Надаа нөхрөө сонгох эрх байхгүй юм шиг…

Би одоо 22-той эмэгтэй. Чинээлэг айлын охин.Том болоод ч тэрүү ээж аав минь хүнтэй суу, ачаа хармаар байна гэх боллоо тэр нь ч араггүй дээ намайг өдөр шөнөгүй найз залуу байна уу л гэх юм. Би бодохнээ сургууль соёлоо төгсөж байж болоё гэж бодож байгаа ч эцэг эхийн шахалтаар хурдлахгүй бол болохгүй байхын. Гэтэл би саяхнаас өөрөө эр нөхрөө сонгож болохгүйг мэдлээ яагаад гэвэл намайг эцэг эхийн сэтгэлд нийцэх тийм л хүнтэй суулгана гээд байгаа. Манай ээж их айхтар хүн л дээ миний гэрлэх асуудалд их хатуу хандаж байгаа надад хэлэхдээ  —чамд хайртай ажилсаг хүнтэй л суулгана гэж хэлдэг ч яс ыман дээрээ өөрсдийн зиндааны хүн л гээд байгаа байхгүй юу. Учир нь надаас доогуур зиндааны залуу байвал болохгүй гэнээ. Тэр нь ч зөв л дөө  намайг л сайн сайхан явуулах гэж хэлж байгаа байх, гэхдээ миний хайртай хүн гээд нэг л өдөр ирэхээр хүлээж авахгүй юм шиг санагдсан ээж ч тэгж байсан эхлээд харж байж болно гэсэн л дээ.

Надад сонгох эрх байхгүй. Саяхан хүртэл таньдаг үвнийхээ хүүтэй сүй тавибал яасан юм бэ гэсэн яриа гарсан би инээд болгоод л өнгөрсөн. Бас гол учир нь ээж аавынхан удам угсаа тэгээ л тэр баян хамаатай болоод байгаан. Одоо үед гэрлэх асуудал ийм чухал болсиймуу эсвэл надад ганцхан ингэж хандаад байна уу бүр ойлгохоо байлаа. Ээжийгээ дагах уу эсвэл өөрийнхөө зүрх сэтгэлээ дагах уу? Эсвэл яг тэдний нийцэх хүнийг олно, үгүй бол ээжийн сонгосон хүнтэй сууна. Өөр арга зам байвал хэлж туслаартай… миний амьдрал шийдэгдэх гээд байна…

52 Comments

  1. gomboo says:

    манигаа сонгочхоо

  2. zochin says:

    Энэ амьдрал биш шүү. чиний амьдрал юмууу эсвэл аав ээжийн чинь амьдрал юмуу? манай нэг ах найз охионоосоо болооод өвлийн хүйтэнд харанхуй шөнө цүнхдээ хувцасаа аваад гэрээсээ явж байсын. зоригтой бай айх хэрэггүй. Хэрэв үнэхээр суулгах хүн чинь тодорхой болчуул тэр хүнтэйгээ өөрөө сайн ярилц. харин бүүр болохгүй бол зүгээр л гэрээсээ яв.

  3. PAAHHHH says:

    чи одоо юу вэ солонгод кинонд тоглоод байгаа юмуу хаашаа юм шал дургуй хурчлээ.хэнд гайхуулаад байгаа гичий үээ чи.монголчууд бугд улсуж ухэж байхад ийм ум яриж байдаг онгироо муу лалар вэээ

  4. Tom Aav says:

    Энэ асуудал нөхөр гэдэг дээр биш чиний амьдарлын асуудал бүрт эцэг эх чинь оролцож байнуу гэдэгт байна. Энэ чиний амьдрал эцэг эхийн чинь биш алдсан ч, онсон ч, унасан ч, сэхсэн ч чи өөрөө л шийдвэр гаргах хэрэгтэй.

  5. ineemseglel says:

    хуц муу гичий минь гэж би ээжид чинь хэлмээр байнадаа.ядуу хүн тгд хүн бишүү.хүмүүс угаасаа ийм ш дээ.за яахав цаг цагаараа байдаггүй гэдгийг ээжид чинь харуулж ойлгуулах юмсан.

