Нөхрүүд орой үдшийн цагаар сүргээрээ цугларах дуртай…

Эрт дээр үеээс нөхрийг сонгохдоо гадаад үзэмж, төрх байдлаас гадна удам судар, өссөн орчин, хэр зэрэг сургуультай эсэхийг судалж байж сонгодог байжээ. Нөхрийг тогтмол цагт амин дэмээр баялаг хоолоор байнга хооллож байхгүй бол өлссөн үедээ санаанд оромгүй авир гаргах боломжтой. Зөвхөн дуртай хоолоо идсэн үедээ тайван, эелдэг зантай байдаг. Тэдэнд зөөлөн дулаан хэвтэр засч өгөх нь зөв бөгөөд үргэлж шалгаж цэвэр цагаан хэрэглэлээр сольж байх хэрэгтэй. Өдөр бүр гадагш гарах ёстой бөгөөд хэрэв гаргахгүй хоривол яаж ч аашилж магадгүй. Нөхрүүд орой үдшийн цагаар сүргээрээ цугларах дуртай бөгөөд тэр үед нь утсаар болон урьдчилан ямар нэгэн команд өгвөл биелүүлэхгүй байх магадлал ихтэй. Ихэнхи нь цугларалтын дараа гэртээ эргэж ирдэг бөгөөд муухай үнэртэй шингэн ихээр хэрэглэсэн байх нь элбэг. Тийм тохиолдолд халуун хоол цай өгөөд эелдэгээр унтах команд өгвөл үгэнд орно. Хэрэв дууны хүч өндөр децибелтэй байвал өөдөөс давж гарсан дуу авиа гаргахыг оролдох бөгөөд унтах командыг эсэргүүцнэ. Тэдний физиологийн онцлогоос шалтгаалан гар болон хөлөнд илүү хүч хуримтлагдсан байдаг бөгөөд зарим эсэргүүцлийн үед энэ эд эрхтнүүдийг ашиглан таныг хохироох боломжтой. Нөхрийг өглөө сэрэх бүрт цэвэр хувцас бэлэн байлгаж халуун хоол ундаар тогтмол цагт хооллож байвал гадагш гарах бүртээ цагийг үр ашигтай зарцуулж үдэш ирэхдээ таны хэрэгцээ шаардлагыг хангахуйц эд хөрөнгө, мөнгө төгрөг олж ирэх боломжтой.

Хэрэв ямар нэг байдлаар халамж дутаавал олсон эд хөрөнгө мөнгө төгрөгөө өөр эмэгчинд аваачиж өгдөг муу зуршил тогтох аюултай. Ихэнхи тохиолдолд элдэв хэлсэн үгээ үнэн сэтгэлээсээ хэлдэггүй. Тиймээс зарим үед тэсвэрлэж чадвал үр дүн нь илүү нааштай байдаг. Хэрэв та өөрөө эелдэг дуугаар харьцаж, байнгын халамжинд байлгаж чадвал ямар ч нөхөр элдэв муу авир гаргалгүй удаан хугацаагаар таны команд бүрийг биелүүлэх чадвартай. Тэр ч байтугай зарим дуртай зуршилаасаа ч татгалзаж чаддаг бөгөөд таныг сайхан ааштай байлгаж байж өөрөө халамжинд байна гэдэгээ ойлгож чаддаг. Тиймээс маш ихээр хичээх нь элбэг агаад зарим үед нөхрүүдийн цугларалтаас ч татгалзаж чаддаг сэтгэлийн тэнхээтэй байдаг байна. Нөхөр бол гаднаас нь хараад тодорхойлж боломгүй уян сэтгэлтэй байдаг нь үр удмаа харах, хамт байх мөчид илүү тодоор илэрдэг. Тэд үр хүүхдийг өөрийн удам угсаа гэдэгийг ойлгох чадвартай учир ямар нэгэн гадны халдлагаас сэргийлэх араатны зөнтэй байдаг аж. Мөн хөдөлмөрийн чадвараа бүрэн дүүрэн ашиглаж таны болон таны үр хүүхдийн аюулгүй, эрүүл, тайван орчинг бүрдүүлж өгөх чадвартай байдаг нь шинжлэх ухаанаар нотлогджээ.

