Сайн байцгаана уу Монголчууд минь та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 26 настай залуу байна. Одоохондоо найз бүсгүй байхгүй л дээ гэхдээ энэ тухай биш өөр асуудалын талаар бичих гэсийн юу гэхээр манай аавын тал ээжийн тал бүгд агсам согтуу тавихдаа нутаг усандаа алдартай бас болоогүй манай 2 ах ч гэсэн гэртээ агсам тавиад хааяа чих хангинуулнаа. Тэгэхлээр би энэ байдлыг надаар төгсгөл болгмоор байна яагаад гэхээр би хааяа уухаараа амархан уур хүрээд хэн ч байсан цээжэнд багтаад алалцмаар ч санагдаад байх шиг тэрийгээ мэдээд архи ч бараг уудаггүй. За тэгээд энэ агсам тавихыг архи уухгүй байгаад болоод байна харин манай аав ээжийг дандаа зоддог байсан шиг би эхнэрээ зоддог болчих вий гэж айх юм. Яагаад гэхээр би их түргэн ууртай л даа хааяа бүүр ээж намайг тэсэхийн аргагүй болтол уурлуулдаг тэр үед ээжид жаахан чанга дуугараад бухимдлаа тайлдаг. Ээждээ ингэж уурлаж байгаа юм чинь эхнэрээ яах бол гэж айх юм. Би энэ зангаа мэддэг мөртлөө засаж чадахгүй байгаа юм шиг нэг их олигтой үр дүн гардаггүй ээ. Ер нь тэгээд яаж уургүй болох вэ…
секс.мн дээр ирсэн захидал
35 Comments
za zaluu mine chi ch xuntei suugaad yaxav dee. Emegtei xuniig zovoox ch sain ur dund xurexgui dee.
БИ ЛАВ НЭГ УУРЛАВАЛ ХҮН ХЯДАХ БАЙХАА. ЭНЭНЭЭСЭЭ БОЛООД СИНГЛЭ ЯВНАДАА СДА ГЭЖ
сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очиж яг энэ бых зыилээ хэлээд эмчилгээнд ор , тэнд л зобхон та бухэнд тыслана.Тэгээд эмчилгээ чин хагас жил хиртэй явагдаад гайгүй болчиx юм бол бых юм окэ гэсэн уг.Өөр хэн ч туслахгүй ээ, яг унэнийг хэлэхэд бусад ни бол буруу оншлогоо шуу.Монголд эмчилж болохгыи байбал оросод очиж хийлгэж болно ш дээ
заавал чи тэрийг xараад бадайраx албатай юм уу даа. зугээр xараxгуй өнгөрөөлдөө.
энэ эрхтэний зургийг байлгахгуй байх арга тал бнуу. муухай эвгүй
бясалгалд тууштай сайн яв.
Би ч бас зан аашны асуудалтай. Гэхдээ архи уухаараа агсан биш л дээ. Зүгээр ердийн үедээ түргэн ууртай. Уурлахаараа чангаар хашгирч нөгөө хүнээ буруутгадаг. Ээжийг маань бас түргэн ууртай гэдэг юм. Удаан хугацаанд өөрийгөө хянасны эцэст боломжийн тайван болсон. (1-2 жил) Стресс ихтэй үед ахиад уур уцаартай болох гээд байдаг юм. Ер нь амьдралын хэмнэлээ сайн зохицуулж стрессээс хол байхыг хичээдэг. Бас хүнд гомдсон үедээ өөртөө хадгалалгүй дор нь тухайн үедээ ямар нэгэн арга хэмжээ авч байвал зүгээр. (Архи уусан үед хамгийн түрүүнд тийм хүмүүст агсан тавимаар санагдаад байдаг юм.)
Чамд зөвлөхөд архийг уусан үедээ ч өөрийгөө хянаж бай.
