Би 26 настай эрхэлсэн тогтвортой ажилтай эмэгтэй.найз залуутайгаа хамт амьдардаг болоод 2 жил болж байна. Миний эцэг эх 2 салж би хэн хэнтэй нь дотно өсөөгүй.Эмээ маань намайг хүн болгосон. Одоо бурхан болоод 7 жил болж байна. Энэ хугацаанд оюутан байхаасаа эхлээд ажил хийж өөрийгөө болгож иржээ. Би ээжийгээ мэддэг ч уулзаж байгаагүй танихгүй хүн гэсэн үг. Аав маань ер нь хицүү хүн дээ. надад тус болохоосоо илүү ус болно.Хүнтэй суугаал салаад явдаг байсан. Багад маань эмээ бид 2-ыг зөндөө зовоосон до. Одоо ч миний сэтгэлийн нэг хүндүүр сэдэв. Аавтайгаа хамт амьдардаггүй ч би аавыгаа яана даа гэж бодохын. Хааяа архи ууна. Хэл ам татална. Азаар аавын маань хамаатанууд их сайн хүмүүс. Надад өөр ойр дотны хүн байхгүй. Байгаа ч би танихгүй. Миний амьдрал миний мэдэхийн л ийм байлаа. Өнгөрсөн хугацаанд би заавал их сургууль төгсөнө гэж зүтгэж төгссөн. Зарим хүүхнүүд шиг өнгө мөнгөнд дурлаж байсангүй. Өөрийнхөө хүчээр сайхан амьдралыг бий болгоно гэж найддаг. Одоо найз залуутайгаа байр хөлслөн амьдардаг. Би бодохдоо амьдрал гэдэг учрыг нь олуул тийм ч хицүү биш байх гэж боддог байлаа.
Харин одоо тэр бодол маань нэг л биш санагдаад байхын. Найз залуу маань анх надтай уулзсан цагаасаа эхлээл бараг манайд хүрээд ирсэн. Би ганцаараа амьдардаг байсан болоод ч тэр үү нэг л мэдэхэд хамт амьдаад эхлэсэн 2 жил болжээ. Энэ хугацаанд нэг хэсэг ажилгүй байсан тэр. Тэгээд хааяа найз нөхөдтэйгөө ууна. Уухаараа маш муухай зантай болно. Нэг удаа надад гар хүрсэн. би цагдаа дуудаад өгсөн тэгээд бөөн юм болсон. Нэг хэсэг салсан. Буцаад нийлсэн. Дахиж надад гар хүрээгүй ч уухаараа муухай ааштай хэвээрэй. Одоо бол шинэ ажилд орсон их завгүй байдаг ч урьд нь ажилгүй байсан, ажилтай байсан 2 нээх ялгаагүй. Манай гэрт оруулдаг хувь нэмэр ахихгүй. ямар нэг юм х эрэг болно хэлэхээр ганц хариулт нь хямралаас гарахаараа авна тэгнэ ингэнэ гэдэг.Хэзээ энэ хямрал нь дуусахыг мэдэхгүй…
Гэхдээ бүүр тийм муу хүн биш. Наанатай цаанатай хичээхгүй биш хичээдэг. тэр нь надад мэдэгддэг ч бид үе үе томоохон хэрүүл хийх юм. Тэрний маань аав ээж хөдөө байдаг.