  6. Messi says:

    Эцэг эх зөвлөн гэдэг бол сайн л тал манай монголын уламжлалд байдаг л юм харин заавал өөрийн зиндааны гээд байгаа нь нэг тиймэрхүү арчаагүй санагдлаа баян байнуу ядуу байна уу хамгийн гол нь зөв төлөвшилтэй хүн л байх ёстой гэж бодож байна. за миний дүү тэгээд сайн л боддоо хэцүү юмдаа

  7. Mongol zaluu says:

    Энэ сайт дээр дандаа 1 иймэрхүү л ум байхийн Энийг дандаа л сэтгүүлчид л зохиож байгаа шдээ утга бух юм адилхан байдаг хаха…

  8. Эр says:

    Одоо хаашаа юм шүрэн бугуйвч зохиол юмуу хэхэ

    хэлж мэдэхгүй юмдаа. Амьдралаа л авч явж чадаж байвал баян бай ядуу бай ямар ялгаа байна.

    Хүн ямар эцэг эхээ өөрөө сонгоод төрдөг биш.

    Ядуу байх нь тэр залуу/хүүхэн/-ий буруу биш шүү дээ

    зиндаа зиндаагаараа гэж их ярих дуртай болжээ манайхан юм үзээгүй гэдэг нь

  9. bb888mn@ says:

    ккк тийм шүү бодох л асуудал хүн амидралдаа сэтгэлээ чагнаж байж сонголт хийхгүй бол хэн нэгнээр сонголт хийлгээд тэр сонголтоор ни амидарна гэдэг утгагүй байх аав ээжийнхээ үгээр амидардаг үгэнд сайн ордог тэр л үгээр ни амидраад болдог болж байгаа ирээдүйд болох хүмүүсээс үнэндээ амидрал чин ямар байна гээд асуугаад үзүхгүй юу даа тэдгээр хүмүүс өөрсдөө хэлээд өгөх байлгүй миний хувид сонголтоо өөрөө хийгээд эрсдэлээ даагаад амидрах ни дээр байх харин тэр сонголтоо сайн хийхийн тулд туршлага авах маягаар аав ээжээсээ тусламж авах ни дээр байх даа ер ни амидрал юу юм бэ баян аав ээжийн баастай бурхан оорийн чин хувид юу болохийг хэл дээ тэр амидралд чиний уурэг чиний сонголтоо хийсэн хүний үүрэг хариуцлага ни юу байх вэ тэр бухнийг бодож тэр үүрэг хариуцлагийг ухамсартай хүлээж авах тэрнийгээ даагаад явж чадах тийм л хүн сонгоорой гэж хүсэй тэгж чадвал амидрал оносон гэж хэлүүлээд сайхан аз жаргалаа эдлээд явах байх үгүй бол эсрэгээр

  10. Ueiin zaluu says:

    Сайн байна уу? энэ өдрийн мэнд хүргэе Дээрх чиний асуудалыг бас хүмүүсийн сэтгэгдлийг уншихад ер нь зиндаа гэж юу юм бэ энэ орчлонд хүн бүр ижил төрж үхэх зиндаатай шүүдээ хүн мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай адилхан хайралдаг сэтгэл зүрхтэй тийм болохоор битгий зиндаа энэ тэр гэж ихэрхүү зан гаргаж байж сайхан залууг алдаваа гэж хэлмээр байна за амжилт хүсье чамд сайн, сайхан хань заяах болтугай гэж хүсье