Манай Монголын хүнд цаг агаартай газар веган болох гээд зүтгээд яахав дээ. веган хоолтон бол мах байтугай амьтаны гаралтай юу ч хэрэглэдэггүй хүнийг хэлдэг, жишээ нь: чи сүү ууж, өндөг идэж байвал веган биш. веган хүмүүс зөвхөн ургамалын гаралтай зүйлээр хооллодог хүмүүс юм. Бясалгал хийвэл ааш араншингаа засаж чадна гэдэг л хамгийн зөв байх даа.
сэтгэлзүйчид байнга ханд зөвлөгөө ав да
Тиймээ. Би бас чам шиг л боддог байсан. Цаг нь болохоор чадчихдаг л юм байна лээ. Тэгээд мах идэхгүй болж чадаж байхад архи, тамхи, уур уцаар энэ тэр бол но проблем шд. За за амжилт.
Уучлаарай Веган хоол гэж ямар хоол байдгийн цагаан хоол уу би цагаан хоолтон болж чадахгүй э. Нээрээ манай гэр бүл их хэрүүлтэй байсан л даа харин аав ээж 2 салаад гайгүй болсон бас азаар манай найзууд дунд архинд дуртай хүн бараг байхгүй байсан хэд жийгдсэн намайг архичин гэж бодсон бололтой уул нь сардаа нэг пиво уувал их юм болдог юм. Манай ээж аймар амархайн нервтдэг болхоор аймар хорон үгтэй тэрэнд хааяа тэсвэр алдаад дуугүй бай гээд хэлчдэгийн гэхдээ мэдээж ээждээ их хайртай байлгүй яахав. Намайг мэргэжилгүй гэж бодсон юм шиг санагдсан би эмч мэргэжилтэй түрүү жил сургуулиа төгссөн одоо мэргэжлээ дээшлүүлж дуусаад эх орноо хөгжүүлнээ. Энэ сайтруу захиа анх удаа л бичих байна дотор арай дээр болдын байна шүү санал хэлсэн та нартаа баярлалаа
Vegan хоолоор хоолол. тэгээд Ин гуан бясалгалаар хичээлэлж авшиг хүртвэл чи хүний дээд болж чадна. Миний %-д Vegan хоолтон болсоноор хүн байтугай амьтан, байгалд маш их хайртай болсон. Дотроосоо аз жаргал мэдрэгдээд ундраад байдаг юм.
чи их ухаалаг санагдлаа аав чинь тийм гээд заавал чи тийм гэсэн үг биш ш дээ чи сайн хань болноо
ийм юм байдиймоо. гэнд байдаг н унээн, ямар орчинд уссун тэрийгээ дагадаг. ягаад гэж бодвол бас учиртай. хун бол энэрги. янзан бурийн энэрги байна. хэрүүлтэй орчинд уссун бол хэрүүл хийх гд байдаг хэрүүлч хун болдог. ягад гэж бодхоор тэр хэрүүлийн энэрги н улдчихдэг. тэрийгээ яж гаргахаа мэдэхгүй тэгээд л хуурхий бухимдаад яахаа мэдэхгүй. тэр муу энэргийн гаргах замийн олох хэрэгтэй дээ. гаргасан байхад уурлахаар юм болсон ч, хундлунгийн хун чамайг албаар уурийг чин хургэх гд янз янзаар узсэн ч чи уурлахгуй. уурляа ч гэсэн уур чин хурэхгүй. ийм л байна. ямар ч проблэмөнд гарах гартс байдаг юм. харин уур хурээд байхад хучээр уураа дарна гэдэг чин буруу зуйл шуу. нугуу уураа нэмж тсуглуулж л байна гэсэн уг
тв гээр та уурлаж бухимдаад байна уу? гээд нэг рэклам гараад байсан да магни б 6 гийн. хэхэ. магни б6 авч уу да, эсвэл бамбай булчирхайний чинь үйл ажилгаа алдагдаж ёод дутлын шинж тэмдэг байж болзошгүй.
бясалгалд яв ямар ч уур уцааргүй болно..
Уучлаарай энэ хэе нони гуай ичдэггүй юм уу өөрийгөө хүндэлдэггүй юм аа гэхэд бусдыг хүндэлмээр юм Монгол хүн мөн үү чам шиг хүмүүс олон байвал ирээдүйгээсээ айж эхлэх нь байна
Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот Монгол эр хүн хаана байна?
