандаа бүх юмыг чинь авна. аавыг нь авч чадаж байгаа юм чинь эд хогшил бол энүүхэнд

  34. nergui says:

    Энэ чинь юу вэ чи их хатан нь болоод нөхөртөө бага хатан авж өгж бгаму
    чи ийм бусармаг юмийг хүлээн зөвшөөрж байгам уу?
    Чи тэгүүл нөхөртөө ингэж хэл Чи ийм амьдралыг хүсэж байгаа бол ч гэсэн юугаар дутхав дэ би нэг залуутай болоё харин бид 2 ийн дундаас гарсан хүүхдийг чи ч бас тэжээлцэнэ шүү нэгэнт л бид 3 бүхнээ хуваалцаж байгам чинь!!!
    2 дахь арга Салах өргөдлөө эртхэн өгөөд шууд шүүхэд ханд ийм бусармаг үйлдэл гаргасан тул байр сав бүх хогшлийг нь өөртөө үлдээхийг бод энэ нь чамд болон үр хуухэдэд чинь ч хэрэгтэй
    3 Нэгэнт уурлаж хашгираад асуудал шийдэгдхээссээ өнгөрсөн хумсаа нуусан мууршиг л наанаа тайван байж бололжтой бүгдийг өөрийнхөө төлөө болон хүүхдүүдийхээ төлөө хий наад хүн чинь чамайг бодоогүй байхад ягаад чи энэ хүнийг бүр тэр хүүхнийг жирэмсэн гэж бодоод доромжлуулах естой гэж !ёстой уучлаарай гэж хэл хамгийн гол нь 2 хүүхдээ өөр дээрээ өсгөхийг хичээгэрэй ийм сэтгэлгүй эцэг тийм банзал хойд эхтэй өсвөл олигтой хүн болно гэж байхгүй биз

  35. ......................... says:

    миний бодолоор бол тэр яавах байх

  36. naran says:

    Нөхөртөө би бас нэг нөхөртэй болж байгаа гээд л хэлчих. Тэгээд 4-ээ нэг гэрт оръё л гэхгүй юу. Даварсан амьтан бэ яасан

  37. эө доромжлуулсан умаа чи- САЛДАА ХЭЗЭЭ ХУНД ХАЙРИН 2 ХАЙР БДАГ ВЭ????? ХЭЛЭХЦЖ УГ АЛГА!! БАРДАМ БЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ СХУУ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.