  11. Er says:

    Энэ сайтанд гэр бүлтэй үр хүүхэдтэй, хадамуудтайгаа хэвийн сайн харилцаатай, бие биедээ үнэнч байдаг хүмүүс нээх орж ирдэггүй юм шиг байна лээ. Тэр хар энергитэй сайт гээд ордоггүй гэж ярьж байсан. Өгч байгаа зөвлөгөөнүүд нь ч гэсэн ихэнхи нь дэмий нэг талаас нь харсан юмнууд л байна даа. Ядуу залуу дэмий нийлээгүй, баян залуу нь тоогоогүй ч гэх шиг насаараа ганцаараа юм байж яаж хүнд зөвлөгөө өгч чадна гэж боддог байнаа. Аав ээж чинь хэрвээ сэтгэл сайтай хүнд хань болохоор залуу бол хөрөнгө мөнгийг харахгүй чиний шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадна байх. Гэхдээ боловсрол мэдлэг юм сурах хөдөлмөрлөх чавдар чинь ондоо шүү дээ. Чи иймэрхүү чадваруудыг эзэмшээгүй бол ийм үн олж авч чадахгүй байхаа. Баян айлын хүүхдүүд ихэвчлэн амар хялбар аргаар юманд аюулгүй шууд хүрээд сурчихсан байдаг учраас худлаа амалсан хөөрүү хүнтэй таарах нь их байдаг. Чи өөрөө ямар хүн бэ гэдгээ бодох хэрэгтэй аав ээж чинь мөнх хажууд чинь байх биш байнга баян байгаа ч уу үгүй ч үү. Ядуу гэр бүл болгон аз жаргалгүй гэдэг нь бас юу л бол.

  12. Laki says:

    сайхан амидархад заавал баян байх хэрэггүй гэж бодож сэтгэл нийлээд 2уулаа хамт зүтгэсэн амидрал амттай. эцэг эх чини чиний төлөө л тэгж байгаамаа гэхдээ танилцуулсан хүнтэй ни хүчээр нийлсэн амидралч хол ывахгүй байхаа чи өөрөө л хохирно чи өөртөө хэрэгтэй биш эцэг эхдээ хэрэгтэй амидрах байхаа

  13. Constantine says:

    ТЛЛ тэр эцэг эхүүд тийм мөнгөтэйн бол ганц эр хүн тэжээгээд явж чадахгүй байхдаа тийм нарийн юм байхдаа тэгэж ойлголоо.

  14. cahirmaa says:

    ийм аав ээжтэйн хэрэг юу билээ, гадаад явж өөрийнхөө юу хүсч юу мөрөөддөгөө нээж олох хэрэгтэйн бишүү, аав ээж чинь хичнээн чиний тусын тулд хэлж байгаа ч ач зээгээ үзэж сэтгэлдээ таарсан хүнтэй гэрлүүлэх гэх нь зөвхөн тэдний баяр баясал сэтгэл ханамж тайвшрал юм, хэрвээ чи өөрийгөө олохыг хүсвэл алдаж оносон ч өөрийнхөөрөө амьдраад үзэх л хэрэгтэй бишүү

  15. ha ha ha says:

    ээждээ итгэ шууд хараад л мэдэнэ дээ тийм мэдрэмжтэй байдаг юум шиг байлээ.

  16. zochin says:

    Za surtei shdee… yun ert sanaa zovdog yum be? Yadgalj uyerhdeg huntei bolchihood ingej sanaa zov l doo. Bi bas yag chamtai adilhan manai aav eej bagaas maani hangamj saitai usgusun. Odoo bas huntei suuj huuhed gargaachee l geed bdag yum. Bi ungursun hugatsaand 2 udaa mash serious hariltsaand bj uzsen. Medeej 1 ni chinii helj bgaa shig zindaa dooguur zaluu bsan l daa, tuhain uydee aav medeed yum heleegui. Gehdee yur ni minii bodloor uur uur tuvshinii humuus taardagguim shig sanagdsan, gehdee… ene ni ugaasaa chineeleg ailiin huuhed esvel chineeleg bolj chadahuits bolovsroltoi, chadvartai huuhed baival arai uur shdee. Bi ter zaluugaas salj l taarsandaa, daraa ni aav maani medeed uurteigee taarsan yum olj avch chadahgui bna uu gsn ug unagaj blaa. 2 dahi zaluu maani yag taarsan zaluu bsan, aav eej ni manaihtai adil tuvshinii humuus bsan, gehde bid 2iin husel muruudul uur uur tiish hutlusun uchiraas salsan daa, ter zaluudaa bi hairtai, yagaad gevel buh yumaaraa mash ih taarch bsan yum. Salahad haramsaltai l bsan, odoo ch gsn hairladag. Uurteige husel zorig adil, 1 tuvshinii huntei suusan deeree, harin tiim huniig oloh heregtei. Yamar 1n hariltsaag ehlehdee anhnaas ni tsaad hunee sain sudlaj bj dotnosoh heregteim shig sanagddag. tegvel setgeliin sharh avah ni baga shuu dee