Цэлмэг тэнгэрт сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт Монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн
Хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын сүлдэн тэнгэр
Халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Одод доор хайр шивнэлдсэн
Орон монголын халуун ураг
Омголон зантай эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагийн харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу эр хүн та хаана байна
tiimerhuu zan avir shingesen gen chinii tsusand bgan bna arhi uuhgui bval bolooshd
arslangiin zulzagiig yajij erhluulj hunii garaar tejeesene ter amitnii tsusand urj tastah daisnaa alah zereg gen bgaa uchraas ene allagiin mashintai hamt bna gedeg uheltei hamt bna l gesen ug
enentei adil yamar ch amitand gen udamshij uldene duuchin hunii huuhed tsaanasaa duulah chadvartai zuraach hunii huuhed zurah avyastai g.met
chamd tiim gen bgaa uchraas chi hezee ch teriigee zasch chadahgui ooriin medelgui l huntei zodoldood avna
arhi bitii uu ai ok
чи монголд байгаа бол бясалгалын төвд хандаж, бясалгал хийж сурах хэрэгтэй. тэгээд сэтгэл зүйчид хандаж уур уцаараа дарангуйлдаг арга заалга.дээр зочины хэлсэн үг үнэн шүү, бас зөвөлгөө нь их таалагдлаа
За удам яриж солиороод байгаарай юм л бол өөрөөсөө түлхэх санаатай. Аав агсан ээжийг байнга зодно түгшүүртэй амьдардаг байсан ч гэсэн тухайн хүнээсээ л шалтгаална би багадаа ийм орчинд өссөн. хүмүүс аавыг агсан байсаныг бүгд л мэднэ. Тийм ууртай үе байх нь байсаан тгхдээ бясалгал хийгээд одоо згр болсондоо бас ном их уншдаг архи зохихгүй учраас бүр огт амсдагчгүй эхнэртэй болоод одоо уур амархан гарчихдаг болсон. 21 тэй жирийн залуу…
би эмэгтэй л дэ. залуудаа маш түргэн ууртай. уурлахаараа нуур гараар таталт өгдөг. орилж хашгирч хараал хэлэм цамнах гэх мэ. муу муухай ааштай.
тэрийгээ аргагүйшд. би бамбайтай. төрөлхийн зүрхний хийтэй зүрх муутай эдэр гэж өөрөөсөө өөр бүх зүйлрүү түлхдэг байлаа. яг одоо чиний миний удам ийм болохоор би ийм ууртай юм байна гэж бодож байгаа шиг чин.
тэгээд шри шри гээд бясалгал байдагшдээ. тэрэнд нэг удаа яг таслахгүй явж дуусгасан юм.
тэгээд би их ичиж билээ. тэр уур чин бүх хүнд яг ижилхэн байдаг бөгөөд зарим ни ухаанаараа дарж биеэ хянаж чаддаг бол зарим н. над шиг чам шиг уур хүрсний тоогоор зоргоороо уурлаж галзуурдаг. тэгээд дараа ни би удамтай болоод уурлаж байна би бамбайтай зурхний хийтэй болоод уурлаж байна гэж буруугаа шууд өөр юмруу чихээд өөртөө дүгнэлт хийдэггүй юм билээ шүү.
дараа ни би уураа дарж ухаанаараа шийдэж суралтсаж хичээж эхэлсэн хааяа уурлах уе гарахад али болох хурдан тайвширч уурлах үедээ тэнэг алхам хийхгуйг хичээдэг болсон
нөгөө нүүр татдаг зүрх бамбай зүв зүгээр болсон.
чи тэр бясалгалд явбал над шиг ууч сэтгэл уураа барих чадцартай болж эргэн тойрнийхоо хүмүүсийг сэтгэл тайван жаргалтай амидруулах болно.
төрөлхийн ууртай хүн гэж огт байхгүй. эмч нар бамбайтай зурхний хийтэйгээс ийм цочир түргэн ууртай бас таталт өгдөг гэж оншлуулж эмчлүүлж байсан залхуу нэгэн засарсан түүхээ бичлээ.