Үр хүүхдийнхээ төлөө санаа тавсан хөгшин л хүмүүс. Надад гай ч болоогүй, аа бас тус ч болоогүй. Ганц ахтай. Ах нь хотод дээд сургуульд багшилдаг эхнэр хүүхэдтэй хүн. Ахынхаа төлөө бүхнээ хийнэ гэж хэлдэг. Тэр нь сайхан л хэрэг. Гэхдээ өөрөө байр түрээслэдэг байж ахдаа машинаа зараад мөнгийг нь өгчихнө. Ахдаа байрны зээл авч өгнө гэнэ. /ах нь гэр хороололд байдаг/ За ер нь нэг иймэрхүү дээ. Сүүлийн үед намайг их доромжлох боллоо. Надад бол хайрлах хүмүүс олон байна. Чамд байхгүй гэх мэт,,, би хэдийгээр эмэгтэй хүн ч гэсэн хүнээс мөнгө гуйгаад байдаггүй. Өөрийнхөө хүчээр амьдрах гэж зүтгэж яваа хүн ш дээ. Намайг яагаад дэмжидэггүй юм бол доо? Сая мартаар манай ажлынхан баярлуулаад /баярын урд өдөр/ би 11.30 хүртэл гарчаал ирсэн гэртээ байхгүй ажил дээрээ ууж байна гэхийн. Уг нь ажилынхаа хүүхнүүдийг 5-нд баярлуулсан хүн ш бүүр шөнө согтуу орж ирсэн хүн би юу ч хэлээгүй ойлгоод өнгөрсөн. Гэтэл би ганц гарахад намайг очоод авдаггүй юмаа гэхэд гэртээ яагаад хүлээж болоогүй юм болоо гэж бодоод би уурласан чинь намайг доромжилсон. Гаднаас улам нэмж пиво авч орж ирээд уух гэсэн. Би ойлгоогүй. 18,00 үед хамт хооллоод харих гээд явсан хүн ажил дээрээ очоод эхнэрээ баярлуулах тухай бодохыг оронд согттолоо пиво уугаад явж байдаг. Би гомдсон. Шөнөжингөө юм болсон. Саллаа энэ тэр гэж хамаг хувцасаа хайрцагласан тэр. Би тэгээд гэрийнхээ түлхүүрийг авчихсан. Би одоо яасан дээр юм бол до. Надад зөвөлгөө өгөх хүн байна уу? Эсвэл би тийм хатуудаад байна уу?
36 Comments
Сал сал. Яасан даварцан хог вэ?Чамд хань болох хүн бишээ. Ийм хачин юмаар яадын.
чи л анхнаасаа орон байраар хангаад давраатсан ум бна шдэ.салсан ни дээр гж бодож бна.одоо ийм бга хун чин тсаашдаа яахыг хэн мэдлээ.наад залуутайгаа сууж бас хүүхэдтэй болж болку шүү.тийм муу гентэй хүнээц хүүхэдтэй болж огтхон ч болку.нас залуу бна.салвал дээр дээ.
чи хатуу бишээ. чи биеэ даасан болхоор тэр чини бур даварчиж, чи хучтэй эмэгтэй юм шиг бна чамд бол наад хун чини гологдоно. ургэлж л ийм хэрүүлтэй бна шу дэ. явсан дээр ни ингээд орхи бас болоогуэ гар хурнэ гэж бга болиж уз дэ
Termuu Teneg uxamsargvi zaluug xoogood yawuulach e chamd sursan medleg bolobsrol ajil geel bvgd l bna. Iim donkvv xvntei nasan turashda xamt bxin bol nasaral zowno gesen vg shv de xvn gantsxan l amidran sh de saihan amidrax l xeregtei shvv nzaaa
ганц үнэн үг хэлчий зүгээр сал чамайг хайрлахгүй байна шдэ тэр чинь анхнаасаа л хатуу байжийж тиймэрхүү амархан давардаг гаруудыг тогтооно шдэ хөө залуу байгаа дээрээ өөр хүнтэй учираарай хэхэ амжилт!!!
ийм хүн хань болохгүй. эр юм байж юун ахдаа юм өгөх вэ. эмэгтэй хүнээс дор амьтан бна. сал сэтгэлийн там эдэлж байхаар сал. эмэгтэй хүн дасчихдаг юм тэглээ гд дассан болгонтой амьдраад амьдралаа там болгоод юу гэхэв.
hi! UUNIIG ZAAWAL UNSHARA!