  17. wow says:

    Хүнтэй сууна, амьдрал зохионо гэдэг чинь өвсөн дотроос тэвнэ хайхтай л адилхан гэж байгаа юм. Ер нь бол удам судар харна гэдэг бол зөв юм шүү дэ. Ядаж л цусан төрөл ойртохгүй. тэгээд цаашаа яривал, хулгайч худалч хүн удамд нь байсан бол үр хүүхэд чинь тийм л болно. Мөнгөтэй баян хүн болгон сайн байна гэж байхгүй. Ухаан муутай нөхөртэй суувал хүүхэд чинь ухаан муутай л гарна гээд ярьвал их юм би шүү. Ер нь тэгээд эрэгтэй хүнтэй суувал аавыг нь сайн харах хэрэгтэй дэ. Аав нь ямар хүн байна хүү нь тийм л хүн болно шүү дэ. Юм гэдэг чинь яг өөрт тулаад ирэхээр их л хэцүү байдаг юм.

  18. B says:

    Ирээдүйн эхнэр маань бүүррррр ядаж ээжтэй маань сайн ойлголцдог байгаасай. Биэ биедээ үнэхээр сайн ханддаг байгаасай.

  19. ulzii says:

    гол нь тэгээд жаргалтай амьдарч чадахгүй л дээ. зовсоор байгаад л насыг барна даа хөөрхий. ээж аав н; баян боловч толгой хоосон бололтой хэхэ

  20. ganzo says:

    ямар тэнэг юм боддог хуухэн бэ чи хайргуй хунтэйгээ сууна ч гэх шиг тэр чин амидрал биш тамм болийшдэ тэрний оронд хайртай хунтэйгээ суусан дээр бхаа мунгу хурунгу ю юм бэ чи авсандаа аваад орохгуй л хойно хайртай хунтэйгээ 2 сайхан бвал танай аав ээжтэй амидарч бга биш 2 улаа 0 эхэлж амидралаа бутээсэн хумуус хамгийн аз жаргалтай билэн юман дээр амидарч бга будуун бугстэй хуухэн мин сайн ойлгоорой со кино шигл юм болоод бга му да кккккк

  21. Lady says:

    zindaa zindaagaa l dagasan ni deerdee za tegeed hichneen tsarailag goy zaluu bailaa geed ajilgui zalkhuu mungugui bol uneheer hereggui shoo, heden udur zugaatsah gj baigaa bish nasan turshdaa hamt bh hunee songoh gej baigaam chine mash hariutslagatai bh heregtei erni udam sudar, ussun orchin mash chuhal shudee eejiinhee suu geed baigaa huntei uulzaad haritsaad uzeechdee taalagdah ch yum biluu

  22. asdfghjklö says:

    баян ядуу ch mungu karmand ni bna uu gedegtee bish her setgej amidrah gej zutgej bna ve gedegtee bgaa baih sainaar ch muugaar ch ter etseg ehtei ni suuh bish gej heldeg ch gelee durlaliin ehnii ue shat ungursnii daraa chi 60 huvi eej 40n huvi aavtai ni gerlesen baih bolno huuhdiig ni bish etseg eh ni hen be gedeg ni l chuhal

  23. zPOST says:

    Яая чам шиг баян байж үзэх юмсан.

  24. zz says:

    ер нь бол өөрийнхөө сэтгэлийг дагасан нь л дээр байх дөө гэхдээ бас ядуу айлын хүнтэй суувал зовно гэдгээ мэдэж байгаа биз дээ

  25. tata says:

    ямар одоо дундад зуун биш дээ богтлуулчуул гэж. эцсийн эцэст чиний л амьдрал ээж чинь ямар тэрэнтэй суухымуу. чиний шийдэх асуудл бхаа. яааасан сүртэй юм бээ??