ууртай хүн гэдэг бол ердөө л уураа дарахаас залхуурдаг хувиа хичээсэн залхуу хүн юм билээ шүү.
Их дуугүй чимээгүй хүмүүс гол төлөв огцом зантай байдаг шд Дотроо гомдоод байгаа хирнээ тэрийгээ ил гаргаж хэлдэггүй Тэгээд уухаараа тэрийгаа яриад агсам тавиж гомдлоо тайлдаг иймэрхүү хүүхнүүд эрчүүд их олон байдаг даа. Миний бодлоор чи ингэж байгаа бол ахнаасаа үерхэж буй бүсгүйдээ хэлж ойлгуулж ярилцссан дээр Тэгээд болж өгвөл өөрийн чинь зан аашийг дарж номхруулж удирдаад авч чадах тийм бүсгүйг сонговол чамд нөлөөлж чадна Миний нэг таньдаг хүүхэн их зөөлөн бас их Ухаантай. Суусан залуу нь их ууна Уухаараа унтаж тасарч өгөхгүй их зовооно. Тэгэхдээ агсам согтуу тавихгүй эхнэрийнхээ үгэнд ороод л чимээгүйхэн болно Тиймээс амьдрах хань ижил их чухал болов уу Вие биенийгээ ойлгож хүндэлж хайрлаж чадвал Чи энэ зангаа бүүр өөрчлөнө гэж байхгүй Төрлөх удмын энэ шинжийг хүн өөрчлөхгүй ч Удирдаад зөв залаад байж чадна
чи өөрөө өөрийгөө мэдэж бнаа гэдэг чинэ том ололт. Агсам тавиx удам дагана. яагаад гэxээр арxи уугаад xун ердийн уxамсарт байдлаа алдаx уэд амитаний инстинкт ни давамгайлж ирдэг юм. Эрүүл уедээ тэрийгээ мэдээд тэр инстинктээ дарангуйлаад байдаг гэсэн уг. арxи уунгуут дарангуйлж чадаxгуй, инстинкт ажиллаж эxлэнэ. Өөрөөр xэлбэл агсам гэдэг иxэнxдээ удам дагана. Гэxдээ агсам xун тэрийгээ мэдээд цэнээд бие бариад зугэр байx, нас тогтоx тутам гайгуй болоx гэx мэт ни иxэнx xунд байдаг юм. Уxаант xун гэдэг чинэ тэрийг xэлээд бгаа юм шуу дээ. тэрнээс амитаний инстинкт-дээ дарлуулчиxсан яваxийг xэлээд бгаа юм биш. Эр xун бна чадаx байлгуй дээ. 2т 20 настай байxад ер ни байгалийн инстинктууд иx xучтэй байдаг. 40 xурээд ирэxээр гайгуй болдог гээд бгаа. xуний уxаан ни байгалийн инстинктээ дарангуйлдаг гэсн уг л дээ. залуу байxад нөхөн уржиxуйтэй xолбоотой инстинктууд ялангуяа маш xучтэй байдаг. тэрнээс ангид xун гэж бараг унэндээ байxгуй. Тэрнийгээ дагаад бусад олон төрлийн байгалийн инстинктууд давамгайлаx шинж чанартай бна. Ер ни бол яваандаа нас яваx тусам агсам гэдэг гайгуй болдог номтой. Эр эм xумуусийн эмэгтэй ни буур илуу инстинктдээ заxирагдаж байдаг. ур xууxэд гаргадаг онцлогтой ни xолбоотой байx. Эр xун бна чи өөрөө мэдэж байвал алзаxгуй биздээ. Амжилт xусие.
ЭЛДЭВ ДЭМИЙ ЗҮЙЛ БОДОХ ХЭРЭГГҮЙ
чи сэтгэл зуйч дээр очоо.Эртхэн дээр шуу
Би ч бас ийм ууртай. Гэхдээ манай аав ээжийг зодож байгаагүй. Зүгээр л маш түргэн уурлаад эмэгтэй хүнийг янз бүрээр хэлчихнэ. Би ч энийг ажигладаггүй байлаа. Тийм ч байгаагүйл дээ.