bi yg iimerhu bdliig ooriin biyere tuulaad irseen. end chinii hatuudsan ym alg.uneher setgelte hun bol chamaig hezee ch doromjilj bas gants bayraarn tegej t1tehgu bh bsn. bitii uruvd ohin min.zugeerl ter chigt n hayad, harinch ynz yzniin ym bodlguiger iim t1 ymnaas erthen salsandaa bayrlaad yv.emegte hun er hund hatuudn gj baidguima. hatuuch bh hergte,teseed uchriign olj chadku amitdiig erthen salad sohitsuljisan n deer.sain humuus taarnaa, zunduu bga, odoo ter erguugee ter chigt n mart. ineeged tsaashaga alh.az jargal
ер ни эр хүнийг архи уулгаж үзэх хэрэгтэй шүү
чамайг гэх сэтгэл алгоо эртхэн замаа хай.хэсэгтээ мартах энэ тэр гээд асуудал бол бхл байх.гэхдээ тэрэнд тэгж доромжлуулж амидрач бсанаас дээр.Өөр сайхан амидрал хүлээжил бгаа.
xuue chi medrel muutai yumuu xaashaa yum be. zailuulaachee. er xun amidraliin gai shuu.
тэр болд одоо юу бичээд бгаан ийм удаан ийм байдалтай бгаа хунтэй юу яридийн шууд хуугууд явуулах хэрэгтэй ш дээ.
Хүн гэдэг чинь уг нь ухаантай бас хэлтэй улс . Яриж байж хэлэцэж байж биэнээ ойлгодог байх ёстой, эхэндээ хүн энх тайвны цагаан тагтаа мэт байдаггуй үе байдаг ч яваандаа засрах үе гарах байхаа, уучилж бас ойлгуулахыг хичээсэн нь дээр биш үү, салаад хэсэг байж байгаад өөрт нь сайн ойлгуулж хэлсэн нь дээр биш үү. Ойлгож ухаарсан хүн дахиад алдах нь юу л бол. эхэлж жийхээ хүлээсэн нь дээр биш үү. Сайн бодоорой насны чинь хань ч байж магад!!!
нээрэ муу залуу бна чи ямар тэрний гэрт байга бишдээ
зодуулан зодуу;ан чамайг бас дараан зодох байх аа
хэцүү л юм. өөрөө хаягдаж биш чи өөрөө хөөгөөд явуул. өөрийнхөө унэ цэнийг мэдрүүл.хэд хоног нууцлаг бай тэхэд залуу залгах байх тэр уэд бага зэрэг их зантай бай. гол нь хаана xэзээч унэ цэнээ битгий алд ,залуугийн сэтгэлд чи ямар хэрэгтэй хун гэдэгээ мэдрүүл.хунээр хайрлуулаы гэж бодвол чи жаахан алхам хийж тэмцэх хэрэгтэй байхаа
зовж амидармаар бгаа бол наадахтайгаа байл да чамайг гэх сэтгэл өчүүхэн ч алга xөөсөн н зөв болж өөр сайн залуус зөндөө л байгаа амжилт хүсэй
Шууд салаа одоо чамайг хайрлах хүнгүй энэ тэр гэж доромжилж байгаа хүн яахийн болж байнаа. Үнэхээр даварсан залуу байна. 2 жил амьдарчихаад өөрсдийн гэсэн орон байртай болоё гэж бодохгүй байгаа юм чинь тодорхой шүү дээ. Тэр чамд хайргүй чи их ухаантай эмэгтэй байна наадхаасаа сал
шууд сал найзаа наадах орон гэргүй юм чини чамайг унэгүй буудал гээд бодчихсон бна.хайр энэ тэр бхгуй юм шигээ. амидралийг хамтарч бутээдэг болохоос нэг ни зутгээд бна гэж юу байсийн ю бэ тэр муу. хараад байхнаа чи бас нээх хайргуй ю шигээ
хуухэдтэйгээ болоогуй бгаа дээрээ хурдан сал доо уур юм олдоно зугээр
Миний дүү сал аа. Эр хүн хайртай хүн бүсгүйдээ юу байгаагаа зориулдаг шд. Гэтэл наадах чинь чамайг бэлэнчилж монжоод л ах дүүдээ байдгаа сарвайдаг юм байна. Үнэхээр юу ч гүй болоод чамайг сороод суудаггүй ах махдаа байдгаа тэмтэрдэг юм байна шд. Үгүй ядаж өөрт нь чимээр байдгүй юм байх даа.Эмэгтэй хүнээр тэжээлгээд гэрт нь суугаа мөртөө мөнгө төгрөгөө ах дүүдээ зөөгөөд. Миний хань анх суухдаа надад байгаа бүхнээ л зориулдаг байсан. Хайртай хоёулаа хамтын хүчээр л амьдралаа босгодог юм. Юун хатуудах. ЧИ дэндүү зөөлөн юм. Хөөгөөд явуул. Өөрчлөгдөхгүй бол нүүр өгөхийн ч хэрэггүй. Би л лав надаар тэжээлгээд ахдаа мөнгө өгөөд байвал тэр ахынхаа зүүн хаяаг бараад даа гээд л хөөчихнө. Хүн бүхэн өөр өөрийн амьдралын ачааг үүрэх ёстой ш дээ.