  26. Erelheg says:

    адил орчинд оссон хунтэй суувал амидрал чини амар байх болнодоо.

  27. bachkabaatar says:

    тэгвэл баянтай нь суугаад сэтгэлтэйгээ сүүлэрэхээс өөр арга алга байна даа

  28. anonymous says:

    одоо хүмүүс ингэж их ярих болжээ. Гэтэл ер ни элит, дээд зиндааний гэдгээ эхлээд юу болох тухай өөрсдөө мэдмээр юм. Элит гэдэг чин хэдэн үеэсээ авхуулаад удам судар, хөрөнгө чинээ, мэдлэг боловсролоороо хүмүүст хүндлэгддэг айлыг хэлдэг, харин ихэнх хүмүүсийн адилаар сүүлийн үед баяжсан хүмүүсыг шинэ монгол гэж хэлвэл таарна. Чамайг хэлж байгаан биш шүү зүгээр л гэнэт санагдаад. Харин ийм шинэ монгол хүмүүс удам угсаа, зиндаа ярих болоогүй байхаа гэж бодож байна

  29. baldag says:

    солонгос драмм шиг юм болохнээ

  30. setgel says:

    одоо үед мөнгө хамгийн чухал болж байгаа байхаа. нэн яалангуяа манай оронд.яахуу хүмүүс хайр итгэл энэ тэр гэдэг байж болно гэхдээ өнөөгийн нийгэм чини үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна шүү дээ. хайртай итгэж байна гээд ядуу хунтэй суух ни бас л хэцүү шүү дээ. хайргүй байж баян хүнтэй суух ни бас л хэцүү. угасаа энэ хорвоо дээр хүмүүс дугуй дугуйгаа олж нийлдэг юм даа.

  31. hi says:

    заа амар юм болох н шив дээ хөө. хүн чанар гэж юу болохыг мэдэх үү? эхлээд тэрийг ойлго.
    эцэг эх бол чамайг л хүсвэл яаж ч чадахгүй. ээж ааваасаа авах үгийг н ав хаях үгийг н хаяж сурсан н чиний миний бүхний амидралд тустай.
    эцсийн сонголт шийдвэрийг чи өөрөө гаргана. бөндгөртөө сайн бод тунгаа. тооцоогоор гэрлэхүү сэтгэлээр гэрлэхүү гэдэг чин зөвхөн чиний л сонголт байна.
    за охин мин сонголт мэргэн байх болтугай!

  32. nemo says:

    амидрал үзээгүй л хүмүүс баахан худлаа шаах юм даа 🙁

  33. B says:

    энийг уншахад чи лав ядуу залууд дурлах охин бишээ. Миний мэдэхээр ядуу мөртлөө арчаагүй залуус баян айлын хүргэн болоод гадуурхагдаж л байдаг. Аль алиндаа л хэцүүшдээ. ядаж амьдрал авч явж чадах тийм залуутай суух хэрэгтээ байхдаа. ар гэр н боломжгүй мөртлөө өөрсдөө ирээдүйд юуг ч хийж бүтээж чадах чадвартай залуус зөндөө л байндаа. Тийм хүн олбол танай гэр бүл тэр хүнийг биш тэр хүн та нарыг ирээдүйд чирч авч явах бхда. Яг тийм хүн чамтай таарвал танай гэр бүлийнхэн дургуйцэхгүй л бхда хэрэвээ таньж чадвал.

  34. 910 says:

    зиндаа адил хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж болдоггүймүү?чамд ч ээж аавд чинь ч ашигтай бусуу? тэгэхгүй бол хэдэн жилийн дараа дээр үед гарч бсан нийтлэл шиг миний нөхөр ядуу гуйлгачин бсан гэр орныхон нь юм үзээгүй хүүхдийн хоол идээд бхаар нь ямааны мах аваачиж өгсөн гээл хуцаад эхэлдэг биздээ. Ер нь тэгээд ядуу нь ядуугаараа баян нь баянаараа л бай арамандаа жаажигана дөө