Харин хүнд хайртай болоод сэтгэл шаналаад ирэхийн цагт гомдсондоо янз бүрийн юм хэлдэг болсон. Өөрийгөө ч нэг мэдэхэд танихаа больсон. Тэгээд сүүлд нь аав бас ийм гэдгийг яг ажиглаж билээ. Би яагаад ч энэ түргэн зангаа засч чаддаггүй.
Харин үр дүнд нь хамгийн хайртай хүн маань надаас зугтаад хаясан даа. Би хэзээ ч эмэгтэй хүнд гар хүрэхгүйгээ мэдэж байна. харин хэзээ ингэж түргэн уурлаж элдэв үгээр хүнийг дайрдагаа болих вэ гэдгээ мэдэхгүй нь. Энэ чанараас болж би бүхнээ алдаж байна.
Чамайг ийм зүйл бичсэнийг уншаад үнэхээр их баярлалаа. Ийм зан чанартай хүн энийгээ устгаж чадсан ганц л жишээ уншмаар байна.
Жаахан ч гэсэн итгэл олж авмаар байна.
Би энэ новшийн араншингийн төлөөсөнд хайртай хүнээ, амжилтаа одоо амьдралаа өгч байна.
Үнэхээр би юу хийхээ энэний эсрэг одоо дахиж юу хийх ээ мэдэхгүй байна.
Гадаадад бол хүнийг тайвшруулж, тэвчээрт сургадаг сэтгэл заслын сургалт байдаг гэсэн… Уг нь тийм юманд хамрагдвал… Ер нь орчин үед хүнийг ухаанаар нь бус тэвчээрээр нь шалгадаг болсон гэж байгаашд…
Ер нь уур хүрээд дүрсхийнгүүтээ бодох хэрэгтэй юм шиг байгаам, ингэх нь хэнд хэрэгтэй билээ, ямар ашигтай билээ гэж… Уур хэзээ ч сайн юманд хүргэдэггүй шүү. Сайн бодоод хичээгээд байвал болох байлгүй дээ…
_наад удам судараа дагана байхдаа гэсэн сэтгэлзүйгээ эхлээд хяах хэрэгтэй. чи өөрийн гэсэн ухамсар ухаантай эр хүн шүү дээ
оорийгоо мэдээд бна гэдэг сайн xэрэг бна залуу мин, энэ дээрx xумуус бугд сайн зовлогоо огчээ, ээжийгээ гомдоож болоxгуэ, битги загинаарай, бас АРXИЙГ зугээр ууxааа л боличиx!!! Xэтрүүлж ч ууxкуу, зугээр жигшээд ууxаа боличиx, тэгэд ном сайн уншаад, уур чин xурээд байвал оор юм бодоод аятайxан юм бодоод, гунзгий амисгаа аваад 100 xуртэл тоолоод уз! Би бас иx ууртай, юм л бол нз залуудаа уурлачиx гээд бдгийн тэxээрээ энэ аргуудиг xэрэглэдийн! Уxаантай бгарай, тайван бай гол н, битгий стрэссдээрэй, сайн сайxнийг xусий!