Ганчан юм хэлье. Хүүхэдтэй болоогүй дээрээ сал. Хүүхэдтэй болсон хойноо нөхрөөсөө залхаж аргаа барж, толгойгоо гашилгаж яваа бүсгүйн хувьд зөвлөлөө. Ганц бие байсан бол надад сэтгэлээ амрааж энэнээс салахад ямар амархан байхсан бол гэж л бодож байна.
ontsgvi zaluu bnoo hvn chini yarih yarianaasaa l andashgvi shdee uursdiinhuu tuluu bish hvnii tuluu zvtgej baiwal ireedvigee chamtai hamt tusuulduggvi yum bn l gesen vg
chi ih dajgui busgui bnoo
tuulj ongoruulsen amidral chine ih yum zaasan bololtoi
harin zaluugiin huvid bol tiim ch muu hun bish mortloo yamar negen yumand zorilgo bhgui itgelgui zugeer neg ursgalaaraa yavdag l hun bna
zan aashnii huvid bas dogoldoltoi l hun yum gehdee buur adgiin shaar bish l yum shig sanagdlaa
хүний төлөө амьдардаг залуу байна өнчин хүнд ноён олон гэж..нэгэнт шийд гаргаад ийм утгагүй амьдралыг цэглэ..сэтгэлээрээ өөдрөг байгаарай бид хамт шүү
зовлондоо дурлаагүи бол сал да
За даа, хэцүү л залуу санагдлаа. Сэтгэлээр уналгүй, тэвчээртэй байгаарай.
chi hatuurhaagui harin ch uruwduj huuguud ywuul naadhaa
сал за ийм хун хани ч болно гэж бхгуй биз одоо ингэж дээрэлхэж ганц нтр гэж бөөрөлхөж доромжилж бга хун хуухэдтэй болоод суучвал ёстои дуртайгаараа доромжилно биз зовлонт амидралаас нээнтэг гарсан дээр ни холд угуй бол хучирхийлэл дормжлол дунд нус нулимстайгаа суух биз
хүнд доромжлуулаад суух сайхан байвал наад залуутайгаа бхгүй юу доо, одоо ингэж бгаа юм чини хүүхэдтэй болоод ирэхээр яах юм болж бнаа, чамайг хайрлах хүн байхгүй гэж дээрлэхэж байхаар энэ бүсгүйг надаас өөр хэн гэх бэ гээд чамайг ядаж доромжлохгуй байвал, ухаан муутай залуу юм даа, цалин мөнгө багатай байж болно хамгийн гол ни сэтгэл гаргаж байгаа хүн чини өөр л байдаг баймаар даа,
Наад залуу чинь чамтай тууштай xамт амьдрая гэж боддоггүйл Xүн байна даа. Аxдаа байрны зээл авч өгнө гэж байxаар өөрөө байрны зээл аваад чамтай 1 мөр амьдралаа цэгцлье гэж яриxгүйг бодоxод Цаг нөгцөөсөн Мууxай xүн байна. сэтгэлээ чангалаад шууд зайлуул. Бас 1 юум нэмж xэлэxэд Xүн өөрийнxөө мууг дуудуулаxар юум битгий ярьж бай. Зовсон ч зовоогүй юум шиг сайxан өөдрөг бай. Чи өөрөөл Ээж гэдэг xүнээ мэдэxгүй ААв тийм ийм гэж бааxан зовлон ярьсан бололтой. Товчxондоо xүнд сул талаа бүү xаруул гэx гэсэн юум л даа. Аавыг арxи уудаг болxоор нь Би нээx ойшоодоггүй юум, ЭЭж бол салаад явсан xааяа утсаар ярьдаг, Би ер нь багаасаа бие ээ даасаб нээx xамаатансаад бдггүй xүн гсн л ойлголт xүнд өгөx xэрэгтэй. 70 булчирxайгаа тоочоод естой xэрэггүй. Xүн чамайг эxлээд өрөвдөнө дараа нь тавлана тэгээд дарамтлана. Энийг өмөөрөx xамгаалаx xүб xэб бдын гэж бодно. Тийм болxоор дараагийн залуу дээрээ ам бөxтэй байгаарай.