  35. flowerandleaves says:

    xун дунгээрээ тэмээ тэнгээрээ л гэдэг юм,гэxдээ ууртэй чини амидралийг туулаx xамгийн гол ни таарсан(xайр сэтгэлгүй бж бно) зув л xунээ олоxгуй бол амидрал чини там болж xувирна,xун гэдэг амитан оорт бxгуй зуйлээ л xусдэг тэгэxээр xунтэй суусний дараа нэг xунд дурлачиxвал яаxуу,тэгэxээр жааxан оройxон гэрлэсэн ни дээр бx,ядаж л xайр сэтгэлтэйгээ учраад алдаад жааxан юм узээд нуд тайлчиxвал дараа ни гэрлэсэн xойно амарxан сэтгэл xодлолд автаад бxгуй бно ш дээ,дээр нэг xуний xэлсэнээр гадаад яваад узсэн ни дээр бx,тэгэxгүй бол аав ээжийнxээ xажууд бол чи xаашаа ч xодолж чадаxгуй юм бн,энэ янзаар бол чи биш ээж аав чини л чиний ноxрийг сонгоно

  36. navsgar says:

    HUdlaa heden togrogtei bolood sagasan gaj yumnuud togloh yum bhgui bolood ur huuhdeeree toglodii sh dee.chi ternii 1 zosiol bolno doo.salj sarnisan hoino n boon asuudal uusgeed.minii dvv ooriihooroo l amid yavah n zov doo.ooriin buruu oortoo ZOV.Novshnuud hudlaa huuhed enee teree harj baysah gej.OOROO durla OOROO ald OOroo olj av.busdad gomdoh zuilgui amidar daa

  37. yaanaa says:

    үнэхээр аав ээж чини хөрөнгөтэй бол сайн боловсрол л олж ав,гадагшаа сургуулид яв,дөнгөж 22 той байж юун нөхөр хүүхэд вэ? аав ээждээ би эхэлээд чанартай сайн боловсрол олж авна,толгойдоо юм хийх хэрэгтэй гэдэгээ аав ээждээ үг,үйл хөдлөлөөрөө харуул tofel,ilts geh met shalgaltuudad beld,хамгийн өндөр оноог ни авах ёстой гэж ээж аавдаа хэл өөрөө ч сайн хичээ.игэвэл аав ээж чини өөр болох байх,бас чамд хэрэгтэй

  38. hi says:

    нэмж хэлэхэд хүний эх эцэг зөв хардаг юм шүү,бид л тэнэг болохоор аав ээжтэй суух биш би сууна гд алдаж байдаг юм,зүрх сэтгэлээ сайн сонс дурлал сохор шүү,гүн гүнзгий битгий дурлаарай

  39. hi says:

    хүний эх эцэг хүүхдээ сайн сайхан яваасай л гэж бодно эхлээд сайхан болобсрол олж ав,нөхөр эрт хэрэггүй ээ,баян бай ядуу бай дээрэлхдэггүй гэр бүл найз нөхдийн хүрээлэл.г олж найзал,гэр бүл ямар хүмыыжилтэй найз нөхөд ни ямар байна ирээдүйн нөхөр тийм л байна,одоо бол банди нар али боломжтой айлийн охидууд олж авч зүгээр тэжээлгэх гэдэг биеийн амрийг хардаг ни илт болсон бна лээ,болгоомтой хянуур бай,энэ сайтаар амидралдаа алдсан хөөрхий түмэн охидууд л юмаа бичэх юм унш судал,амжилт хүсие амидралдаа битгий алдаарай миний дүү,эргэж харамсалгүй сайхан амидраарай,дарамт стрэссгүй амидрал чухал шүү

  40. billy says:

    аав ээжийгээ дага. Зиндаа зиндаагаараа гэдэг уг бдг даа. Би эр л дээ 23тай, манай аав ээж 2 бас эхнэр оорсдоо сонгож огно гээд л бгаа. Би ч гэсэн тэгээ л гсн. Али хар багаас мин л ээж хоосон айлийн охин дагуулаад ирвэл гэртээ оруулахгуй шуу гэж хэлдэг бсн. хэхэ Гэхдээ одоо бодоод бхнээ энэ унэн юм бна. Мянган сайхан хайртай бсн ч тарчигхан амидраад ямар хэрэг бх билээ. Эх хумуус хуухэдээ сайн сайхан амидраасай гсэн дээ л тэгэж хэлж бгаа шуу дээ.