Za yamarch baisan uuriiguu medreed uhaarj bn aa gedeg chini mash chuhal alham shyydee uuriiguu tanij medehgyi busdad buruugaa chiheed buhaad yariad baidag hymyysch mun olodnoo tiimee
So 1-rt ehnii busgyi-n yarai bol yahiin argagyi ynen bas setgel zyiched ochino gedeg chini er n garah garts chini baih shyy hichneen ih bodoj tungaagaad yah argagyi teneg yum hiicheheed l baidag yum iimerhyy yuman deer mergejliin tuslamj avsan n er n ilyy amar baidag yum
2-rt yum ih unshij medlegee urgujyyleh heregteidee. minii huvid uurtai zalhuu za er n ih sagsuu l zaluu bailaa. avgaidaa bas haayaadaa gar hyrcheed chi uuruusuu l bolloo shyydee geel hevtej baih jisheetei
aaviig eejiig zodoj deerlehej baihad bi hezeech tegehgyi gej bodoj baisan murtluu shyy de
gehdee uur deeree anzaaraad baihad yum yzej surahiin hereer taivan bolood baigaa yum daa bi
za amjilt hysie uuriinhuu turshlagan deer yndeslen ham hum bichleee utga uchir zambraagyi bichsen bol uuchlaarai er n bol bichih ur chadvar tun muutaidaa
etsest n nemj helehed er ch bai em ch bai bygdeeree medlegee deeshlyylj neg deerlehej doromjlohoo neg n deerlhyylj doromjuulj baihaa bolitsgooyoo, byh emegteichyydedee martiin 8nii mend
Mongol uls mandran badrag from USA
эхнэр аваад хэрэггүй. хун зовоохийн нэмэр!
хуухдэд гэр булийн хумуужил их чухал байдаг юм билээ. манай нохор анх их л даруу толов уяхан байсан. бага бхад аав ээжийг зодохоор би ээжийгээ оровддогсон гээд яридаг байсан. тэр угэнд нь итгэсэн гэж яаваа. энэ хун эмэгтэй хунийг ингэж хайрлаж байгаа юм чинь лав надад гар хурэхгүй юм бна гэж бодсон гэхдээ худлаа байсоон. энэ бухэн чамаас л шалтгаалах байх даа. хэрвээ эхнэртэй болвол энэ хун чинь хуний охин ур, хуухдийн минь эх, хайрт хань минь шуу дээ гээд тэвчээрэй залуу минь. архи уухгуй бсан ч хун амьдарч чадна шдээ.
Архийг хэтрүүлж биш буур огт уухаа болчих. БИ л хубидаа архи пиво огт уудаггуй, хааяа баяр ёслолоор 1 жунз улаан вино уудаг, муудсан л юм алга
Хэцүү л юм байна даа. Чиний зовлонг ойлгож байноо. Чиний далд ухамсарт чинь бүр суучхаж. Би өөрөө эмэгтэй л дээ. Ээж аав хоёр маань намайг бага байхад их хэрэлдэж муудалцдаг байсан. Ээж аавыг хэлэх хэлэхгүй үгээр их дайрна. Аав маань бол ээжид гар хүрч байгаагүй ээ, гэхдээ л энэ их хэрүүлээс болж гэр бүлийн уур амьсгал сайхан байгаагүй. Хамгийн аймшигтай нь юу гэхээр би чиний хэлж байгаа шиг зүйлийг өөр дээрээ ажиглаад бараг ухаан алдаж унах шахсан. Хааяа уугаад найз залуутайгаа хамт шоудахаар түүндээ аймшигтай агсан тавьдаг. Дараа нь би тэр талаараа бараг юу ч санадаггүй. Найз залуу маань намайг зөндөө олон уучилсан, гэхдээ дахиж тэгвэл өршөөхгүй байх. Бодоод байхад миний дотор маш их уур гомдол хурчихсан юм шиг байгаан. Гэр бүлийнхээ талаар хэнд ч ярьж чаддаггүй, ээждээ бас их гомддог байсан. Маш олон жилийн дараа энэ бүхнийг мартсан ч гэсэн далд ухамсарт маань үлдчихсэн юм шиг байна лээ. Би уг нь ээж аав хоёрынхоо алдааг давтахгүй гэж боддог юм. Эрүүлдээ би тийм зүйл хэзээ ч хийхгүй (согтуудаа хийдэг зүйлээ бүгдийг нь энд бичихээс хүртэл санаа зовж байна), тийм болохоор архийг хэзээ ч хэтрүүлэн уухгүй гэж шийдээд явж байгаа. Хэзээ ч толгойгоо алдаж болохгүй, тэгвэл би үнэ хүндээ шууд алдах болно. Одоо тэгээд тэвчээд явахаас өөр арга байхгүй. Бас ойрын хэд хоногоос сэтгэл зүйч дээр очиж үзье гэж бодож байгаа. Надаа тусалж юуны магад.