Хатуудаагүй ээ. чи зөв юм хийж. Өнөө цагийн паразитуудын нэг л байна. Эр юм байж эмээрээ тэжээлдгэдэг яасан арчаагүй новш вэ. Бас хажуугаар нь хүн доромжилно. Амьдралыг чинь мэддэг бөгөөд чамд хайртай л бол чамайг хувь заяагаар чинь тохуурхаж болохгүй. битгий зөвшөөр. өөртөө бас нэг лай битгий үүр. тэгж байтал жирэмсэн болчих юий. Хүүхэд гараад ирвэл ийм асудулыг шийдэхэд улам л хэцүү. сэтгэл хоёрдоод байдаг юм байна лээ шүү. Хүүхдээ л бодох болно. тэгэхээр л наад муугаа насан туршдаа тэжээж, хариу халамж авахгүй илжиг шиг зүтгэх болно шүү.
чамайг жаргааж чадсан юм уу да. салсан ни л дээр юм байна доо. хорвоод тэр хун ганцахан байна гэж байхгуй оор очноон сайхан сайхан залуус байна шуу дэ
салсан ни дээр юм бишуу чи зугээр л дасчихсан болоод л сайн зан чанарийг ни хараад уучлаад байгаан бишүү тэрнээс биш наадах чини эрн бол их л өөдгүй залуу байна хэрвээ би ийм хэтсүү амидрал туулааад өдий зэрэгтэй өөрийг ни аүч яүаж байхад надад ийм зан гаргах юм бол шууд л зайл гэнэ чи өмнө ни тэрэнтэй тэрэнгүй сайхан л амидарч байсан цаашдаа ч чадах болно хүүхэд шуухадтай болож хамаг амидралаа тсуг өнгөрөөж үрэн таран хийгээгүй байгаа дээрээ салдоо….
хувцасийг нь өгөөд хөөгөөд явуул.Ийм хүнийг бэлэнчилж амьдардаг парзит зантай хүмүүс нээрэ болимоор юмаа
Чиний буруу гэж байхгүй ээ. Чи харин ч одоо байгаа амьдралаа авч явах гэж хичээж байна. Тийм болохоор чиний авч явж байгаа энэ амьдралыг чинь үгүй хийчиж мэднэ. Хүүхэдтэй болоогүй дээрээ салсан нь дээр. Чиний амьдралд илүү сайн хүн гарч ирж чиний амьдрал илүү сайн болно гэдэгт би итгэлтэй байна. Чамд аз жаргал ирнээ. Чамд амжилт хүсэе.
huuhedgui deere sal, suugagui bj ingej bgaam chini suuxniihaa daraa chi huuhed harsan geriin avgai bolj, tanai ger bul niigmiin hetsuu angi davhargiin toog negeer nemj taarna shuu
санаанд хүрэхгүй л байгаа бол хүүхэдтэй болоогүй дээрээ сал. залуу хүн байна. илүү сайн нь таарна.
өөдгүй залуу юм биш үү эмэгтэй хүнд гар хүрээд л дээрэлхэж байдаг чамайг магадгүй аав ээжээсээ хол өссөн болохоор хамгаалах хүнгүй гэдэг ч юм уу… амидаралд дээр болох л залуу хэрэгтэй болохоод нэрмээснүүд бол гай л тарихаас цаашгүй дээ одоо ингэж салсан дээрээ холдсон дээр дээ