17 Comments

  1. ELGEMSUU-G DEMJIJ BNA-ыуыу-aas says:

    Элгэмсүүг дэмжиж бна. эxлээд чамайг элэглэж байсан монгол xууxнууд, дараа ни чамайг узэн ядаж бна тэд. Энэ сайт-аас чаддаг бол арчаад xаячиxмаар өмдөндөө шээж бгаа тэд нар. чаддагаараа xасаxаа тавиж л байг. тэгэx тусам ни xумуус чамайг даравч дардайж бгааг чини мэддэг. Удаxгуй тэд явж чи улдэx болно. Чи бол ОД.

  2. 910L says:

    нохой тэжээх заавар мэт болжээ хэхэ

  3. sssssssss says:

    хоорхон юм бичсэн бнаа.зарим нэг дуракуудад яг таарахаар юм бна хэхэ

  4. ыуыу says:

    монгол эрчүүдийн узэн ядаx цуглаанийг зоxиоцгоое xууxнуудээ.

  5. Erin says:

    Монгол эрчүүд БАНЗАЛДАХ авясаа БАЫЖИХ авяас нд зориулвал уг ни.

  6. tuilaa says:

    Хари гаригийн амитан судалж байгаа юм шиг юм болох нээ.Гэхдээ хөөрхөн бичсэн байнаа.
    Сэдэв ойлгомжтой ч бичлэг ни сонирхолтой тул огт шинэ юм уншиж бгаа юм шиг л боллоо.

  7. nona says:

    xаxаxа.

  8. монгол залуус арчаагуй бас банзал!! ГАДНИ ХУНТЭЙ СУУХН АРАГАГУЙ ДЭЭ МАНАЙ ОХИДУУД!!!!!!

  9. тийм тгээд уу гж тэр мохжин чи тэгээд ухгэд бга?/??? хэлээч????

  10. хэ хэ says:

    Инээдтэй юм. Нөхрөө явуулмаар байвч тэр даанч уучихаад зүгээр ирэхгүй өөр хүүхнүүд рүү бичээд тэнэгтээд байдаг. гэхдээ бас гэртээ эрт ирнээ тэгсэн мөртлөө л бичсэн байдаг гар утаснаасаа солиотой юм.

  11. tachikoma says:

    Хэ хэ хөөрхөн л бичсэн байна. нээрээ үр дүн нь эерэг гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй шүү

  12. rosa says:

    хöгжилтэй хэрнээ унэн л юм бичсэн бна энийг али 2сарийн öмнööс хэрэгжүүлж байна ур дун ни гайхалтай гарч байгаа ööрöö санаачлаад юм хийгээд гол ни гэрт ямар ч хэрүүл гарахаа байсан маш дуулгавартай болдийн бна лээ шуу хуухнууд мини хэрэгжүүлээд узээрэй ур дун ни заавал мэдэгдэнэ

  13. Мохрожи1159 @ Lonely in Mongolia says:

    Янз нь өөрөө Монголын бүх залуусыг үзсэн юм аа даа? Хэ хэ… Бүгдийг нь айхтар сайн мэдэж байх чинь..

  14. Мохрожи1159 Цэвэр нөхрүүдийн цуглаан бас хэрэгтэй шүү дээ says:

    Олуулаа нийлж хөөрцөглөх дуртай… Хэ хэ

  15. Мохрожи1159 Цэвэр нөхрүүдийн цуглаан бас хэрэгтэй шүү дээ says:

    Бүсгүй минь, эр нөхөртөө хааяа (мэдээж үргэлж биш) найзуудтай нь нийлэх боломж олгож бай. Эрчүүд бид нар чинь хааяа сүрэглэж сайхан буу халах эсвэл хамт юм хийж сэтгэл бас сэргэдэг юм шүү дээ. Мэдээж шоудаад алга болоод байдаг нөхдийг хэлсэнгүй. Ер нь эмэгтэй хүнээс илүү их ухаан гарч байж гэр бүл сайхан явдаг байхаа. Эрчүүд бид хааяа хүй нэгдлийн үеийн зэрлэг бүдүүлэг, ан гөрөө хийдэг (ан хийхийг одоогийн цагт хүүхэн эргүүлдэг гэж ойлгож болохгүй!!) хүн дүрст бичнээсээ салаагүй байдаг ш дээ.. Хэ х э

  16. сссссс шоужин гарууд зайлнууу!!!!!!!!!1!одоони монгол залуус улаан пивчин шоужинннннн!!

  17. erika says:

    хаха хөгжилтэй юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.