  41. ӨРӨВ ТАС says:

    Шаал тэнэг юм аа. Энэ тэгээд амьдрал уу?

  42. miraalag busgui says:

    зиндаагараа л бсна ни хожийшд э
    зинда эсүл дээгүүр хайртай хунтэй болж болийшд

  43. galuu says:

    Busgui zuv heljee er ni uuriin zindaanii hunteigee l suusan deerdee. Tegehgui e hair geed yaduu huniig halamjlaad yavbal ih amidral uzendee

  44. busgui says:

    ээж аавыхаа үгийг дагаxад буруудахгүй, тэд чамаас илүү амьдрал үзсэн, хүнийг илүү таньдаг бх. Хайр сэтгэлээ дагаад суусан олон эмэгтэйчүүдийн бичлэг энд ч хангалттай бна даа.Хайраа дагаад хоосон мэдлэггүй xүн чанар муутай, зан муутай юм үзээгүй тийм хүн гай болоод толгойг чинь эргүүлчихвэл яана.

    Эцэст мөнгөтэй л бол муу хүн гэж хэн хэлээд бгаа юм бэ.

  45. Nox-77 says:

    Xэццүү л юм байна!

  46. Sarnai says:

    Эцэг эхийнхээ үгийг дагаад ямар ч хайргүй хүнтэй сууна гэж юу бсан юм, ээж аав чинь чамд хайртай, охиныхоо аз жаргалын төлөө байдаг бол хамаагүй шийдэхгүй байлгүй дээ….мөнгөнөөс илүү юм байдаг гэдгийг сайн ойлгуулахгүй юу….

  47. uheech says:

    энэ со нөхөртэй энэ Элгэмсүү аваги ийм л атаархуу ш дээ

  48. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    МӨНГӨ ХАРЖ СУУВАЛ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХГҮЙ ……ҮҮНИЙГ Л САНААРАЙ

  49. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ХОРВОО ЗААВАЛ ЭСРЭГ ТЭСРЭГЭЭР ХОЛБОДОГ БОЛОЙ

  50. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ЧИНЭЭЛЭГ ЭНЭ ТЭРЭЭ НЭЭХ САЙТААР ЗАРЛААД БАЙХ ХААШАА Ч ЮМ …….ААВ ЭЭЖ ХЭДИЙ ХҮҮХДИЙНХЭЭ АМЬДРАЛЫГ ШИЙДЭХ ЭРХТЭЙ Ч БИЕЙИГ ТӨРҮҮЛСЭН БОЛОХООС СЭТГЭЛИЙГ ЧИНЬ ТӨРҮҮЛЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ ..ЧАМТАЙ АДИЛХАН ЧИНЭЭЛЭГ АЙЛЫН ЗАЛУУТАЙ СУУВАЛ ЧИНИЙ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛ САЙХАН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХГҮЙ ШҮҮ ……МӨНГӨ ХӨРӨНГӨ ЧУХАЛ БИШ СЭТГЭЛ ГЭЖ АГУУ ЗҮЙЛ БАЙДАГ ЮМ

  51. WARWAR says:

    зүрхээ дагах гээд байгаа бол сайн чагнаарай да а аймар чанга дэлсдэг юм тэр залуугаа эсвэл дагаад шууд хүүхдийг ни гаргаж дээ

  52. WARWAR says:

    2 гайгүй айлийн охид ховгүүд гэрлэвэл амидрал ни дутагдах тал дээр асуудал үүсэх ни ховор боловч сайхан сэтгэл амар амидрал би бас хараагүй л юм байнадаг гэхдээ бас 1 ядуу залуу бас ядуу залуу худлаа ш дээ орчин үэ э э э э гэж асуудал олон шүү үнэхээр том айлийн аав ээжүүд хоорондоо яриж байгаад л хүүхдүүдээ суулгадаг ни үнэн ш дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.